| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/0551/И |
| Дугаар | 181/ШШ2016/00555 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2016/00555
| 2016 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 181/ШШ2016/00555 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 24-60 тоотод оршин суух Тэгшийнхэн овогт Б.Б /РД:0000/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 11-44 тоотод оршин суух Тэрэлж овогт Д.Э /РД:0000/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б.Б миний бие Д.Д.Э, Ц.Эрдэнэбилэг нарт миний төрсөн эгч Уянга мөнгө зээлдүүлэхийг хүссэн. Би тухайн үед бичгээр ямар нэг гэрээ хийгээгүй. Аман хэлбэрээр хүү тохирсон бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.344.000 төгрөгийг 2.000.000 төгрөг болгож өгнө гэж тохирсон. Д.Эгаас 744.000 төгрөг авсан. Иймд 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Уянгаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөг зээлсэн 12 хувийн хүүтэй зээлсэн. Уг мөнгөнөөс 2015 оны 11 дүгээр сард 744.000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо үлдэгдэл 1.300.000 төгрөг өгөх дутуу байгаа. Уг зээлсэн мөнгөний үндэгдэлийг өгөхгүй гэж зугтаасан зүйл байхгүй бөгөөд Б.Б нэр хэл амаар доромжилж, сэтгэл зүйн хүнд дарамт үзүүлсэн. Энэ мөнгийг хүүхдээ нэг нас хүрэхээр нь ажил хийж байгаад өгч дуусгана.Одоо манай хүүхэд 4 сартай одоогоор надад 2 хүүхдийн минь 40.000 төгрөгийн л орлого л байгаа учир үлдэгдэл зээлсэн мөнгө өгч чадахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Б нь хариуцагч Д.Д.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.300.000 төгрөгийн үлдэгдэлийг хүүхдээ 1 нас хүрэхээр ажил хийж төлнө гэж маргажээ.
Хариуцагч нь М.Уянгаас мөнгө зээлсэн гэх боловч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Б.Б.Б нар хэл амаар доромжилж, сэтгэл зүйн хүнд дарамт үзүүлж байсан гэж тайлбарлах ба Б.Б.Баас мөнгө аваагүй талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны 2006880072 тоот данснаас 1.800.000 төгрөгийн зарлага хийсэн болох депозит дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар талууд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 744.000 төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /Дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно/.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 1.800.000 төгрөг нэг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн гэх боловч талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулж, түүг тохиролцоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн дээрхи зохицуулалтаар нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан гэж үзэв.
Хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 744.000 төгрөгийг үндсэн зээл 1.800.000 төгрөгөөс хасч тооцоход 1.056.000 төгрөгийн үндсэн зээлийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээж байна.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх бөгөөд уг тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид 1.300.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэж, уг хэмжээгээр буюу 1.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
77 77.1-т 2016 08 угаа 24-ий өдрийн 16.30 цагт зарлагдсан ид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд .
100 100.3- .
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Д.Эгаас 1.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б.Бд олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй .
2. 56 56.1, 7 7.1.1- нэхэмжлэгчийн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР