| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/05882/И |
| Дугаар | 210/МА2025/01029 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01029
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/Ш32023/15521 дугаартай захирамжаар төлбөр төлөгч *******ээс 61,431,604.65 төгрөг гаргуулж, *******-д олгохоор шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* *******, *******, ******* байрны хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Банкны төлбөр барагдуулах газрын 209 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамаарал бүхий хөндлөнгийн гэрчүүдийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садны, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж заасныг зөрчсөн байна. Хөндлөнгийн гэрчээр оролцсон нь төлбөр авагч *******-д ажилладаг буюу хамаарал бүхий этгээд, харин нь *******т дадлага хийж байсан Хууль сахиулах их сургуулийн сонсогч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас хураан авч тогтоол үйлдсэн бөгөөд төлбөр төлөгчид үлдсэн хувь дээр тогтоолын дугаар харагдахгүй байх тул бичээгүй орхисон болно. Хариуцагч ******* нь хууль зөрчин эд хөрөнгө хураан авсан байх тул Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/Ш32023/15521 дүгээр захирамжаар *******ээс 61,431,604 төгрөгийг гаргуулж олгож, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал, санаачилга гаргаагүй. Иймд төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ******* , , -од байрлах 38 м.кв талбайтай орон сууцыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24360485/04 дүгээр тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг мөн төлөөгүй тул, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24360485/08 дугаар тогтоолоор хураан авсан. Хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр иргэн , нар оролцсон бөгөөд Дотоодын хэргийн их сургуульд суралцдаг дадлагын сонсогч биш, нь ажилладаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6, 117 дугаар, зүйлийн 117.1-т заасан үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Учир нь нэхэмжлэгч ******* өмнө мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан , , , байр, хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн -ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 019 дугаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус хэрэг нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 02927 дугаар шийдвэрээ шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гомдлын хариуг хүлээж авсан. Улмаар хуульд зааснаар 14 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой ч энэ хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Тийм учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24360485/08 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн *******ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй учир Баянзүрх, Сүхбаатар, ******* иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2390 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Гэрчүүд хоорондоо хамааралгүй гэдэг нь тодорхой болсон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч хөндлөнгийн гэрч болох *******-д ажилладаг , гэрч нь *******т дадлага хийж байсан Хууль сахиулахын их сургуулийн сонсогч тул тухайн хоёр гэрч хоорондоо хамааралтай гэх агуулгаар тайлбарладаг. Энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагчийг дэмжиж оролцсон байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2023/15521 дугаартай захирамжаар өргөдөл гаргагч -ийн гаргасан 61,431,604.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг уригдагч нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэжээ. /х.х-ийн 47-49/
3.2. Төлбөр төлөгч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШЗ2024/00967 дугаар захирамж, 182/ГХ2024/00054 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, , , , дугаар байр, хаягт байрлах, 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2024 оны 03 дугаар сарын сарын 14-ний өдрийн 24360485/04 дугаар тогтоолоор битүүмжилж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24360485/08 дугаар тогтоолоор хураан авчээ. /х.х-ийн 54, 58/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж, 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон г төлбөр авагч *******-ийн ажилтан, ыг хариуцагч *******т дадлага хийж байсан Хууль сахиулах сургуулийн сонсогч тул эдгээр хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хөндлөнгийн гэрч нь 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл -иас нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байх тул түүнийг төлбөр авагч *******-ийн ажилтан бөгөөд хөндлөнгийн гэрчээр оролцож болохгүй этгээд шууд дүгнэхэд учир дутагдалтай байна. /х.х-ийн 28/
Харин хөндлөнгийн гэрч ы хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар мэдээлэл байхгүй, тэрээр хариуцагч байгууллагад дадлага хийж байгаа этгээд гэх үндэслэлээр ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж дүгнэх боломжгүй. /х.х-ийн 29/ Учир нь,
Хөндлөнгийн гэрч нарт дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж зааснаар хууль сануулж, талууд ямар нэг байдлаар хамааралтай эсэх талаар тодруулахад үгүй гэсэн байна. /х.х-ийн 59/
Түүнчлэн, нэхэмжлэгч нь эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч нь *******-ийн ажилтан, нь *******т дадлага хийж байсан Хууль сахиулах сургуулийн сонсогч тул ашиг сонирхлын зөрчилтэй, гэрчээр оролцож болохгүй этгээдэд хамаарна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.
5.1. Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хураан авсан бөгөөд тэрээр эд хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/33 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байна. /х.х-ийн 8/
5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 9-1/1499 тоот Гомдолд хариу өгөх тухай албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгджээ. /х.х-ийн 9/
Төлбөр төлөгч нь дээрх шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор буюу 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан шүүхэд гомдол гаргах 14 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөндлөнгийн гэрч нар ашиг сонирхлын зөрчилтэй эсэх болон нэхэмжлэгч тал хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар дүгнэлт өгөөгүй байгааг үүгээр залруулна.
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...54 дүгээр зүйлийн 54.1 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР