| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/05230/и |
| Дугаар | 101/ШШ2016/00486 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2016/00486
| 2016 оны 8 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2016/0486 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух ******* овогт ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Говь инфрастракчер партнерс” ХХК-д ******* холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 5.578.432 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- Нэхэмжлэгч Т. Солонго миний бие тус байгууллагад 2015 оны 12 сард хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтанаар хөдөлмөрийн нэг сарын хугацаатай гэрээ байгуулан туршилтаар ажилд ороод 2016 оны 01 сараас үндсэн ажилтанаар ажиллах болсон.
Ингээд ажлаа хийж байтал Хүний нөөцийн ажилтан Хатантуул, Саруул нар уулзаад, туршилтын хугацаа дууссан, мөн манай шаардлагад та нийцээгүй гэсэн тайлбар хэлсэн бөгөөд 2016 оны 03 сарын 30 өдрөөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн тушаал өгсөн. Миний бие туршилтын хугацаа чинь аль хэдийн өнгөрсөн байна гэтэл ажлаас халсан тушаал шийдвэрээ буцааж авсан боловч эргүүлж өгөөгүй.
Нэхэхээр манайх тушаалаа буруу гаргасан байна, ажлаа хий гэсэн боловч ажиллах нөхцөл боломжоор хангахгүй зөвхөн амаар хэлээд байгаагаас гадна ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг өгөхгүй гэж байна. Энэ байдлаас үзэхэд амаараа ингэж хэлж байгаад хуулийн хугацаа өнгөрөхөөр шүүхэд ханд гэх болов уу гэж миний бие үзэж байгаа тул шүүхэд хандаж гомдлоо гаргасан.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэлх 5.578.432 төгрөг гаргуулна. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү.
Хариуцагчийн тайлбарыг сонслоо, нь 2016.04.21 өдөр ажил дээрээ очсон, түүнийг ажилд эгүүлж авсан, тушаал гаргасан гэж үзүүлээд 25 өдөр ажилдаа ороорой гэсэн байдаг. Ажлаас халсан тушаалаа хүчингүй болгож, ажилд авч байгаагаа хэлсэн боловч ур чадвар дутуу байна, ажлаас халлаа гэдэг нь ажиллах хүслийг унтраасан, түүний дансанд цалин ороогүй байсан учраас уулзалтын үед ажиллахгүй гэсэн сэтгэл хөдлөлөөр ажилд орохгүй гэдгээ хэлж, энэ байдалд талууд нэгдсэн тохиролцоонд хүрээгүй.
Бичгээр тушаал шийдвэр гарсан зүйл байхгүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14.10-д заасан үндэслэл нь 8 цагаас илүү ажлаас хоцорсон, ажил тасалсан бол ажлаас хална гэж заасан байхад яагаад хариуцагч ажилдаа очихгүй байхад одоог хүртэл тушаал гаргаж халахгүй байгаа нь, ажлаас халсан тушаалаа хүчингүй болгосон гэдэг нь үндэсгүй байна. Мөн ажилд авсан тушаалыг д өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зэргээс үзэхэд түүнийг ажилд авсан гэдгээ нотлохгүй байна. Одоогоор амьдрахын эрхээр ажил хийж байгаа тул нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Түвшинжаргал овогтой Солонготой манай компани 2015 оны 12 дугаар сарын 28 өдөр Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилтны албан тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан.
2016 оны 03 дугаар сарын 30 өдрийн ерөнхий захирлын GIP-0-16-044 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан. Улмаар той Хүний нөөцийн менежер Саруул, С.Болортунгалаг, Т.Пунцагхорлоо нар 2 удаа уулзаж тус тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн авах тушаал 2016 оны 04 дүгээр сарын 20 өдөр гаргаж, 2016 оны 04 дүгээр сарын 21 өдөр танилцуулсан боловч эргэж ажилдаа орохгүй гэж амаар мэдэгдсэн. Ажил олгогч ажилд эгүүлэн авч ажил үүргээр хангасаар атал ажил үүргээ гүйцэтгээгүй. Түүний өмгөөлөгч шүүхдээд яв 3-4 сарын цалин авна гэж хэлсэн гэдэг. Тус компани түүнийг ажил үүргээр хангасан бөгөөд 4 сарын 21 өдөр тавдахь өдөр байсан учраас 4 сарын 25 өдөр ажилдаа ороорой гэсэн.
1 сарын хугацаатай гэрээ байгуулсан ба техникийн алдаанаас болж 3 сар хүртэлх хугацаагаар туршилтаар гэж буруу бичсэн. Ажилдаа ирэхгүй байгаа, түүний оронд хүн аваагүй, 5 сарын 5 өдөр шүүхэд дуудсан болохоор түүнд одоогоор цалин олгоогүй тул ажлаас халсан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй. Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосоныг уулзалтын үед танилцуулсан, энэ тухай бичлэг хийж байгааг түүнд хэлсэн, энэ баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Захирал хууль бусаар халсан бол ажилд нь ав гэж хэлэхээр нь тушаалыг хүчингүй болсон. Тиймээс той дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах учиргүй, Манай компани 5, 25 өдөр цалингаа тавьдаг учраас дараа сарын 5 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 5.578.432 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Говь инфрастракчер партнерс” ХХК-д холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2015 оны 12 дугаар сарын 28 өдөр , “Говь инфрастракчер партнерс” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд, гэрээ хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн 1 сар байна. Ажил олгогч шаардлагатай гэж үзвэл туршилтын хугацааг дахин 3 сараар сунгаж болно, өдрийн үндсэн цалин 50.000 төгрөг бөгөөд туршилтын 1 сарын хугацаанд үндсэн цалингийн 85 хувиар тооцоно” гэж тохирчээ. /х.х. 5-7 тал/
“Говь инфрастракчер партнерс” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 30 өдрийн GIP-0-16-044 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д заасныг үндэслэн Т.Солонгыг 2016.03.31 өдрөөс ажлаас чөлөөлсөн байна. /х.х. 21 тал/
Мөн 2016 оны 4 сарын 20 өдрийн GIP-0-16-059 тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 36 дугаар зүйлитйн 36.1.3-д зааснаар, Ерөнхий захирлын 2016.03.30 өдрийн GIP-0-16-044 тоот тушаал нь тус компаний Хүний нөөцийн ажилтан М.Хатантуулын гаргасан алдаанаас шалтгаалан хууль бус, алдаатай болсныг илрүүлсэн тул уг тушаалыг хүчингүй болгож, Т.Солонгыг 2016 оны 4 сарын 25 өдрөөс Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан албан тушаалд эгүүлэн томилжээ. /х.х. 41 тал/
Дээрх тушаалыг 2016.04.21 өдөр д танилцуулсан ба тэрээр цаашдаа ажиллах бодол алга, тушаалтай танилцаж, гарын үсэг зураас татгалзсан болох нь “той хийсэн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /х.х. 3-40 тал/
Түүнчлэн дээрх уулзалтыг сиди-д бичсэнийг хариуцагч тал бичгийн хэлбэрт оруулж сидины хамт шүүхэд ирүүлсэн, мөн нэхэмжлэгч сидинд бичсэн бичлэгийг шүүхэд бичгийн хэлбэрт оруулан мөн адил шүүхэд ирүүлсэн баримтуудыг судлаж үзэхэд агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй байна. Уг бичлэгт, Т.Солонгыг ажлаас халсан тушаалыг 2015.04.20 өдөр хүчингүй болгосон, түүнийг 2015.04.25 өдөр ажилдаа орох саналыг хариуцагч тал тавьсан болох нь нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-д зааснаар “…дууны бичлэг хийж бэхжүүлэн хэрэгт хавсаргасан”-ыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзлээ.
Т.Солонгыг ажилд нь авсан тушаал гаргасан байхад тэрээр ажилдаа очоогүй болох нь баримтаар тогтоогдож байна.
Т.Солонгыг 2016.3.31 өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015.04.20 өдрийн тушаалаар хүчингүй болгож, 2016.04.25 өдөр ажилд авсан тушаал гарсан байх тул түүний ажилгүй байсан хугацаа 1 сар 16 хоног байна. Иймд энэ хугацааны цалин болох 2.070.917 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй. Мөн энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иймд Т.Солонгыг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй, мөн 2016.4.25 өдрөөс 2016.8.12 өдрийг хүртэлх хугацааны цалин олговор болох 3.507.515 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-иас нийт 2.070.917 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин олговорын 3.507.515 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “Говь инфрастракчер партнерс” ХХК-д үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 48.085 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.СОЛОНГО