Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00941

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04528 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Гэрээний үүрэгт 1,936,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 1,936,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд *******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, *******о, *******, *******, ******* хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээ хийх этгээдтэй түрээслүүлэгчийг холбож өгөх, ******* нь хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т нэгдүгээр шат: Эд хөрөнгө түрээслэх, иргэн, хуулийн этгээдийг маркетингийн арга хэрэгсэл ашиглаж эрэх, олох, 2.3-т Хоёрдугаар шат: Зуучлуулагч, түрээслэгч хоёрын хооронд гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлнэ, 2.4-д зуучлагч түрээслэгчийг эрэхдээ а/Маркетингийн /зах зээлийн/ судалгаа хийх, б/Зуучлуулагчийн эд хөрөнгийн талаарх мэдээллийг цуглуулах түүнийгээ ашиглах, в/шаардагдах зар сурталчилгааны ажил явуулах, г/Зуучлуулагчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчтэй хэлэлцээ хийж, захидал бичиж солилцох гэж тус тус тохиролцжээ.

5.2. Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч байгууллагын ажилтан агент *******ийн ******* гэсэн фэйсбүүк хаягаас tureesiin bair гэсэн фэйсбүүк группт 2024 оны 5 дугаар сарын 7, 15, 17-ны өдрүүдэд уулзварт байрлах 47 м.кв оффис болон үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой талбай удаа хугацаагаар түрээслүүлнэ. Төлбөрийн нөхцөл 3+1 гэсэн зарыг нийтэлж байсан гэсэн байгаа нь илэрч байна гэж тусгагджээ.

5.3. Үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэгч тал 3 удаа зар нийтэлснийг гэрээгээр тохирсон түрээслэгчийг холбож өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Түүнээс гадна тухайн байршуулсан зар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд хамаарахгүй байна. Иймд гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсср гүйцэтгэж түрээслэгчийг олж түрээсийн гэрээг байгуулсан гэх тайлбараа нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. ХХК-ийн 25/13 дугаартай тодорхойлолтод хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 07:45 минутанд ний хойно үйлчилгээний 47 м.кв талбай гарчигтай зарыг 2,500,000 төгрөгийн үнэтэй оруулсан нь үнэн болно гэснээс гадна уг тодорхойлолтод хавсаргаж ирүүлсэн баримтад хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 5, 13, 19, 23-ны өдрүүдэд тус тус зар гаргаж байсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

7. Иймд нэхэмжлэгч тал хариуцагчаас зуучлалын хөлсөд 1,936,000 төгрөг гаргуулах шаардах эрхгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,926 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА