| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2025/00202/И |
| Дугаар | 210/МА2025/00997 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00997
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн ******* 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/03418 дугаар *******тэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ. Төлбөр авагч ******* нь хэрэг хянан *******лэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн байр суурийг дэмжсэн тайлбар гаргасан байна.
3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаар захирамжаар ******* 116,061,274 төгрөгийг *******т төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ.
Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00477 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2022/00859 дүгээр магадлалаар *******, ******* нарын байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ц.Ганбаатар, Г.Уранцэцэг нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013787 дугаартай, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 48 дугаар байрны 28 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэжээ.
4.******* нь дээрх 102/ШШ2022/00477 дугаар *******ийг албадан ******* баримт бичгийг үндэслэн ******* ******* ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үүсгэжээ.
Орон сууцыг ******* гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22251052 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22251052/03 дугаар тогтоолоор хураасан. Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч талууд орон сууцны үнийн талаар харилцан тохиролцоогүй тул ******* гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/46 дугаар тогтоолоор Д.Энхтайванг шинжээчээр томилсон ба шинжээч тус орон сууцыг 103,626,636 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогдсон.
5.Ахлах ******* гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/05 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явуулахаар *******лэж, энэ талаар төлбөр төлөгчид 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4-142/28054 дугаар мэдэгдэл хүргүүлж мэдэгджээ.
5.1.Хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 5 дугаар бүлэгт зохицуулсан бөгөөд тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан *******ийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг *******т зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, ийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, эд хөрөнгийн үнэлгээ хүчинтэй болсноор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулах нөхцөл бүрдэх бөгөөд ахлах ******* гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/05 дугаар тогтоол нь тус хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
5.2.Мөн Шүүхийн ******* ******* тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт Анхны дуудлага худалдааны дуудах үнэ ийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж тус тус заасан. Ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолд үнэлгээчний тогтоосон үнэ 103,626,636 төгрөгийн 70 хувь болох 72,538,645 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоосон нь мөн хууль зүйн үндэслэлтэй.
5.3.Анхан шатны шүүх ******* ******* ажиллагааг 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хэмжээнд хэрхэн зааглаж явуулсан нь тодорхойгүй гэж дүгнэж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгосон нь дээрх Шүүхийн ******* ******* тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 65 дугаар зүйлийн 65.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, ******* гүйцэтгэгчээс шат дараалалтай хэрэгжүүлж буй арга хэмжээ тус бүрийн үндэслэл, журмыг хуулиар нарийвчлан тогтоосон бөгөөд хөрөнгө худалдан борлуулах ажиллагааг хуульд дээрх байдлаар зохицуулсныг хариуцагч зөрчөөгүй тул ******* *******т заагаагүй төлбөрийг төлүүлэхээр барьцаа хөрөнгийг албадан худалдах ажиллагааг хууль бусаар явуулсан гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдолд үндэслэн уг ажиллагааг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.
6.Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, хариуцагчид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг буруу тодорхойлсон хууль хэрэглээний алдааг залруулж, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг *******т тусгана.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн ******* 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/03418 дугаар *******ийг хүчингүй болгож, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан ахлах ******* гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/05 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4-142/28054 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан *******лэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн *******лэх тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА