Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах 

             Улсын яллагч                                 Э.Гантулга

              Шүүгчдэгчийн өмгөөлөгч                А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Бд холбогдох 1932000520080 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1973 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, * хөдөө оршин суух хаягийн бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, урьд 3 удаа ял шийтгэл эдэлж байсан, 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №118 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэнг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. 2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн №81 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 3. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №411 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Борголжин овогт Савидын Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын №92-Б тоот хашаанд байрлах иргэн Д.Бзын хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр болох зуслангийн байшингийн цонхоор нэвтрэн орж цахилгаан хөрөөг хулгайлан 120000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 14 цагийн орчим * тоотод оршин суух, иргэн Д.Бхгийн хүн байнга амьдрах орон байр болох байшингийн амбаарт нэвтрэн орж “Өег” нэртэй 10 килограммын гурил 1 шуудайг хулгайлан 11000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ширхэнцэг хайрхан уулын урд энгэрт Хайлаастын гудамжинд байдаг айлын байшин руу ганцаараа ороод цахилгаан хөрөө байхаар нь  хулгайлж аваад эргээд гарсан. Өөр зүйл аваагүй. Мөн 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Арцатын гудамжинд байдаг айлын амбаараас нэг шуудай гурилыг нь хулгайлж авсан. Хулгайлсан гурилаа бариад гудамжинд явж байтал хажуу талынх нь айлын хүн “наад гурилаа тавиач ээ” гэж хашгираад байхаар нь эргүүлж оруулаад үүдний амбаарых нь босгыг давуулаад тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Бз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай хөрш Хайлаастын 92а тоотод оршин суух Дб над руу утасдаад нэг танихгүй залуу 20000 төгрөгөөр цахилгаан хөрөө зарна гээд явж байна танай хөрөөтэй адилхан хөрөө байна гэхээр нь би Дб ахад та манай зуслангийн хашаанд ороод хэвийн байна уу, хараад өгөөч гэж хэлсэн чинь Дб ах үзээд над руу эргэж утасдаж танай зуслангийн байшингийн чинь цонх нь онгорхой байна гэж хэлэхээр нь за тэгвэл наад хүнээ байлгаж байгаарай гэж хэлээд өөрөө яваад очсон чинь С.Б гэдэг залуу манай зуслангийн байшинд байсан цахилгаан хөрөөг гартаа барьчихсан согтуу зогсож байсан. Би С.Баас яаж байшин руу орж хулгай хийсэн юм бэ гэсэн чинь Бд ах өөрөө авч өгсөн гээд худлаа яриад байсан. Би хөрөөгөө анх 180000 төгрөгөөр авч байсан одоо 120000 төгрөгөөр үнэлэхэд болно гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/

              Гэрч Д.Дб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчим манай хашааг танихгүй залуу давж орж ирэхээр нь би очоод чи яахаараа хашаа давдаг юм буугаач хашаанаас гэж хэлсэн чинь тэр залуу ахаа та энэ хөрөөг 20000 төгрөгөөр худалдаад авчихаач төрсөн өдөр болоод байна гэж хэлэхээр нь би тэр хөрөөг нь харсан чинь манай хойд талын айлын Базараагийн цахилгаан хөрөө мөн байсан. Би Базараагийн утас руу залгаад болсон явдлыг хэлсэн чинь машинтайгаа явж ирээд цахилгаан хөрөөгөө таньж тэр залуугаас буцааж авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/

              Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тоггоосон тухай шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт /ХХ-ийн 26-р хуудас/

              С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ширхэнцэг хайрхан уулын урд энгэрт Хайлаастын гудамжинд байдаг айлын байшингийн цонхыг нь гараараа түлхсэн чинь дотогшоогоо цонх нь онгойчихоор нь ганцаараа ороод цахилгаан хөрөө байхаар нь тэрийг хулгайлж аваад эргээд гарсан. Өөр зүйл аваагүй. Тэгээд хулгайлсан хөрөөгөө урд талых нь айлд оруулж 10000 төгрөгөөр худалдаад аваач гэж гуйсан чинь тэр айл байшингийн эзнийг дуудчихсан. Тэгээд л баригдаад хөрөөгөө буцааж өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 60-61-р хуудас/

              Хохирогч Д.Бх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 03 дугаар сарын 09-ны өглөө 14 цагийн орчим манай хөрш Мт манай гэрт орж ирээд танай гэрээс нэг танихгүй эрэгтэй 10 килограммын гурил аваад хашаанаас чинь гарч явахтай нь би таараад чи наад гурилаа буцааж оруул гэж хэлээд танай үүдний амбаарт гурилыг нь тавьчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр байшингаас гарч үүдний амбаараа шалгаж үзэхэд манай үүдний амбаарт байдаг ширээн дээр байсан “Өег” нэртэй 10 килограммын 2 ширхэг бүтэн гурил байсны нэгийг нь үүдний амбаарын босго давуулаад хаячихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р хуудас/

              Гэрч М.Мт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр гэрийнхээ хашаанд байж байхад манай хажуу талд хөрш амьдардаг Бхгийн хашаанаас С.Б гэдэг залуу 10 кг шуудайтай гурил хулгайлаад гудамжинд гарч явахаар нь би “Хөөе наадахыгаа буцаагаад оруулаад тавь” гэх хэлээд буцаагаад оруулж тавиулсан. Тэгээд Бх эгчийн гэрт энэ тухай хэлэхээр ортол нөхөртэйгээ хоёулаа байшин дотроо зурагтаа чанга дээр нь тавьчихсан мэдээ үзээд сууж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн45-р хуудас/

         Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 48-р хуудас/

              С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Арцатын гудамжинд байдаг танихгүй айлын хашаа руу ганцаараа явж ороод байшингийн үүдний амбаарт 2 шуудай гурил байхаар нь нэг шуудай гурилыг нь хулгайлж авсан. Хулгайлсан гурилаа бариад гудамжинд явж байтал хажуу талынх нь айлын хүн “наад гурилаа тавиач ээ” гэж хашгираад байхаар нь эргүүлж оруулаад үүдний амбаарых нь босгыг давуулаад тавьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-64-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: С.Бы Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /69 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 71-82 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын №92-Б тоот хашаанд байрлах иргэн Д.Бзын хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр болох зуслангийн байшингийн цонхоор нэвтрэн орж цахилгаан хөрөөг хулгайлан 120000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Арцатын №06 тоотод оршин суух, иргэн Д.Бхгийн хүн байнга амьдрах орон байр болох байшингийн амбаарт нэвтрэн орж “Өег” нэртэй 10 килограммын гурил 1 шуудайг хулгайлан 11000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Бзын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай хөрш Хайлаастын 92а тоотод оршин суух Дб над руу утасдаад нэг танихгүй залуу 20000 төгрөгөөр цахилгаан хөрөө зарна гээд явж байна танай хөрөөтэй адилхан хөрөө байна гэхээр нь би Дб ахад та манай зуслангийн хашаанд ороод хэвийн байна уу, хараад өгөөч гэж хэлсэн чинь Дб ах үзээд над руу эргэж утасдаж танай зуслангийн байшингийн чинь цонх нь онгорхой байна гэж хэлэхээр нь за тэгвэл наад хүнээ байлгаж байгаарай гэж хэлээд өөрөө яваад очсон чинь С.Б гэдэг залуу манай зуслангийн байшинд байсан цахилгаан хөрөөг гартаа барьчихсан согтуу зогсож байсан. Би С.Баас яаж байшин руу орж хулгай хийсэн юм бэ гэсэн чинь Бд ах өөрөө авч өгсөн гээд худлаа яриад байсан. Би хөрөөгөө анх 180000 төгрөгөөр авч байсан одоо 120000 төгрөгөөр үнэлэхэд болно...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч Д.Дбийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчим манай хашааг танихгүй залуу давж орж ирэхээр нь би очоод чи яахаараа хашаа давдаг юм буугаач хашаанаас гэж хэлсэн чинь тэр залуу ахаа та энэ хөрөөг 20000 төгрөгөөр худалдаад авчихаач төрсөн өдөр болоод байна гэж хэлэхээр нь би тэр хөрөөг нь харсан чинь манай хойд талын айлын Базараагийн цахилгаан хөрөө мөн байсан. Би Базараагийн утас руу залгаад болсон явдлыг хэлсэн чинь машинтайгаа явж ирээд цахилгаан хөрөөгөө таньж тэр залуугаас буцааж авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тоггоосон тухай шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт /ХХ-ийн 26-р хуудас/, С.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ширхэнцэг хайрхан уулын урд энгэрт Хайлаастын гудамжинд байдаг айлын байшингийн цонхыг нь гараараа түлхсэн чинь дотогшоогоо цонх нь онгойчихоор нь ганцаараа ороод цахилгаан хөрөө байхаар нь тэрийг хулгайлж аваад эргээд гарсан. Өөр зүйл аваагүй. Тэгээд хулгайлсан хөрөөгөө урд талых нь айлд оруулж 10000 төгрөгөөр худалдаад аваач гэж гуйсан чинь тэр айл байшингийн эзнийг дуудчихсан. Тэгээд л баригдаад хөрөөгөө буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 60-61-р хуудас/, Хохирогч Д.Бхгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 09-ны өглөө 14 цагийн орчим манай хөрш Мт манай гэрт орж ирээд танай гэрээс нэг танихгүй эрэгтэй 10 килограммын гурил аваад хашаанаас чинь гарч явахтай нь би таараад чи наад гурилаа буцааж оруул гэж хэлээд танай үүдний амбаарт гурилыг нь тавьчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр байшингаас гарч үүдний амбаараа шалгаж үзэхэд манай үүдний амбаарт байдаг ширээн дээр байсан “Өег” нэртэй 10 килограммын 2 ширхэг бүтэн гурил байсны нэгийг нь үүдний амбаарын босго давуулаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р хуудас/, Гэрч М.Мтгын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр гэрийнхээ хашаанд байж байхад манай хажуу талд хөрш амьдардаг Бхгийн хашаанаас С.Б гэдэг залуу 10 кг шуудайтай гурил хулгайлаад гудамжинд гарч явахаар нь би “Хөөе наадахыгаа буцаагаад оруулаад тавь” гэх хэлээд буцаагаад оруулж тавиулсан. Тэгээд Бх эгчийн гэрт энэ тухай хэлэхээр ортол нөхөртэйгээ хоёулаа байшин дотроо зурагтаа чанга дээр нь тавьчихсан мэдээ үзээд сууж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн45-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 48-р хуудас/, С.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Арцатын гудамжинд байдаг танихгүй айлын хашаа руу ганцаараа явж ороод байшингийн үүдний амбаарт 2 шуудай гурил байхаар нь нэг шуудай гурилыг нь хулгайлж авсан. Хулгайлсан гурилаа бариад гудамжинд явж байтал хажуу талынх нь айлын хүн “наад гурилаа тавиач ээ” гэж хашгираад байхаар нь эргүүлж оруулаад үүдний амбаарых нь босгыг давуулаад тавьсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-64-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос С.Быг 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын №92-Б тоот хашаанд байрлах иргэн Д.Бзын хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр болох зуслангийн байшингийн цонхоор нэвтрэн орж цахилгаан хөрөөг хулгайлан 120000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Арцатын №06 тоотод оршин суух, иргэн Д.Бхгийн хүн байнга амьдрах орон байр болох байшингийн амбаарт нэвтрэн орж “Өег” нэртэй 10 килограммын гурил 1 шуудайг хулгайлан 11000 төгрөгний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Бы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нар нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Савид овогтой Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  С.Бг 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бд оногдуулсан 01 жил 10 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Бы энэ хэргийн улмаас 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.