| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2024/07033/И |
| Дугаар | 210/МА2025/00762 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00762
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/03074 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, Хан-Уул дүүрэг, *******хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 141.08 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 540,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээчин *******ын 2024 оны 11 сарын 29-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...надад мэдэгдэлгүйгээр шууд шинжээч томилсон, надаас үнийн санал авахдаа хууль тайлбарлаагүй, шинжээчийн үнэлгээг хуулийн хугацаанд мэдэгдээгүй, орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний тайланд 141.08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 144.08 гэж бичиж, тооцоолсон, харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршил, м.кв тодорхойгүй... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэсэн агуулгаар тус тус тайлбарлажээ.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02672 дугаар шийдвэрээр хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 351,248,567 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,984,393 төгрөг, нийт 353,232,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *******хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 141.08 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 63-65/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 210/МА2023/01991 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 66-68/
5. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 01 сарын 09-ний өдөр үүсгэж, шийдвэр, магадлалд дурдагдсан орон сууцыг 2024 оны 05 сарын 01-ний өдөр битүүмжилж, 2024 оны 11 сарын 01-ний өдөр хураан авч, орон сууцны санал болгох доод үнийг төлбөр төлөгч /өмчлөгч/, төлбөр авагч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 11 сарын 20-ны өдөр үнэлгээчин *******ыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд тус тус заасантай нийцжээ. /хх 70, 77-78, 82, 84-86, 87/
6. Шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба *******аас 2024 оны 11 сарын 20-ны өдөр шинжээчид хууль сануулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ. /хх 88, 89-90/
7. Шинжээч ******* нь Хан-Уул дүүрэг, *******хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 141.08 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 540,000,000 төгрөгөөр тогтоожээ. /хх 43, 17-47/
Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
8. ******* нь төлбөр төлөгч *******гээс үнийн санал авахдаа харилцан тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэх тухай мэдэгдэж, ийнхүү мэдэгдэхдээ Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг дурдсан, мөн үнэлгээний тайланг ирж авах талаар төлбөр төлөгчид 2024 оны 11 сарын 29-ний өдөр мэдэгдэж, улмаар төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 12 сарын 02-ны өдөр гардуулан өгсөн байх тул ...надад мэдэгдэлгүйгээр шууд шинжээч томилсон, надаас үнийн санал авахдаа хууль тайлбарлаагүй, шинжээчийн үнэлгээг хуулийн хугацаанд мэдэгдээгүй... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. /хх 84, 122-126/
9. Орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ...орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
10. Шинжээч ******* нь үнэлгээний тайланд харьцуулж буй орон сууцнуудын байршил, хэмжээ, хийц бүтээц, зориулалт, насжилт, орчин, тохижилт зэргийг тодорхой тусгасан байх тул ...харьцуулсан орон сууцнуудын байршил, м.кв тодорхойгүй... гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлгүй.
11. Дээрх байдлаар шинжээч ******* нь үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, стандарт, үнэлж буй хөрөнгийн мэдээллийг тодорхой тусгасан, үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байтал анхан шатны шүүх ...үл хөдлөх эд хөрөнгийн талбайг 144.08 м.кв, 141.08 м.кв гэж хоёр өөр хэмжээгээр тооцоолсон... хэмээн дүгнэн үнэлгээний тайланг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, шинжээч ******* нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож, ...өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар дээр 144.08 м.кв гэж харагдаад байсан, манайх 144.08 м.кв-ын үнэлгээ хийж явуулсан. Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг хүлээн аваад 144.08 м.кв биш, 141.08 м.кв гэж хэлсэн... гэсэн агуулгатай тайлбарыг хэлсэн байх ба ийнхүү бодитоор 141.08 м.кв талбайтай орон сууцыг 144.08 м.кв талбайтай орон сууцны үнэлгээгээр үнэлсэн нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид ашигтай буюу түүний эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзнэ.
12.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/03074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох, Хан-Уул дүүрэг, *******хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 141.08 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 540,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээчин *******ын 2024 оны 11 сарын 29-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР