| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2025/00263/И |
| Дугаар | 210/МА2025/00921 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00921
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/03920 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн, үнэн зөв тогтоогдсон, гомдол гаргах хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлан, маргажээ. /1хх-3-6, 37/
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2023 оны 04 сарын 18-ны өдрийн 241 дугаартай шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас Гэрээний төлбөрийн үлдэгдэл 108,821,640 төгрөг, алданги 54,410,820 төгрөг, нийт 163,232,460 төгрөг, арбитрын зардалд 2,973,486,90 төгрөг, бүгд 166,205,946,90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /1хх-43-48/
5. ******* нь хүчин төгөлдөр Арбитрын шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 101/ШЗ2023/16117 дугаартай захирамж, мөн өдрийн 101/ГХ2023/01521 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасантай нийцжээ.
6. ******* нь төлбөр төлөгч ******* ХХК-ийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх, төлбөр төлөгчийн эзэмшлийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, ******* аймгийн *******хаягт байрлах 1641713 м.кв талбайтай, нэгж талбарын ******* дугаар бүхий газар, сендвичэн болон шавар байшин, клонк /25 ёонкс/ зэрэг эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, шинжээч томилох ажиллагаа тус тус явуулсан байна. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой талууд маргаангүй. /1хх-59-60, 82-83,95/
7. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн Шинжээч томилох тухай 12/340 дугаартай тогтоолоор томилогдсон ******* ХХК-ийн шинжээч *******нь дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийж, 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 62/Ш, 62/Ш-01, 62/Ш-02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг *******д хүргүүлжээ. /1хх-130-236/
Төлбөр төлөгч тал уг хөрөнгийн үнэлгээний тайлантай 2024 оны 12 сарын 13-ны өдөр танилцаад, үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан болох нь хэрэгт авагдсан *******ын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 4-160/28663 дугаартай Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ******* ХК-ийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн тэмдэг, дардастай дугтуй, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлэн гомдлоо гаргасан гэж дүгнэсэн нь буруу байна.
8. Харин хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн үнэлгээний талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.
8.1. Шинжээч нь ******* ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* нэртэй газар байрлах 164.0 гектор талбай бүхий ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 4,136,730,000 төгрөгөөр, ******* аймгийн ******* хаягт байршилтай, сендвичэн болон шавар байшин, клонк /25 ёонкс/ 61,303,400 төгрөг, нийт 4,198,033,400 төгрөгийн үнэлсэн байна.
Тодруулбал, ******* аймгийн ******* нэртэй газар байрлах ашигт малтмалын ашиглалтын 164.0 гектор талбай бүхий ******* тоот тусгай зөвшөөрлийг үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт /ҮОУС./ 101, ҮОУС.103 /тайлагнал/, ҮОУС.104 /Үнэ цэнийн суур/, ҮОУС.105 /Үнэлгээ хандлага ба аргууд/, ҮОУС.210., Үнэлгээний Олон улсын стандартын хэрэглэх заавар 14-2007. Олборлох аж үйлдвэрийн өмчийн үнэлгээ зэрэг арга зүйн материалуудыг ашигласан байна. Мөн *******аас ирүүлсэн Уурхайн эдэлбэр газар ашиглалтын гэрчилгээ, Монгол Улсын Үндэсний геологийн албаны Төв архиваас хуулбарлаж авсан материалууд болох Нөөц хүлээн авч, бүртгэх тухай АМГ-ын даргын 2011 оны 12 сарын 27-ны өдрийн 563 тоот тушаал, ЭБМЗ-ийн 2011 оны 12 сарын 16-ны өдрийн ХХ-26-07 тоот дүгнэлтүүд, ******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, АМТГ-ын даргын 2020 оны 02 сарын 28-ны өдрийн Т/34 тоот ТЭЗҮ хүлээн авсан тухай тушаал, ЭБМЗ-ийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн Т/20-01-02 тоот ТЭЗҮ-ийг хэлэлцсэн тухай дүгнэлт, ******* аймгийн ******* сумын нутагт орших Сүүл өндөр-ийн хайлуур жоншны ордыг ил, далд аргаар ашиглах ТЭЗҮ-ээс хуулбарлаж авсан баримтууд, Ордын 2020 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан, Ордын 2021 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, интернэтээс авсан зах, зээл, үнэ, ханштай холбоотой мэдээллүүд, Google-Еarth программаас татсан зураг зэрэг баримтуудыг үндэслэсэн байна. Тэрээр шинжээч нь тусгай зөвшөөрлийг орлогын хандлагаар тооцсон үнэлгээний дүнг илүү ач холбогдолтой гэж үзэн, зах зээлийн үнэ, цэнийн сууриар илэрхийлэгдэх дүнг 4,136,730,000 төгрөгөөр тодорхойлжээ.
******* аймгийн ******* хаягт байршилтай, сендвичэн болон шавар байшин, клонк /25 ёонкс/ зэрэг эд хөрөнгүүдийг үнэлгээний зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг ашиглаж, 2 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байх бөгөөд зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж үзэн, эд хөрөнгийн үнэлгээг 61,303,400 төгрөгөөр мөн тодорхойлсон байна.
8.2. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шинжээч *******оролцож, тооцоог орлогын хандлагыг үндэслэж хийсэн, ТЭЗҮ дээрх албан ёсны тоо баримтыг үндэслэн мөнгөн урсгалын тооцооллыг хийсэн, .. 2020 болон 2021 оны нөөц олборлолтын хэмжээ мэдэгдэж байсан тул үлдэгдэл нөөцийн тооцоог олсон., ... Сангийн яамнаас авсан 5 жилийн хуагцаатай тусгай зөвшөөрлийн эрхийн хүрээнд ямар ч хөрөнгө дээр үнэлгээ хийх эрхтэй. Мэдээллийн хувьд бол урьд нь олон орд, уурхай дээр үнэлгээ хийж байсан тул хаанаас ямар мэдээлэл авах, яаж хийх талаар мэдэж байсан учир туршлага дээрээ тулгуурлаад ... тусгай зөвшөөрлийн үнэлгээ хийх боломжтой юм гэдгийг ... мэдэж байсан. гэж үнэлгээний талаар тайлбарласан байна. /2хх-18-20/
8.3. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох эд хөрөнгүүдийг шахуу хугацаанд дутуу материалаар хийгдсэн учраас зах зээлийн үнэ, цэнийг сууриар үнэлсэн учир дутагдалтай, 5 жилийн өмнөх материалаар үнэлгээ гаргаж байгаа нь үндэслэл бүхий үнэлгээ болж чадаагүй гэх гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэн шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалын дагуу үнэлгээ хийж, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн нь зөв байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Анхан шатны шүүх, үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн гэж буруу дүгнэсэн боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байна.
10. Нэхэмжлэгч тал ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10.1. Хэргийн баримтаас үзвэл, шүүх хэргийн оролцогчид хэргийг хянан хэлэлцэх 2025 оны 04 сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг мөн оны 03 сарын 14-ний өдөр мэдэгдсэн байна. /2хх-6/
10.2 Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ... 2025 оны 03 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг үндэслэн хойшлуулсан, ...нэхэмжлэгч нь өмгөөлөгч авсан талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй ..., шүүхэд баримтыг цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой байсан, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Учир нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх, тэгш байх зарчимд үндэслэн явагддаг бөгөөд өмгөөлөгч шүүх хуралдаанаас хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч *******ын нэрийг *******ын харьяа Банкны төлбөр барагдуулах газар гэж техникийн алдаатай бичсэн болохыг тэмдэглэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/03920 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД