| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00768/И |
| Дугаар | 210/МА2025/01001 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01001
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
*******нд холбогдох,
******* *******, ******* гудамж, ******* байр, зоорийн давхар ******* хаягт байрлах автозогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг ******* зоорийн давхар ******* хаягт байрлах 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдэж тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. Гэтэл ******* нь миний өмчлөлийн автозогсоолын дугаар болох *******ыг арилгаад хажуу ханыг нураагаад ******** гэдэг шинэ тоот тавьсан. Мөн би машинаа өөрийн өмчлөлийн автозогсоолд тавих гэтэл орц гарц хаасан, ******* зогсоол байхгүй гэсэн шалтгаанаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байна. Иймд миний өөрийн өмчлөлийн ******* автозогсоолд саадгүй нэвтэрч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Тухайн барилгын зураг төслийг зурсан -ийн 04/04 шифртэй, ажлын зургийн зоорийн давхрын технологийн байгуулалтын БА-3 дахь хуудсанд 5 тээврийн хэрэгсэл байрлуулахаар төлөвлөсөн зураг нь Улсын төв архивд хадгалагдсан байдаг ба уг барилгыг барьсан иргэн нь зураг төслийн дагуу авто зогсоолыг байгуулаагүй. Стандарт бус, авто машин маневрлах боломжгүй зай талбайг иргэдэд худалдсан байдаг. Одоо иргэн *******ын машин нэмэгдээд ******** автомашин багтах ямар ч зай байхгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012.01.13-ны 07-191/87 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтэд ...хэмжилт хийж үзэхэд ...******* байрны дулаан зогсоолын талбайд 5 автомашин байрлуулах боломжтой байна гэсэн дүгнэлт байдаг боловч манай байранд авто зогсоол авсан гээд иргэд Улсын бүртгэлийн гэрчилгээ бариад ирдэг. Үүн дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож буй Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн объектыг ирж үзээгүй, зураг төсөлтэй бүрэн танилцаагүй байдаг юм болов уу. Яаж, ямар аргаар иргэд тус байрны зоорийн давхарт авто зогсоолыг хэнээс худалдан авч, хэрхэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээ аваад байгаа нь тодорхой бус байгаа. Иргэн ******* нь ******* зогсоол гэх зайд автомашин тавихад тухайн зоорийн давхарт зогсдог 8 автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж орж гарах ямар ч боломжгүй болдог. ******* нь шөнө орж машинаа байршуулахад өглөө нь 8 автомашин гарч чаддаггүй. Жолооч нар гарах гээд залгахаар ******* манай хотхонд амьдардаггүй тул бүр холоос буюу Голден парк хотхоноос ирж амждаггүй. Ингээд иргэдийн дунд маргаан үүсдэг. Тухайн маргаантай зогсоолыг зарах тухай зар удаан явсан ба хэд хэдэн хүн үзэхээр ирэхэд автомашин орж гарах боломжгүй гэдгийг үзүүлэхэд худалдаж авахгүй, саяхан ******* гэж иргэн худалдан авсан байсан. Иймд, иргэн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ******* гудамж, 23 байр, зоорийн давхар 8 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагч Баянгол Сууц өмчлөгчдийн холбоонд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол Сууц өмчлөгчдийн холбооноос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2. Үндэсний төв архивын газраас ирүүлсэн уг барилгын зургаар 5 авто машиных байтал шүүгч ойлголтын зөрүүг тодруулаагүй.
3. Шийдвэртээ шинжээчийн дүгнэлтээр 8 авто машин багтах боломжтой гэх дүгнэлтийг огт дурдаагүй. Нотлох баримтуудыг бүхий л талаар шинжлэн, бүрэн судлаагүй.
4. Иргэний хуульд байх ганц заалт болох 10 дугаар зүйлийг барьж маргааныг шийдсэн. Уг заалт нь өмчлөгчийн эрхийг тодорхойлж өгсөн боловч өмчлөгчийн үүрэг, нийтийн орон сууц дахь бусад өмчлөгч нарын эрхийг зөрчиж буй үйлдлийг шүүгч судлаагүй, дүгнээгүй.
5. Ажлын цаг дуусаж байсан тул шүүгч хэт яарч, хэргийг урьдчилан шийдсэн байх магадлалтай тул уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Тухайн байранд зогсоол авахад 1-8 гэх дугаартай авто зогсоолууд байсан. Гэтэл хариуцагч ариун цэврийн өрөө байсныг нураагаад 8 байсныг 9 болгож өөрчилсөн байсан. Би дүрэм журмынхаа дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Хоёр жилийн хугацаанд автомашинаа зогсоол дээрээ тавьж чадаагүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******нд холбогдуулан Баянгол дүүрэг, *******, ******* гудамж, ******* байр, зоорийн давхар ******* хаягт байрлах 15 м.кв талбайтай автозогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг, *******, ******* гудамж, ******* байр, зоорийн давхар ******* хаягт байрлах 15 м.кв талбайтай автозогсоолыг гээс 11,000,000 төгрөгөөр худалдан авч, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөгч болжээ. /х.х-ийн 4-7/
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ыг уг зогсоолд тээврийн хэрэгсэл байршуулсан тохиолдолд , автозогсоолын өмчлөгч нар өөрсдийн тээврийн хэрэгслийг оруулж, гаргахад саад учруулдаг гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг зоорийн давхар руу орохыг хориглосон үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 15, 1/
4. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй... гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хэдийгээр Баянгол дүүрэг, *******, ******* гудамж, ******* байр, зоорийн давхарт анхнаасаа 5 автозогсоолтой байхаар төлөвлөгдсөн боловч нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгөөр бүртгэгдсэн байсан автозогсоолыг худалдан авсан байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж, дугаар зүйлийн .1-т Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд ... баталгаажуулна гэж тус тус зааснаар түүнийг бүртгэлийн үнэн зөвд итгэх эрхтэй гэж үзнэ. /х.х-ийн 114, 4/
Тийм учир нэхэмжлэгч нь өмчлөгч этгээд болохын хувьд өөрийн өмчийн зүйлийг чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоохыг түүнээс шаардах эрхтэй.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарын хүсэлтээр шинжээчээр томилогдсон -ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд:
- Баянгол дүүрэг, *******, ******* гудамж, ******* байр, зоорийн давхарт байрших зогсоолд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартаар 8 /найман/ автомашин байршуулах боломжтой,
- Эдгээр автозогсоолд Улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжтой. Барилгын зураг төслийн дагуу барьсан тул анхны зураг төслийн дагуу бариагүйгээс эрсдэл үүсэхгүй.
- Ус авах өрөөг буулгаж автозогсоол болгосноос ******* автозогсоолд машин багтах боломжгүй болжээ гэжээ. /х.х-ийн 148-17/
Өөрөөр хэлбэл, зохигч нарын маргаж буй зоорийн давхрын хэсэгт 8 /найман/ автозогсоол байхад ямар нэгэн стандарт зөрчигдөхгүй, харин ус авах өрөөг буулгаж 9 дэх автозогсоолыг бий болгосноор нэхэмжлэгч *******ын тээврийн хэрэгсэл тавих талбай шахагдсан, улмаар , автозогсоолын өмчлөгч нар тээврийн хэрэгслээ байршуулахад төвөгтэй байдал учирдаг гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан.
Тодруулбал, сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болон түүний ашиглалтын хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах чиг үүрэг бүхий хуулийн этгээдийн эрхгүй байгууллага бөгөөд харин эд хөрөнгө өмчлөгч нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх байдлаар хэн нэгний өмчлөх эрхийг ийнхүү хязгаарлах эрхгүй юм.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь тухайн автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээр түүнд өмчлөх эрх үүссэн, бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа, зохигчдын маргааны зүйл бүртгэл хууль ёсны эсэх талаарх биш учир хариуцагчийн улсын бүртгэлийн олгосон гэрчилгээг хууль ёсны гэж үзсэн, нийтийн орон сууц дахь бусад өмчлөгч нарын эрхийг зөрчиж буй үйлдлийг судлаагүй гэх гомдлыг хүлээн авахгүй.
7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 192/ШШ2025/0231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР