Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/130

 

 

                                                             

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа,улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч О., Х.*******, шүүгдэгч нарын    өмгөөлөгч Б.Батсүх  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ын нарт холбогдох эрүүгийн 19301540142 дугаартай, 178/2019/0127/Э/ индекстэй хэргийг 2019 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан  журмаар хянан  хэлэлцэв.

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,  ******* оны 09 сарын 17-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, тэй, яс үндэс-тува, бага боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, эхнэр, охины хамт Ховд аймгийн сумын Нарийн гол багт оршин суух, урьд Ховд аймаг дахь  Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,  ******* дугаарын регистртэй,  ******* овогт *******ийн *******

2.Монгол улсын иргэн, оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, тэй,яс үндэс-тува, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг,ам бүл-7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, дугаарын регистртэй, овогт ын

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Элстэй” гэх газраас 100 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хт,

Шүүгдэгч О. нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн сумаас Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд - ХОҮ улсын дугаартай хөх өнгийн Hyundai Porter маркийн тээврийн хслээр 200 ширхэг бургас модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар 1-д заасан гэмт хт  тус тус холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт х үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур Ховд аймгийн сумын Нарийн гол багийн “Элстэй” гэх газраас 100 ширхэг бургас модыг гэрийн мод хийх зорилгоор бэлтгэсэн.Тэгээд өвөлжөөндөө хурааж байлгаж байгаад манай гэр нүүлгэж өгсөн жолооч О.ийн машинд ачуулаад Ховд аймаг руу явж байгаад цагдаад баригдсан юм. 2019 оны 05 дугаар сарын дундуур Ховд аймгийн сумын Нарийн гол багийн “Шивээ” гэх газар хуучин модон зоорин дотор тайрсан мод байхаар нь Э. гэдэг нутгийн ахаас “ энэ хэний мод юм бэ” гэхэд “ наадах модны эзэн нь олдохгүй 2 жил болж байна “ гэхээр нь би ачаад явсан. Миний мод ачсан машин бол О.ийн - ХОҮ улсын дугаартай Портер машин байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 3-4-р хуудас/

Шүүгдэгч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал Х.******* над дээр ирээд  гэр ачаад “Захын гуу” руу гаргаад өгөөч гэсэн. Би гэрийг нь ачихаар Нарийн гол багийн “Элстэй” гэх газар өвөлжөөн дээр очиход  “гэр ачихаас өмнө энэ модыг ачаад орхиё” гээд гэрийн ард байсан 100 орчим мод ачаад гэрээс баруун тал руу 2 км орчим зайд байх зоориноос 100 орчим мод ачаад, ачсан модон дээрээ гэр ачаад  манай ойролцоо Захын гууд ирж буусан. Тэгээд тэндээ 4 хоноод Ховд аймаг руу мод оруулаад өгөөч гэхээр нь уг модыг ачаад Ховд аймаг руу явж байгаад баригдсан.Би энэ Портер машиныг Мянгад сумын Гансүх гэх хүнээс худалдаж аваад 3 сар орчим болж байна... гэх мэдүүлэг / хэргийн 5-6-р хуудас/

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би мэдээгүй байж байгаад саяхан өөрөөс нь мэдлээ. Аймаг яваад алга болоод байсан юм. Би тухайн үед ногоон дээр байсан учраас сүүлд мэдсэн. Манай хүү хүнд тусалж явж байгаад ийм хт орсон байна. Портер машиныг Мянгад сумын нэг хүнээс худалдаж авсан. Их муу машин байсныг өөрөө засвар хийж байгаад гайгүй болгосон.Машиныхаа бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Зарсан хүн нь гадаад явсан гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/

Гэрч Б.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Улаанбаатар луу 2-р сард яваад сая ирээд мэдлээ. Х.******* надад ” нэг гэртэй болох санаа байна. Мөнгө төгрөг байхгүй юм чинь модоо өөрөө хийнэ “ гэж байсан. Тэгээд мод бэлдээд хт орлоо гэж хэлсэн. Бид нарт ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй, мал байхгүй, би өөрөө зүрхний өвчтэй ... гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/

Гэрч Б.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би 2017 онд өөрийн Портер машиныг О.эд зарсан.Машин өнөөдрийг хүртэл О.эд байгаа, мөнгө төгрөг аваагүй байгаа. Машинаа буцаах санаатай байгаа боловч хөөцөлдөх завгүй явж байна...гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

Тээврийн хсэлд үзлэг хийсэн... Уг тээврийн хсэл нь Портер маркийн  цэнхэр өнгийн - ХОҮ улсын дугаартай, кабин дээрээ ачааны төмөртэй, кабины баруун дээр Монгол улсын соёмбо бүхий нээлт нээсэн, тэвш хэсэгт 5 ширхэг банзаар өндөрлөг хийсэн тээврийн хсэл байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 21--р хуудас/

Тээврийн хслийн лавлагаанд... улсын дугаар- ХОҮ, марк- Porter, эзэмшигчийн овог, нэр- ******* овогт Баасандоржийн Гансүх ... гэх / хэргийн 2-р хуудас/

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчдийн...Бургас 90000х1.4-1000 төгрөг, / бургасны экологи, эдийн засгийн үнэлгээ БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 1-р хавсралт/

-Нэг шоометр модны экологи, эдийн засгийн үнэлгээний итгэлцүүр туушийн мод 1.4 , дээрхи бургас модонд гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ нь 2.2м х 2.7 мх 0.90 м = 5.346м3,     5.346м3 х90.000= 481.140 төгрөг х 1.4= 673.596 төгрөг гэх дүгнэлт / хэргийн 34-35-р хуудас/

Автомашин үнэлсэн тухай шинжээчийн ...Hyundai  Porter маркийн автомашин – 1 ширхэг, 2.500.000 төгрөг гэх үнэлгээ / хэргийн 42-44-р хуудас/

Хохирогч ******* ******* овогт *******гийн *******ийн / оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, настай, тэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Ховд аймгийн сумын дарга ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Дээрхи газар нь сумын нутагт орно. Энэ газарт байгаль хамгаалагч ажилладаг.Энэ газар нь Хар ус нуурын хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа.Манай хүмүүс зарим газраа хүрч ажиллаж чадахгүй байгаа асуудал бол байгаа. Гэрийн мод хийх зориулалтаар зөвшөөрөл өгөхгүй, харин түлээний модны гоожин бол зарим үед өгдөг.Зулзаган мод бэлтгэхийг зөвшөөрдөггүй.Надад гомдол санал алга... гэх мэдүүлэг / хэргийн 52-53-р хуудас/

Шүүгдэгч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 06 дугаар сарын эхээр суманд гэртээ байж байтал Х.******* ирээд “ манай гэр ачаад өгөөч, танай ойролцоо ирж буумаар байна” гэхээр нь Нарийн гол багийн “Элстэй” гэх газар очиход Х.******* “ найз нь намар хурим найр хийх санаатай. Энэ мод 2 жил болсон мод, энийг  ачаад дээр нь гэр ачаад буулгаад өгөөч” гэсэн. Тэгээд гэрийг нь ачаад буулгахад “ нэгмөсөн энэ модыг аймаг оруулаад өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд явсан.Надад тухайн үед 2 жил болсон мод байгаа юм , асуудал байхгүй гэж хэлсэн. Х.******* гэрийнхээ гадна байсан 100 ширхэг мод ачаад  замаасаа бас 100 ширхэг бургас ачаад нийт 200 ширхэг бургас ачиж явж байгаад сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан.Би энэ машиныг Гансүх гэх хүнээс 5 сая төгрөгөөр зээлээр авсан.Мөнгөө өгч чадаагүй байж байтал Гансүх ах мөнгөө өгөхгүй бол 9 сард буцааж авна гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 63-64-р хуудас/

Шүүгдэгч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би 2018 оны 12 дугаар сард сумын “Элстэй” гэх газраас  гэрийн мод хийх зорилгоор бэлтгэсэн.Тэр модоо ачаад зуслан руу нүүж явах замаараа “Шивээ” гэх газар 100 ширхэг эзэнгүй бургас байсныг нэмж ачиж аваад явж байсан. Би энэ модыг бага багаар бэлтгэсээр байгаад 100 ширхэг болгосон... гэх мэдүүлэг / хэргийн 78-79-р хуудас/  з баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Элстэй” гэх газарт 100 ширхэг бургас модыг гэрийн мод хийх зорилгоор  бэлтгэж, улмаар  О.ийн - ХОҮ улсын дугаартай тээврийн хсэлээр  2019 оны 06 сарын эхээр  өөрийн гэрийг   сумын “Элстэй” гэх газар хүргүүлж,  урьд нь бэлтгэсэн байсан 100 ширхэг бургас модыг  Ховд аймгийн төв рүү ачуулсан.

Шүүгдэгч  О. нь  2019 оны 06 сарын эхээр Ховд аймгийн сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Элстай” гэх газар   Х.Гантулгын гэрийг  нүүлгэн өгч, түүний урьд   бэлтгэсэн байсан 100 ширхэг бургас модыг Ховд аймгийн төв рүү  өөрийн эзэмшлийн  - ХОҮ улсын дугаартай тээврийн хсэлээр тээвэрлэсэн хэргийн бодит байдал, үйл баримт тогтоогдсон.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд ... зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод... бэлтгэсэн, тээвэрлэсэн ... бол гэж тодорхойлсон байх ба Сум дундын Ойн ангийн инженер У.Цэцэгээ нарын гаргасан... Х.Гантулгын бэлтгэсэн мод нь бургас мод буюу навчит төрлийн мод болно.Ховд аймгийн Ойн сан нь “ Ойн сангийн тухай хуулийн 5.1-д заасан хамгаалалтын бүсийн 1-р мужийн ойд хамаарагддаг... гэх дүгнэлт, шүүгдэгч Х.Гантулгын ... зөвшөөрөл бичиг аваагүй... гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Х.******* ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт хэргийг, шүүгдэгч О. нь Х.Гантулгын бэлтгэсэн бургас модыг - ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хслээр тээвэрлэсэн болох нь тээврийн хсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Гансүхийн... Би 2017 онд өөрийн Портер машиныг О.эд зарсан.Машин өнөөдрийг хүртэл О.эд байгаа... гэх мэдүүлэг, шүүгдэгч О.ийн... Х.******* гэрийнхээ гадна байсан 100 ширхэг мод ачаад  замаасаа бас 100 ширхэг бургас ачаад нийт 200 ширхэг бургас ачиж явж байгаад сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан.Би энэ машиныг Гансүх гэх хүнээс 5 сая төгрөгөөр зээлээр авсан... гэх мэдүүлэг зэргээр тус тус  тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Гантулгыг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч О.ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт х үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчдийн...Бургас 90000х1.4-1000 төгрөг, / бургасны экологи, эдийн засгийн үнэлгээ БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 1-р хавсралт/

-Нэг шоометр модны экологи, эдийн засгийн үнэлгээний итгэлцүүр туушийн мод 1.4 , дээрхи бургас модонд гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ нь 2.2м х 2.7 мх 0.90 м = 5.346м3,     5.346м3 х90.000= 481.140 төгрөг х 1.4= 673.596 төгрөг...  гэх дүгнэлтээр шүүгдэгч Х.******* нь  100  ширхэг бургас бэлтгэж, хүрээлэн буй орчинд 673596 төгрөгний хохирол учруулсан  тул  Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1.2,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ... иргэн хууль бусаар мод бэлтгэсэн бол  шууд учирсан хохирлыг, ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлнэ ... гэснийг үндэслэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд  шууд учирсан   хохирол 673596  төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, 2020788  төгрөгийг шүүгдэгч Х.*******ас  гаргуулан  Ховд аймгийн сумын даргын Тамгын газрын  Төрийн сангийн дансанд  шилжүүлэх нь  зүйтэй гэж үзлээ.    

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О. нь анх удаа гэмт х үйлдсэн нь хэргийн 69 дүгээр хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, шүүгдэгч Х.******* нь Ховд аймаг дахь  Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан нь хэргийн 84 дүгээр хуудас дахь“ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тус тус  тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Гантулгын хувийн байдлын талаар Г.Уранбилэгийн гэрчээр өгсөн...бид хоёр 2017 онд танилцсан.Нэг гэртээ ороогүй байгаа, 2018 онд 1 охин төрсөн, одоо 2 дахь хүүхдээ төрүүлэх гэж байна.Х.******* ганцаараа айлын мал маллаад хөдөө байдаг...гэх мэдүүлэг , Б.Цэцэгсүрэнгийн гэрчээр өгсөн  ... Х.******* хөдөө айлын мал малладаг. Уг нь надтай цуг байдаг. Бидэнд ямар нэгэн хамаатан садан байхгүй, бор зүрхээрээ амьдарч байна.Бид нарт ямар нэгэн өмч хөрөнгө, мөнгө төгрөг байхгүй,би өөрөө зүрхний өвчтэй, амьдрал хэцүү байна... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.ийн хувийн байдлын талаар Д.Цэцгээгийн гэрчээр өгсөн...Манай хүү О. нь цт явж ирээд ажилд ороогүй байгаа,тусдаа гараагүй  манай хэдэн мал маллаад байж байгаа юм.О.эд өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй... гэх , гэрч Ц.ын ...Манайх 5 хүүхэдтэй бөгөөд О. манай 3 дахь хүүхэд. О. тусдаа гараагүй өөрийн гэсэн гэр орон, хөрөнгө байхгүй. Мянгад сумын нэг хүнээс машин авч өгсөн. Их муу машин байсан, өөрөө засаад гайгүй болгосон...гэх мэдүүлгүүд хт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч О.ийг анх удаа гэмт х үйлдсэн, бусдад  төлөх төлбөргүй болон хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч , гэмшиж байгаа, шүүгдэгч Х.******* нь 2008 онд шүүхээр ял шийтгүүлсэн боловч дахин гэмт х үйлдээгүй, байгаль орчинд учруулсан  хохирлоо нөхөн  төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.******* нь амьдралын боломжгүйгээс үүдэн өөрийн гэрийн мод бэлтгэх зорилгоор бургас мод бэлтгэсэн, шүүгдэгч О. нь найздаа туслах зорилгоор  100 ширхэг бургас модыг тээвэрлэсэн нь гэмт х үйлдэх шалтгаан нөхцөлийг бий болгожээ.  

 Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Гантулгыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн,шүүгдэгч О.ийг  гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод   тээвэрлэсэн  гэмт х үйлдсэн нь тус тус тогтоогдсон тул хууль бусаар мод бэлтгэх гэмт хт гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  500000 төгрөгний торгох ялаар шийтгэх,  хт  эд мөрийн баримтаар хураагдсан 200 ширхэг бургас модыг улсын орлого болгох,  шүүгдэгч нараас гаргуулах х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй ,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол  2020788 төгрөгийг  шүүгдэгч Х.******* төлөхөө илэрхийлснийг тус тус дурдаж, шүүгдэгч О.ийн гэмт х үйлдэхдээ хлэсэн тээврийн хсэлийн үнэ 2500000 төгрөгийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар түүнээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэсэн  дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ:Шүүгдэгч О. нь анх удаа гэмт х үйлдсэн, хохирол төлбөргүй, гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа,  шүүгдэгч Х.******* нь 2008 онд  шүүхээр шийтгүүлсэн боловч дахин гэмт х үйлдээгүй,  байгаль орчинд учруулсан хохирлоо  нөхөн  төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг нь харгалзан торгох ялын доод хэмжээгээр шийтгэх, хохирлын 2020788 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ... гэх дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Х.Гантулгыг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч О.ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод  тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 1-д заасан гэмт х үйлдсэн гэм буруутай  болохыг тус тус тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт х үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгч нарын  өмгөөлөгчийн   дүгнэлт  тайлбар, шүүгдэгч нарын гэмт х үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт х үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн  болон  шүүгдэгч нарын хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Х.*******, О. нарыг   таван зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэхээр тогтов.

Шүүгдэгч Х.*******, О.  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлан өгөв.

Эрүүгийн 19301540142 дугаартай хт эд мөрийн баримтаар хураагдсан 200 ширхэг бургас модыг Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Ховд аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, улсын  орлого болгохоор тогтов. 

Шүүгдэгч нараас гаргуулах х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч О. нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр  200 ширхэг бургас модыг тээвэрлэхдээ Баасандоржийн Гансүхийн өмчлөлийн - ХОҮ улсын дугаартай 2500000 төгрөгний үнэлгээ бүхий Портер маркын тээврийн хслийг ашигласан байх тул тухайн тээврийн хслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч О.ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэв.

Шүүгдэгч О., Х.******* нарт шүүхээс торгох ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус  хэвээр хлэв.

Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 , 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Соён овогт *******ийн Гантулгыг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч овогт ын ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хт гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3. дугаар зүйлийн 3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Соён овогт *******ийн Гантулгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч овогт ын ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр  торгох ял тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******, О. нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгний торгох ялыг 06 сарын хугацаанд тус тус  хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 19301540142 дугаартай хт эд мөрийн баримтаар хураагдсан 200 ширхэг бургас модыг улсын орлого болгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нараас  гаргуулах х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.ээс гэмт х үйлдэхдээ ашигласан тээврийн хслийн үнэ  2.500.000 / хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг  гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй

6.  Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1.2,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар  шүүгдэгч Х.*******ас  2020788 / хоёр сая хорин мянга долоон зуун наян найман/ төгрөгийг гаргуулан  Ховд аймгийн  сумын даргын Тамгын газрын  Төрийн  дансанд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О., Х.******* нарт тайлбарласугай.

8.Шүүгдэгч О., Х.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэжлүүлсүгэй.

9.Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ЦЭЦЭГМАА