| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2022/03353/И |
| Дугаар | 210/МА2025/00715 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00715
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02118 дугаар шийдвэрийн
тогтоох хэсэгт ...115.2.1, ... гэснийг ...115.2.2, ... гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 180.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* оргил /*******/, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 80 хувийн өмчлөгч нь *******, 20 хувийн өмчлөгч нь ******* болохыг тус тус тогтоож, холбогдох бүртгэлийг хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...57 дугаар зүйлийн 57.1, ... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1, 56.2, ... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 1,276,900 төгрөгөөс илүү төлөгдсөн 1,206,700 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан *******д буцаан олгож, үлдэх 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР