| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/0352/И |
| Дугаар | 181/ШШ2016/00553 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2016/00553
| 2016 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 181/ШШ2016/00553 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр
: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу, 3-9 тоотод байлах Ж ХХК /РД: 5055873/-ийн
: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, өөрийн байранд байрлах Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд
219.000 төгрөг гаргуулах тухай .
ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, ш Г.Наранхүү .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нь Ж ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын13-ны өдөр ХАГ 0297/14 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан U2S маркийн нэг бүрийн үнэ нь 260.000 төгрөгийн үнэтэй гар утас 15 ширхэгийг 3.900.000 төгрөгөөр зээлээр худалдан авсан. Одогийн байдлаар 146.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу алданги нь 73.000 төгрөг болсон. Иймд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооноос 219.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 219.000 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Талуудын хоороонд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах ХАГ-0297/14 тоот гэрээ байгуулагдсан ба уг гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч нь 149.000 төлбөрийг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 149.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна./ХХ-17 дах хуудас/
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-т Худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хуулийн шаардлага хангаж байх тул алданги нэхэмжлэх эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байх ба хариуцагчийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүргийн 50 хувиар тооцвол 73.000 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нь 72 72.2- 2016 07 дугаар сарын 28-ны . 2016 08 дугаар сарын 11-ий , , 뿿.
77 77.1- 2016 08 угаа 24-ий өдрийн 15 цагт зарлагдсан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд .
100 100.3- .
72 72.3- 㺺, хариуцагчийг .
Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооноос 219.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 262 угаа лий 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооноос 219.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн удсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 7.220 төгрөг гаргуулж Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн И гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
С.ЭНХБАЯР