Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр           Дугаар 181/ШШ2016/00877         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны Төв албаны байранд байрлах, Хас Банк ХХК /РД:2578697/-ийн гаргасан

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Энхмэнд, Г.Батгэрэл нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Б.Энхмэнд нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хас банктай 1480016741 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийн зээлийг жилийн 365 хоногийн 22.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Зээлдэгч Б.Энхмэнд, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батгэрэл нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Зээлийн гэрээ байгуулж зээл авах тухайн үедээ зээлдэгч Б.Энхмэнд хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батгэрэл нар нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 9 дүгээр гудамж, 384 тоотод оршин суудаг байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар гэрийн хаягаар нь удаа дараа очиход тухайн хаяг дээр амьдардаггүй, тийм хүн байхгүй, танихгүй гэх өөр айл байдаг. Б.Энхмэндтэй холбогдох гар утасны дугаар 99076437, 99046397, 94410987 нь холбогдох боломжгүй байдаг. Оршин суудаг эсэхийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооноос тодруулахад зээлдэгч Б.Энхмэнд болон хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батгэрэл нь тус хороонд бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй гэсэн хариу тайлбар өгдөг.

Иймээс зээлдэгч Б.Энхмэнд, Г.Батгэрэл нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхмэнд, Г.Батгэрэл нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан           шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Б.Энхмэнд, Г.Батгэрэл нар нь Хас банктай зээлийн гэрээ байгуулсан болох нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1480016741 тоот гэрээгээр тогтоогдож байх тул уг зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Б.Энхмэнд, Г.Батгэрэл нар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 9 гудамж, 384 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.   

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Боржигон овогт Батгэрэлийн Энхмэнд /РД:УШ91030432/, Боржигон овогт Гэндэнжамцын Батгэрэл /РД:ШГ68030979/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Батгэрэлийн Энхмэнд /РД:УШ91030432/, Боржигон овогт Гэндэнжамцын Батгэрэл /РД:ШГ68030979/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Б.Энхмэнд, Г.Батгэрэл нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ө.УЯНГА