Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 761

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Э.Ундраххэрлэн, шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “1903005450275” дугаартай, 185/2019/0743/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүн хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1999, оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, АШУҮИС-ийн 2 дугаар курсийн оютан, ам бүл 3, эцэг, эмээ нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хороолол 200-107 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Н.Д /РД:УХ99090724/,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Үйлдвэр урлалын дээд сургуулийн баруун хойд талын замд 22-53 УБН улсын Leхus RH-400 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 40 настай, эрэгтэй Т.Батболдыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Хохирогч нарт нийт 11 000 000 төгрөг өгсөн байгаа. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэж өгнө үү.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баясахын:..Би талийгаач Т.Батболдын төрсөн эгч нь байгаа. Миний талийгаач дүү

 

1979 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 7 хүүхдийн айлын

6 дахь хүү. Нийслэлийн 50 дугаар дунд сургууль төгссөн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1 жил цэргийн  алба хаасан. Цэргээс ирээд хувиараа цахилгаанчин хийж байсан. Талийгаач Т.Батболд нь зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу, их эвсэг, байгаа зүйлээ хүнд тусархуу, их эвсэг, байгаа зүйлээ хүнд тараагаад өгчихдөг сайхан хүн байсан. Талийгаач Т.Батболд нь    архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг хүн байсан.  Миний ийгаач Т.Батболд нь урьд өмнө нь 9-н настай байхдаа морьноос унаж баруун рөө хугалж байсан, зам тээврийн осолд орж байгаагүй. Удамшлийн болон дмол өвчин байхгүй. Жилийн өмнө уушиг нь өвдөөд эмнэлэгт хэвтэж, уушигний авахуулж байсан. Тэгээд бас гүйцэд эмчилгээ хийлгэж чадахгүй эмнэлэгээс осан. Би талийгаач Т.Батболдын төрсөн том эгч нь байгаа юм. Тийм болохоор э хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцож йна. Би талийгаач Т.Батболдын буяны ажилд нийт хэдэн төгрөг зарцуулснаа рийн тооцоо гаргаагүй байна. Ойролцоогоор 6.800.000 төгрөг болсон байх. өргөсөн жолооч талийгаач Т.Батболдын буяны ажилд 2 удаа 500.000 төгрөгөөр, йт нэг сая төгрөг өгсөн. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаач Батболдыг нас барсан, осолд орсон талаар цагдаагийн байгууллагаас сонссон. анай гэр бүлийн зүгээс талийгаач Т.Батболд дүүгийн буяны ажилд зарцуулсан нгийг нэхэмжлэх болно. Мөн талийгаач дүүгийн ганц хүүд нь тус болоод 18 нас Ьтэл хадгаламж нээлгэх хүсэлтэй байна. Эдгээр хүсэлтийг хангаж бидэнд яны ажлын мөнгийг гаргаж өгөх бол жолоочид гомдол санал байхгүй гэж бодож байна  гэх мэдүүлэг. /хх-н 25-26/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч П.Энххөгжлийн:.. Т.Лексус Харрер маркийн 22-53 УБН улсын дугаартай автомашин миний
эмшилд байдаг. Би тухайн үед мөнгөний хэрэг гараад "Авто Прайм" ХХК-д
элийн барьцаанд тавиад мөнгө авсан, одоо мөнгийг гэрээ ёсоор төлөөд явж
йгаа. Н.Дөлгөөн нь миний авга ахын төлын төрлийн хүн байгаа юм аа.
лгөөнд  автомашин  жолоодох  эрх  байгаа.  тухайн  үед Дөлгөөний  аав

армандах нь Ээжийн бие тааруу байна, гадуур явж хөөцөлдөх ажил их байна, шинаа өгөөч гээд гуйж авсан юмаа, тэгээд л Дөлгөөнд дамжуулж машин өгсөн байх гэх мэдүүлэг. /хх-н 34/,

  2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бат-Эрдэнийн:…2019 оны 05 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед байх, Сүхбаатар дүүргийн 9-р хороо Ганди нэрэмжит ҮҮДС-ийн баруун хойд уулзварт хойноосоо урагш чиглэлд өөрийн Мицүбүши Пажэро маркийн автомашинтай хөдөлгөөнд оролцоод явж байх үед уулзвар нэвтрэхийг хориглосон улаан гэрэл ассан, тэгээд зөвшөөрөгдсөн гэрэл асахыг хүлээгээд зогсож байтал уулзварын зүүн талаас согтуу хүн замын зүүн талаас уулзвар луу гуйваад гарцгүй газраар уулзварт орж ирсэн, тэгээд уулзварын гол руу гуйваж яваад гишгэтэл хөл алдаад уулзварын урд хэсгийн явган хүний гарцын хэвтээ тэмдэглэл дээр зорчих хэсэг дээр унасан.Тэгээд энэ үед миний явах чиглэлийн ногоон гэрэл ассан, энэ үед би согтуу явган хүнийг ажиглаад зөөлөн урагшилж,баруун талаар нь тойрч гарах санаатай урагшилж, байтал тэр хүн газарт унаад босож  ирэх гээд өндийж байгаад буцаад газартаа унасан, тэгээд байж байтал миний машины зүүн талаар Лексус Харрер маркийн цагаан өнгийн машин гүйцэд түрүүлээд гарах үедээ дээгүүр нь гараад явсан, согтуу явган зорчигч машины дугуй хоорондуур ороод чирэгдээд барагцаагаар 3-4 метр орчим чирэгдээд үлдсэн, явган зорчигч дээгүүр явсан машин жаахан урагш яваад зогссон. Тэгээд жолооч нь бууж ирээд "би маш их сандарч байна,та цагдаа дуудаад өгөөч" гэсэн. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн.Хэвтэж байсан явган зорчигчийг дайрсан машины жолооч маш их сандарсан байсан. Би машиндаа ганцаараа явсан.Дайруулсан гэх эрэгтэй

бараан хувцастай согтуу байсан, би тухайн үед уулзварт гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан учир би сайн харсан, согтуу эрэгтэй гуйваад, нилээн согтуу байгаа бололтой харагдсан, уулзварын явганы гарцгүй газраар зам хөндлөн гарах гэж байгаа бололтой  гуйваж яваад, гишгэтэл хөл алдаад унах үедээ тэнцвэрээ олохгүй гуйваж яваад урд гарцын тэмдэглэгээ дээр газарт унасан. Явган зорчигч ганцаараа явсан. Осол гарах үед замын зүүн талд бас нэг согтуу хүн явж харагдсан, чухам хамт явж байсан эсэхийг мэдэхгүй. Явган  зорчигчийг дайрсан гэх машин барагцаагаар 40-50 км/цагийн хурдтай явсан болов уу гэж бодож байна. Миний хойноос уулзварлуу орж ирээд намайг баруун тийш дараад орох үед л хойноос зүүн талаар гүйцэж түрүүлэх гээд л хажуугаар орж ирээд газарт унасан хүн дээгүүр гараад явсан.Энэ тохиолдолд жолооч газарт унасан хүнийг гэнэт л харсан байх гэж бодож байна.Явган зорчигчийн дээгүүр гарсан жолооч эмэгтэй машинаасаа их сандарсан бололтой бууж ирээд -яанаа би хүн хэвтэж байхыг харсангүй гээд уйлаад байсан, тэгээд намайг цагдаа дуудаж өгөөч гэсэн гэх мэдүүлэг. / xx-н 165-166/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Оюунэрдэнийн:.. 2019 оны 05 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө өөрийн найз Н.Дөлгөөний хамт эмээд нь эм тариа аваачиж өгөөд явж байх үед Сүхбаатар дүүргийн 9-р хороо Ганди нэрэмжит ҮУДС-ийн баруун хойд уулзварт зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохиогоор уулзвар нэвтрэх гээд хойноосоо урагш чиглэлд явж байтал, урд явсан машин баруун тийшээ дараад зөөлөн явж байсан, тэгэхээр нь энэ машин 1-р эгнээрүү орж байна гээд 2-р эгнээгээр чигээрээ хажуугаар нь зөрөөд гартал яг урд явган хүний гарц дээр нэг хар юм харагдсан, тэгтэл юу вэ гээд хэлэх хооронд машин дээгүүр нь гараад явсан.Тэгээд Дөлгөөн машинаа замын баруун гар тийш болгож зогсоод машинаас буугаад яваад очтол зам дээр хар хувцастай нэг согтуу хүн хэвтэж байсан. Тэгээд Дөлгөөн бид 2 сандараад хажууд явсан машины ахыг цагдаа, түргэн дуудаад өгөөч гээд, би мөн өөрийн 88635941 утасаар дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /xx-н 166/,

2.5. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1189 тоот актын: 

1. Талийгаач Т.Батболдын цогцост аарцаг ясны цагираг тасарсан хугарал /Мальгиена/, зүүн шаант,тахилзуур ясны ул, баруун шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал,зүүн хөмсөгний язарсан шарх, духны хуйхы дотор гадаргуун цус хуралт,баруун мөр, тохой,бугуй, баруун сарвуу , ташаа, гуя, баруун өвдөг, шилбэ,шагай, зүүн шуу, ташаа, гуя, өвдөг, зүүн хөлийн шагайн зулгаралт, баруун шилбэний цус хуралт, зүүн шилбэний шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач нь үхэлд хүргээгүй уушгины сүрьеэ, ерөнхий судас хатуурах өвчинтэй байна.

4.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмлийн шокоор нас баржээ.

5.Талийгаач нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн САТ-№6789 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07:10 минутанд нас баржээ.

7.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолтой байжээ. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт. /xx-н 72-75/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогчийн

согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурлийн түвшин тогтоох хэрэгслээр шалгахад 2.43 хувь гарсан тэмдэглэл, жолоочийг шалгасан тэмдэглэл, хохирогчийн хууль ёснй төлөөлөгч Т.Баясахын мэдүүлэг, иргэний хариуцагч П.Энххөгжлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг, гэрч С.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, шинжээчийн 1189 тоот дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Үйлдвэр урлалын дээд сургуулийн баруун хойд талын замд 22-53 УБН улсын Leхus RH-400 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 40 настай, эрэгтэй Т.Батболдыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Дөлгөөнд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баясах нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ шүүгдэгч Н.Д с нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул  шүүгдэгчийг  бусдад учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн байна гэж  шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ:шүүгдэгч Н.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч нарын хувьд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, анагаах ухааны их сургуульд суралцдаг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан бөгөөд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Н.Д д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үдлээх болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж  шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                         

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Д ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Д д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.Д д сануулсугай.

            4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баясах нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт нь хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ