| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/06764/И |
| Дугаар | 210/МА2025/00969 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00969
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04552 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* газарт холбогдох,
Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/03475 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *******, ******* нараас 32,713,468.52 төгрөг гаргуулж ******* ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /хх-37-40/
4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч *******, ******* нар нь сайн дураараа биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 181/ГХ2024/00112 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 02 сарын 21-ний өдөр битүүмжилж, 2024 оны 05 сарын 08-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 05 сарын 21-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр *******ХХК-ийн шинжээч *******-ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-34, 44, 50-51, 59-60, 75/
Шинжээч *******ХХК нь 2024 оны 05 сарын 28-ны өдөр *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 136,235,925 төгрөг гэж үнэлсэн байна.
******* газар 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 7/11 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсныг төлбөр төлөгч *******, ******* нарт болон төлбөр авагчид 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 4-185/15430, 4-185/15431 тоот мэдэгдлээр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. /хх-107-112/
5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай санал гаргасны дагуу хариуцагч байгууллагын 2024 оны 07 сарын 04-ний өдрийн 24280139/184-04 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 90 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.
Мөн төлбөр авагч ******* ХК нь 2024 оны 08 сарын 09-ний өдөр төлбөр төлөгч нар нь тохиролцсон хуваариа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул албадан дуудлага худалдааг хэвийн явуулах тухай хүсэлт гаргасан байх боловч ******* газрын дотоод зохион байгуулалтаас хамааран шийдвэр гүйцэтгэгч ээлжийн амралттай гэх үндэслэлээр албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хойшлуулсан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Хариуцагч байгууллагаас 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 11/25 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй байна.
******* газрын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 12/8 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсныг төлбөр төлөгч нарт 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 4-185/25547 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байх ба төлбөр авагч ******* ХК-ийн хүсэлтээр хоёр дахь албадан дуудлага худалдааг 7 хоногоор хугацаагаар хойшлуулж, 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 13/2 дугаар тогтоолоор 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсныг төлбөр төлөгч нарт 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 4-185/27948 тоот мэдэгдлээр мэдэгджээ.
Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлд тус тус нийцсэн байна.
Нэхэмжлэгч нар ... анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2024 оны 11 сарын 08-ны өдөр гомдол гарган шийдвэрлүүлсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журамд нийцжээ.
Анхан шатны шүүх 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 11/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 13/2 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
С.ЭНХБАЯР