Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 5174

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр

   Дугаар 101/ШШ2016/05174

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 1-60 дугаар байр, 24 тоотод оршин суух, 31 настай, эмэгтэй, Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийн /РД:МЭ85120700/ нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баян Дөхөм 9 дүгээр гудамж, 9-9Б тоотод оршин суух, 30 настай, эрэгтэй, Ариунболдын Цогтбаярт /РД:ЧЛ86022678/ холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Хишигдэлгэр,                                           

Хариуцагч А.Цогтбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дэлгэрсайхан нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Хишигдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Хишигдэлгэр миний бие нь 2004 онд А.Цогтбаяртай танилцаж 2007 оны 12 сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Нандин-Эрдэнэ төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2008 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин Нандин-Эрдэнэ нь миний асрамжинд өсч торниж байна. Миний хувьд 2012 онд бусадтай хамтын амьдралтай болон 2014 онд охин төрүүлсэн. Хэн аль нь тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Нандин-Эрдэнийг миний асрамжид үлдээж эцэг А.Цогтбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч А.Цогтбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2004 онд танилцсан. Бидний дундаас 2005 оны 12 дугаар сарын 27-нд охин Нандин-Эрдэнэ төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2008 оноос тусдаа амьдарсан. Миний хувьд 2009 оноос бусадтай хамтын амьдралтай болж 2010 онд хүү, 2014 онд охинтой болсон. Одоо тус тусын амьдралтай болсон. Гэрлэлтээ цуцлуулна. Эд хөрөнгийн маргаангүй. Охиноо ээжид нь үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийн талаар бидэнд ярьсан зүйл байгаа. Би охиноо их сургуульд ороход нь дорвитой тусламж үзүүлнэ. Цалингийн зээлтэй учир сар бүр хүүхдийн тэтгэлэг одоохондоо өгөх боломжгүй байна   гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Хишигдэлгэр нь хариуцагч А.Цогтбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Л.Хишигдэлгэр нь А.Цогтбаярт холбогдуулан гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон зэргийг үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Л.Хишигдэлгэр, хариуцагч А.Цогтбаяр нар нь 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 12 дугаар сарын сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Нандин-Эрдэнэ төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

Гэрлэгсэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2008 оноос хойш өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа, хэн аль нь бусадтай хамтын амьдралтай болж хүүхэд төрүүлсэн зэргийг харгалзан тэдэнд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг нь цуцлах  үндэслэлтэй. 

 

Хариуцагч А.Цогтбаяр нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдийн нас, эхийн халамж, хүүхдийн өссөн орчин нөхцлийг харгалзан 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Нандин-Эрдэнийг эх Л.Хишигдэлгэрийн асрамжид үлдээж эцэг А.Цогтбаяраас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг”,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх, эдэлж үүрэг хүлээнэ“,

26 дугаар зүйлийн 2.2-т “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”,

26 дугаар зүйлийн 26.4-т “гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч тэдгээрийн үүрэг, хэвээр үлдэнэ“ гэж заасан тул хариуцагч А.Цогтбаяраас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хариуцагч А.Цогтбаяр нь 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Нандин-Эрдэнийг их сургуульд элсэн суралцах үед сургалтын төлбөрийн талаар тусламж үзүүлнэ гэж тайлбарласныг хүүхдийн тэтгэлэгийн талаар эвлэрсэн гэж үзэхгүй.

 

Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон      

            ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр, Ариунболдын Цогтбаяр нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Нандин-Эрдэнийг эх Л.Хишигдэлгэрийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч А.Цогтбаяраас сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Нандин-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Хишигдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цогтбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хишигдэлгэрт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч А.Цогтбаярын нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 31.003 төгрөгийг хариуцагч А.Цогтбаяраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.САРАНГҮН