Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 23

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын 

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн А.Лхагва-Очирын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалын 1 дүгээр хэсгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Ангирагсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолт дахь ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч А.Лхагва-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Адъяа овогтой Лхагва-Очир миний бие 2013 оноос эхлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд Иргэний танхим, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/11 тоот захирамж гаргаж бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас хууль бусаар чөлөөлж, миний эрх ашиг зөрчигдөж байна.  

         Учир нь миний эрхэлж байсан Иргэний танхим, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажил нь байнгын ажлын байр бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр энэ орон тоог хасах боломжгүй ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 57 дугаар тогтоолоор баталсан бүтцэд Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтэн гэсэн байдлаар үндсэн ажил хэвээр хадгалагдаж байгаа болно. 

Иймээс Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалын 1 дүгээр хэсгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Ангирагсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. 

       Нэхэмжлэгч А.Лхагва-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяа нар бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн А.Лхагва-Очирын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох  “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалын 1 дүгээр хэсгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Ангирагсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолт дахь ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх”-ийг хүссэн хэрэгт нэхэмжлэгч хариуцагч талууд дараах нөхцөлтэй эвлэрлийн гэрээ байгуулав. 

 

1. Сүхбаатар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 онд зохион байгуулах төрийн албан хаагчийн эхний сонгон шалгаруулалтаар зарлагдсан сул орон тоонд А.Лхагва-Очирыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас төрийн албаны салбар зөвлөлд нэр дэвшүүлж санал болгох, 

 

2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас А.Лхагва-Очирт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор түүний ХААН банкны харилцах дансанд шилжүүлэх, 

 

3. Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг олон нийтийн цахим сүлжээгээр сөрөг байдлаар ашиглахгүй байх үүргийг талууд харилцан хүлээх гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Лхагва-Очир нь “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалын 1 дүгээр хэсгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Ангирагсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолт дахь ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар  зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нь А.Лхагва-Очирын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Аззаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон оролцуулсан ба итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж ажиллагаанд оролцох эрхийг олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Лхагва-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяа нарын 

 

а. Сүхбаатар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 онд зохион байгуулах төрийн албан хаагчийн эхний сонгон шалгаруулалтаар зарлагдсан сул орон тоонд А.Лхагва-Очирыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас төрийн албаны салбар зөвлөлд нэр дэвшүүлж санал болгох, 

 

б. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас А.Лхагва-Очирт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор түүний ХААН банкны харилцах дансанд шилжүүлэх, 

 

в. Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг олон нийтийн цахим сүлжээгээр сөрөг байдлаар ашиглахгүй байх үүргийг талууд харилцан хүлээх гэсэн нөхцөлтэй байгуулсан эвлэрлийг баталж “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалын 1 дүгээр хэсгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Ангирагсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолт дахь ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Лхагва-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД