Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1324

 

 

 

 

 

  2019         08         23                                         2019/ШЦТ/1324

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Л.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Гад холбогдох 1906 04295 1703 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 6 дугаар гудамжны 148 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Лийн Г/РД:...................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Л.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 4 дүгээр гудамжны 104 тоот хашаанд иргэн Г.Бат-Очирыг зодож, улмаар түүнийг дагуулан Жанжины 6 дугаар гудамжны 148 тоот гэртээ авчирж хутга тулган сүрдүүлж, дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бат-Очирын өгсөн: “... Өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 12 цагийн үед өөрийн найз Гүенбаатарын гэрт буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 4 дүгээр гудамжны 104 тоотод Гүенбаатар болон түүний эхнэр, ээж, буурал эмээ нартай амарч байхад манай нагац Ггаднаас тэдний гэрт орж ирээд надад “хөөе лалар минь босоод ир, хурдлаач пизда минь хөөе, гөлөг минь хурдал” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм хэлэлгүй гялс босоод түүнд “та одоо яах гээд байгаа юм бэ, айл амьтан үймүүлэх гээд байна, миний ах” гэж хэлээд гэрээс нь гаргасан. Тэгээд гэрээс нь гараад байж байтал Гах надад “чи надаас ичээд байна уу пизда минь, айл үймүүлээд байна ч гэх шиг, сонин сонин юм яриад байгаарай, ална шүү чамайг” гэж хэлээд намайг цохиж эхэлсэн. Тэрээр тухайн үед миний нүүр лүү их цохисон. Би Гахад “агаа та намайг өөр газар очиж цохиоч дээ, хүн амьтны дэргэд” гэж хэлсэн. Гүенбаатарын хашаанд байсан болон хойд талын айлын хүмүүс тухайн үед бид хоёрыг харж байсан. Тэр хүмүүс биднийг салгах гээд иртэл Гах тэднийг хараалын үгээр хэлсэн. Үүний дараа Гах бид хоёр хашааны гадаа гартал тэр намайг үргэлжлүүлэн цохисоор байсан. Тэгэхээр нь би түүнээс өөрийгөө хамгаалах зорилгоор түлхтэл тэрээр газар тогтоол усанд бөгсөн хэсгээр унасан. Гах босож ирээд “чи намайг зодлоо пизда минь” гэж надад хэлээд хашааны гадаа нэг машинтай ирсэн танихгүй хүнд “наад машинаасаа хутга гаргаад ир, би энэ мууг ална, энэ мууг алсан байхад асуудалгүй би өөрийгөө аваад гараад ирнэ” гэж хэлсэн. Нөгөө танихгүй залуу Гахад “ахын дүү яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Үүний дараа миний найз Гүенбаатар хашаанаас гарч ирээд бид хоёрыг салгах гээд хэсэг оролдсон. Гэтэл Гах намайг тавихгүй байсан. Удалгүй тэрээр ядарсан юм байлгүй намайг тавиад “хоёулаа миний машинд суугаад, миний баригдаж байгаа грашид очъё” гэж надад хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд би тэр танихгүй ах, Гах нартай хамт машинд нь суугаад баригдаж байгаа гаршийнхаа гадна очсон. Грашны хундам хэсэгт нэг монгол гэр барьсан байсан бид гурав тэр гэрт орсон. Тэр гэрт Гахын нэг дүү нь гээд залуу сууж байсан. Тэгээд нөгөө хэддээ “энэ пизда намайг өнөөдөр зодсон би энэнийг ална” гэж хэлсэн. Тэгээд би Гахын нөгөө шаварт унасан өмдийг нь угааж өгөөд байж байтал тэрээр нэг хутга гаргаж ирээд “пиздаг би ална, хөдлөх юм бол би энэ хутгыг чамд зооно” гэж хэлээд нөгөө барьж байсан хутганыхаа үзүүрээр миний биеийн нуруу, хөл, гуя, дал, гар, нүүрний хэсэгт хүргэж, миний өмд, пудболк хоёрыг сийчиж дарамталсан. Тэгэхээр нь би түүнд “ах та битгий” гэж хэлтэл тэрээр намайг дахиж цохиж унагаагаад, дээрээс дэвсэж зүүн нүдний зовхины хэсэгт гэмтэл учруулсан. Мөн миний хамар хугарсан. Үүний дараа тэр гэрт байсан нөгөө хоёр залуу худаг руу усанд явсан. Удалгүй нэг том биетэй залуу орж ирсэн. Гтэр залууд “энэ пиздаг нэг цохиод ав, би арыг нь даана” гэж хэлсэн. Нөгөө орж ирсэн залуу түүнд “наад залуу чинь сайн ойлгосон, яах юм бэ ах” гэж хэлсэн. Гах архи уусан бөгөөд би архийг нь хундагалж өгсөн. Түүнийг согтсоныхоо дараа би гэрээс нь явсан. Гэхдээ тэр өглөө манай найз Гүенбаатарын гэрт ирэхдээ согтуу, халамцуу байсан... Би тэр хүнийг миний нагац ах болохоор хүндэлдэг юм. Өмнө нь намайг олон хүмүүсийн дунд доромжилж байсан удаа цөөнгүй. Гэвч энэ удаа хутга гаргаж ирээд сүрдүүлсэн. Түүнчлэн миний биед гэмтэл учруулсан. Надад тэрээр өнөөдөр хэтэрхий хэрцгий хандсан... Гнь миний ээж Нарантуяагийн төрсөн дүү. Бид хамаатны ах дүүгийн харилцаатай хүмүүс. Тэрээр жоохон хүн муутай, зан ааш нь эвдэрсэн хүн шиг санагддаг. Өмнө манай гэрт ирж намайг, манай аав Ганбатад гар хүрч байсан удаа бий. Гэхдээ тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй... Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

 "...Би Гаас өөрийн эмчилгээний зардалд зориулсан 300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулчих юм бол надад ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүенбаатарын өгсөн: “... Би өнөөдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 4 дүгээр гудамжны 104 тоотод өөрийн найз Г.Бат-Очир, эхнэр Хонгорзул, ээж Рэнцэнханд, эмээ Жавзан нартай амарч байтал өдрийн 12 цагийн орчим Бат-Очирын нагац ах Гманайд гаднаас орж ирээд Бат-Очирыг “пизда минь чи хурдан бос, тэгээд хурдан гараад ир, хурдлаа пизда минь” гэж хэлээд өөрөө түрүүлээд гэрийн үүдэнд гараад зогссон. Тэгээд Бат-Очир ардаас нь гараад очтол Гтүүнийг цохисон. Би гэрийнхээ цонхоор тус үйл явдлыг хараад зогсож байсан. Би араас нь хэсэг хугацааны дараа гарсан. Тэд манай хашааны гадаа гарсан байсан. Тэгээд ГБат-Очирыг цохих гээд дайртал Бат-Очир түүнийг түлхэж унагасан. Дараа нь Гбосож ирээд “пизда минь, чи намайг унагадаг хэн юм бэ, чамайг ална шүү” гэж хэлээд хараалын үг урсгаж байсан. Тэгээд ГБат-Очирыг чирээд манай гудамны мухар хэсэг рүү чирээд аваад явсан. Би араас нь гүйж очтол ГБат-Очирыг боосон зогсож байсан. Тэгэхээр нь тэднийг салгах гэж оролдсон. Удалгүй салцгаасан. Үүний дараа Ггазраас чулуу аваад Бат-Очирыг “лалраа наана зогс, наад шавхайн дээр хэвт, чамайг ална, алсан байхад би мөнгөөрөө өөрийгөө аваад гараад ирж чадна” гэж хэлээд түүнийг шалбааг нь дээр хэвтүүлсэн. Удалгүй би тэднийг дахиад салгасан. Гэтэл Гөөрөө уйлаад ахыгаа уучлаарай гэж хэлээд хэсэг хамт юм ярилцсан. Тэгэхээр нь би хувцсаа солих гээд гэр лүүгээ орчоод гараад иртэл тэд нар байхгүй болсон байсан. Би тэднийг “Их наран” дэлгүүр орчоод буцаж гэртээ ирсэн. 2019 оны 07 дугаар сарын 19-ний 15 цагийн үед Бат-Очир нь нүүр нь битүү цус болсон байдалтай, хувцас нь бас урагдсан байдалтай манай гэрт орж ирсэн. Тэгээд би “яасан бэ хөгшөөн” гэж түүнд хэлтэл тэрээр надад Гах намайг ахын дүү эвлэрье гэж авч яваад Дулмалин хийдийн хажуу талд байрлах хашаа руугаа авч очингуутаа гэр лүү оруулаад хутга гарган дарамталж эхэлсэн, бас намайг зодсон. Мөн хөдлөх юм бол чамайг хутгаар дүрнэ, хөдлөхгүй бол зодож байгаад хувцас хунарыг чинь ураад явуулна гэж хэлээд хутгаа барьж зогсоод байсан” гэж надад хэлсэн. Би найзыгаа шууд гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Түүний зовхинд гурван оёо, хамар бяцралттай байна гэсэн. Дараа нь цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн... Ер нь бол жоохон баярхуу, дээрэлхүү, худал хэлдэг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэлээд агсан хүн. Би олон ч удаа агсан тавьж байхыг нь харж байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Рэнцэнхандын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр манай гэрт хүү Гүенбаатар, найз охин нь болох Хонгорзул, манай ээж Жавзан, хүү Гүенбаатарын найз Бат-Очир нар байсан. Би гал тогооны өрөөнд будаатай цай чанаад байж байтал гаднаас Бат-Очирын нагац ах нь болох Гсогтуу орж ирсэн. Орж ирээд надаас Баавгай байна уу гэж асуусан /Бат-Очирыг баавгай гэж хочилдог гэх/ Би Бат-Очирыг байна, унтаж байна гэтэл, ГБат-Очирыг “пизда минь босоод ир, хөөе гөлөг минь чи сэрээч” гэх мэтээр орилж чарлаад дуудаад байсан. Тэгээд Бат-Очир босож ирээд Гдээр очоод “ах яасан” гэж асуугаад тэр хоёр байшингаас гараад явсан. Тэгсэн амбаарын үүдэнд Ганлсанжамц Бат-Очирыг “яасан удаж байж сэрдэг пизда вэ” гэх мэтээр хэл амаар доромжлоод, хэрүүл маргаан хийж эхлэхээр нь би тэр хоёр дээр гарч очоод Г, Бат-Очир нарт хандаж “та нар битгий хар үүрээр гэр оронд хэрүүл маргаан хийж хашаа хороо бузарлаад бай, хашаанаас гарч хэрэлд” гэж хөөсөн. Тэгсэн Г, Бат-Очир хоёр манай хашаанаас гараад явсан. Тэгсэн хашааны гадаа гараад тэр хоёр маргалдаад хэрэлдээд байхаар нь би 20-30 минутын дараа гараад очтол ГБат-Очирыг цамцных нь захаар боочихсон, Бат-Очир нь Гыг мөрөөр нь тэврээд “ахаа болиоч” гэж байсан. Тэгсэн ГБат-Очирыг “пизда минь чамайг алсан ч яадаг юм” гэх мэтээр орилж байсан. Тэгэхээр нь би “болиоч” гэтэл намайг Г“хар алтай авгай минь зайлаач” гэх мэтээр хэл амаар доромжлоход Бат-Очир уурлаж “та эмэгтэй хүнийг ямар муухай хэлдэг юм бэ” гээд, Гтай зууралдаад зогсож байснаа хөлөөрөө Гыг хавираад газар унагаасан. Тэгсэн ГБат-Очир луу уурлаад “чи намайг газар унагаадаг хэн бэ” гээд Бат-Очирыг чирээд манай арын гудамж руу явсан. Би гэртээ орчихоод гараад иртэл Г, Бат-Очир хоёр зууралдсан хэвээр Бат-Очирын хамраас цус гараад байж байсан. Тэгсэн ГБат-Очирыг гудамжнаас шавхай дотор суу гэж суулган хэвтүүлээд, цээжин дээр нь нэг хөлөөрөө өвдөглөж байгаад нүүрэн тус газар нь гараараа цохиж байсан. Яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Би удалгүй гэр лүүгээ яваад орсон. Намайг гэртээ орсны дараа нэг орчмын дараа Бат-Очир манай гэрт цустайгаа холилдоод ороод ирсэн. Бат-Очирын зүүи талын нүдний булангаас нь цус хацраа дагаад гоожиж байсан. Мөн хамраас нь цус гоожсон байсан... Бат-Очир архи уугаагүй байсан. Бат-Очир ерөөсөө архи уудаггүй залуу байгаа юм. Архи уусан хүнд маш дургүй залуу байгаа юм. Гэхдээ архи уучихсан хүнтэй шөргөлцөж маргалдаад байдаггүй. Сүүлийн 2, 3 жил манай гэрээр орж, гарч яваа юм. Манай хүүгийн найз болохоор би Бат-Очирыг сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батболдын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 19-нд би Гын барьж байгаа барилга дээр ажиллаж байтал Гархи уучихсан барилга дээр ирээд бид хоёр Баянзүрх барилгын зах орж гагнуурын электрод худалдаж аваад гарч иртэл Гхудгийн хажуу талын айлд очъё гэж надад хэлсэн. Тэгээд Гбид хоёр худгийн хажуу талд байдаг айлд очоод Гнөгөө айл руу ганцаараа ороод би машин дотор нь нөгөө айлын хашааны гадаа үлдсэн. Тэгсэн Гнөгөө айлаас зодуулсан гэх залуутай хамт гарч ирсэн. Тэр хоёр гарч ирээд нөгөө айлын хашааны гадаа маргалдсан. Тэгсэн нөгөө залуу Гыг хөлөөрөө хавираад газар унагаачихаад баруун талын шанаан тус газар нь гараараа 3 удаа цохихоор нь би очоод Гаас тэр залууг салгатал нөгөө Бат-Очир гэх залуугийн хамраас цус гарчихсан, фудболка нь урагдаад цус болчихсон байсан. Би саванд ус хийж өгөөд нөгөө залуугийн цусыг нь угаалгасан. Тэгсэн нөгөө Бат-Очир гэх залуу миний хамар луу Гцохиод далийлгачихаж гэж надад хэлсэн. Тэгсэн Гнөгөө залууг машиндаа суулгаад баригдаж байгаа барилгын ажил руу аваад явсан. Ажил дээр очоод барилгын ажилчдын гэр лүү тэр хоёр орсон. Гэртээ ороод Г, Бат-Очир маргалдаж эхэлсэн. Тэгсэн ГБат-Очирыг “алаад өгье” гээд ширээний шургуулгад байгаа хутга руу явахаар нь би хутгыг авч багажны хайрцаганд хийсэн. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн. Би 1 цаг орчмын дараа гэрээс ажил дээр буцаад ирэхэд хашааны үүдэнд Бат-Очир, Бат-Орших хоёр зогсож байсан. Бат-Очирын өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн өмд нь баахан урагдаад, салбайчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бат-Оршихын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 13 цагийн орчим Гах бага зэргийн халамцуухан барилгын хашаан дээр ирсэн. Ирэхдээ өөрийнх нь дүү гэх Бат-Очир гэх бүдүүн залуугийн хамт орж ирсэн. Гаднаас орж ирэхэд Бат-Очирын хамраас нь цус гарсан Гахын хувцас хунар шороо болчихсон байсан. Би яагаад хувцас нь шороо болсон талаар Гахаас асуухад “ахыг нь зодчихлоо” гэсэн. Тэгээд барилгын гэр лүү Гах нөгөө Бат-Очир гэх залуугийн хамт орсон. Гэрт ороод Гах Бат-Очирыг “өмд угаа” гээд өмсөж явсан өмдөө угаалгасан. Тэр хоёр маргалдсан. Тэгсэн Гах миний төмс арилгаад байж байсан хутгыг надаас аваад “Бат-Очирыг ална” гэж хэлээд хутгаараа Бат-Очирын өмсөж явсан жинсэн өмдийг хэд хэдэн удаа сийчиж урсан. Тэгэхээр нь би Гахаас хутгыг авсан. Тэгээд би Батболд /хүмүүс Хишгээ гэж дууддаг гэх/ ахтай хамт Бат-Очирыг өөрийнх нь машин зогсож байсан газар аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9005 дугаартай:

“1. Г.Бат-Очирын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэний зулгаралт  биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Гын яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна... Би 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бат-Очиртой маргалдаж улмаар Бат-Очирын нуруун тус газар нь гараараа 3 удаа цохисон. Мөн Бат-Очирын хүзүүнээс нь 2 гараараа боож, газар шалан дээр толгойгоор нь унагаатал, Бат-Очир газар унахдаа цементэн шалан дээр зүүн нүдний хөмсгөө сэтэлчихсэн. Бас Бат-Очирын айлгах гэж өмдийг нь хутгаар сийчиж урсан... Тухайн гэмтлийг Бат-Очирын биед би учруулсан... Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх.44-45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 4 дүгээр гудамжны 104 тоот хашаанд иргэн Г.Бат-Очирыг зодож, улмаар түүнийг дагуулан Жанжины 6 дугаар гудамжны 148 тоот гэртээ авчран хутга тулган сүрдүүлж дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бат-Очирын өгсөн: “... Тэгээд гэрээс нь гараад байж байтал Гах надад “чи надаас ичээд байна уу пизда минь, айл үймүүлээд байна ч гэх шиг, сонин сонин юм яриад байгаарай, ална шүү чамайг” гэж хэлээд намайг цохиж эхэлсэн. Тэрээр тухайн үед миний нүүр лүү их цохисон... Үүний дараа Гах бид хоёр хашааны гадаа гартал тэр намайг үргэлжлүүлэн цохисоор байсан... Тэгээд би Гахын нөгөө шаварт унасан өмдийг нь угааж өгөөд байж байтал тэрээр нэг хутаг гаргаж ирээд “пиздаг би ална, хөдлөх юм бол би энэ хутгыг чамд зооно” гэж хэлээд нөгөө барьж байсан хутганыхаа үзүүрээр миний биеийн нуруу, хөл, гуя, дал, гар, нүүрний хэсэгт хүргэж, миний өмд, пудболк хоёрыг сийчиж дарамталсан. Тэгэхээр нь би түүнд “ах та битгий” гэж хэлтэл тэрээр намайг дахиж цохиж унагаагаад, дээрээс дэвсэж зүүн нүдний зовхины хэсэгт гэмтэл учруулсан. Мөн миний хамар хугарсан... гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүенбаатарын өгсөн: “... Тэгээд Бат-Очир ардаас нь гараад очтол Гтүүнийг цохисон... Би араас нь гүйж очтол ГБат-Очирыг боосон зогсож байсан... Үүний дараа Ггазраас чулуу аваад Бат-Очирыг “лалраа наана зогс, наад шавхай нь дээр хэвт, чамайг ална, алсан байхад би мөнгөөрөө өөрийгөө аваад гараад ирж чадна” гэж хэлээд түүнийг шалбааг нь дээр хэвтүүлсэн... 2019 оны 07 дугаар сарын 19-ний 15 цагийн үед Бат-Очир нь нүүр нь битүү цус болсон байдалтай, хувцас нь бас урагдсан байдалтай манай гэрт орж ирсэн. Тэгээд би “яасан бэ хөгшөөн” гэж түүнд хэлтэл тэрээр надад “Гах намайг ахын дүү эвлэрье гэж авч яваад Дулмалин хийдийн хажуу талд байрлах хашаа руугаа авч очингуутаа гэр лүү оруулаад хутга гаргаж дарамталж эхэлсэн бас намайг зодсон. Мөн хөдлөх юм бол чамайг хутгаар дүрнэ, хөдлөхгүй бол зодож байгаад хувцас хунарыг чинь ураад явуулна гэж хэлээд хутгаа барьж зогсоод байсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Рэнцэнхандын өгсөн: “... Би гэртээ орчихоод гараад иртэл Г, Бат-Очир хоёр зууралдсан хэвээр, Бат-Очирын хамраас цус гараад байж байсан. Тэгсэн ГБат-Очирыг гудамжнаас шавхай дотор суу гээд суулгаж хэвтүүлээд, цээжин дээр нь нэг хөлөөрөө өвдөглөж байгаад нүүрэн тус газар нь гараараа цохиж байсан... Намайг гэртээ орсны дараа нэг орчмын дараа Бат-Очир манай гэрт цустайгаа холилдоод ороод ирсэн. Бат-Очирын зүүи талын нүдний булангаас нь цус хацраа дагаад гоожиж байсан. Мөн хамраас нь цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батболдын өгсөн: “... Гаас тэр залууг салгатал нөгөө Бат-Очир гэх залуугийн хамраас цус гарчихсан, фудболка нь урагдаад цус болчихсон байсан. Би саванд ус хийж өгөөд нөгөө залуугийн цусыг нь угаалгасан. Тэгсэн нөгөө Бат-Очир гэх залуу “миний хамар луу Гцохиод далийлгачихаж” гэж надад хэлсэн... Бат-Очирын өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн өмд нь баахан урагдаад, салбайчихсан зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бат-Оршихын өгсөн: “... Тэгсэн Гах миний төмс арилгаад байж байсан хутгыг надаас аваад Бат-Очирыг ална гэж хэлээд хутгаараа Бат-Очирын өмсөж явсан жинсэн өмдийг хэд хэдэн удаа сийчиж урсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9005 дугаартай:

“1. Г.Бат-Очирын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэний зулгаралт  биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэх дүгнэлт /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Гын яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бат-Очиртой маргалдаж улмаар Бат-Очирын нуруун тус газар нь гараараа 3 удаа цохисон. Мөн Бат-Очирын хүзүүнээс нь 2 гараараа боож, газар шалан дээр толгойгоор нь унагаатал, Бат-Очир газар унахдаа цементэн шалан дээр зүүн нүдний хөмсгөө сэтэлчихсэн. Бас Бат-Очирын айлгах гэж өмдийг нь хутгаар сийчиж урсан... Тухайн гэмтлийг Бат-Очирын биед би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.44-45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Гад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Л.Гад гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Г.Бат-Очир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Л.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Л.Гнь хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Бат-Очир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Л.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.         

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Л.Гад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Гад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Л.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Лийн Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Л.Гад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Гад сануулсугай.

          5. Л.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Бат-Очир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР