Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                   Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                   Улсын яллагч                                  Н.Дүүрэнжаргал

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                    Хохирогч                                               Н.Нд

                   Шүүгдэгч                                              З.З нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн З.Зд холбогдох 1932000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт *тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Зоригтын З.

 

З.З 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны Зүүнхараа салбарын гаднах машины зогсоолоос иргэн Б.Тдийн асаалттай байсан Toyota Mark X” маркийн “23-93” УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч яван улмаар уг тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээн 2748000 төгрөгний хохирол учруулсан, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэр “СИТИ” Центрийн урд талын машины зогсоолоос 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн үед “Toyota Allion” загварын “61-47” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч яван тээврийн хэрэгсэлд 590880 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр би уулруу найзтайгаа хамт мод бэлтгэхээр явахаар тохироод найзындаа байсан юм. Тэгээд үүрийн 04 цагт явах байсан боловч маргааш нь явахаар боллоо гээд больсон юм. Би гэртээ харих гээд найзынхаа гэрээс нь гараад “Солонго” рестораны хажуугаар явж байхад Төрийн банкны урд нэг машин асаалттай, нормалдаад, яндангаас нь утаа гараад байсан. Тэгэхээр нь санаандгүй машин унаж үзээгүй болохоор унаж үзэх гээд тэр машиныг унаад явчихсан юм. Машины маркийг нь сайн мэдэхгүй. X гэсэн бичигтэй саарал өнгийн машин байсан. Жаахан унаж байгаад буцаагаад байранд нь тавьчихъя гэж бодсон чинь замын хажууруу, жалга руу орсон. Тэгээд цаашаа явж байгаад эвдэрчихсэн. Бас хоёр хүү Б дэлгүүрийн урд талаас бас унаж үзэх гээд нэг машин асаалттай дотор нь хүнгүй байхаар нь унаад явсан. Унаад явж байгаад Дархан-Уул аймгийн Хонгор сум орчим явж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Н.Нд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хавьцаа байх. Манай эхнэр дөнгөж төрчихсөн учраас машинаа асаалттай орхиод эхнэр хүүхдээ гэрээсээ авчихаад гараад иртэл машин алга болчихсон байсан. Тэгээд камер шүүтэл бичлэгт ороогүй байсан. Кардан татсан чигээр нь унаж яваад хар зураас гарсан байхаар нь цагдаад мэдэгдээд хамт дагаж яваад замд тааралдсан хүнээс мэдэж аваад хайж байхад Дархан-Уул аймгийн Хонгор сумаас энэ хүн баригдлаа гэсэн юм. Одоо хохиролоо нэхэмжилж байна гэв.

Хохирогч Б.Тд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … би гадаа зогсоол дээр байсан өөрийнхөө Toyota Mark X” маркийн “23-93” УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гадаа их хүйтэн байсан тул хөлдчих байх гээд үе үе гарч асааж халааж байсан. Тэгээд шөнө 01 цагаас хойш би машинаа асаалттай чигээр нь үлдээсэн. Шөнө 04 цаг архи дуусаад манай жолооч Мт миний машинаар Рашаантын 18 дэлгүүр орж 04 цаг 34 минутанд миний виза картыг уншуулж нэг шил архи авч ирсэн. Тэгээд бид нар сүүлд Мтын авчирсан архийг ууж дуусгаад харьцгаах гээд гарцгаасан. Намайг цайны газраас гараад иртэл гадаа үүдэнд зогсоол дээр байсан миний машин байхгүй байсан. Тэгээд бид нар тэр хавиар хайж байгаад сүүлдээ цагдаад мэдэгдсэн. Машинаа түгжээгүй байсан. Миний машин смарт түлхүүртэй бөгөөд би түлхүүрнийхээ төмөр нарийн механик түлхүүрийг хаясан тул миний машин асаалттай үедээ гаднаасаа түгжддэггүй юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 82-83-р хуудас/

Хохирогч Н.Нд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … би тээврийн хэрэгсэлдээ эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулж гарсан үнэлгээг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

Хохирогч Н.Нд гэрчээр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 00 минутын орчимд байхаа Баянсуудлын гудамж руу аавынхруугаа явах гээд гадаа “Сити” центрийн урд талд гадаа хонуулсан өөрийн Toyota Allion” загварын “61-47” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ асаасан юм тэгээд нялх хүүхэдтэй болохоор машинаа жоохон халааж байгаад явъя гэж бодоод машинаа асаалттай нь орхиод гэрлүүгээ орчихоод 15-20 минут орчим болоод эргээд гараад иртэл миний машин байгаагүй тэгэхээр нь би охиноо эргээд гэртээ оруулчихаад гайхаад Хаан банкныхаа камерыг шалгатал камерт ороогүй байсан тэгэхээр нь хартал миний машин зогссон газарт дугуйны мөр гарсан байсан би уг нь машиныхаа гар тормозыг татсан байсан тэгээд тэр гар тормозыг нь салгахгүй дугуйны мөр гаргаад Энхтайваны гудамж руу явсан байсан ингээд хэрэг биш боллоо гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Ингээд цагдаа нартай цуг хайж байтал Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас миний тээврийн хэрэгслийг саатуулсан талаар мэдэгдсэн би цагдаагийн алба хаагч нарын хамт Хонгор сумын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж миний тээврийн хэрэгслийг саатуулж хулгайлсан З.З гэгчийг саатуулсан байсан алба хаагчтай уулзсан. Тэгсэн З.З нь ирж явснаа буцаад шороон зам дээр зугтаагаад эргээд засмал дээр гарахад нь саатуулсан гэж ярьж байсан. Toyota Allion” загварын “61-47” УБИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслээ алдсан уг тээврийн хэрэгсэл нь миний төрсөн эгч Н.Бмийн нэр дээр байдаг юм гэхдээ миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би З.З гэх залууг танихгүй ээ өмнө харж байгаагүй юм байна. Миний тээврийн хэрэгслийн урд гуперын баруун доод хэсгийн сетик болон гуперны хэсэг хагарсан байсан, мөн тээшний баруун талын гупер хагарч гэмтсэн, асаахад гар тормоз идэвхитэй хэвээрэй байсан өөрөөр хэлбэл гар тормозыг нь салгаагүй Хонгор сум хүртэл явсан байна лээ би Зүүнхараа луу машинаа унаж ирэхэд тормоз нь сайн барихгүй, баруун урд талдаа юм дугараад байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/

Гэрч Б.Бс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутын үед байхаа Хонгор сумын 2-р баг 4-р бригадийн урд талаас олон улсын зам дээр хурд хэмжиж байх үед урд зүгээс 500 метрийн зайд Toyota Allion” загварын тээврийн хэрэгсэл буцаад явсан тэгэхээр нь сэжигтэй санагдаад араас нь очтол замын зүүн тал руу шороон замаар зугтаагаад 1 км орчим зугтаж байгаад буцаад төв зам руу ороод араас нь хөөхөд 160 км/цагийн хурдтай хойд зүг Дархан чиглэлд зугтаасан. Хонгор сумын 1-р баг Цайдамын хөндийн замд гүйцэж түрүүлж шахаж зогсоосон. Зогсоогоод шалгатал З.З гэх залуу бууж ирээд “Би ахынхаа машиныг аваад явж байна” гэж тайлбарласан. Иймд Дархан-Уул аймгийн шуурхай удирдлагын албатай холбогдсон чинь Сэлэнгэ аймгийн Мандал сумаас эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэл байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/

Гэрч Г.Мт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай банкны теллер Отгонбаярын төрсөн өдөр болоод манай ажлынхан орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад хажуу талын цайны газарт теннис тоглож төрсөн өдөр тэмдэглэж архи уусан. Шөнө Б.Тд 04 цагийн үед гарч гадаа зогсоол дээр байсан өөрийнхөө “Toyota Mark X” маркийн “23-93” УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж халаасан. Тэгээд буцаж орж ирэхээр нь хэсэг хугацааны дараа би Рашаантын 18 дэлгүүр явж 04:43 цагт Б.Тдийн картыг уншуулж тэндээс 1 шил архи аваад буцаж ирээд машиныг нь ухрааж гадаа хаалганы харалдаа асаалттай чигээр нь үлдээсэн. Дараа нь ойролцоогоор 05:40 цагийн орчим манайхан тараад бид нар гараад ирсэн чинь Б.Тдийн машин байхгүй байсан. … Смарт түлхүүртэй тул машин нь асаалттай үед гаднаасаа түгжигддэггүй юм. Тэгэхээр нь асаалттай чигээр нь үлдээгээд би дотогшоо орсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 88-р хуудас/

Гэрч М.Мб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Нэг сэрэхэд 08 цаг өнгөрч байсан. Тэгээд би Мт ахруу ярьсан чинь гадаа байна. Тдийн машин урьд шөнө алдагдсан байна, цагдаа нар ирчихсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 92-р хуудас/

Гэрч О.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … З намайг гэртээ байхад такситай ирээд гарах уу гээд байсан ба намайг гарахгүй гэхэд найз нь өчигдөр машин хулгайлсан байсан, одоо цагдаа дээр шалгагдаж байгаа гэж ярьж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 94-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-5, 55-76-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 9-12, 77-79-р хуудас/,

Автомашины техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт /ХХ-ийн 33-34-р/, Авто машин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 103-104 дүгээр хуудас/  

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 110 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-ийн 115 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 117-120 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.З 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны Зүүнхараа салбарын гаднах машины зогсоолоос иргэн Б.Тдийн асаалттай байсан Toyota Mark X” маркийн “23-93” УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч яван улмаар уг тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээн 2748000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэр “СИТИ” Центрийн урд талын машины зогсоолоос 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн үед “Toyota Allion” загварын “61-47” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч яван тээврийн хэрэгсэлд 590880 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Тдийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Намайг цайны газраас гараад иртэл гадаа үүдэнд зогсоол дээр байсан миний машин байхгүй байсан. Тэгээд бид нар тэр хавиар хайж байгаад сүүлдээ цагдаад мэдэгдсэн. Машинаа түгжээгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 82-83-р хуудас/, Хохирогч Н.Ндийн мөрдөн байцаалтанд өгсөн “...би тээврийн хэрэгсэлдээ эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулж гарсан үнэлгээг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Хохирогч Н.Ндийн гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн “...“Сити” центрийн урд талд гадаа хонуулсан өөрийн Toyota Allion” загварын “61-47” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ асаасан юм тэгээд нялх хүүхэдтэй болохоор машинаа жоохон халааж байгаад явъя гэж бодоод машинаа асаалттай нь орхиод гэрлүүгээ орчихоод 15-20 минут орчим болоод эргээд гараад иртэл миний машин байгаагүй..., Ингээд цагдаа нартай цуг хайж байтал Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас миний тээврийн хэрэгслийг саатуулсан талаар мэдэгдсэн би цагдаагийн алба хаагч нарын хамт Хонгор сумын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж миний тээврийн хэрэгслийг саатуулж хулгайлсан З.З гэгчийг саатуулсан байсан алба хаагчтай уулзсан. Тэгсэн З.З нь ирж явснаа буцаад шороон зам дээр зугтаагаад эргээд засмал дээр гарахад нь саатуулсан гэж ярьж байсан. Toyota Allion” загварын “61-47” УБИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслээ алдсан уг тээврийн хэрэгсэл нь миний төрсөн эгч Н.Бмийн нэр дээр байдаг юм гэхдээ миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/, Гэрч Б.Бсы мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутын үед байхаа Хонгор сумын 2-р баг 4-р бригадийн урд талаас олон улсын зам дээр хурд хэмжиж байх үед урд зүгээс 500 метрийн зайд Toyota Allion” загварын тээврийн хэрэгсэл буцаад явсан тэгэхээр нь сэжигтэй санагдаад араас нь очтол замын зүүн тал руу шороон замаар зугтаагаад 1 км орчим зугтаж байгаад буцаад төв зам руу ороод араас нь хөөхөд 160 км/цагийн хурдтай хойд зүг Дархан чиглэлд зугтаасан. Хонгор сумын 1-р баг Цайдамын хөндийн замд гүйцэж түрүүлж шахаж зогсоосон. Зогсоогоод шалгатал З.З гэх залуу бууж ирээд “Би ахынхаа машиныг аваад явж байна” гэж тайлбарласан. Иймд Дархан-Уул аймгийн шуурхай удирдлагын албатай холбогдсон чинь Сэлэнгэ аймгийн Мандал сумаас эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэл байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/, Гэрч Г.Мтын мөрдөн байцаалтанд өгсөн “...Дараа нь ойролцоогоор 05:40 цагийн орчим манайхан тараад бид нар гараад ирсэн чинь Б.Тдийн машин байхгүй байсан. … Смарт түлхүүртэй тул машин нь асаалттай үед гаднаасаа түгжигддэггүй юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 88-р хуудас/, Гэрч М.Мбийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Нэг сэрэхэд 08 цаг өнгөрч байсан. Тэгээд би Мт ах руу ярьсан чинь гадаа байна. Тдийн машин урьд шөнө алдагдсан байна, цагдаа нар ирчихсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 92-р хуудас/, Гэрч О.Ббийн мөрдөн байцаалтанд өгсөн “...З намайг гэртээ байхад такситай ирээд гарах уу гээд байсан ба намайг гарахгүй гэхэд найз нь өчигдөр машин хулгайлсан байсан, одоо цагдаа дээр шалгагдаж байгаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 94-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-5-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 55- 76-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 9-12-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 77-79-р хуудас/, Автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/, Авто машин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 103-104 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч З.Зыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч З.З нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны Зүүнхараа салбарын гаднах машины зогсоолоос иргэн Б.Тдийн асаалттай байсан Toyota Mark X” маркийн “23-93” УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч яван улмаар уг тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээн 2748000 төгрөгний хохирол учруулсан, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэр “СИТИ” Центрийн урд талын машины зогсоолоос 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн үед “Toyota Allion” загварын “61-47” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч яван тээврийн хэрэгсэлд 590880 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч З.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Б.Тд өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2748000 төгрөгийг, хохирогч Н.Нд өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 590880 төгрөгийг тус тус шүүгдэгч З.Заас гаргуулахаар нэхэмжилсэн ба уг төлбөрийг шүүгдэгч З.З нь төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.З нь энэ хэргийн улмаас 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 25 хоног, шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 98 дугаартай захирамжаар 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 10 хоног, бүгд 35 хоног цагдан хоригдсон ба уг цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригтын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас шүүгдэгч З.Зын яллагдагчаар цагдан хоригдсон 35 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлэн тооцож түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, одоо эдлэх ялыг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Заас 590880 /таван зуун ерэн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Тост-Өргөө хотхоны 4-11 тоотод оршин суух, /ИВ:93020814, утас:99732204/ Цэнхэр овогт Нямжавын Ндид, шүүгдэгч З.Заас 2748000 /хоёр сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг 41-10 тоотод оршин суух, /МЗ:97072054, утас:99757545/ Бүгжин хамниган овогт Батбаярын Тдт тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг тухайн хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжилсэн хөрөнггөгүйг тус тус дурьдсугай. 

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин Тд болтол шүүгдэгч З.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.