| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/2337/И |
| Дугаар | 181/ШШ2016/00583 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2016/00583
| 2016 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2016/00583 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу, 20-62 тоотод байрлах О ХХК /РД: /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: С холбогдох
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах, ОХХК-ийн барьцааны хөрөнгө болох Х.Батхишигийн өмчлөлийн БГД-ийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн ОХХК-ийн төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, Б.Бадрах, Б.Баатарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Сэмжид, Сан Индустриал ХХК-ийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ББСБ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч Х.Батхишигт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгүүлж байгаа бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Санал болгох хурал болж тус ББСБ-ын барьцааны бүртгэлд байгаа, төлбөр төлөгч Х.Батхишигийн өмчлөлийн орон сууцыг тус ББСБ-ын төлбөрт тооцон шилжүүлж, бусад барьцаагүй төлбөр авагч нарын төлбөрийг тус ББСБ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус ББСБ нь Санал болгох хурлын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дарга Н.Энхбатад хандан Я2/15/198 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон нэр шилжүүлэн авах талаар гомдол гаргасан. Үүний хариуг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3/699 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж ирүүлсэн. Түүний хариуг тус ББСБ нь дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна. Төлбөр төлөгч Х.Батхишигийн барьцааны хөрөнгийг 2 дах албадан дуудлага худалдаанд 74.368.255 төгрөгөөр худалдахаар оруулсан ч үнийн санал ирээгүй байгаа нь түүнийг зах зээлийн үнэлгээнээс өндрөөр үнэлсэн, үнэлгээ бодит бус байгааг нь нотлож байна. Хэрэв 2 дах албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирж уг орон сууц нь 76.000.000 төгрөгөөр худалдагдсан бол бусад төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах боломжгүй болох байсан. Гэтэл тус ББСБ-д үүрэг ногдуулж, бусад төлбөр авагчийг төлбөрийг төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны 2 Дугаар Шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2847 тоот Шүүтчийн Захирамжид Х.Батхишигийн барьцааны хөрөнгөөс зөвхөн тус ББСБ-ын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байтал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь бусад төлбөр авагчийн төлбөрийг тус ББСБ-аас гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь Шүүхийн шийдвэрийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54.2-т "... барьцаалагч нь тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдлэнэ. гэж заасан. Уг заалтын дагуу барьцааны хөрөнгөөс тус ББСБ нь тэргүүн ээлжинд төлбөрөө барагдуулах ёстой гэж үзэж байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон Санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Тус ББСБ-ын барьцааны хөрөнгө болох Х.Батхишигийн өмчлөлийн БГД-ийн 8-р хороо, 4-р хороолол, 11-р байрны 68 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн тус ББСБ-ын төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2847 дугаар захирамжаар Х.Батхишигээс 72.329.150 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.Батхишигийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017602 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөрт битүүмжпэн хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчдийн харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 145.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу шаардлагын хэмжээгээр хоёр дах албадан дуудлага худалдаанд 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.
Иймд тус албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т Энэ хуулийн 54.1-д заасан барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1713 дугаар шийдвэртэй төлбөр авагч П.Сэмжидэд төлөх үлдэгдэл төлбөр 2.849.075 төгрөгийг, мөн шүүхийн 2014 оны 4469 дүгээр шийдвэртэй төлбөр авагч Сан Индустриал ХХК-д төлөх 19.945.370 төгрөгийг бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй Сан Индустриал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани болох Сан Индустриал ХХК нь нэхэмжлэгч талын төлбөр төлөгч Хангайн Батхишигээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4469 дүгээр захирамжаар 19.881.020 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.350 төгрөгийг хамт гаргуулж, Сан Индустриал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрхий шүүгчийн захирамжийн дагуу компанийн зүгээс албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албатай зардал, урамшууллын гэрээг байгуулан хамтран ажиллаж байгаа болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч Х.Батхишигийн хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 байр, 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Санал болгох хурлыг зохион байгуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ориент Инвест ББСБ-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т Барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулах үүрэг хүлээнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу манай компани болон иргэн Сэмжидийн төлбөрийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн. Энэхүүхурлын шийдвэр нь хуульзүйн үндэслэлтэй байх тул нээхмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Сэмжид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие П.Сэмжид нь нэхэмжлэгч талын төлбөр төлөгч Х.Батхишигээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 3.800.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж П.Сэмжид миний биед олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийн дагуу миний бие нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Х.Батхишигээс төлбөрөө гаргуулахаар хүсэлт гарган өгсөн. Нислэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль тогтоомжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Санал болгох хурлаар нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар миний төлбөрийг төлж барагдуулж барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ-ыг авахаар шийдвэрлэсэн. Энэ хурлын шийдвэр нь хуульзүйн үндэстэй байх тул ОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч ОХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах, ОХХК-ийн барьцааны хөрөнгө болох Х.Батхишигийн өмчлөлийн БГД-ийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн ОХХК-ийн төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ОХХК-ийн барьцааны хөрөнгө болох Х.Батхишигийн өмчлөлийн БГД-ийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн ОХХК-ийн төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх гэсэн шаардлагыг нэхэмжлэгч ОХХК-ийн барьцааны хөрөнгө болох Х.Батхишигийн өмчлөлийн БГД-ийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн ОХХК-ийн төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2847 дугаар захирамжаар хариуцагч Х.Батхишигтээс 72.070.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ОХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1713 дугаар захирамжаар хариуцагч Х.Батхишигтээс 3.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Сэмжидэд олгохоор шийдвэрлэсэн, мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4469 дугаар захирамжаар хариуцагч Хаш багана ХХК-иас 19.881.020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сан Индустриал ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 72 дугаар санал болгох хурлаар БГД-ийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны дотор бүрэн барагдуулсан тохиолдолд ОХХК-д шилжүүлэхээр /ОХХК-иас бусдад (Сан Индустриал ХХК, иргэн Сэмжид нарт) төлөх төлбөрийг төлж байж барьцаа хөрөнгөө шилжүүлж авна гэж шийдвэрлэсэн болох баримтаар тогтоогдсон болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 тоот дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д заасныг зөрчсөн гэж уг заалтын үйлчлэлийг түдгэлзүүлсэн ба санал болгох хурал болгох хурал болоход хуулийн дээрхи зохицуулалт хүчинтэй байсан тул санал болгох хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Баянгол дүүрэг, 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрх нь Гомбожавын Хангай, Сэнгэдоржийн Шүрэнцэцэг, Хангайн Батхишиг нарын 3 хүний нэр дээр бүртгэлтэй болох нь санал болгох хурлыг тэмдэглэл /хх-ийн 33 дахь тал/, талуудын тайлбараар тогтоогдов. / талууд энэхүү үйл баримтад маргаагүй болно/
Гомбожавын Хангай, Сэнгэдоржийн Шүрэнцэцэг нараас Х.Батхишигт итгэмжлэл олгохдоо ОХХК-ийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн эрхийг олгосон байхад БГД-ийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө гурван хүний өмчлөлийн орон сууцаар бусдад төлөх төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн, мөн тус ажиллагаанд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийг оролцуулаагүй болох санал болгох хурлын тэмдэглэлээр тогтоогдов.
Төлбөр төлөгч Х.Батхишигт нь Сан Индустриал ХХК-тай иргэний хувиар иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, харин Хаш багана ХХК-ийн нэрийн өмнөөс бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ байгуулсан байхад санал болгох хурлаас Хаш багана ХХК-ийн өөрийг иргэн Х.Батхишигтээр төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Компани нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээд бөгөөд Хаш багана ХХК-ийн төлбөрийг иргэн хариуцах үндэслэлгүй юм.
Түүнчлэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууц нь 3 хүний өмч байхад иргэн Гомбожавын Хангай, Сэнгэдоржийн Шүрэнцэцэг нарын хөрөнгөөр Х.Батхишигийн гуравдагч этгээдийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж заасан бөгөөд хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр бусдын төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь бусад өмчлөгч нарын эрхийг зөрчсөн ажиллагаа болжээ.
Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан эсэхийг хянах бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаанд оролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, ОХХК-ийн барьцааны хөрөнгө болох Х.Батхишигийн өмчлөлийн БГД-ийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн ОХХК-ийн төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх боломжгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ажиллагаанд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.2.2, 116, 118-
:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож, ОХХК-ийн барьцааны хөрөнгө болох Х.Батхишигийн өмчлөлийн БГД-ийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг зөвхөн ОХХК-ийн төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. ؿ 120 120.2- , .
3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ОХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн И гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
С.ЭНХБАЯР