Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00584

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00584

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоотод оршин суух Боржигин овогт Ядамсүрэнгийн Я.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4-50 тоотод оршин суух Нэхээдэй овогт Мөнхийн М.Л /РД:/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж, Н.Ш албанд холбогдох

Н.Ш албаны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Я.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нэхэмжлэгч М.М.Лагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, хариуцагчийн төлөөлөгч Э.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

:

Нэхэмжлэгч Я.Я.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Я.Б нь Н.Ш албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяагийн 2015 оны 10 сарын 02-ны өдрийн мэдэглийг 2015 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1-т тус тус заасны дагуу дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Домбо хад ХХК нь Я.Я.Бын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205020698 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо барилгын 7-6 дугаар байрны 11 тоот 35 м.кв орон сууцыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсныг Я.Я.Б огт мэдээгүй байсан юм. Харин Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26 өдрийн 1728 дугаар шийдвэрээр Домбо хад ХХК-иас 282.917.096 төгрөг гаргуулж, Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гарч, Н.Ш албанд 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Я.Я.Б нь энэ талаар олж мэдээд ихэд гайхаж байна. Домбо хад ХХК нь хэний ямар зөвшөөрлөөр миний болон манай гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, одоо Н.Ш байгууллага дээр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хууль бус үйлдлийг огт ойлгохгүй байна. Тодруулбал: Домбо хад ХХК нь Я.Я.Бын өмчлөлийн орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалхад надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авч байгаагүй юм. Гэтэл өнөөдөр Я.Я.Бын байрыг хууль бусаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Я.Я.Б нь дээрх орон сууцаа огт барьцаалаагүй, ямар нэгэн зөвшөөрөл, итгэмжлэл гэх зэрэг ямарч баримт бичгийг иргэн хуулийн этгээдэд олгоогүй юм. Мөн энэхүү орон сууцыг хамтран өмчлөгч, Я.Я.Бын гэр бүлийн гишүүд болох Ш.Шинэгэрэл, Б.Мөнхгэрэл, Б.Төгөлдөр, Б.Отгонбаатар нарын хэн ч адил энэ талаар мэдээгүй, хэн нэгэнд худалдах, бэлэглэх зэргээр зөвшөөрөл өгөөгүй байгаа юм. Гэтэл Я.Я.Бын өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн аж үйлдвэрийн яамны төлбөрт үүргийн гүйцэтгэлд хангуулахаар хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан Монгол улсын Үндсэн хуулинд заасан өмчлөх эрхэд нь ноцтойгоор халдаж байгаад туйлын гомдолтой байна. Өнөөдөр хэн нэгэн этгээд дураараа бусдын өмчлөлийн байрыг барьцаалж хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан бүхэл бүтэн нэг гэр бүлийн өмч хөрөнгийг авахаар санаархаж байгаа хууль бус, бусармаг үйлдлийг яавч хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэхүү дур зоргоороо авирласан аймшигтай үйлдлийг шалган тогтоолгүйгээр шүүх шийдвэр гаргаж, Н.Ш ажиллагааг явуулж Б.Я.Бын болон гэр бүлийн өмчлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Иймд энэхүү хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч М.М.Лагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М.Лагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул миний бие Н.Ш албаны шийдвэр гүйцэтгэгч Ч.Урангоо /160 тойрог/-ийн гүйцэтгэх ажиллагаанд дараах гомдол гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгч Ч.Урангоо нь М.М.Лагийн өмчлөлийн нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205020698 дугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв талбайтай 3 өрөө байрыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 28-ны өдрийн 9111/Ч дугаартай захирамжийг үндэслэн төлбөр төлөгч Домбо хад ХХК-иас ХХААХҮЯамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх өр төлбөрт битүүмжилсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хэргийн бодит нөхцөл байдлыг олохын оронд Гомдол хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өглөө. Ү-2205020698 дугаартай үл хөдлөх хөрөнгийг М.М.Л нь Э.Ариунболдоос 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан. Э.Ариунболд нь Ч.Гэрлээгээс 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан, Ч.Гэрлээ нь 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Я.Я.Б, Б.Төгөлдөр, Б.Мөнхгэрэл, Б.Шинэгэрэл, Б.Онолбаатар нараас шилжүүлэн авсан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаартай шүүгчийн захирамж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 9111/Ч дугаартай захирамжийг үндэслэн эдгээр захирамжинд дурдсан хэргийн оролцогч М.М.Лагийн өмчлөлийн Ү-2205020698 дугаартай орон сууцыг битүүмжилсэн нь өмчлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдсан хууль бус үйлдэл юм. /М.М.Л нь Домбо хад ХХК-тай ямар ч хамааралгүй/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянан үзэж, Ү-2205020698 дугаартай үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах үндэслэл: Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаартай шүүгчийн захирамж нь ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй. Учир нь хариуцагч Домбо хад ХХК болон түүний захирал Р.Дүгэржонхуу нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрч хэргийг шийдвэрлүүлсэн нь шүүхийг хөндлөнгөөс хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Мөн Ү-2205020698 дугаартай үл хөдлөх хөрөнгө ХХААХҮЯамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан-ийн зээлийн гэрээний барьцаанд байсан хэрнээ Ч.Гэрлээ Э.Ариунболд, М.М.Л нарын тус тусын өмчлөлд шилжин бүртгэгдэх боломжгүй юм. Монгол улсын хууль, тогтоомжоор барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болдог. Мөн үл хөдлөх хөрөнгө нь Ч.Гэрлээгийн өмчлөлд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шилжсэн байтал. Я.Я.Б, Р.Дүгэржонхууд өөрөө өмчлөгч нь мэтээр 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ү-2205020698 дугаартай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрх олгож болохгүй байжээ. Я.Я.Баас Р.Дүгэржонхууд итгэмжлэл олгоход натариатчаас үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч гэдгийг нь ч тодруулах ёстой. Мөн Б.Төгөлдөр, Б.Мөнхгэрэл, Б.Шинэгэрэл, Б.Онолбаатар нартай хамтран өмчилж байсан учир үл эд хөдлөх хөрөнгийн барьцаанд тавих итгэмжлэлийг Р.Дүгэржонхууд олгохдоо бусад өмчлөгч нараас зөвшөөрөл авна. Р.Дүгэржонхуу нь иргэний хувиар итгэмжлэл авсан байж Домбо хад ХХК-ийн зээлийн барьцаанд бариулсан нь Монгол улсын бусад хууль, тогтоомжинд харшлах юм. Энэ мэтээр хууль зөрчсөн бусдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд бариулан шийдвэр гаргуулсныг Н.Ш алба бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, М.М.Лагийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас М.М.Лагийн өмчлөлийн Ү-2205020698 дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч М.М.Лагийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаартай захирамж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэж Н.Ш алба нь М.М.Лагийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилж дуудлага худалдаанд оруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Баянзүрх дүүргийн шүүхийн 1728 дугаар захирамжаар хэргийг шийдвэрлэхдээ ямар баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь тодорхой бус зөвхөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд хэргийн оролцогчдын хүсэл зоригоос гадна хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг харгалзан үзэх ёстой байсан. Гэтэл энэ байдлыг шүүх анзаарч харалгүйгээр захирамж гаргасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар ажиллагаа явуулаагүй нь харагдаж байна. Мөн эд хөрөнгийн эзнийг н.Жавхлан гэж үзсэн гэж тайлбарлаж байна. Энд байсан этгээдүүд гомдол гаргана гэсэн байдаг. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01641 шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусад эд хөрөнгийг битүүмжлэх барьцаална гэсэн байдаг. Энэ шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 1.5 дахь заалт нь хүчин төгөлдөр бусд тооцогдсон. Энэ шийдвэрийг хөндөх эрхтэй субъект нь шүүх өөрөө юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан барьцаа хөрөнгө байхгүй болсон учир Шүүхийн шийдвэрийн битүүмжилж байгаа ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байнагэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаар шийдвэрээр Домбо хад ХХК-иас 282.917.096 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Ш алба хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 7-6 дугаар байрны 11 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-6 дугаар байрны 11 тоот 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан бөгөөд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна гэж заасан тул барьцаа хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Процессийн алдаа гаргасан гэж байна. Бид гэрчилгээний хуулбар авахаар Улсын бүртгэл рүү тоот хүргүүлж лавлагаа авсан байгаа нь процессийн алдаа гаргаагүй. Барьцааны зүйл байхгүй гэж тайлбарлаж байна. Барьцааны зүйл байхгүй ч одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэр байгаа учир энэ шийдвэрийг үндэслэн бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч Я.Я.Б, М.М.Л нар нь хариуцагч Н.Ш албанд холбогдуулан Н.Ш албаны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж марга.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1728 тоот захирамжаар Домбо хад ХХК-иас 282.917.096 төгрөг гаргуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тариалан эрхлэлтийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн ба 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29/01 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Я.Бүүбэйбаатарын нэхэмжлэлтэй, Н.Ш албанд холбогдох иргэний хэргийг 2015 онй 10 дугаар сарын 16-ны өдөр үүсгэсэн, нэхэмжлэгч М.М.Лагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 38446 дугаар захирамжаар хэргийг нэгтгэ.

 

Нэхэмжлэгч Я.Я.Бын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг Г.Шинэгэрэл, Б.Мөнхгэрэл, Б.Төгөлдөр, Б.Онолтбаатар нарын 5 хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Домбо хад ХХК нь хууль бусаар барьцаалсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй бол .

 

Нэхэмжлэгч М.М.Л нь уг байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд надад мэдэгдээгүй 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулсан нь хууль бус тул хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.

 

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот, 35 м.кв Ү-2205020698 тоот дугаар бүхий орон сууцыг анх 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Я.Я.Б, Г.Шинэгэрэл, Б.Мөнхгэрэл, Б.Төгөлдөр, Б.Онолтбаатар нарын 5 хүний өмч, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ч.Гэрэлээд, 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Э.Ариунболдод, 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.М.Лгийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн болох нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Дээрхи баримтаас үзвэл нэхэмжлэгч Я.Я.Б нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот, 35 м.кв Ү-2205020698 тоот дугаар бүхий орон сууцыг битүүмжлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэж үзэхгүй тул Я.Я.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.М.Лагийн эрх нь хөндөгдсөн гуравдагч этгээд гэж үзэх бөгөөд шүүх нэхэмжлэгч М.М.Лагийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29/01 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Н.Ш албанаас Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд буюу М.М.Лд мэдэгдээгүй болох талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдов.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах... гэж заажээ.

 

Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат бүрд оролцож, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулах эрхтэй бөгөөд уг ажиллагаанд оролцуулах нь Н.Ш албаны үүрэг юм.

 

Н.Ш албанаас Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцны өмчлөгийн талаар лавлагааг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр явуулсан нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тодруулахгүйгээр уг ажиллагааг явуулсан гэж дүгнэхээр байна.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1728 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч М.М.Лагийн төлөөлөгч хүсэлт гаргасан боловч 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 25002 тоот захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалсан болохыг дурдав.

 

Иймд хариуцагч Н.Ш албанаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29/01 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгох зүйтэй гэж үзлээ.

 

115 115.2.1, 116, 118-

:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан, хариуцагч Н.Ш албанаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29/01 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 7-6 байр 11 тоот орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Я.Бын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ؿ 120 120.2- , .

 

3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгч Я.Я.Б, М.М.Л нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ш албанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М.Лд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн И гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

С.ЭНХБАЯР