Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

          Нарийн бичгийн дарга                                                       С.Төртулах

          Улсын яллагч                                                                     Э.Гантулга

          Иргэдийн төллөөлөгч                                                        Д.Наранцэцэг

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                    С.Сувдаа

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                 С.Дх

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч      Ч.Мөнгөнцэцэг

          Гэрч                                                                                  Ш.Ог

          Шүүгдэгч                                                                           С.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Зд холбогдох 1932000390044 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр  сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №22 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Самбуунямын З./ Бх гэж дууддаг гэх/

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

С.З нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүнхудагийн № 39 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Бнтай маргалдан улмаар түүнийг хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.З мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 24-ний шилжих шөнө согтууран архи хэрэглэн танхайрч найзынхаа амийг бүрэлгэсэндээ туйлын их харамсаж байна. Эхлээд Ог, талийгаач Бн, Ун бид дөрөв 0,75 литрийн архи уусан. Манай хашааны худаг дотор нохой ороод үхсэн байсан. Тэрийг авах гээд бид нар хамт архи уусан юм. Нохойгоо аваад би Зүүнхараа явж хүнээс мөнгө аваад гэртээ харихдаа 2 шил архи авч очсон юм. Тэрийгээ ууж байгаагаа бол санаж байгаа. Цааш нь бол санахгүй байна  гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дх мэдүүлэхдээ: ... би 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн өглөө би 07 цаг 30 минутад гэрээсээ гарсан. Гарахад манай хүн эв эрүүл урьд нь ч зүгээр байсан. Хүүтэйгээ унтаж байсан. Өдөр 12 цагийн үед хүү маань надруу утсаар залгаад ээжээ аав байхгүй байна гэсэн юм. Удаагүй манай хүн залгаад би ажилтай болчихлоо гэсэн. Хүү маань миний ажилладаг цэцэрлэгт 12 цаг 40 минутад орж ирсэн. Аав байхгүй. Бх ах ирээд “хоол хийж иднэ, нохой худгаас гаргаад өг” гэж гуйгаад байгаа гэж ярьж байсан. Аав тэр хоёр үлдсэн гэж надад хэлсэн. Тэгээд оройдоо 19 цагийн үед гэртээ хүүтэйгээ ирэхэд гэр галтай, хоолныхоо махыг гаргачихсан байсан. Би нилээн сууж байгаад 22 цагийн үед Бхгийн утас руу залгасан чинь холбогдохгүй байсан. Талийгаач утсаа зуухны тэнд тавьчихсан байсан. Саяхан гарсан юм байна. Ирэх байлгүй дээ гэж бодсон. Архи уусын болов уу гээд утас нь холбогдохгүй болохоор нь тэр шөнөдөө юм бодсонгүй хоносон. Тэгээд маргааш нь цэцэрлэгийн хүүхдүүдээ хүлээж авахдаа ахын хүүхдээс танайд Бн ах нь хоносон уу гэж асуухад хоноогүй гэсэн юм. Тэр өдөр манайд шугам задраад бид нар ажилтай болоод 16 цагийн үед хүүхдээ дагуулаад гэртээ ирээд хувцасаа солиод ажилдаа явна гээд сууж байхад ирээгүй байсан. Тэр талийгаачийг зөөж тавьсан гээд байгаа газраар нь би гарсан. Гараад хамгийн түрүүнд нөхрөө л хармаар юм. Би үнэндээ хараагүй. Маргааш нь би хүүхдээ дагуулж гарахдаа нөхрөө би хараагүй. Тэгэхээр би энэ хэргийг миний нөхрийг санаатайгаар алсан, аймар хэрцгийгээр алсан, өдийгөөс төдий олон сар намайг юу эсийг бодсон гэж бодож байна, энэ хоёр тийм аймшигтай хэрцгийгээр хуйвалдан алсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Ог мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр З нь худганд нохой унасан байна гаргаад өг гээд утсаар дуудсан. Очиход талийгаач худгийн наад талд нь зогсож байсан. Бид хоёр худгаас нь нохойг нь гаргаад орой нь Згийн авчирсан 2 шил архийг уусан. Бх хараа яваад ирье, та хоёр худгаас нохой гаргаж бай гээд бид хоёр нохойг нь худгаас гаргасан. Тэр орой нь архи ууж суугаад талийгаач Згийн байшингийн хойд өрөө рүү нь орж унтах гээд ороход нь хивсэн дээр гишгэдэг хэн бэ гэсэн, би юу болов, яачихав гээд Зг гар утсаа өгчих эмч дуудъя гэхэд З яах гээд байгаа юм бэ, хохь чинь шүү чамайг хачин болгоно шүү гэхээр нь би сандараад чичрээд болохоо больж байгаа юм биш үү гэж хэлсэн чинь чи үхсэндээ салгалаад байгаа юм чамайг ч гэсэн хохь чинь болгоно шүү гэж айлгасан. Бх надад хэлэхдээ би утсаар ах дүү нар луу нь ярьсан санаа зоволтгүй гэсэн юм гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 30 минутын үед би ажлаа тараад гэртээ харьтал 30-40 минутын өмнө гарсан бололтой гал түлсэн хоолны мах гаргасан байсан тэгээд орой ирэхгүй болохоор 21 цаг 40 минутын орчим Бхгийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Бхтэй ингэж яваад орой ирдэг болохоор нь ирэх байлгүй гэж бодоод амарсан тэр шөнө ирээгүй. Маргааш өглөө нь буюу 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчим ахых нь хүүхдээс асуусан чинь манайхаар ирээгүй гэж хэлсэн. … Тэр шөнө Ч.Бн бас ирээгүй 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад хүргэн ах гэрт ирээд надтай уулзаад Ч.Бныг нас барсан талаар хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/

Гэрч Ш.Ог мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад С.З миний утас руу залгаад хүрээд ир гэж хэлсэн би гэрээсээ гараад дугуйны орчимд очиход С.З Ч.Бн нар зогсож байсан. Тэгээд бид нар С.Згийн гэр лүү явж байх замдаа хажуу талын хөршийнд орсон. Тэгсэн тэдний өвгөн, Ун хочтой ахтай архи ууж байхаар нь бид нар цуг уугаад гэрээс нь гараад С.Згийн гэрт очсон тэдний хашааны худагт нохой ороод үхсэн гэхээр нь Ч.Бн, Ун ах бид 3 худагаас нохой гаргахаар үлдсэн. С.З Зүүнхараа орж хүнээс мөнгө аваад ирье гээд явсан ирэхдээ нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авчирсныг С З, Ч.Бн, Ун ах бид 4 хувааж уусан, дахин С.З Хараа нэртэй 0.5 литрийн архи авчирсан. Нэг шил архийг нь 3-лаа хуваагаад ууж дуусгасан тэгсэн С.З та 2 гараад нохойгоо хашаанаас гаргаад хаячих гэхээр нь бид 2 хашаанаас гаргаж хаясан эргэж ороод нөгөө үлдсэн нэг шил архиа ууж дуусгасан тэгээд бид 3 гарч бие засчихаад эргэж ороод одоо яах билээ гээд ус уучихаад эргээд хартал Ч.Бн газар хэвтэж байсан хүүе юу болов гэсэн чинь С.З Ч.Бныг хутгалчихсан. Би хутгалчихлаа би найзыгаа хутгалчихлаа энэ муу миний хивсэн дээр гишгэдэг хэн бэ гэж ярьж байсан, газар нэг цэнхэр иштэй хутга байсан тэгэхээр нь гар утсыг нь аваад эмнэлэгт хэлэх гэтэл чи миний утсыг авдаг хэн бэ гээд дахиад цаанаас нэг юм авах шиг болохоор нь айгаад гараад хажуу талын айлд орж утас олох гэтэл олдоогүй, эргээд С.Згийн гэрт орсон чинь Ч.Бн ухаангүй хэвтэж байсан. С.З надаас наадах чинь яасан байна гэхээр нь би хүзүүний судас дээр хуруугаа тавьтал цохилохгүй байсан. Тэгэхээр нь би өнгөрсөн юм биш үү гэсэн чинь С.З миний найз нэг муу маслын хутга даах эр хүндээ гэж байсан. Тэгээд намайг Ч.Бныг өргө гэсэн тэгэхээр нь би яагаад өргөдөг юм гэсэн чинь хуцалгүй өргө гэсэн 2-лаа ах дүү нарт нь хүргэж өгье гэхээр нь би тэгье тэгье гээд би Ч.Бныг цээжний хэсгээс өргөөд С.З хөлнөөс нь өргөөд гэрээс нь гараад чигээрээ гудамжаар нь яваад 2 давхар цагаан байшингийн дэргэд очоод энэ сандал дээр суулгачих гэхээр нь суулгатал С.Зг би за ах дүү нарт нь хэлчих гэсэн чинь Сн гэсэн байхаа тэрэнд хэлнэ гээд утсаараа ярих гээд явсан тэгснээ эргэж ирээд би хэлчихлээ нааш ир одоо гарч ирээд бид 2 муудалцаад ийм юм болчихлоо гэж хэлсэн. Сн гэдэг хүн гарч авна гэхээр би С.Згийн гэрт яваад очтол С.З станканд ус хийчихсэн асгаад алчуураар цусыг нь арчиж байсан би ингээд баларлаа гэсэн чинь ах дүү нарт нь хэлсэн санаа зоволтгүй гэхээр нь би харьж унтлаа шүү гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-48-р хуудас/

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №10 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Талийгаач Ч.Бн нь цээжний хөндий нэвтэрсэн шарх, үнхэлцэгийн хальсны хөндийд цусан бүлэнгийн улмаас зүрх чихэлдэж нас баржээ гэх дүгнэлт /ХХ-ийн 88-89-р хуудас/

2. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №1451 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

1. Ч.Бнын гэх цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /ХХ-ийн 93-р хуудас/

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №1458 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал алчуур дээр цус илэрсэн илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /ХХ-ийн 143-р хуудас/

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №1453 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Шинжилгээнд ирүүлсэн урт 10 см ишгүй хутга дээр цус илэрсэн илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /ХХ-ийн 147-р хуудас/

Шинжээч Б.Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … С.З гэж бичсэн хуруу шилтэй цусыг шинжилэхэд В/3/ бүлгийн харьяалалтай байсан. Ч.Бн гэх цус нь шинжээч М.Өнөржаргал дээр шинжилгээ хийхэд 0/1/ бүлгийн харьяалалтай гарсан мөн миний шинжилсэн шар өнгөтэй алчуур, хутга, үстэй куртик гэх Ч.Бнын хувцас дээр цус илэрсэн илэрсэн цус нь 0/1/ харьяалалын байсан. Эндээс харахад илэрсэн цус нь Ч.Бнын гэх хуруу шилтэй цусны бүлгийн харьяалалтай тохирч байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 155-156-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-11-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Гүн худгийн №39 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл: … Нэгжлэг хийх явцад байшингийн хаалганы баруун талд байрлах модон угаагуурын доод талын шүүгээнд цайвар шар өнгөтэй даавуун материалтай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур гарч ирснийг гэрэл зургаар бэхжүүлэн харьцуулах шинжилгээнд явуулах зорилгоор хураан авлаа. Зуухны хананы урд зүгт 0,70 м хивс, хулдаасны завсарт 15см үргэлжилсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн 0,9% давсны уусмалтай бинтээр арчдас авч харьцуулан шинжилгээнд явуулахаар тогтов. Нэгжлэг хийх ажиллагааны явцад С.Згийн байшингийн галын хэсэгт байх зуух, зуухны хэсэгт хэрэгт ач холбогдолтой зүйл байгаа эсэхийг тогтоохоор зуухны үнс, зуухны хана, хүхээг зэргийг шалгахад зуухны хүхээгээс 10 см урттай, цус мэт улаан зүйлээр бохирлогдсон 2 см өргөнтэй хутганы ажлын хэсэг гарч ирснийг дуу дүрсний бичлэг болон гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авлаа гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20-27-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /ХХ-ийн 36-р хуудас/

С.Згийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 28-33-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-181 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 183-191 дүгээр хуудас/, оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 178 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.З нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүнхудагийн № 39 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Бнтай маргалдан улмаар түүнийг хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дхын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 30 минутын үед би ажлаа тараад гэртээ харьтал 30-40 минутын өмнө гарсан бололтой гал түлсэн хоолны мах гаргасан байсан тэгээд орой ирэхгүй болохоор 21 цаг 40 минутын орчим Бхгийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Бхтэй ингэж яваад орой ирдэг болохоор нь ирэх байлгүй гэж бодоод амарсан тэр шөнө ирээгүй. Маргааш өглөө нь буюу 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчим ахых нь хүүхдээс асуусан чинь манайхаар ирээгүй гэж хэлсэн. … Тэр шөнө Ч.Бн бас ирээгүй 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад хүргэн ах гэрт ирээд надтай уулзаад Ч.Бныг нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/, Гэрч Ш.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад С.З миний утас руу залгаад хүрээд ир гэж хэлсэн би гэрээсээ гараад дугуйны орчимд очиход С.З Ч.Бн нар зогсож байсан. Тэгээд бид нар С.Згийн гэр лүү явж байх замдаа хажуу талын хөршийнд орсон. Тэгсэн тэдний өвгөн, Ун хочтой ахтай архи ууж байхаар нь бид нар цуг уугаад гэрээс нь гараад С.Згийн гэрт очсон тэдний хашааны худагт нохой ороод үхсэн гэхээр нь Ч.Бн, Ун ах бид 3 худагаас нохой гаргахаар үлдсэн. С.З Зүүнхараа орж хүнээс мөнгө аваад ирье гээд явсан ирэхдээ нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авчирсныг С З, Ч.Бн, Ун ах бид 4 хувааж уусан, дахин С.З Хараа нэртэй 0.5 литрийн архи авчирсан. Нэг шил архийг нь 3-лаа хуваагаад ууж дуусгасан тэгсэн С.З та 2 гараад нохойгоо хашаанаас гаргаад хаячих гэхээр нь бид 2 хашаанаас гаргаж хаясан эргэж ороод нөгөө үлдсэн нэг шил архиа ууж дуусгасан тэгээд бид 3 гарч бие засчихаад эргэж ороод одоо яах билээ гээд ус уучихаад эргээд хартал Ч.Бн газар хэвтэж байсан хүүе юу болов гэсэн чинь С.З Ч.Бныг хутгалчихсан. Би хутгалчихлаа би найзыгаа хутгалчихлаа энэ муу миний хивсэн дээр гишгэдэг хэн бэ гэж ярьж байсан, газар нэг цэнхэр иштэй хутга байсан тэгэхээр нь гар утсыг нь аваад эмнэлэгт хэлэх гэтэл чи миний утсыг авдаг хэн бэ гээд дахиад цаанаас нэг юм авах шиг болохоор нь айгаад гараад хажуу талын айлд орж утас олох гэтэл олдоогүй, эргээд С.Згийн гэрт орсон чинь Ч.Бн ухаангүй хэвтэж байсан. С.З надаас наадах чинь яасан байна гэхээр нь би хүзүүний судас дээр хуруугаа тавьтал цохилохгүй байсан. Тэгэхээр нь би өнгөрсөн юм биш үү гэсэн чинь С.З миний найз нэг муу маслын хутга даах эр хүндээ гэж байсан. Тэгээд намайг Ч.Бныг өргө гэсэн тэгэхээр нь би яагаад өргөдөг юм гэсэн чинь хуцалгүй өргө гэсэн 2-лаа ах дүү нарт нь хүргэж өгье гэхээр нь би тэгье тэгье гээд би Ч.Бныг цээжний хэсгээс өргөөд С.З хөлнөөс нь өргөөд гэрээс нь гараад чигээрээ гудамжаар нь яваад 2 давхар цагаан байшингийн дэргэд очоод энэ сандал дээр суулгачих гэхээр нь суулгатал С.Зг би за ах дүү нарт нь хэлчих гэсэн чинь Сн гэсэн байхаа тэрэнд хэлнэ гээд утсаараа ярих гээд явсан тэгснээ эргэж ирээд би хэлчихлээ нааш ир одоо гарч ирээд бид 2 муудалцаад ийм юм болчихлоо гэж хэлсэн. Сн гэдэг хүн гарч авна гэхээр би С.Згийн гэрт яваад очтол С.З станканд ус хийчихсэн асгаад алчуураар цусыг нь арчиж байсан би ингээд баларлаа гэсэн чинь ах дүү нарт нь хэлсэн санаа зоволтгүй гэхээр нь би харьж унтлаа шүү гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-48-р хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №10 дугаартай Шинжээчийн дүгнэлт “1.Талийгаач Ч.Бнын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийрүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуурын хананд хатгагдсан шарх, үнхэлцэг хальсны хөндийд цусан бүлэн, зүрх чихэгдэлт, өвчүү, үнхэлцэг хальсны гадаргуунд цус хуралт, өгзөгний баруун, зүүн дээд талд зураасан зулгаралт, зүүн мөрөнд хуучин цус хуралт, баруун шилбэнд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдсон. Цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, өгзөгний баруун, зүүн дээд талд зураасан зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр талийгаачийг чирэх, зөөвөрлөх явцад үүссэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн мөрөнд хуучин цус хуралт, баруун шилбэнд хуучин зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 2 Талийгаач Ч.Бнын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Талийгаач Ч.Бн нь цээжний хөндий нэвтэрсэн шарх, үнхэлцэгийн хальсны хөндийд цусан бүлэнгийн улмаас зүрх чихэлдэж нас баржээ. 4. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.” гэх дүгнэлт /ХХ-ийн 88-89-р хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №1451 дугаартай Шинжээчийн дүгнэлт  “1. Ч.Бнын гэх цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна” гэх /ХХ-ийн 93-р хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №1458 дугаартай Шинжээчийн дүгнэлт “1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал алчуур дээр цус илэрсэн илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна” гэх /ХХ-ийн 143-р хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №1453 дугаартай Шинжээчийн дүгнэлт “1. Шинжилгээнд ирүүлсэн урт 10 см ишгүй хутга дээр цус илэрсэн илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна” гэх /ХХ-ийн 147-р хуудас/, Шинжээч Б.Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн “...… С.З гэж бичсэн хуруу шилтэй цусыг шинжилэхэд В/3/ бүлгийн харьяалалтай байсан. Ч.Бн гэх цус нь шинжээч М.Өнөржаргал дээр шинжилгээ хийхэд 0/1/ бүлгийн харьяалалтай гарсан мөн миний шинжилсэн шар өнгөтэй алчуур, хутга, үстэй куртик гэх Ч.Бнын хувцас дээр цус илэрсэн илэрсэн цус нь 0/1/ харьяалалын байсан. Эндээс харахад илэрсэн цус нь Ч.Бнын гэх хуруу шилтэй цусны бүлгийн харьяалалтай тохирч байна...” гэх мэдүүлэг /ХХ--ийн 155-156-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-11-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Гүн худгийн №39 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20-27-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /ХХ-ийн 36-р хуудас/, С.Згийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 28-33-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дх, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нараас: “...С.З эрүүл өөрийгөө яаж хамгаалах уу гэдгийг тодорхой мэдэж байсан, хутганы цусыг арчиж байхыг харж байсан зэргээс үзэхэд согтолт багатай эрүүл шахуу байсан, харин хохирогч Ч.Бн нь хутгалагдах үедээ хүнд зэргийн согтолттой буюу согтуурсан гүн согтсон байдлын улмаас биеэ хамгаалах ямар ч чадваргүй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр болон гэрч Ш.Огийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна... С.Зг Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг прокурор, шүүхийн шатанд хэрэг хянагдах явцад гаргасан байх ба шүүгдэгч С.З нь хохирогч Ч.Бнын биед учирсан “цээжний хөндий нэвтэрсэн шарх, үнхэлцэгийн хальсны хөндийд цусан бүлэнгийн улмаас зүрх чихэлдэж нас барсан” гэмтлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, ухамсарт үйлдлээрээ учруулсан, хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн бөгөөд энэхүү санаа, үйлдэл болон учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байх ба хэрэг үйлдэхээс өмнө болон хэрэг үйлдэх цаг хугацаанд шүүгдэгч С.З, хохирогч Ч.Бн, гэрч Ш.Ог нарын хэн аль нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн, шүүгдэгч С.З нь хохирогч Ч.Бныг хутгалах үедээ түүний биеэ хамгаалж чадахгүйг болон эсэргүүцэл үзүүлэх боломжгүйг урьдчилан мэдэж, түүний энэхүү байдлыг ашигласан гэх хүсэл зоригийн илэрхийлэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.    

Иймд шүүгдэгч С.Зг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүнхудагийн № 39 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Бнтай маргалдан улмаар түүнийг хутгалж алсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос С.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаан хүртэл нотлох баримтаар нотлогдсон бүх зардал буюу ...Талийгаачийн ажил явдалд зарцуулсан шатахууны баримтаар 343150 төгрөг /ХХ-222 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 239500 төгрөг /ХХ-223 хуудас/, Шатахуун болон хүнсний зүйл авсан баримтаар 1267488 төгрөг /ХХ-ийн 224 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан баримтаар 23300 төгрөг /ХХ-225 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 29700 төгрөг /ХХ-226 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 1506000 төгрөг /ХХ-227 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 88900 төгрөг /ХХ-ийн 228 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 560600 төгрөг /ХХ-ийн 229 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 194150 төгрөг /ХХ-ийн 230 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 709900 төгрөг /ХХ-ийн 231 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 755000 төгрөг /ХХ-ийн 232 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 1125350 төгрөг /ХХ-ийн 233 хуудас/, Ариутгал-603000 төгрөг /ХХ-ийн 234 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 677250 төгрөг /ХХ-ийн 235 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 1164800 төгрөг /ХХ-ийн 236 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 252950 төгрөг /ХХ-ийн 237 хуудас/, Хүнсний бүтээгдэхүүн авсан баримтаар 128442 төгрөг /ХХ-ийн 238 хуудас/ зэрэг нийт 9874480 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн ба дээрхи хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дхад олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн 10 см урттай ишгүй хутга 1 ширхэг, тамхины иш 4 ширхэг, архины хундага 1 ширхэг, 0,75 литрийн “Хараа” архины шил 2 ширхэг, 0,5 литрийн “Хараа” архины шил 3 ширхэг, шар өнгийн алчуур 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгаж, баримт үйлдэж хэрэгт хавсаргах, хэргийн газрын үзлэгийн 1 ширхэг, нэгжлэгийн 2 ширхэг, мэдүүлэг шалгах ажиллагааны 1 ширхэг, гэрч Ш.Огээс мэдүүлэг авах ажиллагааны 2 ширхэг бүгд 6 ширхэг дуу дүрсний бичлэг бүхий /CD/ -ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгах, Шүүгдэгч С.Згийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох зэргийг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Самбуунямын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар С.Зг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар С.Зд  оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Згаас 9874480 /есөн сая найман зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг 1-15 тоотод оршин суух, /НЫ73061262, утас: 99839183/ Боржигин овогт Лхамрээгийн Дхад олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 см урттай ишгүй хутга 1 ширхэг, тамхины иш 4 ширхэг, архины хундага 1 ширхэг, 0,75 литрийн “Хараа” архины шил 2 ширхэг, 0,5 литрийн “Хараа” архины шил 3 ширхэг, шар өнгийн алчуур 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгаж, баримт үйлдэж хэрэгт хавсаргах, хэргийн газрын үзлэгийн 1 ширхэг, нэгжлэгийн 2 ширхэг, мэдүүлэг шалгах ажиллагааны 1 ширхэг, гэрч Ш.Огээс мэдүүлэг авах ажиллагааны 2 ширхэг бүгд 6 ширхэг дуу дүрсний бичлэг бүхий /CD/ -ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөггүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт С.Згийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Згын эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ.