Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01049

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03027 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01243 дугаар шийдвэрээр ******* ХХК, ******* нараас 769,904,142.03 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ...төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан ажиллагааг явуулаагүй.

1.3. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд харилцан тохиролцож тогтоосон гэх боловч *******ы өмчлөлийн, Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай 270 м.кв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, , байр хаягт байршилтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, , байр, тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын дугаартай , 2016 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай механизм, улсын дугаартай арлын дугаартай, , экскаваторын зориулалттай механизм зэрэг хөрөнгүүдийн үнэлгээний талаар төлбөр төлөгч иргэн *******аас үнийн санал аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй.

1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт мэргэжлийн байгууллага үнэлнэ гэж заасан. Мэргэжлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг тогтооно. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад зах зээлийн үнэ тогтоогоогүй. *******аар тухайн үед зах зээлийн үнэ гэдгийг ойлгоогүй тухайн үед шууд бичүүлсэн бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгүүд зах зээл дээр ямар ханштай байгааг судлах боломж байгаагүй, мэдэхгүй.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01243 дугаар захирамжаар ******* ХХК, ******* нараас 732,873,813 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож, *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн ******* хороо, хаягт байршилтай 270 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн ******* хороо, , байр хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн ******* хороо, , байр тоот хаягт байршилтай 33.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, улсын дугаартай арлын дугаартай ачигчийн зориулалттай шар өнгийн механизм, улсын дугаартай арлын дугаартай эсковаторын зориулалттай шар өнгийн механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн ******* хороо, хаягт байршилтай 270 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн ******* хороо, , байр хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн ******* хороо, , байр тоот хаягт байршилтай 33.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцуудыг битүүмжилж, хураан авч талуудын харилцан тохиролцсон үнэлгээг талуудад мэдэгдсэн.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Өнөөдрийн байдлаар төлбөр авагч ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй улсын дугаартай арлын дугаартай ачигчийн зориулалттай шар өнгийн механизм, улсын дугаартай арлын дугаартай эсковаторын зориулалттай шар өнгийн механизм зэрэг хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагаа явагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаa хуулийн дагуу явагдсан мөн хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7, 55.3-т заасны дагуу гомдол гаргах эрхгүй байх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 5 төрлийн хөрөнгөөс 3 үл хөдлөх хөрөнгө, 2 машин механизм байхад шийдвэр гүйцэтгэгч зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, ******* дүүргийн ******* хороо, - орон сууцыг 119,000,000 төгрөгөөр, - тоот орон сууцыг 120,000,000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцсон гэж төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал *******ыг хуурч бичүүлж авсан байхад шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон үнэлгээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн төлбөр төлөгчийн ******* дүүрэг, ******* хороо, , хотхоны байршилтай үл хөдлөх хөрөнгийг 650,000,000 төгрөгт тооцож зах зээлийн үнээс хэт доогуур тооцож, хэт нэг талыг барьж байна. Уг барилга нь тэрбум төгрөгийн зах зээлийн үнэтэй байхад одоо үлдэгдэл төлбөрт дээрх 2 орон сууцыг авна гэж ХК улайрч байна.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ гэж заасан хуулийг шүүх анхаараагүй. Ямар ч зах зээлийн үнийн талаарх мэдлэггүй иргэн хүнээс хуурч тухайн мөчид бичүүлж авсан цаасаар харилцан тохиролцсон зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй юм. Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1.1-т зааснаар тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээчнээр дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01243 дугаар шийдвэрээр ******* ХХК, ******* нараас 730,834,978.19 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тоот ипотекийн гэрээгээр *******ы өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо, , хаягт байршилтай 270 м.кв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоот ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо, байр, хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоот ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо, байр тоот хаягт байршилтай 33.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, БГ1905123298-1 тоот барьцааны гэрээгээр улсын дугаартай арлын дугаартай. , 2016 онд үйлдвэрлэгдэж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр импортоор орж ирсэн авто ачигчийн зориулалттай шар өнгийн механизм, БГ1905123298-1 тоот барьцааны гэрээгээр улсын дугаартай арлын дугаартай, , 2012 онд үйлдвэрлэгдэж 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр импортоор орж ирсэн экскаваторын зориулалттай шар өнгийн механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4.1. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* ХХК, ******* нар нь сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/09160 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 00579 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүсгэжээ.

 

4.2. Шийдвэр гүйцэтгэх газраас *******ы өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо, байр тоот хаягт байршилтай 33.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны ******* сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 21280793/11-6 дугаар тогтоолоор, улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо, байр, хаягт байршилтай 30.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн өдрийн 21280793/14-6 дугаар тогтоолоор, улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо, , хаягт байршилтай 270 м.кв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 21280793/24-6 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай 21280793/32-6 дугаар тогтоолоор хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоосон. Талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК-иас ******* дүүрэг, ******* хороо, хотхон, од байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 650,000,000 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлсэн үйл баримтад талууд гомдол гаргаагүй.

 

4.4. Төлбөр төлөгч ******* ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* дүүрэг, ******* хороо, хотхон, 87 дугаар байр, Б-ийн тоот, 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр, мөн байрны 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 110,000,000 төгрөгөөр тус тус тогтоолгох санал гаргаж, ерөнхий захирал ******* гарын үсэг зуржээ.

Уг үнийн саналыг төлбөр авагч ХК-иас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Үнийн санал илгээх тухай 18/01/0130 тоот албан бичгээр хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4.5. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн ерөнхий захирал *******ы гаргасан үнийн саналыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг төлбөр авагч ХК хүлээн авсан гэж дүгнэнэ. Иймд нэхэмжлэгч талын төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал *******ыг хуурч бичүүлж авсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. ... гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцааны зүйлийн үнийн талаар тохиролцсон байх тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээчнээр үнэлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль нийцжээ.

 

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА