Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 10

 

                    Ж.******* нарт холбогдох

                 эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Н.Ундрах

          Шүүгдэгч Ж.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат

          Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолтой, Ж.******* нарт холбогдох 201516000185 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Энхбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ж.******* нь согтуугаар 2015 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас баруун урагш 60 км зайд байрлах Поошик гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Л.*******, Б.*******, Ж.******* нарын бие эрх чөлөөнд халдаж, улмаар заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Ж.*******ын нуруун тус газарт заазуураар зүсч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

Ж.*******, Ж.*******, Д.******* нар нь согтуугаар бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд насанд хүрээгүй О.*******г биеэ хамгаалж чадахгүй байдлын далимдуулан хүчиндсэн,

Ж.******* нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд насанд хүрээгүй О.*******д бэлгийн замын халдварт өвчин халдаасан,

Ж.*******, Д.******* нар  нь 2015 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд О.*******г 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн,

Ц.******* нь хохирогч О.*******г бусдад хүчиндүүлсэн гэх хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр байцаалт өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Ж.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Ц.*******д Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******, Д.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******г бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсэг хэрэглэн танхайрсан, бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, өөрийн биед бэлгийн замын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэн насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.*******, Д.******* нарыг хохирогчийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдэх гэм буруутайд, шүүгдэгч Ц.*******ыг мөрдөн байцаалтад гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т 3 /гурав/ жилийн хорих ял, шүүгдэгч Д.*******од 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.*******д оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, Ж.*******гийн биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирол төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхэг, цагаан саарал өнгийн цамц 1 ширхэг, “TL jeans” жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн энгэр хэсэгтээ бөөрөнхий хээтэй ноосон цамц 1 ширхэг, “VEVANVI” гэсэн бичигтэй жинсэн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн футболк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч О.******* нь шүүгдэгч нараас 880000 төгрөг хохирол төлбөрт авсан болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, Ж.*******ыг 2 /хоёр/ жил, Д.*******ыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар, Ц.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэжээ.

Ялтан Ж.******* давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 126 дугаар зүйлийн 126.2 дугаар зүйл ангиудаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо:

2015 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ж.******* нь танхайрсан гэх улсын яллагчийн саналыг хэлэлцээд 2016 оны 25 дугаартай шийтгэх тогтоолоор түүний үйлдэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэнийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд тухайн тогтоол нь үндэслэлийн хувьд тодорхой бус бичигдсэн байна гэсэн дүгнэлт хийж хүчингүй болгосон.

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Ж.*******гийн танхайрсан гэх үйлдэлд холбогдох нэмэлт нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тухайн бүрэлдэхүүн дахин хэлэлцээд түүний үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үзсэн нь шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэх явцад хэт нэг талыг буюу шүүгдэгчийг яллах талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд  заасан танхайрах гэмт хэргийг бусад гэмт хэргээс ялгаж зүйлчлэх талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд бусдын амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь танхайрах гэмт хэргээс урьдаас зорьж бэлтгэсэн, өөрийн хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог шинжээрээ ялгарах тухай тусгасан.

Тухайн тохиолдолд шүүгдэгч нь хохирогчийг айлгах зорилгоор хутга хэрэглэн гэмтэл учруулсан боловч хөнгөн гэмтэл учруулсан даруйдаа зугтаасан тухай хохирогч, гэрч нар мэдүүлсэн байдаг. Үүнд үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах боломжтой байсан.

Ж.*******, Д.******* нар нь мөрдөн байцаалтын явцад удаа дараа тайлбар, мэдүүлгийн агуулгаа өөрчилж байсан боловч шүүх зөвхөн шүүх хуралдаанд болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн зөрүүг нь тодруулалгүйгээр  Ж.*******г хохирогчийг хүчиндсэн гэх агуулгатай үгийг үндэслэл болгосон.

Мөн Ч. гэгчийн мэдүүлэг нь миний үйлчлүүлэгчийг яллах талын гол баримт болоод байгаа боловч Ч. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, өгсөн мэдүүлэг тайлбарыг нь шүүхэд нотлох баримтаар үнэлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байхад түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн.

Хохирогч бэлгийн замын өвчин хэзээ авсан байж болох, урьд өмнө нь энэ өвчний учир эмнэлгийн байгууллагад хандаж байсан эсэхийг тодорхойлоогүй. Зөвхөн урьд өмнө нь бэлгийн замын өвчин тусч байгаагүй гэх хохирогчийн мэдүүлгээр энэ асуултыг хаасан байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан.

Хэрвээ хохирогч урьд өмнө нь бэлгийн замын өвчин тусч байсан, 2016 оны 02 дугаар сарын 18-наас хойшхи шинжээчийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд бусадтай бэлгийн харьцаанд орсон тохиолдол байлаа гэж үзэхэд хохирогч энэ тухайгаа өөрөө хэзээ ч мэдүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ тохиолдолд харьяа эмнэлэгийн байгууллагад хандаж баримтад үзлэг хийснээр эргэлзээг арилгах боломжтой байсан.

Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн шүүхийн хэлэлцүүлэг  явуулахад хэт нэг талыг барьсан, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Ундрахаас: Нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа процессийн зөрчилтэй гэх үндэслэлээр буцаах гэж байгаа юм шиг байна. Баярмаа өмгөөлөгч мөрдөн байцаах ажиллагааны шатанд оролцсон алдааг зөрчлийг арилгаж яллагдагч нарыг өөр өөр өмгөөлөгчтэй байцааж мэдүүлгийг нь дахиж авсан. Шүүхээс гаргасан дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж буцааж Шархадны эмнэлгээр дүгнэлтийг гаргуулсан. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцсанаас хойш шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд яриад байгаа зодуулсан гэх зүйл өмнөх шүүх хуралдаанд яригдаагүй. ******* Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэрэгт цугларсан баримтаар *******, ******* нар нь хурьцал үйлдсэн болох нь тогтоогдсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.*******гаас: Би Гурвантэс сумын Поошиг гэх газар байхдаа Батаа гэх найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хадбаатар гэх жолооч залуу манай гэрийн үүдэнд сууж байсан. Би Хадбаатартай сууж байсан чинь эхнэр нь гарч ирээд намайг чи архи уухаараа дандаа хэрүүл маргаан хийж байдаг гээд загинаад байсан. Тэгээд би уурандаа чамтай яриагүй, нөхөртэй чинь ярьж байна гэж хэлсэн. Урьд нь манай эгчийн нөхөртэй дүү нь маргалдаж зодолдож байсан юм. Би тэгэхэд машины цонхыг нь хага цохичихсон юм. Тэрнээс хойш манайхыг ялгаварлаж үзээд, цуг хоол зарахад жижиг хэрүүл их гаргадаг байсан. ******* гээд ах нь тухайн үед гарч ирээд намайг заамдаад авахаар нь би заамдаж аваад намайг цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохисон. Сүүлд нь Гурвантэс сумын байцаагчид байцаалт өгөхөд чамайг бүх хүн хэлж байхад чи яагаад худлаа мэдүүлэг өгөөд байдаг юм гэсэн. Би ас асуу гэсэн чинь ас асуусан. гараад ирэхээр нь би асуусан чинь чамтай юм битгий ярь гэсэн, намайг байцаалт өгүүлээгүй, намайг баахан цохичихлоо гээд цагдаагийн газрын үүдэнд хэвтэж байгаад явсан. Би сүүлд ээж дээр нь очоод Батаатай уулзъя гэсэн боловч ээж нь амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон нь дээр гэдэг юм. Би хүүхдээ гэрч хийлгэхгүй. Цагдаа манай хүүхдийг зодсон байна лээ гэж байсан. Би заазуурдсандаа маш их гэмшиж байсан болохоор буруутай гэж бодоод аль болох хүний эвийг олох гэж явсаар одоо шоронд явахдаа тулж байна. Би гомдолтой байна. Намайг их зодсон. Манай эхнэр хүртэл мэднэ. Би айсандаа л заазуур аваад гараад очоод цохисон. Тэгээд сандарсандаа зугтчихсан юм. Эрүүгийн хуулийн 126-р зүйлд заасан гэмт хэргийн хувьд би гэртээ байсан чинь чулуу янзын байна гээд дуудаад байсан. Би ирчихлээ гэсэн чинь чи ынд хүрээд ир гэсэн. Би зардлын мөнгөө өгчихөөд ороод байж байсан чинь цагаан сараар явж байгаа юм чинь 2 татчих гэсэн. Би 2 удаа татсан. Архи дуусаад нэг том пиво, 0.75-ийн Ерөөл архи аваад буцаад гэрт нь очсон. Тэгээд задлаад уух гэтэл уух хүн байгаагүй. Тэгээд бид унтацгаасан. ын баруун талаар би хэвтсэн. ******* ******* 2 орон дээр хэвтсэн. Би унтаж байхад хөл дээр юм ойчоод сэрсэн чинь ******* миний хөл дээр уначихсан байсан. Би эргээд хэвтэж байсан чинь ******* намайг шахаад байхаар нь миний дотор муухайраад би орон дээр очоод суусан чинь ******* намайг алгадчихсан юм. Чи яаж байгаа юм бэ? гэсэн чинь чамайг хүнтэй андуурчихаж гэсэн. Тэгээд би унтаж байсан чинь ******* намайг сэрээгээд ******* надад уурлаад гараад явчихлаа чи гараад аваад ир гэсэн. Би босоод *******ын араас очсон чинь миний дүүгийн дээрээс нэг хар хувцастай хүн боссон гэсэн. Тэгээд хоёулаа оръё гээд гэрт орсон чинь бүгд цай чанаад байж байсан. Тэгээд цай уучихаад баруун талын орон дээр *******, *******, ******* нар унтсан. Өглөө босоод бид хоол идээд байж байсан чинь ******* би халуун ногоо идэж болохгүй, би өвчтэй гэж хэлж байсан. ******* нөгөө 2 охин чинь дуудаад байна гэхээр нь бид хэд очсон чинь сумын хойно Сэврэйн Элдэв-Очир, Надиа гэх 2 залуутай архи уугаад байж байсан. Тэгээд тэндээс салж яваад хэд хоногийн дараа цагдаа дээр ирсэн. Цагдаагийн газар Азаа, ******* нарыг эрүүлжүүлэхэд ыг бялдаржуулах өрөөндөө суулгачихсан байсан. Орой нь нилээн сандарчихсан орж ирээд намайг элэгдчихсэн багтарч үхэх гэж байна гэсэн. Сүүлд нь асуухад ******* энд ирсэн хойно ээжийг төрөх гээд аймаг явсан хойгуур миний юмнаас цагаан юм гараад байна гээд турсикээ угааж байсан гэж байсан. Би өмнөх шүүх хуралд хэлэх гээд мартчихсан байна лээ. Би тухайн үед эмчилгээ хийлгээд эдгэж байсан. Би *******тай бэлгийн харьцаанд ороогүй. *******, ******* нар худал мэдүүлэг өгөөд байгаа юм. Анхаасаа өмгөөлөгч авъя гэхэд мөнгө олдохгүй байсан юм. Зодуулснаас хойш миний зүүн нүд жирэлзээд байдаг болсон гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатаас: *******, *******, ******* нарын мэдүүлэг 2-р хавтасны 114, 123 дугаар хуудаст авагдсан байгаа. *******оос авсан мэдүүлэг нь 12:00 цагаас, *******аас авсан мэдүүлэг 10:38  цагаас эхэлсэн байдаг юм. Энэ мэдүүлгүүдэд ******* хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэсэн байдаг юм. Гэтэл 14 цаг 28 минутанд авсан мэдүүлэгтээ ******* нь би болон бусад хүмүүс хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй гэх агуулгын хувьд ондоо мэдүүлгүүд өгдөг юм. Уг мэдүүлгийг өгсөн байцаалтууд дээр өмгөөлөгчөөр нь Баярмаа гэх хүн оролцоод гарын үсэг зурсан. Энэ бол мөрдөн  байцаалтын ажиллагаанд харилцан эсрэг ашиг сонирхолтой сэжигтний байцаалтанд 1 өмгөөлөгч байж болохгүй гэсэн журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн эмнэлгийн тодорхойлолт, сэтгэцийн эмгэг судлалын магадлагаа дээр гарын үсэг зурсан эмч нар магадлагаа гаргах эрхтэй юу? Энэ талаар мэргэшсэн үү? хэдэн жил мэргэжлээрээ ажилласан эсэх нь тодорхойгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар уг мэдээллүүдийг заавал тусгах ёстой байсан боловч тусгаагүй. Уг шаардлагыг хангаагүй учраас мөрдөн байцаалтын ажиллагаанд миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-р зүйлчилсэн нь анхан шатны шүүхээс анх Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгож зүйлчилсэнг давж заалдах шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчлэл дээр ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Процессийн алдаа гарсан учир нөхөж хийх ажиллагаа байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх өмнө хэлэлцэж байсан 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэхдээ яагаад Эрүүгийн хуулийн181.3 болгож зүйлчилсэн нь надад болон миний үйлчлүүлэгчид сонин санагдаад байгаа юм гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй. Харин мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан тохиолдолд буюу хохирогч насанд хүрээгүй бол мөрдөн байцаагч түүнийг өмгөөлүүлэх бололцоогоор заавал хангах үүрэгтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт өмгөөлүүлэх бололцоогоор хангах, 40 дүгээр зүйлд өмгөөлөгч заавал оролцуулах гэсэн ойлголтыг ялгамжтайгаар хуульчилсан байгааг мөрдөн байцаагч анхаараагүйгээс хуулиар хүлээсэн насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангах үүргээ биелүүлэлгүй, насанд хүрээгүй  хохирогч О.*******гаас авсан байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй байна. /3-р хавтасны хх-68-73. /

Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа түүний өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэн өмгөөлөгч авсан эсэхээс үл хамааран мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчлийг прокурор нь илрүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.3.-т заасан  мөрдөн байцаагчаас шилжүүлэн ирүүлсэн хэргийн “мөрдөн байцаалт бүрэн, бодитой явуулсан эсэх”-ийг хянах үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн  мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.-т заасан шаардлагад нийцээгүй байна.  

2. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Ундрахын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны

өдрийн 03в дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...яллагдагч Ц.******* нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт цугларсан дор дурдсан нотлох баримтаар нотлогдоно...” гээд нотлох баримтуудыг жагсааж, агуулгыг бичсэн байна. Харин яллах дүгнэлтэд дээрх нотлох баримтуудад тулгуурлан яллагдагчийн үйлдсэн хэргийн арга, сэдэлт, санаа зорилго, учруулсан хохирол зэргийг буюу  хууль сануулсан, хэзээ авсан байцаалтанд мэдүүлэг өгөхдөө хэргийн нөхцөл байдлыг хэрхэн яаж худал мэдүүлсэн болохыг тодорхой бичээгүй байх тул нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасны дагуу прокурор нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлсэн гэх, түүнчлэн яллах дүгнэлтийг мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу бичигдсэн гэх боломжгүй байна./ 3-р хавтасны хх-103-107 /

Гэрч болох этгээд мөрдөн байцаагчаас хэрэгжүүлсэн хууль сануулсан байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, тодорхой үр дагавар хор уршигт хүргэхийг хүсэж, болсон бодит байдлаас өөрөөр мэдүүлэх буюу болсон зүйлийг болоогүй, болоогүй зүйлийг болсон мэтээр зориуд худал мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана. Гэтэл шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт Ц.*******ыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болохыг түүний гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлгийг хооронд нь харьцуулж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. /3-р хавтасны хх-178-179 буюу шийтгэх тогтоолын 18-19 хуудас./

3. Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилоогүй, мөн гарсан гэх шинжээчийн дүгнэлтүүдийн агуулга нь хуульд заасан шаардлага хангаагүй, шинжээчид дүгнэлт гаргахын өмнө хууль сануулсан байдал нотлогдохгүй байна. Тухайлбал, мөрдөн байцаагч М.Намхайлхагва, П.Нэмэхбаатар нарын шинжилгээ явуулахыг БОЭТ-ийн сэтгэцийн эмчид,  шинжилгээний комисст, шүүх сэтгэцийн эмч нарт даалгасан шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолууд хэргийн 2-р хавтас, 165, 167 –р хуудасны гол дахь дугаарлагдаагүй хуудас, 169, 172 дугаар талд авагджээ.

Уг шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолоор БОЭТ-ийн сэтгэцийн эмчид буюу нэг шинжээчийг томилсон байхад хууль сануулсан хэсэгт шинжилгээний комисс гээд 2 хүний,  шинжилгээний комисст болон шүүх сэтгэцийн эмч нарт хууль сануулсан хэсэгт 3 хүний гарын үсэг зурсан байна.

Тогтоолуудын шинжээч томилсон хэсэгт ямар нэртэй комиссыг, хэн хэн гэдэг эмчийг тус тус шинжээчээр томилсон нь, шинжээчид хууль сануулсан хэсэгт хэзээ, хэн шинжилгээ хийхээр гарын үсэг  зурсан нь тодорхойгүй байна.

Мөн шинжилгээ хийхээр ямар байгууллага /этгээд/ мөрдөн байцаагчийн тогтоолыг хүлээн авч, шинжээчид шинжилгээ хийлгэхээр хуваарилсан нь тодорхойгүйгээс гадна уг тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй байна.

Иймээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 8 дугаар зүйлийн 8.2, 14 дүгээр зүйлийн зүйлийн 14.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлт гараагүй гэж үзнэ.

Хэдийгээр хэрэгт “Сэтгэц гэм судлалын магадлагаа” гэсэн дүгнэлт байгаа боловч Шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар шинжээч өөрийнхөө гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах учраас уг магадлагааг шинжээчийн дүгнэлт гэж үзэж, түүнээс гарах үр дагаврыг магадлагаа гаргасан этгээдэд хариуцуулах хууль зүйн үр дагавар үүсэх боломжгүй юм.

4. Прокурорын яллах дүгнэлтэнд Ж.*******гийн үйлдсэн гэх хэргийн агуулга, арга, сэдэлт, санаа зорилгыг дурдахдаа болон яллагдагчийг шүүхэд шилжүүлэх саналдаа түүнийг Ч.тай бүлэглэн насанд хүрээгүй О.*******г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэж бичээгүй байна. /3-р хавтасны хх-103, 107 буюу яллах дүгнэлтийн 2, 9 дүгээр хуудас/

Мөн анхан шатны шүүх хуралдааны шүүмжлэлд улсын яллагч нь Ж.*******г Ч.тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж хэлээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс нотлогдож байна. /3-р хавтасны хх-166 буюу шүүх хуралдааны тэмдэглэлийн 22, 23 дугаар хуудас/

Гэтэл анхан шатны шүүх  2016 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Гурвантэс сумын төвд ын гэрт Ж.******* нь Ч.тай бүлэглэн насанд хүрээгүй О.*******гийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь сэжигтэн Ч.ын ...мэдүүлэг ...зэргээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн яллаагүй хэрэгт Ж.*******г гэм буруутайд тооцож дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын “ шүүхийн хэлэлцүүлэг  явуулахад хэт нэг талыг барьсан, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3-т заасан хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн  үндэслэл тогтоогдсон, түүнчлэн нотолбол зохих асуудлыг нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн, яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй  байхад хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурор буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул ялтнуудын гэм буруугийн асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2 дахь хэсэг, 320 дугаар зүйлийн 320.1, 320.1.3, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА