Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 100

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Энхмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн Нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хольдог овогт Нүрзэдийн Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 1931001270083 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 142 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Хольдог овогт Нүрзэдийн Буяннэмэх, /РД:МХ94052011/, Шүүгдэгч Н.Буяннэмэх нь 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Алтанбулаг сумын 3- р баг “Мойлт гуу” гэх нэртэй газраас “Нэмэх капитал” ХХК-ны малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 30 шуудай хивгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Н.Буяннэмэхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “Нэмэх капитал” гэдэг компаний малчнаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Ажлын цалин сарын 1.000.000 төгрөгний цалинтай байсан. Би захирал Барцатгүй гэдэг хүнтэй ажлын гэрээ байгуулж ажилласан. Тэгээд эхний сарын цалин буюу 1.000.000 төгрөгийг авсан. Дараа сарын цалин 04 дүгээр сарын 01-ний өдөр буух байтал буухгүй байсан. Би цалингийн зээлтэй байсан учир захирал “Барцатгүйгээс миний цалинг олгож өгөөчээ” гэж хэлэхэд “2 үхрийг хангай идсэн байна. Чи энийг төлчихөөд надаас цалин мөнгөө авах асуудлаа ярь” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Отгонцэцэг нь Барцатгүйд “та нар яагаад цалин мөнгө өгөхгүй байгаа юм бэ, бид нар цалингийн зээлтэй хүмүүс, цалин өгөхгүй бол танай үхэрнээс чинь ачиж явна шүү” гэж хэлэхэд. “Би сүлжээ муутай газар яваад байна, та нар Ваандийгийн гэрт очоод утсаа чанга яригч дээр нь тавиад ярь. Та нарын хэн нь худлаа яриад байгаа юм” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би 2019 оны 04 дүээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд Ваандий ахын өвөлжөөнөөс 30 шуудай хивэг, 50 метр татлага олс аваад өгнө гэж бодож байсан. Би 30 шуудай хивэг, 50 метр татлагыг 53-03 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж өөрийн гэрийнхээ урд байдаг түцэнд буулгасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай хажуу талд амьдардаг Дашзэвэг гэдэг ахын тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо тухайн тээврийн хэрэгсэл нь манай хашаанд байгаа. 30 шуудай хивэг, 50 метр татлагыг тээвэрлэхдээ ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй. Би ганцаараа ачсан. Тухайн өвөлжөөний ойролцоо байсан хүрз, ягаан өнгийн суудлын бүрээсийн талаар мэдэхгүй байна. Би тухайн эд зүйлүүдийг ашиглаагүй. Минийх биш. Би урьд өмнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын спорт сургуулийн үндэсний бөхийн багшаар 2016-2019 он хүртэл ажиллаж байсан. Би өөрөө хэдэн адуу малтай бөгөөд мал дээр гарах сонирхолтой учраас Сэлэнгэ зараас Барцатгүй гэх хүнтэй малчнаар ажиллах саналтай холбогдсон. Тэгээд би Барцатгүй гэх хүнтэй ярихад “...манай компани цалин гайгүй сарын 1.000.000 төгрөгний цалинтай” гэж хэлж байсан. Тэгээд би багшийн цалингаас илүү гэж бодоод спорт сургуулийн багшийн ажлаасаа болиод Барцатгүйн малчнаар ажилд орсон. Ажилд ороход хийсэн гэрээ Барцатгүй захиралд байгаа. Би өөрөө хариулж явж байгаад үхэрнүүдээ өвөлжөөнд нь оруулж хашихдаа Ваандий ах буруу тоолж хашаад 4 үхэр дутсан байсныг мэдээгүй, надад “бүрэн” гэж хэлэхээр нь би бүрэн гэж бодсон. Би анх очиж ажиллаад 7 хоногийн дотор 200- 300 үхэр тугалыг би нүдэлж чадахгүй шдээ. Ваандий ах орой болгон бүртгэж оруулдаг байсан. Би тухайн үед мөнгөний их хэрэг гарсан байсан, дээрээс нь цалин өгөхгүй байсан болохоор би цалингаа авах гэж 30 шуудай хивэг 50 метр татлагын авсан. Тухайн 30 шуудай хивэг 50 метр татлагыг миний цалинг өгвөл буцааж өгнө гэж бодож байснаас цааш нь зарж борлуулна, өөртөө ашиглаж зарцуулна гэж бодсон асуудал байхгүй. Хайхрамжгүй хандсан нь миний буруу бөгөөд тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р ху/, 2.Шүүгдэгч Н.Буяннэмэхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би спорт сургуульд ажилдаг байж байгаад 2019 оны 2 дугаар сарын 1-нд ажлаасаа гарсан. Тэгээд “Нэмэх капитал” гэдэг компанид ажилд орсон. Гэрээндээ сарын цалин 1 сая төгрөг гэж заан гэрээ байгуулан ажилласан. Эхний нэг сарын цалингаа авсан. Сүүлийн нэг сарын буюу 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх цалингаа аваагүй байгаа. Цалингийн талаар захиралтай ярьсан чинь “хангайд үрэгдсэн үхрийг төлөөд цалингаа аваарай” гэсэн. Тэгэхээр нь би “цалинг маань өгөхгүй бол үхэр малаас тань авна шүү!” гэж өөрт нь хэлж байсан. Тэгээд өгөхгүй болохоор нь 4 дүгээр сарын 7-ны орой очиж 30 шуудай хивгийг нь авсан. Гэртээ авчраад амбаартаа хураасан. 2019 оны 4 дүгээр сарын 10-нд манай гэрт цагдаа ирсэн. Цагдаа “яагаад айлын хивэг авсан бэ?” гэхэд нь би “цалин мөнгөө өгөхгүй байсан болохоор нь барьцаа маягаар авсан гэдгээ хэлсэн”. ...Прокурорын газраас зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Амьдралдаа гаргасан том алдаа. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хохирол төлбөр байхгүй. 30 шуудай хивгийг буцааж өгсөн байгаа. Чононд бариулсан гэх үхрийг манайд нэг хүүхэд байсан юм. Тэр бандийг Л.Ваандий ах “үхэрт явчхаад ир” гээд тэр хүүхдийг өөрийнхөө ээлжтэй өдөр явуулсан юм байна лээ. Би тухайн үед өвс зөөж байсан. Тэгээд тэр хүүхэд нэг үхэр дутаасан. Нөгөө нэг үхэр нь би очоод хоёр гуравхан л хонож байсан юм. Тэгтэл Л.Ваандий ах намайг үхэр усалж байхад “өөрсдөө ирчихдэг юм, араас нь яваад яах юм бэ” гэсэн. Тэгээд 16 цаг өнгөрч байхад үхрээ бөөгнүүлээд ирсэн чинь нэг үхэр дутчихсан байсан. ...гэх мэдүүлэг 3.Хохирогч Л.Ваандий 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Алтанбулаг сумын 3 дугаар баг “Мойлт гуу” гэх газар байдаг өөрийн өвөлжөөн дээрээ очсон чинь, өвөлжөөн дотор байсан 30 шуудай хивэг хулгайд алдагдсан байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан. Манай өвөлжөөний баруун хойд буланд хураасан байсан 30 шуудай хивэг болон 50 орчим метр урттай өвсний татлага олс байсан. Тэр бас алдагдсан. Би 2018 оны 11 дүгээр сард, 1 шуудай хивгийг 11.400 төгрөгөөр худалдаж авч байсан. Нийт 342000 төгрөгийн үнэ бүхий хивэг байгаа юм аа. Тиймээс тус хивэг болон 50 метр урттай өвсний татлага олсоо авчихвал өөр нэмж ярих зүйл гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р ху/, 4. Иргэний нэхэмжлэгч Б.Энхжаргалын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний хувьд эрүүгийн 193100270083 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйлгүй байна. Мөн 53-03 СЭҮ портер маркийн машиныг Б.Дашзэвэг гэх хүн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1500000 төгрөгөөр барьцаалсан. Одоо хүртэл барьцаалсан мөнгөн дүн нь дуусаагүй байгаа ба Дашзэвэг гэх хүнийг зээлдэгч хийсэн утгаар нь таньж мэднэ. Өөрөөр мэдэхгүй ба би барьцаанд тавьсан 53-03 СЭҮ улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р ху/ 5. Гэрч О.Төгөөгийн 2019 оны 04 дугаар сарын 10 өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ваандийгийн гэрийн урдуур явах үед, гэрийнх нь ертөнцийн зүгээр баруун талд нь “портер” машин бололтой давхар дугуйны мөр байхаар нь Ваандийг өөрөө гэртээ ирээд явсан юм болов уу гэж бодсон. Тэгтэл өнөөдөр Ваандий манайд ирээд “манай урд өвөлжөөн дотроос 30 шуудай хивэг алга болсон байна. Чи харсан уу” гэж асуухаар нь “би 2 хоногийн өмнө танай гэрийн урдуур явж байгаад машины мөр гарсан байсныг харсан” гэдгээ өөрт нь хэлсэн чинь манайхаас гараад явсан. Яг хэн хивэг ачиж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Ваандий “манай гэрийн ойр орчмоор өнгөрөхдөө анзаарч байгаарай” гэсэн болохоор нь би гэрийнх нь урдуур өнгөрөхдөө анзаарч хардаг байсан. Мөн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа хүн алга байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/ 6.Гэрч Д.Отгонцэцэгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би өөрийн гэр бүлийн хүний талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/, 7.Гэрч Б.Дашзэвэгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Буяннэмэх гэх хүнийг таньж мэднэ. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Буяннэмэх нь манай хажуу хашаанд амьдардаг, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын ”Энт финанс” ББСТ-т 1500000 төгрөгний зээлэнд тавигдсан байгаа. Надад мөнгөний хэрэг болоод 2018 оны 1 дүгээр сард тавьсан. Буяннэмэх нь их томоотой хүний үгээр нийтэч яриа хөөрөөтэй харьцааны соёл сайтай хүүхэд гэмт хэрэгт орооцолдохоор залуу биш багшилдаг байсан 2019 оны 1 сард мал дээр гарлаа гэж хэлээд мал дээр гарсан. Тэгэхдээ миний тээврийн хэрэгслийг аваад гарсан. ...гэх мэдүүлэг, /ххийн 38-р ху/, 8.Гэрч Б.Дөлгөөний 2019 оны 06 сарын 04 өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Буяннэмэхийг таньж мэднэ. Найз нөхдийн холбоотой багаасаа хамт өссөн. Миний найз маш сайн залуу бид хоёр багаасаа найзалсан их сайн барилддаг спорт талдаа их авъяастай залуу байгаа юм. Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойгоор цол олгох үндэсний бөхийн барилдаанд түрүүлж сумын заан цолтой болсон. Мөн залуучуудын улсын аваргын чөлөөт бөхийн тэмцээнд 2018 онд түрүүлж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй хүнтэй маргалдаад зодолдоод байдаггүй харилцааны соёлтой залуу. Улаанбаатар хотод Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй болоод Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын спортын дунд сургуульд багшаар ажиллаж байсан. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг. Буяннэмэх нь урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...гэх мэдүүдэг /хх-ийн 39-р ху/,. 9. Гэрч Д.Баатарсайханы 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Буяннэмэх гэх хүнийг таньж мэднэ, найз нөхдийн холбоотой Сэлэнгэ аймгийн спорт сургуулийг нэг ангид суралцаж хамт төгссөн. Зан аашийн хувьд их нийтэч бусадтай эвтэйхэн харилцаж арга эвийг нь олдог урлаг спортын авъяастай. 2009 оноос эхлэн нэг ангид суралцаж найзалж эхэлсэн. Хүн чанар сайтай гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг хөдөлмөрч гэр бүл үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй мундаг залуу байгаа юм. Найз нөхдийн хүрээлэл том найзууд болон сургуульдаа нэр хүндтэй үндэсний бөх чөлөөт бөхөөр хичээллэдэг Сүхбаатар сумын заан цолтой чөлөөт бөхийн 1-р зэрэгтэй спортлог залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, хх-ийн 40-р ху/, 10. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №ТХҮ/118-050 дугаартай дүгнэлтэнд: № Нэр төрөл Хэмжих нэж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр Тайлбар 1 Хивэг Шуудай 30 11.500 345.000 Алтан тариа ХХКний худалдан борлуулж буй үнэ Нийт дүн 345.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн /30 шуудай хивэг/ 2019 оны 4 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 345000 төгрөг. ...гэх тайлан, /хх-ийн 45-р ху/, 11. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №СЭА-68 дугаартай дүгнэлтэнд: Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах газрын мөрдөгч цагдаагийн дэслэгч цолтой Э.Золжаргалын ирүүлсэн тогтоолын дагуу 53-03 СЭҮ улсын дугаартай 1997 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2007 онд Монгол улсад орж ирсэн “Huyndai porter” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 05 дугаар сарын байдлаар тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн /татлага олс/ 2019 оны 05 сарын байдлаар 800.000 төгрөг болохыг тодорхойлов. ...гэх тайлан /хх-ийн 51-р ху/ 12. “Ашид билгүүн” ХХК үнэлгээний 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №ТХҮ/118-068 дугаартай дүгнэлтэд: № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр Тайлбар 1 Татлага /олс/ М 50 1.200 60.000 Нийт дүн 60.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн /татлага олс/ 2019 оны 05 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 60.000 төгрөг...гэх тайлан /хх-ийн 55-р ху/, 13. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. ...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-р ху/ 14. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-07-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-12-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 14-15-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 43, 50, 60-р ху/ шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47, 59, 69-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48, 57, 67-р ху/, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 49, 58, 68-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 73-74-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 83-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт бичиг, /хх-ийн 86-94-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 95-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 96-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 97-р ху/, болон гэрч хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Буяннэмэхийг 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Алтанбулаг сумын 3-р баг “Мойлт гуу” гэх нэртэй газраас “Нэмэх капитал” ХХК-ны малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 30 шуудай хивгийг завшсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг шүүгдэгч Г.Өлзийбат нь хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2,5, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Хольдог овогт Нүрзэдийн Буяннэмэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хольдог овогт Нүрзэдийн Буяннэмэхийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Буяннэмэхэд мэдэгдсүгэй. 

4.Шүүгдэгч Н.Буяннэмэх нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар хавтаст хэргийн 14-р хуудсанд эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 53-03 СЭҮ улсын дугаартай “porter” маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч “Энт финанс” ХХК-д олгож, шүүгдэгч Н.Буяннэмэхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800.000 төгрөг гаргуулан улсын орлого болгохыг /битүүмжилсэн тогтоолыг улсын орлого болгох хүртэл хэвээр байлгаж/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгосугай. 

6.Шүүгдэгч Н.Буяннэмэхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НОЛХООСҮРЭН