Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 203

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр           Дугаар 181/ШШ2016/00203         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, 36 айлын орон сууцны 1-4 тоотод оршин суух, Баянцагаан овогт Батжаргалын Янжинлхам /РД:ЙЭ68060124/-ын гаргасан

 

Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжуулахыг хүссэн хүссэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Тус шүүхэд Б.Янжинлхамын нэхэмжлэлтэй Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 44,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь албан ёсны хаягтаа байдаггүй талаар хорооны засаг даргын тодорхойлолт иржээ. Бидний олж мэдсэнээр Б.Мөнх-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр хэмээх газар түр оршин сууж байгаа мэдээлэл байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, олж илрүүлэх арга хэмжээг авч өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Шүүх хуралдааныг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр явуулж өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Янжинлхам нь Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан           шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 470 дугаар захирамжаар Б.Янжинлхамаас 53,300,000 төгрөг гаргуулж С.Батбилэгт олгохоор заасан төлбөрийг Б.Мөнх-Эрдэнэ нь түүний нэрээр зээлж авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул Б.Мөнх-Эрдэнийг Б.Янжинлхамын нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Б.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, “Ар хустай ус” гудамжны 11 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны зохион байгуулагчийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.    

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Цогт овогт Баянжаргалын Мөнх-Эрдэнийг  эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Цогт овогт Баянжаргалын Мөнх-Эрдэнэ /РД:ЙП84062312/-ийг  эрэн сурвалжилсугай.

 

2. Цогт овогт Баянжаргалын Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 307,750 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ө.УЯНГА