Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01021

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03305 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,398,675.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,398,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,398,675.24 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 1,347,675.24 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрчээ.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,398,675.24 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор 1,339,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 1,347,675.24 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 224,943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА