Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2016/00057/и |
Дугаар | 877 |
Огноо | 2016-09-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****/РД:
Хариуцагч: с
500 000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч**** нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 17 цагийн үед Драгон төвийн гадна талд **** эзэмшлийн ****улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 маркын автомашинд мөргүүлж, баруун хөл хугарч гэмтсэн. Уг осолтой холбоотой хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Тухайн үед эмчилгээний зардалд нийт 3 000 000 төгрөг гарсан бөгөөд **** гаргуулахаар шаардахад боломжгүй байна багасгаач гэсэн учир 1 500 000 төгрөгөөр харилцан тохиролцож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгох үед 1 000 000 төгрөгийг нь төлсөн бөгөөд үлдэх 500 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл хэлцлээр тохирсон үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд ****с хэлцлээр тохирсон 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан зам тээврийн ослос учирсан хохирлыг барагдуулахаар тохиролцсон хэлцлийн дагуу төлөх төлбөрт 500 000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ****д 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтууд дээр хариуцагч гарын үсгээ зурсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй тул мөн хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг гардуулсан тухай баримтад дурдсан **** хаяг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилөгдсөн тухай мэдээллийг хариуцагч шүүхэд мэдэгдээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дах хэсэгт заасан журмаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.
Хариуцагч **** нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр **** хороо, Драгон авто вокзалын замд **** өмчлөлийн Тоёота Приус маркын 73-92 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах заалтыг зөрчин явган зорчигч ****г мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан, хохирогч **** нь сайн дураараа яллагдагчтай эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг үндэслэн эрүүгийн хэргийг хэргсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн тайлбар, Тээврийн прокурорын газрын прокуорын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 234 дүгээр тогтоол зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр хариуцагч маргаагүй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд талууд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ослоос учирсан хохирлын талаар харилцан тохиролцож бичгээр хэлцэл байгуулж, уг хэлцлээр хариуцагч **** нь нэхэмжлэгч ****н биед учруулсан хохирлын төлбөрт 1 500 000 төгрөг өгөх, үүнээс 1 000 000 төгрөгийг хүлээлгэн өгч, үлдэх 500 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 1-ний дотор өгөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 19.1.2 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр зохицуулсан ба талууд хэлцлээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ.
Хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч шаардлагаа гаргасан бөгөөд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын тухайд бус хэлцлээр тохиролцсон төлбөрийг нэхэмжилсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 дэх хэсэгт заасан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****с 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Т.БАТСҮХ