Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1315

 

 

 

 

 

  2019         08         22                                         2019/ШЦТ/1315

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч, шүүгдэгч Б.Г, Д.О,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Г, Г.Н, Д.О нарт холбогдох 1906 01017 1675 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 11 дүгээр гудамжны 142 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б Г /РД:................/,

2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт суманд 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, проводник мэргэжилтэй, “Max импекс” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 38 дугаар гудамжны 886 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Гын Н /РД:............../,

3. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 5 дугаар баг, Хар ус гэх газарт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 11а гудамжны 336 тоотод түр оршин суух, ам бүл 3, ах, эгчийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Дын О /РД:................../,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Г, Д.О нар нь 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны орчим маргалдан хүч хэрэглэсний улмаас эрүүл мэнддээ харилцан хөнгөн хохирол учруулсан,

Г.Н нь 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны орчим иргэн С.Нямчимэгтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ггийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ггийн өгсөн: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Огийн өгсөн: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ггийн өгсөн: “... намайг караокенээс гарч ирэхэд гадаа Нямчимэг, Н 2 хоорондоо замын цаана муудалцаад Нямчимэгийг Н үсдээд чирж байсан. Болиоч гэж хэлээд очих гэхэд хүмүүс намайг явуулахгүй хориглоод байсан. Гэнэт нэг хүүхэн гарч ирээд надтай маргалдаад, бид хоёр үсдэлцээд зууралдсан... О гэх эмэгтэй гарч ирээд надтай хэрэлдсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад үсдэлцээд зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.20-22, 68-70, 73-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Нямчимэгийн өгсөн: “... би Нандиагаас пиво зарна гэж хэлж байсан болохоор нь пиво зарчих гэж асуугаад зогсож байтал Нандиа гэх охин “том пиво 12.000 төгрөг” гэхээр нь би “Цагаан сараар пиво тийм үнэтэй болчихдог юм уу?” гэсэн чинь хэрүүл маргаан эхэлсэн. Намайг тэр Нандиа гэх охин замын голоор чирж яваад замын цаад талд гаргаж байгаад үсдэж чирээд толгой руу гараараа зөндөө цохиж, хөл гар луу өшиглөж, нүүр лүү гараараа цохиж, урд талын үүдэн шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх.26-28, 71-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Огийн өгсөн: “... тэр үед Г гэх эмэгтэй над руу гүйн ирж үсдээд авсан. Тэр үед миний үс задгай байсан. Тэгээд намайг үсдээд чирэхэд би тавь гэж хэлээд санамсаргүй Гг маажчихсан байх. Тэгээд намайг доош нь дарж унагаагаад Г миний дээрээс өвдөглөж суугаад баруун гарын эрхий хурууг хүчтэй хазчихсан...” гэх мэдүүлэг /хх.20-22, 68-70, 73-74/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2034 дугаартай:

“1. Б.Ггийн биед зүүн, баруун шанаа, баруун хацар, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2040 дугаартай:

“1. С.Нямчимэгийн биед үүдэн доод баруун 2-р шүдний сулрал, дух, эрүү, баруун тохойны зулгаралт, дагзны хуйх, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун тохойны цус хуралт, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.40/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2047 дугаартай:

“1. Д.Огийн биед баруун зулай, баруун хацарт зулгаралт, баруун сарвуунд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би Нямчимэгтэй маргаад Нямчимэгийн биед халдсан. Би уг гэмтлийг учруулсан. Ухаарч ойлгосон. Хурдан шуурхай хялбаршуулан шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх.98-99/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Огийн яллагдагчаар өгсөн: “... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гд учирсан гэмтлийг би учруулсан. Санал, гомдол байхгүй тул хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх.102-103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ггийн яллагдагчаар өгсөн: “... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Од би гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Санал, гомдол байхгүй тул хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх.106-107/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.Г, Д.О нар нь 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны орчим маргалдан хүч хэрэглэсний улмаас эрүүл мэнддээ харилцан хөнгөн хохирол учруулсан,

Г.Н нь 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны орчим иргэн С.Нямчимэгтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ггийн өгсөн: “... намайг караокенээс гарч ирэхэд гадаа Нямчимэг, Н 2 хоорондоо замын цаана муудалцаад Нямчимэгийг Н үсдээд чирж байсан... Гэнэт нэг хүүхэн гарч ирээд надтай маргалдаад, бид хоёр үсдэлцээд зууралдсан. ...О гэх эмэгтэй гарч ирээд надтай хэрэлдсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад үсдэлцээд зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.20-22, 68-70, 73-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Нямчимэгийн өгсөн: “...би Нандиагаас пиво зарна гэж хэлж байсан болохоор нь пиво зарчих гээд асуугаад зогсож байтал Нандиа гэх охин том пиво 12.000 төгрөг гэхээр нь би "Цагаан сараар пиво тийм үнэтэй болчихдог юм уу?" гэсэн чинь хэрүүл маргаан эхэлсэн. Намайг тэр Нандиа гэх охин замын голоор чирж яваад замын цаад талд гаргаж байгаад үсдэж чирээд толгой руу гараараа зөндөө цохиж, хөл гар руу өшиглөж, нүүр рүү цохиж гараараа цохиж, урд талын үүдэн шүд хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хх.26-28, 71-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Огийн өгсөн: “... тэр үед Г гэх эмэгтэй над руу гүйж ирээд үсдээд авсан. Тэр үед миний үс задгай байсан. Тэгээд намайг үсдээд чирэхэд би тавь гэж хэлээд санамсаргүй Гг маажчихсан байх. Тэгээд намайг доош нь дарж унагаагаад Г миний дээрээс өвдөглөж суугаад баруун гарын эрхий хурууг хүчтэй хазчихсан...” гэх мэдүүлэг. /хх.20-22, 68-70, 73-74/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2034 дугаартай:

“1. Б.Ггийн биед зүүн, баруун шанаа, баруун хацар, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2040 дугаартай:

“1. С.Нямчимэгийн биед үүдэн доод баруун 2-р шүдний сулрал, дух, эрүү, баруун тохойны зулгаралт, дагзны хуйх, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун тохойны цус хуралт, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.40/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2047 дугаартай:

“1. Д.Огийн биед баруун зулай, баруун хацарт зулгаралт, баруун сарвуунд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би Нямчимэгтэй маргаад Нямчимэгийн биед халдсан. Би уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.98-99/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Огийн яллагдагчаар өгсөн: “... Гд учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.102-103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ггийн яллагдагчаар өгсөн: “... Од би гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.106-107/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г, Г.Н, Д.О нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г, Г.Н, Д.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Г, Г.Н, Д.О нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Г, Д.О, С.Нямчимэг нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Г, Г.Н, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Б.Г, Г.Н, Д.О нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Г, Д.О, С.Нямчимэг нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүүгдэгч Б.Г, Г.Н, Д.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Г, Г.Н, Д.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Г, Г.Н, Д.О нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Г, Г.Н, Д.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Г, Г.Н, Д.О нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

          Б.Г, Г.Н, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Бийн Г, Б овогт Гын Н, С овогт Дын О нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Н, Д.О нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Г, Г.Н, Д.О нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Г, Г.Н, Д.О  нарт сануулсугай.

          5. Хохирогч Б.Г, Д.О, С.Нямчимэг нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Г, Г.Н, Д.О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г, Г.Н, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР