Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 223/МА2025/00018

 

 

 

 

 

 

  2025             5                   29                                                   223/МА2025/00018

 

 

 

Д.Б-ийнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 317/ШШ2025/00314 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У............. хот, Х ............ дүүрэг, ........... дугаар хороо, ...........  гудамж 13 тоотод оршин суух, Х............. ............овогт Д..............Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Т........ аймаг, С........... сум, ............, ......... дүгээр баг, .................., "Н . У . И . Э ." ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Н...У...И...Э ХХКгаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М............ /цахим/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.На..........., А.А......,   Ц.............

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б...........,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Бнь 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын Аэродромын албанд дадлагажигчаар ажиллаж, 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэгдэж, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Нисэх буудлын ээлжийн менежерээр ажиллах болсон. Н...У...И...Э ХХКгүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1-т заалтыг тус тус үндэслэл болгосон байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/96 тоот тушаалын тушаах хэсэгт “Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газрын Шуурхай удирдлага, хяналтын төвийн Нисэх буудлын ээлжийн менежер Д.Бнь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж үргэлжлүүлэн ажиллах байсан боловч ажилд ирээгүй болох нь нотлогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

Д.Бнь ажил таслаагүй ажлын байраа орхиж яваагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй мөн нөгөө талаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй. Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байх ёстой. Үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж Н...У...И...Э ХХКХөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй.

Хөдөлмөрийн тухайн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-т заасны дагуу Төв аймгийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Б-ийгурьд эрхэлж байсан Нисэх буудлын ээлжийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч Н...У...И...Э ХХКшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон Д.Нандинцэцэг, А.Азбилэг, Ц.Эрдэнэболд нарын гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлдээ “...ажил таслаагүй, ажлын байраа орхиж яваагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй хууль зөрчин ажлаас халсан” гэж болсон үйл баримтыг илтэд буруугаар ойлгуулахыг хичээн ажил олгогчийг буруутгаж байна. Мөн нэхэмжлэлдээ тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 дүгээр заалтыг тус тус үндэслэсэн гэсэн атлаа дээрх тушаалыг гаргахдаа “Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй” гэсэн нь логикийн хувьд зөрчилтэй, тушаалыг хэлбэрийн шаардлага хангаагүй болгох гэж зориуд худал бичсэн гэж ойлгохоор байна. Шүүхэд гаргах нэхэмжлэлд хуулиар тавигдах шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байхыг хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт нэхэмжлэгч өөрийн ажиллаж байсан байдлынхаа талаар товч дурдсан байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах ёстой гэж үзэж байгаа шалтгаан үндэслэлээ тодорхойлоогүй, үндэслэлээ гаргаж ирэхийн тулд бодит байдлууд буюу маргааны үйл баримтуудад нэхэмжлэл нь үндэслэгдэх ёстой байтал энэ шаардлага хангагдаагүй байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Нэхэмжлэлд бичсэнээр өмнө шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа дахин хуулийн шаардлага хангаагүй байхад хүлээн авсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлд бичсэнээс үзвэл 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр анхан шатны шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буцаагдсан байх ба нэхэмжлэгч тал дахин шүүхэд нэхэмжлэлээ 9 дүгээр сард гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-т заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаж нэхэмжлэлээ шүүхэд гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэл нь шүүхээс буцаагдсан бол хариуцлагаа өөрөө хүлээх учиртай. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан хугацаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох, тасалдуулах хуульд заасан үндэслэл болохгүй юм. Д.Батцэнгэлд анх 2023 оны 5 дугаар сарын 01-ээс 5 дугаар сарын 30-ны хооронд ээлжийн амралттай байсан ба 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  Хөдөлмөрийн дотоод журмын \2022 оны\ 5.5.2-ийн дагуу 3 сарын цалингүй чөлөөг гүйцэтгэх захирлын Б\119 дугаар тушаалаар мөн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл суралцах хугацааны чөлөөг Б\264 дүгээр тушаалаар үргэлжлүүлэн олгосон. Нэмж 1 сар буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал сургалтын чөлөөг Хамтын гэрээний 4.3-т заасныг үндэслэн олгосон. Тэрээр дахин цалингүй чөлөөг сунгах хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хэдий ч хүсэлт нь тодорхойгүй, мөн суралцах чиглэл нь ерөнхий англи хэлний чиглэлээр хэлний курст суралцах ба төлбөр нь баталгаажаагүй зэрэг ажил олгогчид тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Түүний эрхэлж буй ажлын байр нь хэлний зайлшгүй шаардлага дээр ямар нэгэн оноо болзол хангасан байхыг шаардаагүй, нөгөө талаар ажлын байрны онцлог үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ээлжийн хугацаанд бүрэн удирдаж шийдвэр гаргадаг тул чөлөө дуусах хугацаа тодорхойгүй байгаа нь тухайн ажлын байрыг хэн нэгнээр түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргахад хүндрэлтэй байсан зэргийг харгалзан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 337 албан бичгээр чөлөөг сунгах боломжгүй тухай хариу хүргүүлсэн. Мөн энэ албан бичгээр 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа ирсэн байх талаар мэдэгдсэн.

Д.Бнь чөлөө сунгагдахгүй шалтгаантай холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 28, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд гомдол гаргасныг компанийн удирдлагууд Д.Батцэнгэлтэй уулзаж, тухайн ажлын байранд ажиллахад ур чадвар, туршлага шаардагддаг болон цалингүй чөлөөг сунгах боломжгүй шалтгааныг тайлбарлаж өгсөн. Түүнчлэн гүйцэтгэх захирлаас 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр АМ/HR/356 тоот албан бичгээр Д.Батцэнгэлд Н...У...И...Э ХХКГүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал болон холбогдох албан тушаалтнууд 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр биечлэн уулзалт хийж, компанийн зүгээс таны сургалтын чөлөөг сунгахгүй байх шалтгаан тайлбарыг өгсөн. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажилдаа эргэн орох/үгүй эсэх талаар өөрийн шийдвэрээ гаргаж мэдэгдэнэ үү” гэсэн боловч энэ талаар ажил олгогчид ямар нэг хариу өгөөгүй. Компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Д.Б-ийг2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар тушаал гаргаж, и-мэйл хаяг болон вайбер чатаар тушаалыг хүргүүлсэн. Д.Бнь энэ үед Австрали улс руу буцаад явсан байсан ба очих боломжгүй гэж хариу мэдэгдсэн. Ажил олгогч нь буцаж явсныг нь мэдээгүй. Тэгэхээр энэ хүн 3 сарын эхээр Монголд ирэхдээ ажилдаа орох зорилгогүй ирсэн гэж ойлгогдож байгаа юм. Иймд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажлын байрандаа ирээгүй талаар Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газраас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Зөрчил мэдээлэх хуудсаар мэдээлж, хуулийн хэлтэс холбогдох дүгнэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж, Хуулийн хэлтэс болон Хүний нөөцийн хэлтсээс Д.Бнь 2024 оны 3 дугаар сарын 25, 26, 27-ны өдөр ажилдаа ирээгүй /ажил тасалсан/ зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.9 дүгээр зүйлийн 4.9.1, Хөдөлмөрийн гэрээний 2.3.13-т заасан ноцтой зөрчил болохыг тогтоож, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх санал оруулсан байдаг.

Энэ үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Д.Б-ийгсахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн акт болохынхоо хувьд хэлбэр болон агуулгын хувьд хуульд нийцсэн байх шаардлагыг бүрэн хангасан. Хэлбэрийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5,  Хөдөлмөрийн гэрээний 7.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1(3) сахилгын ноцтой зөрчлийн холбогдох заалтуудыг үндэслэж гарсан ба тодорхойлох хэсэгтээ ямар сахилгын зөрчил нь ажлаас халах үндэслэл болж байгааг тодорхойлон заасан. Гэтэл нэхэмжлэлд “...Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй” гэж тушаалыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол гэсэн хоёр нөхцөлийг заасан бөгөөд ажил олгогчийн Б/96 дугаар тушаалд дээрх хоёр нөхцөлөөс “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн  үндэслэлд хамааруулсан  болох  нь тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаас гадна ажилтантай сахилгын ноцтой зөрчлийг нэг бүрчлэн тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т “өдрийн ажилтан нэг сард ажлын 3 (гурав) өдөр тасалсан  эсвэл хоцорсон, тасалсан ажлын цагийн нийлбэр нь 24 (хорин дөрөв) цагтай тэнцэж байвал, ээлжийн ажилтан урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард ээлжийн хоёр (2) гараа тасалсан, эмчийн хуурамч магадалгаа гаргуулсан байвал, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1(3)-т компанийн үйл ажиллагааны онцлог шинжийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг тохиолдол болох өдрийн ажилтан нэг сард ажлын 3 (гурав) өдөр тасалсан эсвэл хоцорсон, тасалсан ажлын цагийн нийлбэр нь 24 (хорин дөрөв) цагтай тэнцэж байвал, ээлжийн ажилтан урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард ээлжийн хоёр (2) гараа тасалсан, эмчийн хуурамч магадалгаа гаргуулсан. Д.Батцэнгэлийн ажлын байрны онцлогийг харгалзан удаан хугацааны чөлөө олгох боломжгүй гэж үзсэн тул цаашид түүний хүсэлтээр 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл чөлөөг сунгах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Нисэх буудлын ээлжийн менежер нь нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахын тулд “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК төдийгүй нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллага болон бусад холбогдох талуудтай харилцаж өдөр тутмын нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах бүхий л зохицуулалт, зохион байгуулалтыг хийж гүйцэтгэдэг өндөр хариуцлагатай ажлын байр бөгөөд компанийн бодлогыг хэрэгжүүлэх, нисэх буудлын үйл ажиллагаа болон нислэг үйлдвэрлэлд мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын талаарх цогц мэдлэгтэй, мөн нисэх буудлын үйл ажиллагааг зохицуулах, шаардлагатай тохиолдолд компанийн удирдлагын түвшний хэмжээнд бие даан шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлага хүлээх зэрэг өндөр ур чадварыг шаарддаг тул тус ажлын байрыг түр ажилтнаар гүйцэтгүүлэх нь компанийн хувьд өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгааг харгалзан үзсэн. Д.Б-ийгүргэлжлүүлэн ажиллуулах тухай компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар  “Нисэх буудлын ээлжийн менежерээр 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс томилж, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл дагалдуулан ажиллуулж, шаардлагатай ур чадвар, мэдлэг олгосон тохиолдолд ээлжийн хуваарьт ажиллуулах...” гэсэн нь ажилтны хувьд удаан хугацаагаар үндсэн ажлаас хөндийрч эзгүй байсан /хувийн болон сургалтын чөлөө авсан хугацаа нь нийтдээ 8 сар/ энэ хугацаанд компани 2024 оны 1 сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн, Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдэж мөрдөгдөж байгаа болон нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм журмуудын өөрчлөлт, шинэчлэлтэй танилцаж судлах зэрэг зайлшгүй шаардлагатай холбоотой юм.

2024 оны 1 сараас шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.5.10-т “...гадаад дотоодын сургуульд өөрийн зардлаар суралцахаар компаниас зөвшөөрөл авсан тохиолдолд Газрын даргын саналыг үндэслэн гурав  /3/ хүртэлх жилийн хугацаатай чөлөөг сургалтын бодит хугацаанд нэг удаа олгож болох...” гэж заасны дагуу ажил олгогч нь Д.Батцэнгэлд боломжит хугацаагаар чөлөө олгож сунгаж байсан бөгөөд ажилдаа эргэн орох боломжит хугацааг ч олгосон болно.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагын талаар:

Үндсэн шаардлага буюу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагаврын шаардлага бөгөөд хариуцагч нь түүнийг Нисэх буудлын ээлжийн менежерийн албан тушаалд томилуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа тул энэхүү шаардлагыг мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсний шаардлагаа тодорхой хугацаагаар, тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлж нэхэмжлээгүй байх тул тодорхой бус шаардлага гэж үзэж байна. Энэ ажиллагааг шүүх хийх үүрэггүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л маргааныг шийдвэрлэх ёстой.

Н...У...И...Э ХХКгүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагын талаар:

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаалыг хүчингүй болгох хүсэлтийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үздэггүй бөгөөд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үздэг. Тиймээс энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндсэн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Нөгөө талаар хариуцагч нь Д.Батцэнгэлийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай компанийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар нэхэмжлэлийн хариу тайлбартаа хангалттай үндэслэж бичсэн бөгөөд уг тушаал хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй гарсан.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагын талаар:

Үндсэн шаардлагын үр дагаврын шаардлага бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй татгалзаж байгаа тул уг шаардлагыг мөн хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Батцэнгэлийн нэхэмжлэлд хариуцагчаас гаргасан хариу тайлбарын дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3.Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т тус тус зааснаар Н...У...И...Э ХХКзахирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийгН...У...И...Э ХХКНисэх буудлын үйл ажиллагаа, удирдлагын газрын Шуурхай удирдлага, хяналтын төвийн Нисэх буудлын ээлжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоон, хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-аас ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 72,546,530 төгрөгөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.Батцэнгэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулах, шимтгэл төлснийг баталгаажуулан үлдэх төлбөрийг Д.Батцэнгэлд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч н...У....И...Э...ХХКдавж заалдах гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Д.Нандинцэцэг, өмгөөлөгч Ц.Бадрал нарын гаргасан тайлбарын агуулга: “...2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00314 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй, шүүх шийдвэртээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудалд дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд хандсан. Сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.16-т "Хороо маргааныг зохицуулж чадаагүй бол хороо урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эсхүл шийдвэр гаргаж, маргалдагч талуудад ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ" гэж заасан. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгч талд хүргүүлэх арга хэмжээг авах ёстой байсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т "Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-т заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж заасан. Нэхэмжлэгч 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор хорооны хурлын тэмдэглэлийг авах ёстой тул түүнээс хойш ажлын 10 хоногийг тоолоход 2024 оны 6 дугаар сарын 28-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь түүнээс хойш ажлын 14 хоногийн дараа 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Ингэснээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон бөгөөд нэхэмжлэгч нь дахин шүүхэд нэхэмжлэлээ шүүгчийн захирамж гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын 18 хоногийн дараа буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШЗ2024/02660 дугаартай "Иргэний хэрэг үүсгэх тухай" захирамжид Д.Батцэнгэлийн нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан гэж буруу бичигдсэн байсан бөгөөд Д.Батцэнгэлийн нэхэмжлэлийг тус шүүх 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан байсан. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Д.БХөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т заасан ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа бичиж, шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн. Шүүгч шүүх хуралдааны дараа шийдвэрээ танилцуулж, тайлбарлахдаа шүүхээс Д.Б-ийгшүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ гэж амаар тайлбарласан боловч шүүхийн шийдвэртээ энэ талаарх дүгнэлтээ тусгаагүй төдийгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудалд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно гэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-т тус тус заасантай нийцэхгүй байна.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 16-д ажлаас чөлөөлсөн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх хэдий ч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаал нь хууль ёсны болж чадаагүй, хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно гэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Батцэнгэлийн гарын үсэг зурсан 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЕА-22/22 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажилтан ажлын 3 өдөр дарааллан ажил тасалбал ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлнө гэдгийг Д.Бмэдэж байсан ч буцаж ажилдаа оролгүй, ажил олгогчдоо хэлэлгүйгээр 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гадаад улс руу буцаж явсан байсан. Түүнийг гадаад улс руу буцаж явсан, гадаадад байгаа тухай нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр компанийн и-мэйл хаягт ирүүлсэн түүний и-мэйлээс нь олж мэдсэн. Мөн Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нотлогдсон болно. Д.Батцэнгэлийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн авч, удаа дараа сунгуулсан чөлөөний хугацаа албан ёсоор 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дууссан боловч ажил олгогчийн зүгээс гадаад улсад амьдарч байгаа, буцаж ирэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа ирэх боломж олгосон.

Д.Б2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгууллага дээр ирсэн боловч ажилдаа буцаж орохгүйгээр дахин чөлөө авах хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн байдаг. Ингээд Н...У...И...Э ХХКгүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал болон холбогдох албан тушаалтнууд түүнтэй 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр биечлэн уулзалт хийж, компанийн зүгээс сургалтын чөлөөг сунгахгүй байх шалтгаан, тайлбарыг өгсөн. Мөн Д.Батцэнгэлд ажилдаа буцаж орох хүсэлтээ бичиж өг гэж хэлэхэд татгалзсан тул түүнийг буцааж ажиллуулах тушаал гаргах болсон талаар түүнд хэлсэн байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирлаас Д.Батцэнгэлд 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр АМ-HR/356 тоот албан бичиг явуулж, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажилдаа эргэн орох эсэх шийдвэрээ гаргаж мэдэгдэхийг түүнд сануулсан. Уг албан бичгийг хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр компанийн [email protected] и-мэйл хаягаас Д.Батцэнгэлийн хувийн [email protected] и-мэйл хаягт илгээсэн.

Ингээд компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Д.Б-ийг2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар тушаал гаргаж, тушаалыг Шуурхай удирдлага, хяналтын төвийн хэлтсийн дарга Э.Дөлгөөн өөрийн ажлын [email protected] и-мэйл хаягаас Д.Батцэнгэлийн хувийн [email protected] и-мэйл хаягт 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Д.Бнь өөрийн и-мэйл хаягаар уг тушаалыг хүлээж аваад, өөрөө одоо Австрали улсад байгаа ба буцаж очихгүй гэсэн утгатай хариуг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр компанийн [email protected] [email protected] и-мэйл хаягуудад ирүүлсэн. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажлын байрандаа ирээгүй талаар Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газраас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр "Зөрчил мэдээлэх хуудас"-аар мэдээлж, Хуулийн хэлтэс холбогдох дүгнэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж, Хуулийн хэлтэс болон Хүний нөөцийн хэлтсээс Д.Бнь 2024 оны 3 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд ажлын 3 өдөр дараалан ажилдаа ирээгүй /ажил тасалсан/ ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоож, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх санал оруулсан байдаг. Энэ үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Д.Б-ийгсахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Д.Бнь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхгүй, ажилдаа ирэхгүй нь тодорхой болсон тул ажил олгогчийн хувьд түүний гаргасан ноцтой зөрчилд үндэслэн түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн.

"Чингис хаан" Олон улсын нисэх буудал нь үйлдвэрлэлийн онц чухал объект гэж явдаг, түүний ажлын онцлог, дэг журам, сахилга батын хатуу шаардлага, үйл ажиллагааны хэвийн байдал, нислэгийн аюулгүй байдал болон нийтийн эрх ашигт шууд нөлөөлөх онцлогтой бөгөөд нисэх буудлын ээлжийн менежер нь нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахын тулд "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК төдийгүй нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллага болон бусад холбогдох талуудтай харилцаж, өдөр тутмын нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах бүхий л зохицуулалт, зохион байгуулалтыг хийж гүйцэтгэдэг өндөр хариуцлагатай ажлын байр юм. Компанийн бодлогыг хэрэгжүүлэх, нисэх буудлын үйл ажиллагаа болон нислэг үйлдвэрлэлд мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын талаарх цогц мэдлэгтэй, мөн нисэх буудлын үйл ажиллагааг зохицуулах, шаардлагатай тохиолдолд компанийн удирдлагын түвшний хэмжээнд бие даан шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ өмнө хариуцлага хүлээх зэрэг өндөр ур чадварыг шаарддаг тул тус ажлыг гүйцэтгэх үүрэгтэй ажилтан нь 3 өдөр дараалан ажилдаа ирэхгүй, ажил таслах нь маш хариуцлагагүй үйлдэл бөгөөд компанийн хувьд өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгааг харгалзан үзсэн болно. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж Д.Батцэнгэлийн хөдөлмөрийн гэрээний заалтыг тушаалд буруу бичсэн, гадаадад байгаа ажилтнаас тайлбар аваагүй зэрэг шалтгаанаар Д.Б-ийгажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “...тухайн хөдөлмөрийн гэрээнээс хойш 2024 оны хөдөлмөрийн гэрээг шинэчилж дахин хийсэн хэдий боловч ажилтан Д.Бхөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй учраас хүчингүй” гэсэн нь хууль зүйн алдаатай дүгнэлт бөгөөд гэрээг байгуулагдаагүй гэж үзэх болохоос хүчингүй гэж үзэх хууль зүйн логикгүй ойлголт байх ёсгүй. Шийдвэрийн 11.1-т "...хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.4, 4.1-т заасантай нийцэхгүй байгаа учраас ажил олгогчоос гаргасан эрхийн акт нь хэлбэрийн шаардлага хангаагүй гэсэн эрх зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүх 2024 оны хөдөлмөрийн гэрээг "хүчингүй", эсхүл "хүчин төгөлдөр бус" гэх зэргээр эрх зүйн зөрчилтэй алдаатай дүгнэлтийг хийснээс гадна 2024 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулах үед Д.Бзахиргааны чөлөөтэй, гадаадад байснаас гэрээг байгуулах боломж байгаагүй бодит нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Шинэчлэгдсэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэдэг эрх зүйн логик байхаас бус байгуулагдаагүй гэрээний хувьд "хүчингүй" эсхүл "хүчин төгөлдөр бус" гэх эрх зүйн логик байх ёсгүй юм. Тушаалд хэлбэрийн хувьд аль хөдөлмөрийн гэрээний заалтад сахилгын ноцтой зөрчлийг талууд нэрлэн зааж тохиролцсон болох, тухайн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байгуулагдсан эсэхийг шүүх талуудын тайлбар мэтгэлцээнээс тогтоож үнэлэлт дүгнэлт хийх бүрэн боломжтой байхад зөвхөн "хэлбэрийн шаардлага" хангаагүй гэж тушаалыг болон ажлаас халсныг буруу гэж үзэх нь хуульд нийцэхгүй. Байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээний заалтыг тушаалд баримталсан нь гагцхүү хэлбэрийн шинжтэй гэх үндэстэй байх тул энэхүү нөхцөл байдал дангаараа тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 18, 19 дэх хэсгийн дүгнэлтээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т "Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ..." гэж заасныг тайлбарлахдаа ажилтан Д.Батцэнгэлийн албан тушаал болох Нисэх буудлын ээлжийн менежерийн ажил албан тушаал нь нислэг үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой, өндөр хариуцлагатай ажил үүргийн онцлог шинжийг харгалзаж үзэлгүйгээр ...зөвхөн хэлбэр талаас нь ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг авч үзсэн. Мөн шүүх зөрчлийг нотлогдсон эсхүл нотлогдоогүй гэдэг аль үндэслэлээр нь эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийн дагуу асуудалд хандахгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын амь нас, аюулгүй байдал цаашлаад иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал шүүхэд хамааралгүй гэж үзэж байгаатай адил байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг үндэслэл болгосон ба энэ нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан, түүнчлэн зөрчлийг давтан гаргасан гэх аль аль нөхцөл байдлыг хамааруулан зохицуулсан заалт юм. Хэдийгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд ажил тасалсан ноцтой зөрчлийг, эсхүл ажилтныг давтан зөрчил гаргасан тухайд үгчлэн дурдаагүй хэдий ч дээр дурдсан Иргэний нисэхийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болох "Чингис хаан" Олон улсын нисэх буудал нь үйлдвэрлэлийн онц чухал объект гэж явдаг, түүний ажлын онцлог, дэг журам, сахилга батын хатуу шаардлага, үйл ажиллагааны хэвийн байдал, нислэгийн аюулгүй байдал болон нийтийн эрх ашигт шууд нөлөөлөх онцлогтой болохыг харгалзан үзсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье.

 Ийнхүү анхан шатны шүүх ажилтан Д.Батцэнгэлийн сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтыг тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагаас гаргасан дүрэм журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөв хэрэглээгүйгээс нэхэмжлэлийг хангаж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж хариуцагч байгууллага үзэж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 16-т "...ажлаас чөлөөлсөн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх хэдий ч..." гэж ажлаас халсан тушаалын үндэслэлийг шүүх хүлээн зөвшөөрсөн атлаа шийдвэрийн Үндэслэх хэсгийн 20-т сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримтыг хариуцагч тогтоохгүйгээр ажлаас чөлөөлсөн ...тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийгН...У...И...Э ХХКНисэх буудлын үйл ажиллагаа, удирдлагын газрын Шуурхай удирдлага, хяналтын төвийн Нисэх буудлын ээлжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж эрс зөрүүтэй эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэсэн заалтыг зөрчсөн.

Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 14-т хариуцагч байгууллагын гаргасан тухайн маргаантай холбоотой хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд болох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, Д.Батцэнгэлд захиргааны чөлөө олгосон, сунгасан талаар, ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар тушаал гаргасан тухай мэдэгдсэн, сахилгын зөрчлийг шалган тогтоосон байдал болон түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийн онцлог зэргийн талаарх тайлбар болон нотлох баримтыг огт үнэлээгүй,"...үндэслэл болгонд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй" гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2.-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн нотлох баримтыг үнэлж, хэрэг маргааныг шийдвэрлэх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Хариуцагч тал тушаалынхаа хууль зүйн үндэслэл болон зөрчил гаргасан, ажил олгогч сахилгын зөрчлийг шалган тогтоосон талаараа хангалттай тайлбарлаж мэтгэлцсэн, холбогдох нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байтал шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

4.Ажлаас үндэслэлгүй халсан тохиолдол бүрд түүний үр дагаврын асуудал болох ажилгүй байсан хугацааны цалингийн хохирол бодитоор үүссэн эсэхийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж тогтоох ёстой. Д.Батцэнгэлийн хувьд өнөөдрийг хүртэл ажил олгогч ажлаас халснаас шалтгаалж ажилгүй байсан хугацааны цалин мөнгөөр хохироогүй. Энэ нь манай хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Монгол Улсын хилээр хэзээ орсон, гарсан тухай баримтаар нотлогдож байгаа. Тэрээр 2024 оны 3 сарын эхээр Монголд ирээд удалгүй гадаад руу сургалтаа үргэлжлүүлэхээр буцаж явсан бөгөөд ажилд нь буцаан томилох тушаал гарах үед ч, ажлаас халах тушаал гарах үед ч Монгол Улсад байгаагүй, одоо ч байхгүй болох нь Хил хамгаалах байгууллагын лавлагаагaap нотлогдож байгаа юм. Иймээс Д.Бнь өөрөө хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдоггүй, өмгөөлөгчөөр дамжуулж оролцсон. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалингийн хохирол нь ажил олгогчийн тушаалын үр нөлөөгөөр үүссэн эсэх, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр буруу халсан л бол ажилгүй байлгасан бүх хугацааны цалин хөлсийг ажил олгогч хариуцах ёстой гэсэн байр сууринаас хандаж 72,546,530 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Шүүх тухайн хэргийн маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, хариуцагч талаас шүүхэд өгсөн нотлох баримтыг үнэлэх ажиллагаа хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ үү.

5.Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Д.Б-ийг2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажилдаа эргэн орох эсэх шийдвэрээ гаргаж мэдэгдэхийг түүнд сануулсан 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн AM-HR/356 тоот албан бичиг, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай тус компанийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаал, Д.Батцэнгэлийн хувийн [email protected] и-мэйл хаягаас 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогчид ирүүлсэн хариу цахим шуудан, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Д.Батцэнгэлийн хувийн [email protected] и-мэйл хаягт хариуцагчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаал хүргүүлсэн цахим шуудан зэрэгт үзлэг хийлгэх хүсэлт удаа дараа гаргасан боловч шүүхээс уг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, хариуцагчийн татгалзлаа нотлоход шаардлагатай нотлох баримтуудыг шүүхэд хүсэлт гаргаж, үзлэг хийлгэх замаар бүрдүүлэх, нотлох баримтаа үнэлүүлэх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1.Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал ярьж байна. Анх 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан. Ингээд шүүхэд ажлын 10 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргасан. Шүүх үүнийг шалгаж тогтоох боломжтой асуудал юм.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 талт хорооны хурлын тэмдэглэлийг хүлээж авсан нь тодорхойгүй байна гэсэн. 3 талт хорооны хуралд өмгөөлөгчөөр оролцсон. Харин Д.Бцахимаар оролцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т зааснаар 3 талт хорооны тэмдэглэлийг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргасан. Шүүх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байна гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй. Шүүх нь гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийлэл болсон хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлсэн. Тушаалд хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т заалтыг баримталсан байсан. Талуудын байгуулаагүй хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэл болгосон байсан. Иймд шүүх тушаал нь хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

3.Нэхэмжлэгч Д.Бхамтын гэрээний 4.3-т заасны дагуу Австрали улсад суралцахаар явахдаа сургалтын чөлөө хүссэн. Байгууллагын зүгээс сургалтын чөлөө олгосон. Д.Бөөрөө зардлаа гаргаад Австрали улс руу суралцахаар явсан. Мөн чөлөөг сунгуулах хүсэлтээ хуулийн дагуу өгсөн. Иймд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зүйл байхгүй.  

4.Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалд зааснаар дундаж цалинг тооцож шүүх тогтоож шийдвэрлэдэг. Иймээс нийгмийн даатгалын болон цалин хөлсний нотлох баримтыг үндэслээд, сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл бодож тооцсон нь хуульд нийцсэн.

5.Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, бидний хүсэлтийг хангаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Талуудын хэн аль нь и-мэйл хаяг, цахим шуудан зэрэгт үзлэг хийлгээд байх шаардлагагүй, талуудын маргаагүй асуудал байна гэж үзсэн. Энэ талаар хэн хэн нь маргах зүйл байхгүй.  

6.Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмж дээр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах нь ажил олгогчийн үүрэг гэж тайлбарласан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-т зааснаар ажил олгогчоос чөлөө хүсэх эсэх нь ажилтны эрхийн асуудал байдаг. Энэ талаар ажил олгогчид мэдэгдсэн. Ажил олгогч нь зөвшөөрсөн учир нэхэмжлэгч сургуулиа төгстөл чөлөө олгосон гэж үзэж сургуулийн төлбөрөө төлөөд суралцаж байхад нь шууд чөлөө олгохоос татгалзаж улмаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Н...У...И...Э ХХКгаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйн улмаас зохигчийн эрх хязгаарлагдсан, талуудын маргасан, маргаагүй үйл баримтыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Д.Бажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...Би 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын Аэродромын албанд дадлагажигчаар ажиллаж байгаад 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Нисэх буудлын ээлжийн менежерээр ажиллах болсон. Мөн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Австрали улсад англи хэлний курст явахаар цалингүй чөлөө авч суралцах болсон. Гэтэл Н...У...И...Э ХХКгүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан заалтын аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй байна. Харин Д.Бажил таслаагүй, ажлын байраа орхиж яваагүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй тул хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна...” гэсэн үндэслэлээр бүрэн дэмжсэн.

 

Хариуцагч н...У....И...Э...ХХКнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...нэхэмжлэгч Д.Бнь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажлын байрандаа ирээгүй зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.9 дүгээр зүйлийн 4.9.1, Хөдөлмөрийн гэрээний 2.3.13-т заасан ноцтой зөрчил болохыг тогтоож, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг гаргасан. Учир нь Д.Батцэнгэлд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс цалингүй чөлөө олгож, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байсан. Д.Бсургалтын чөлөөг сунгах хүсэлт гаргасан. Компани 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаартай албан бичгээр сургалтын чөлөөг дахин сунгах боломжгүй, ажлын байрандаа 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ирсэн байх талаар мэдэгдсэн. Д.Буг хариуг эс зөвшөөрч компанийн удирдлагуудад гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй талаарх хариуг өгсөн. Иймд Д.Бажилдаа орох эсэх талаар 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу мэдэгдэх байсан боловч хариу ирүүлээгүй. Компанийн гүйцэтгэх захирал 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаартай тушаалаар Д.Б-ийг3 дугаар сарын 25-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргасан байхад 28-ны өдөр хүртэл ирэлгүй ажлаа тасалсан талаар мэдэгдэл ирсэн. Иймд гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Д.Б-ийгсахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн акт болохынхоо хувьд хэлбэр болон агуулгын хувьд хуульд нийцсэн байх шаардлагыг бүрэн хангасан.

Мөн нэхэмжлэгч Д.Б2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор гурван талт хорооны хурлын тэмдэглэлийг авах ёстой тул түүнээс хойш ажлын 10 хоногийг тоолоход 2024 оны 6 дугаар сарын 28-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь түүнээс хойш ажлын 14 хоногийн дараа 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэсэн үндэслэлээр буцаасан. Нэхэмжлэгч тал 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ зүйлийн 154.5-т заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн.

Харин зохигчид хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

4.1.Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл болох нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ дээрх нотолгооны хэрэгслээр нотлох, няцаах үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох юм.

Харин хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөөр олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан.

Давж заалдах шатны шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзвэл, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бадрал 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ "...Н...У...И...Э ХХКГүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал болон холбогдох албан тушаалтнууд 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-ийгхүлээн авч уулзан түүний сургалтын чөлөөг сунгахгүй байх шалтгааныг тайлбарлаж, ажилдаа буцаж орох хүсэлтээ бичиж өг гэж хэлсэн. Д.Бнь ажилдаа буцаж орох хүсэлтээ бичиж өгөөгүй тул компанийн Гүйцэтгэх захирлаас Д.Батцэнгэлд 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр AM-HR/356 тоот албан бичиг явуулж, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажилдаа эргэн орох эсэх шийдвэрээ гаргаж мэдэгдэхийг түүнд сануулсан. Уг албан бичгийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр [email protected] и-мэйл хаягаас Д.Батцэнгэлийн [email protected] и-мэйл хаягт явуулсан байна. Компанийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Д.Б-ийг2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар тушаал гаргаж, тушаалыг Шуурхай удирдлага, хяналтын төвийн хэлтсийн дарга Э.Дөлгөөн өөрийн ажлын [email protected] и-мэйл хаягаас Д.Батцэнгэлийн хувийн [email protected] и-мэйл хаягт "би Австрали улсад байгаа ба буцаж очихгүй" гэсэн утгатай хариуг ирүүлсэн байдаг. Улмаар гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Д.Батцэнгэлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд дор дурдсан цахим шуудангуудыг нотлох баримт болгон бэхжүүлж авахын тулд дараах и-мэйл хаягуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байна. Үүнд:

1.Хариуцагчийн [email protected] и-мэйл хаягт үзлэг хийж, уг хаягаас 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Батцэнгэлийн хувийн [email protected] и-мэйл хаягт үзлэг АМ-HR/356 тоот албан бичгийг явуулсан цахим шуудан,

2.Хариуцагчийн [email protected] и-мэйл хаягт үзлэг хийж, уг хаягт Д.Батцэнгэлийн хувийн [email protected] и-мэйл хаягаас 2024 оны 3 дугааp сарын 26-ны өдөр ирүүлсэн хариу цахим шуудан,

3.Шуурхай удирдлага, хяналтын төвийн хэлтсийн дарга Э.Дөлгөөний ажлын [email protected] и-мэйл хаягт үзлэг хийж, уг хаягаас 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Д.Батцэнгэлийн [email protected] и-мэйл хаягт хариуцагчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 тушаал хүргүүлсэн цахим шуудан,

4.Шуурхай удирдлага, хяналтын төвийн хэлтсийн дарга Э.Дөлгөөний ажлын [email protected] и-мэйл хаягт үзлэг хийж, уг хаягаас 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Д.Батцэнгэлийн [email protected] и-мэйл хаягт хариуцагчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаал хүргүүлсэн цахим шуудан" зэрэгт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.

 

Мөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бадрал оролцохдоо дээрх хүсэлтийг амаар гаргасныг шүүх хуралдаан даргалагч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /2хх-ийн 17-19/

 

Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 317/ШЗ2025/00905 дугаар шүүгчийн захирамжаар Д.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэхдээ “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ  нарын шүүх хуралдаан давхцаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхийг тус тус хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Д.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ нарын “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох” эрхийг хангаж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв...” гэсэн үндэслэлийг заажээ.

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бадралын гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь дээрх баримтаар тогтоогдож байгаа тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. /2хх-ийн 20-21/

4.2.Анхан шатны шүүхээс гарч буй шийдвэр нь Улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолоор баталсан шүүхийн шийдвэр боловсруулах журамд нийцсэн байх ёстой.

Харин анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00314 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тусгаагүй, маргасан болон маргаагүй үйл баримтыг ялгаж, талуудын мэтгэлцсэн үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулан шийдвэрлэсэн байна.

Иймээс шүүгч хэргийн үйл баримтыг ойлгож, нэхэмжлэлийн хүрээ хязгаарыг зөв тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байхаас гадна шийдвэрийн бүтэц нь хууль болон журамд нийцээгүй байгаа тул давж заалдах шатны шүүх уг зөрчлийг зөвтгөн залруулах боломжгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ. 

5.Хариуцагч талын гаргасан гомдлоос “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байхад дүгнэлт хийгээгүй...” гэх агуулга бүхий хэсгийг дээрх үндэслэлээр хүлээн авч хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,682.65 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

6.Зохигчдын хооронд үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч н...У....И...Э...ХХКнь давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн нэгэн адил улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

7.Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэршил, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх болсон байхад шийдвэрийн удиртгал хэсэгт “...Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх...” гэж буруу бичсэн байгааг анхаарах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00314 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч н...У....И...Э...ХХКдавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,682.65 /таван зуун хорин мянга зургаан зуун наян хоёр төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

 

 

                     ШҮҮГЧИД                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                             З.ТҮВШИНТӨГС