| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2015/3123/и |
| Дугаар | 181/ШШ2016/00556 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2016/00556
| 2016 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2016/00556 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр
Нэхэмжлэгч: Хан Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа, 6-244а тоотод оршин суух Палинцаг овогт Г.А /РД: /0000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 55-28 тоотод оршин суух, Палинцаг овогт Г.Аын А.Г /РД: /0000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 49-19 тоотод оршин суух, Гоош овогт А.И /РД: 0000/д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Г , асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах, үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 55-28 тоот орон сууцыг А.А.И, А.Ариунзаяа нарыг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
ؿ : Нэхэмжлэгчийн Г.Г.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямцоож, хариуцагч Г.А.И, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагч А.А.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Наранхүү н .
:
Нэхэмжлэгч Г.Г.А нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.640.000 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г.А нь хүүхдийнхээ гэр бүлийг орон сууц худалдан авахад нь зориулж, 24.640.000 төгрөгийг хүүгүй зээлсэн. Боломжит хугацаанд мөнгөтэй болохоороо төлөөрэй гэж тохирч өгсөн. 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр А.А.Гын Хаан банкны дансаар 24.640.000 төгрөгийг шилжүүлэн зээлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлэн дүнг гаргаж, мөнгөө шаардсан боловч А.А.Г зөвшөөрч А.А.И зөвшөөрөөгүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу А.А.Г, А.А.И нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч А.А.И нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 3 огт зээлийн гэрээ үйлдээгүй. А.А.Г бид хоёр 2012 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Үүнээс хойш гэр бүлийн санхүүг нөхөр мэддэг байсан. Би энэ зээлийн талаар огт мэдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахад л мэдсэн. Бид 2012 оны 8 дугаар сард байр авахдаа урьдчилгаанд төлсөн 22.240.000 төгрөгийг өөрсдөө цуглуулсан. Үүнээс 10.000.000 төгрөгийг сонгуулийн ажлын хөлс, урамшуулал гэж нөхөр олсон. Мөн Аплас Инк ХХК-иас нөхөр 3.500.000 төгрөг, нэмж 4.000.000 төгрөгийг авсан нь буцааж төлөгдөхгүй төлбөрүүд байсан. Үүн дээрээ найз н.Мөнхбаяртай хийдэг байсан бизнесээ зогсоож, төлбөр тооцоо хийхэд гарсан 10.000.000 төгрөгийг нэмсэн. Ингээд урьдчилгаа бүрдсэн. Байр авах үед үнийг нэмж бичсэнээс банк урьдчилгаанд 8.000.000 төгрөг байршуулах шаардлагатай гэснээр нь манай ах н.Эрдэнэбатаас 8.000.000 төгрөг аваад тэр дор нь буцааж төлсөн. Хадам ааваас би мөнгө зээлээгүй тул төлөх үндэслэлгүй гэв.
Хариуцагч А.А.Игийн өмгөөлөгч Т.Урангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Зээлийн гэрээг амаар байгуулсан гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Цаг хугацааны хувьд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасны дараа Г.Г.А нэхэмжлэл гаргадаг. н.Мөнхбаяраас 2012 оны 07 дугаар сард 10.000.000 төгрөг орж ирсэн байдаг. 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг орсон гэж тайлбарлаж байна. Энэ нь уялдаа хамааралгүйгээс гадна энэ мөнгийг орон сууцанд зарцуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэв.
Хариуцагч А.А.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид ээжийнхээ тархины өвчнийг эмчлүүлэх зорилгоор гэр бүлээрээ цуглуулж байсан мөнгөнөөс би орон сууц авахдаа хэрэглэсэн нь үнэн. Өөрт ногдох хэсгийг төлөхийг зөвшөөрнө. Ааваас орж ирсэн мөнгөөр компьютер авч н.Мөнхбаяраар заруулж эргүүлдэг байсан. Сонгуулиар авсан 5.000.000 төгрөг нь зээл байсныг сүүлд 2013 онд компьютер зарах үйл ажиллагаагаа зогсоож, тооцоо нийлэхдээ буцаан төлсөн. Аавын мөнгийг би эргэлдүүлж байгаад байр авахдаа ашигласан юм. Энэ тухай эхнэрт хэлээгүй, учир нь намайг тийм бизнес хийдэг гэдгийг мэдэхгүй учир хэлэх шаардлагагүй гэж бодсон гэв.
Хариуцагч А.А.Гын өмгөөлөгч Л.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг авсан. Энэ мөнгө нь байр авахаас 1 жилийн өмнө орсон. Ээжийнхээ эмчилгээнд зарцуулахаар эргэлдүүлж байсан мөнгөнөөсөө 10.000.000 төгрөгийг авсан. Мөн вэб сайтад байршуулж олсон гэх 5.000.000 төгрөг нь зээл байсан. Яах ч аргагүй байрны урьдчилгаа гаргахад зээл авсан гэв.
Нэхэмжлэгч А.А.Г нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, үрчлэлт хүчингүй болгуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 4/2-т ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.А.Итой 2011 оны 7 дугаар сард танилцаж, 2012 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2012 оны 4 дүгээр сард А.А.Игийн дагавар хүүхэд Э.Ариунзаяаг үрчилж өөрөөрөө овоглох болсон. Бид гэрлэлтээ бүртгүүлэх үед би охин А.Билгүүн, эхнэр А.А.И охин Э.Ариунзаяа гэсэн 1,1 дагавар хүүхэдтэй байсан. Ингээд ам бүл 4 болсон. Гэхдээ миний охин А.Билгүүн Эрдэнэтэд орос сургуульд явдаг байсан учир тэнд өвөө, эмээ дээрээ амьдарч, зуны амралтаар бидэнтэй цуг байдаг байсан. Бид 2012 оны 8 дугаар сард 2 өрөө байр 55.000.000 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкны зээлээр авсан. Урьдчилгаанд 22.240.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 32.760.000 төгрөгийг зээлээр авсан. Энэ байраа 2013 оны 9 дүгээр сард зарж, маргаан бүхий одоогийн дундын хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 4 хороо, 5-28 тоот 3 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкны 20 жилийн зээлээр авсан. Зээлийн хугацаа 2033 онд дуусна. Одоо сар бүр 568.745 төгрөгийг би төлдөг. Бидний хамтын амьдралд таарамжгүй харилцаа үүссэний улмаас бид 2014 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байгаа. А.А.И манай гэр бүлийнхнийг хүндэлдэггүй, гэрт оруулахгүй байснаас болж муудалцаж, эхнэр 2014 оны 5 дугаар сард салах өргөдлөө өгсөн байсныг би гуйгаад болиулж, хамт амьдрахыг хүссэн боловч бүтээгүй. Иймд 2014 оны 11 дүгээр сард би өөрөө нэхэмжлэл гаргасан. Цаашид бид хамт амьдрах ямар ч боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.Билгүүнийг миний асрамжид, охин А.Ариунзаяаг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэмжийн талаар маргалдаагүй. Мөн охин А.Ариунзаяаг үрчилж авсан үрчлэлтийг хүчингүй болгуулахыг хүсч, байна. Надад хамаагүй хүүхдийг би өөрөөрөө овоглосон хэвээр байхыг хүсэхгүй байна. Бидний дунд банкны зээлээр авсан 3 орон сууц байгааг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, 4/2 хэсгийг охин А.Билгүүн бид 2-т хувааж, өрөө орон сууц авахад оруулсан хувь нэмрийг харгалзан, орон сууцыг охин бид 2-т үлдээж, А.А.И, А.Ариунзаяа нарт оногдох хэсгийг надаас мөнгөн хэлбэрээр гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү. Эд хогшлын тухайд 6.500.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 4 хуваахад А.А.И, А.Ариунзаяа нарт 3.250.000 төгрөг ногдож байна. Үүнээс А.А.И, А.Ариунзаяа нар 2.539.000 төгрөгийн эд хогшлоо авсан тул үлдэх 713.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд А.А.Игийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Билгүүн нь сурч боловсрох гээд Эрдэнэт хотруу явсан. н.Билгүүний эцэг нь Улаанбаатар хотод байгаа учир хаягийг А.А.Гын хаягаар тодорхойлж болно. н.Билгүүн нь аавын болон эхийнхээ асрамжид байсан. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг, сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж заасан байдаг. Гэрлэгчид 2014 оны 11 дүгээр сараас хамт амьдрахаа больсон гэж байна. Яг хамтран амьдрахгүй байгаа ч уг орон сууцны зээл болох 570.000 төгрөгийг А.А.Г төлдөг байсан. Шүүх энэ орон сууцны зээлийг хэн төлөх боломжтой вэ гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. 6.500.000 төгрөгөөр уг тавилгыг үнэлсэн байна. Хариуцагчийн яриад байгаа тоос сорогч нь үнэлэгдээгүй байдаг. Үүнийг 4/2 хуваахад 3.250.000 төгрөг болж байгаа. Иймд А.А.И болон н.Ариунзаяа нарт ногдох 713.000 төгрөгийг бидний зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч А.А.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд танилцаж, зуны амралтаараа ирэхэд нь охинтойгоо танилцуулсан. 2011 оны 10 дугаар сард ирээд гэрлэх талаар өөрөө ярьсан. 2012 оны хавар сургууль төгсөхөд нь би 2 охинтойгоо очихын тулд нисэхийн хөнгөлөлт авах зорилгоор Э.Ариунзаяагийн овгийг нөхрийнхөө хүсэлтээр өөрчилсөн. Овог өөрчлөх ажиллагаа нь үрчлэлтийн нэг адил журмаар хийгддэг юм билээ. Тухайн үед А.Билгүүн охин бол ээжийнхээ өвөө, эмээ дээр байдаг байсан. Тэрээр ээжийнхээ хууль ёсны асран хамгаалалтад байдаг, манайд зочилж ирдэг, миний охиноос ялгаагүй охин минь байсан. Заримдаа ээж нь А.Билгүүнийг өгч явуулдаггүй байсан. Бидний гэр бүлийн амьдрал орон сууц авахаас өмнө сайхан байсан. Байр авснаас хойш хадмууд охин бид 2-ыг их дарамталдаг байсан. А.А.Г ч охин бид хоёрыг зодож байсан. Манай гэрийн түлхүүр эдний гэр бүлийнхэнд нь байдаг, хэн дуртай нь түлхүүрдэж ордог байсан. Хүүхдийг минь дарамталдаг байсан. Нөхрийг ажлаас ирэх хүртэл би гэртээ орж чадахгүй гадаа охинтойгоо даараад сууж байдаг байсан. Намайг хүүхэд гаргадаггүй гэж хадмууд их адалдаг байсан ч энэ шалтгаан надаас болоогүйг би нотолно. Ингээд хамтын амьдрал маш хүнд байх үед нөхөр ...аав огцом ууртай, чи манайхаас нүүчих гэж хэлснээр би нүүсэн. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Хүүхдийн асрамжийн талаар маргаангүй. Тэтгэлэг гаргуулахаар шаардсанаасаа одоо татгалзаж байна. Охин маань урьд нь төрсөн эцгээрээ овоглож байхад А.А.Г л овгийг нь солиулсан, тэгээд одоо өөрөөрөө овоглохоос татгалзаж байгаа нь охинд маань хэцүү, хүнд тусаж байгаа. Овог солихтой холбоотой асуудлаа А.Ариунзаяа өөрөө шийдэх нь түүнд хэрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Дундын эд хөрөнгийн хувьд манай гэр бүл ам бүл 3-уулаа байсан учир 3 өрөө орон сууцаа А.А.И, А.Ариунзаяа бид 2 авч үлдээд, нөхөрт ногдох хэсэгт 32.666.666 төгрөгийг мөнгөөр төлж, банкны зээлээ өөртөө шилжүүлэн авч үлдэх сөрөг шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөнийг Улсын бүртгэлийнЕрөнхий газарт даалгаж өгнө үү. Дундын эд хөрөнгө болох эд хогшлыг шинжээч 6.500.000 төгрөгөөр үнэлсний дээр 1.345.000 төгрөгийн тоос сорогчийн үнийг нэмэгдээд нийт 7.845.000 төгрөг гэж тооцно. Үүнийг гэр бүлийн 3 гишүүнд хуваахаар н.Ариунзаяа бид хоёрт нийт 5.230.000 төгрөгийн эд хогшил ногдож байгаа бөгөөд би 2.537.000 төгрөгийн эд хогшлыг бид авсан тул үлдэгдэл 2.693.000 төгрөгийн эд хогшил эсвэл энэ хэмжээний мөнгийг А.А.Гаас гаргуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч А.А.Игийн өмгөөлөгч Т.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэдэг нь гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч буй төрсөн дагавар хүүхдийг хэлнэ гэж заасан байдаг. н.Билгүүн нь хамт амьдардаггүй. н.Ариунзаяагийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа. Хүмүүс гэрлэхэд өөрийн болон хүний хүүхдийг хайрлан хамгаалах эрх үүрэг дагаж явдаг. А.А.Г н.Ариунзаяаг өөрийн нэрээр овоглуулахгүй гэж хэлж байна. Мөн хүүхдийн тэтгэлэг авч байхад түүнийг нь болиулж н.Ариунзаяаг өөрөөрөө овоглож тэтгэлэг өгнө гэж хэлсэн байдаг. н.Цацрал нь А.А.Гт тодорхойлолт хийж өгсөн байна. Үүндээ н.Билгүүнд ногдох хөрөнгө гаргуулна гэсэн байдаг. Өрхийн бүртгэлд ам бүл 3 гэж бичигдсэн байдаг. Энэ баримт нь хавтаст хэрэгт авагдсан. н.Билгүүний эх н.Цацрал нь н.Билгүүнийг миний асрамжид байдаг гэж хэлсэн. н.Билгүүнийг өөрийн гэр бүлийн гишүүн гэж үзэж байгаа бол уг орон сууцны өмчлөгчөөр А.А.Г өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 129 дүгээр зүйлийн 129.4-ийг буруу тайлбарлаж хэрэглээд байна. Өмгөөлөгч бид хууль тайлбарладаггүй. Улсын Дээд шүүхийн тайлбарыг шүүгч судлаад үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсч байна. Хавтаст хэрэгт авсан мөнгөний баримтуудаа өгч байна. Үүгээрээ орлоготой гэдгээ нотлоод байх шиг байгаа юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь н.Ариунзаяагийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Дундын өмч хөрөнгийг 3 хүнд хуваах нь зүйтэй. Уг тоос сорогчийг А.А.Г өөрөө худалдаж авсан газраа очиж мөнгийг нь буцаан авсан байдаг. Уг тоос сорогчийг 1,345,000 төгрөгөөр авсан байдаг гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч Г.Г.А нь хариуцагч А.А.И, А.А.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч А.А.Г нь хариуцагч А.А.Ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 55-28 тоот орон сууцыг А.А.И, А.Ариунзаяа нарыг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.А.Г нь хариуцагч А.А.Ид холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Г.А нь хариуцагч А.А.И, А.А.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.640.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ба шүүх 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн хүсэлтээр шүүх 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15258 дугаар Хэргийн нэгтгэх тухай захирамжаар нэхэмжлэгч Г.Г.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч А.А.И, А.А.Г нарт холбогдох иргэний хэрэгт нэгтгэсэн. Тодруулбал, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан иргэний хэрэгт гэр бүлийн маргаантай хэргийг нэгтгэжээ.
Нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо холбоогүй хэргийг нэгтгэсэн нь буруу боловч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан зэрэг байдлыг харгалзан шүүх хэргийг тусгаарлаж шийдвэрлээгүйг дурдлаа.
Нэг: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.640.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:
Г.Г.А нь хариуцагч А.А.И, А.А.Г нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.А.Г зээлийн өр төлбөртэй нь үнэн, өөрт ногдох хэсгийг барагдуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Хариуцагч А.А.И нь нэхэмжлэгч Г.Г.Атай зээлийн гэрээ байгуулаагүй, ямар нэг мөнгө нэхэмжлэгчээс авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Г.А нь өөрийн төрсөн хүү А.А.Гд 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 7.200.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 560.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 550.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 230.000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5.300.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, нийт 24.640.000 төгрөг зээлсэн болох нь нэхэмжлэгч Г.Г.А, хариуцагч А.Г нарын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт, А.А.Гын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хүүгийнхээ гэр бүлийг орон сууц худалдан авахад нь зориулж, 24.640.000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн гэж тайлбарлах боловч А.А.Гд бизнес эрхлэхэд нь зориулж өгсөн болох нь хариуцагч А.А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие найз Мөнхбаяртай бизнес хийхэд зориулж ааваас зээлж авч байсан, хариуцагч А.А.Игийн шүүхэд гаргасан тайлбартаа Миний бие уг зээлээс нэг ч төгрөг аваагүй. Мөнгө зээлсэн болохыг шүүхэд гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргах үед мэдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч А.А.Гд зээлсэн гэх тайлбар, мөн Тооцоо нийлсэн актад Г.А миний бие хүү А.А.Гд 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9 удаагийн гүйлгээгээр ... тус тус шилжүүлж нийт 24.640.000 төгрөг зээлдүүлсэн байна гэх талуудын тайлбар, бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Г.Аын мөнгө зээлсэн хугацааг орон сууц худалдан авсан хугацаатай харьцуулж үзвэл хариуцагч нар нь анхны орон сууц буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 61-25 тоот 2 өрөө, Ү-2205032317 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Ганболдтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банкны зээлээр худалдан авсан болох нь Худалдаа хөгжлийн банкны 165 дугаар орон сууцны зээлийн гэрээгээр тогтоогдож байх /нэгдүгээр хх-ийн 152-153 дах тал / бөгөөд зээлийг 2011 оны 08 дугаар сараас эхлэн, орон сууцыг 2012 оны 8 дугаар сард худалдан авчээ.
Хариуцагч А.А.Г, А.А.И нар нь 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр л 㿿 ба уг зээлийг хариуцагч А.А.Г нь гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 24.340.000 төгрөг зээлийг авсан, гэрлэлтээ бүртгүүлсний дараа 300.000 төгрөгийн зээлийг авсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Г.А, хариуцагч А.А.Г нарын хооронд зээлийг гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч А.А.Гаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч Г.Г.А, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зөвхөн зээлдэгчээс шаардах эрхтэй байхад уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд болох хариуцагч А.А.Игоос шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
Хариуцагч А.А.Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.640.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г.Ат олгож, хариуцагч А.А.Ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хоёр: Гэр бүлийн маргааны тухайд:
Нэхэмжлэгч А.А.Г нь хариуцагч А.А.Ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.А.Г, хариуцагч А.А.И нар нь 2011 12 дугаар 31-ий 2012 2 дугаар 2-ы л 㿿 болох нь зохигчдын тайлбар, аар тогтоогдов.
Нэхэмжлэгч А.А.Г, хариуцагч А.А.И нар нь зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Талууд гэр бүл болоход нэхэмжлэгч А.А.Г нь 2002 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин А.Билгүүн, хариуцагч А.А.И нь 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ариунзаяа нарын дагавар хүүхэдтэй байсан ба охин Билгүүн нь Эрдэнэт хотод байрлах Хиагтын 4 дүгээр дунд сургуулийн салбар сургуульд суралцдаг тул зохигчидтой хамт амьдардаггүй болох нь талуудын тайлбараар тогтоогдов.
Талууд охин Билгүүний асрамжийн асуудал дээр маргаагүй, Билгүүн нь эцэг А.А.Гын асрамжид байдаггүй тул охин Билгүүний асрамжийн асуудлыг хөндөөгүй болно.
Хариуцагч А.А.Игийн төрсөн охин Ариунзаяаг нэхэмжлэгч А.А.Г нь 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үрчлэн авсан болох нь Г-33 тоот үрчлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
14 14.5- эрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ариунзаяаг А.А.Игийн үлдээхээр талууд тохиролцсон, мөн охин Ариунзаяагаас асрамжийн талаар санал асуухад эх А.А.Игийн асрамжид үлдэх саналтай гэснийг дурдав.
Иймд 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ариунзаяаг А.А.Игийн үлдээв.
Хариуцагч А.А.И нь хүүхдийн тэтгэлэг болон амьжиргааны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч А.А.Г нь хариуцагч А.Ичинноровт холбогдуулан хамтран өмчлөх дундын өмч болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 5-28 тоот 3 өрөө, Ү-2205009551 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр А.А.Г, А.Билгүүн нарт ногдох хэсгийг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр А.А.Гыг үлдээж, А.А.Иг хасч бүртгэлд өөрчлөлт оруулж, бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.А.И нь нэхэмжлэгч А.А.Гд холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 5-28 тоот 3 өрөө, Ү-2205009551 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцныг А.А.И, А.Ариунзаяа нарын өмчлөлд үлдээж, А.А.И, А.Ариунзаяа нарыг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба гэр бүлийн маргаантай хэрэгт хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчийн хуваах асуудлыг шүүх гэр бүл, хүүхдийн эрх ашиг сонирхолын үүднээс заавал шийдвэрлэх бөгөөд гэр бүлийн маргаанд хамтран өмчлөх дундын өмч буюу маргааны зүйл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө нь нэг учир үндсэн болон сөрөг нэхэмжлэл гэж зааглах зааглах боломжгүй юм.
Хариуцагч нь хамтран өмчлөх дундын өмчийг гэр бүлийн гишүүдийн тоогоор буюу 3 хуваана, мөн хариуцагч А.А.И нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 5-28 тоот 3 өрөө, Ү-2205009551 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцныг А.А.И, А.Ариунзаяа нарын өмчлөлд үлдээж, А.А.И, А.Ариунзаяа нарыг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэж маргав.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4-д "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч А.А.Гын төрсөн охин А.Билгүүн нь гэрлэгчидтэй хамт амьдардаггүй тул гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчөөс хувь хүртэх эрхгүй гэж маргаж байгаа хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн хувьд хүүхдийн жам ёсны эрх ба төрсөн цагаас гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн өмчлөгч, төдийгүй хууль ёсны өв залгамжлах, хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах хууль зүйн боломж бий болдог.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. гэж зааснаар хамтран өмчлөх дундын өмчийн талаар А.Билгүүн нь хамтран өмчдөх дундын өмчийн хувьд тэгш эрх эдлэнэ. Мөн А.Билгүүний асрамжийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1704 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 5-28 тоот 3 өрөө, Ү-2205009551 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 4711 тоот захирамжаар хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгө үнэлгээний Ю Би Пропертиз ХХК-ийг шинжээчээр тус тус томилжээ.
Шинжээч Дамно ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 5-28 тоот 3 өрөө, Ү-2205009551 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай байрыг 96.124.800 төгрөгөөр үнэлсэн байна.
Шинжээч Ю Би Пропертиз ХХК нь хөдлөх эд хөрөнгийг дараах байдлаар үнэлжээ.
| № | Тавилга, эд хөрөнгийн нэр | Үнэлгээ, төгрөг |
| 1 | Хувцасны өрөөний шүүгээ | 512.000 |
| 2 | Коридорын өлгүүр шүүгээ | 544.000 |
| 3 | Гол тогооны ком тавилга | 550.000 |
| 4 | Хөргөгч | 199.000 |
| 5 | Зурагт радио | 272.000 |
| 6 | Хөлдөөгч | 96.000 |
| 7 | Унтлагын өрөөний ор, 2 ширхэг тумбочка | 640.000 |
| 8 | Угаалгын машин | 1.050.000 |
| 9 | Плитка | 100.000 |
| 10 | Буйдан | 1.300.000 |
| 11 | Хоолны ширээ, сандал 4 ширхэг | 325.000 |
| 12 | Аяга тавагны ком | 52.000 |
| 13 | Компьютер | 62.500 |
| 14 | Аяга тавагны ком | 97.500 |
| 15 | Өнгөт принтер | 400.000 |
| 16 | Хувилагч машин | 300.000 |
| 17 | Нийт | 6.500.000 |
Нэхэмжлэгч нь Керби брендийн тоос сорогчийг буцаан өгч 1.345.000 төгрөгийг буцаан авсан болох нь Элит техно Монгол сервис ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг нийт үнэлгээг 7.845.000 төгрөг гэж үзэх ба гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг гишүүнд 1.961.250 төгрөгийн хөдлөх хөрөнгө ногдож байна.
Хариуцагч А.А.И нь зурагт, унтлагын ор, буйдан, хоолны ширээ зэрэг 2.537.000 төгрөгт тооцогдох хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан ба А.А.И, А.Ариунзаяа нарт ногдох хөдлөх хөрөнгийн мөнгөн илэрхийлэл 3.922.500 төгрөгөөс өөрийн өмчлөлд авсан хөрөнгийн үнэ болох 2.573.000 төгрөгийг хасч тооцоход 1.385.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Аръяажваас гаргуулж, хариуцагч А.А.И, А.Ариунзаяа нарт олгох үндэслэлтэй.
Талууд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 5-28 тоот 3 өрөө, Ү-2205009551 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай байрыг 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлээр худалдан авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 52.000.000 төгрөг, 34 сарын үндсэн төлбөр, хүүнд нийт 19.380.000 төгрөг, нийт 71.381.000 төгрөгийг төлсөн байна. Талууд 117.118.805 төгрөгийн орон сууцны зээлийн үлдэгдэлтэй.
Өр төлбөргүй байрыг шинжээчийн үнэлгээгээр хуваах нь зүйтэй, харин өр төлбөртэй байрыг ипотекийн зээлийн хэмжээгээр хуваах бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ...талууд зээлийн үлдэгдэл төлбөрийг өөрөө хариуцна, зээлийг хуваалгахгүй гэсэн талуудын тайлбарт үндэслэж ирээдүйд төлөх банкны зээлийн өрийг хуваахгүйгээр байрыг шилжүүлэн авсан тал зээлийг хариуцаж, харин урьдчилгаанд төлсөн төлбөр нь талуудын дундын өмч гэж үзэж, урьдчилгаа төлбөр, зээлд төлсөн мөнгийг хуваах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.А.Г нь байрны урьдчилгаанд хариуцагч А.А.И нь хувь оруулаагүй гэх боловч хариуцагч нь 2010 оны 11 дүгээр сараас 01-ний өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт статистик, мэдээлэл, хяналт-шинжилгээний хэлтэст мэргэжилтэн, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Мэдээллийн технологи,шуудан харилцаа холбооны газарт мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /1 дүгээр хх-ийн 163-164 дэх тал/-аар тогтоогдож байна.
Орон сууцны зах зээлийн үнэлгээг 96.124.800 төгрөгөөр үнэлсэн боловч уг орон сууцны төлсөн төлбөрийн хэмжээгээр буюу 2016 оны 08 дугаар сарын 20 ны өдөр төлсөн мөнгө болох 71.381.000 төгрөгийг нийт гэр бүлийн гишүүдийн тоон /71.381.000/4=17.845.250/-д хувааж, нэхэмжлэгч А.А.Г, А.Билгүүн нарт ногдох хэсэг 35.690.000 төгрөгийг хариуцагч А.А.Игоос гаргуулж, нэхэмжлэгч А.А.Г, А.Билгүүн нарт олгох, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 5-28 тоот 3 өрөө, Ү-2205009551 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай байрыг хариуцагч А.А.И, А.Ариунзаяа нарын өмчлөлд үлдээж, хариуцагч нарын нэр дээр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.
Үрчлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч А.А.Г нь хариуцагч А.А.Ид холбогдуулан 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Г-33 дугаартай С.Энхбаяр, А.А.И нараас А.А.Гд Ариунзаяаг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь үрчлэлт хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, миний охины ирээдүйтэй холбоотой гэж маргав.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан... шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч нь эцэг байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, мөн эцэг байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байсан байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэр бүл цуцлах явдал нь охин Ариунзаяатай үрчлэлт хүчингүйд тооцох үндэслэл болохгүйг дурдав.
Иймд үрчлэлт хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
115 115.2.2, 116, 118-
:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч А.А.Гаас 24.640.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Г.Ат олгож, хариуцагч А.А.Ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Палинцаг овогт Г.Аын А.Г, Гоош овогт Аюушийн А.И .
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ариунзаяаг А.А.Игийн үлдээсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 5-28 тоот 3 өрөө, Ү-2205009551 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч А.А.И, охин А.Ариунзаяа нарын өмчлөлд үлдээж, А.А.И, А.Ариунзаяа нарын нэр дээр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч А.А.Игоос 35.690.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А.Г, охин А.Билгүүн нарт олгож, Хувцасны өрөөний шүүгээ, коридорын өлгүүр, шүүгээ, гал тогооны ком тавилга, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, плитка, аяга тавагны ком 2 ширхэг, компьютер, өнгөт принтер, хувилагч машин зэрэг эд хөрөнгийг А.А.Г, охин А.Билгүүн нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч А.А.Гаас 1.385.000 төгрөг гаргуулж, хариуцагч А.А.И, А.Ариунзаяа нарт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ариунзаяаг үрчилсэн үрчлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч А.А.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хариуцагч А.А.И нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, амжиргааны зардал, сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгазсан болохыг дурдсугай.
7. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгч Г.Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А.Гаас 281.150 төгрөгийг гаргуулж Г.Г.Ат, нэхэмжлэгч А.А.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 784.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.А.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А.Гаас 234.920 төгрөг гаргуулж, хариуцагч А.А.Ид олгож, хариуцагч А.А.Игийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 638.574 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.А.Ид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
.
С.ЭНХБАЯР