| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/04048/и |
| Дугаар | 120 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 120
2016 оны 06 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2016/00120 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, 51 дүгээр байр, 8 тоотод оршин суух Цорос овогт Гаравдэмбэрэлийн Орхон /ЧК76120212/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 100 айл гудамж, 86б байр, 8 тоотод оршин суух, Дагаахан овогт Болдын Мөнхзул /РД:ХЛ62120706/-д холбогдох,
70,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзандулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
н.Энхжаргал 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 29,000,000 төгрөг авч зээлээс 2015 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн. Үүний 2,900,000 төгрөг хүү, үлдсэн 7,100,000 төгрөг нь зээл, 21,900,000 төгрөг үлдсэн.
2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 57 хоногийн алданги 8,265,000 төгрөг болж байгаа. 1 хоногийн алдангийг 145,000 төгрөгөөр тооцсон. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21,900,000 төгрөгийн зээлээс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг төлж 1,900,000 төгрөг үлдсэн. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 21,900,000 төгрөгийг 0,5 хувиар 70 хоногоор тооцоход 7,665,000 төгрөг болж байна.
Зээлийн үлдэгдэл алданги нийт 17,830,000 төгрөг болж байна. Алдангийг 50 хувиар тооцоход 14,500,000 төгрөг гэж үзэж 16,400,000 төгрөг нэхэж байна.
2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31,000,000 төгрөгөөс зээл төлөөгүй. Энэ нь үндсэн зээл, 31,000,000 төгрөг, зээлийн хүү 3,100,000, алданги 15,500,000 төгрөг нийт 49,600,000 төгрөг болж байна.
Үүн дээр өмнөх зээлийн үлдэгдлийг нэмж 66,000,000 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Зохигчдын хооронд зээлийн гэрээ байсан. Г.Орхон зээлийн гэрээнд заасан мөнгийг Б.Мөнхзулд хүлээлгэж өгөөгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 гэж үзнэ.
Мөн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 31,000,000 төгрөгийг бус бодитоор 25,000,000 төгрөгийг хариуцагчийн нөхөрт өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Зээлд төлсөн 10,000,000 төгрөгөөс хүү суутгасан нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 29,000,000 төгрөг бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Иймд үүнд алданги яригдахгүй.
31,000,000 төгрөгийг Г.Орхон нь талийгаач Л.Энхжаргалд өгсөн нь тогтоогдсон.
Мөнгө шилжүүлээгүй байж алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй.
41,000,000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгөөр багасгаж 66,000,000 төгрөг шаардсан.
Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд 29,000,000 төгрөг, 31,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр үйлдэгдэж, 29,000,000 төгрөгийг барьцаанд Б.Мөнхзулын өмчлөлийн Ү-2203017353 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 31,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Б.Мөнхзулын өмчлөлийн газар, хувийн сууцыг тус тус барьцаалсан барьцааны гэрээг мөн байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нэгдүгээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөг дээр алданги 14,500,000 төгрөг, нэмж нийт 16,400,000 төгрөг, хоёрдугаар гэрээний үүрэгт үндсэн зээл 31,000,000 төгрөг, хүү 3,100,000 төгрөг, алданги 15,500,000 төгрөг нийт 49,600,000 төгрөг бүгд 66,000,000 төгрөг шаардсан.
Хариуцагч нь нэгдүгээр зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, хоёрдугаар зээлээс 25,000,000 төгрөгийг Л.Энхжаргал авсан, гэхдээ мөнгийг өөрөө хүлээж аваагүй, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх үндэслэлээр 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр төрийн болон хаан банкны хадгаламжаас 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 29,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 25,000,000 төгрөг авч хариуцагчийн нөхөр болох талийгаач Л.Энхжаргалд хүлээлгэн өгсөн үйл баримт, гэрчийн мэдүүлэг, ............ баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Харин 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 6,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн байдал тогтоогдсонгүй.
Б.Мөнхзул мөнгийг аваагүй ч түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгч нөхөрт нь зээл шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэг шилжүүлэх үүрэгтэй.
Иймд шүүх Г.Орхоныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.
Б.Мөнхзул нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул шүүх энэ төлбөрийг дарааллын журмаар ........... зээлийн гэрээний үүрэгт тооцох нь зүйтэй байна.
2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.6-д зааснаар нэгдүгээр зээлийн үүрэгт ....................................... байсан бол 10,000,000 төгрөг төлснөөр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлээс хасагдах 19,000,000 төгрөг, хүү 2,900,000 төгрөг, алданги 14,915,000 төгрөг, нийт 36,815,000 төгрөг байснаас Иргэний хуулийн 216.4-т зааснаар зээлээс төлсөн 20,000,000 төгрөгийг хасч, үлдэх 1,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хассан, зээлийн хүү 1,900,000 төгрөг дээр 14,915,000 төгрөгийн алданги төлөгдөөгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь 1,900,000 төгрөг үндсэн зээлд, алданги 14,500,000 төгрөг шаардсан тул энэ үндэслэлээр хэргийг хянаж үндсэн зээл төлөгдсөн тул нэгдүгээр зээлийн шаардлагаас 1,900,000 төгрөг нийт ............. үлдэх 14,500,000 төгрөг гаргах зүйтэй.
Хоёрдугаар зээлийн тухайд 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн гэж үзнэ. Зээлээс төлөлт хийгээгүй тул 25,000,000 төгрөг дээр 2,500,000 төгрөг, 12,500,000 төгрөг алданги нийт 40,000,000 төгрөг болсон байна.
Хариуцагч нь нийт 54,500,000 төгрөг төлөх үүрэгтэй.
Зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх тул уг хэлцэл үр дагавар үүсгэхгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Б.Мөнхзулаас 54,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 430,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА