Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2016/00606

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2016/00606

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Б.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ж.С

 

Нэхэмжлэгч:  Х.

 

Нэхэмжлэгч:  Х.И

 

Нэхэмжлэгч Х.Б

 

Хариуцагч:  Б.Э

 

2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Хайрхан ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ж.С, Х.Х.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Норжмаагийн Хүрэлбаатар нь 2008 оны 7 дугаар сарын 21- ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Нас барахаасаа 7 хоногийн өмнө буюу 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өөрийн охин болох Х.Сонинцэцэгтэй Компанийн эрх шилжүүлэх байгуулан 9011047069 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2038943 тоот регистрийн Хайрхан ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг түүнд шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн үйлдэл нь хууль бус гэж үзэн Ж.Ж.С миний бие зарим хүүхдийн хамтаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь Нэгдүгээрт, манай гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Хайрхан ХХК-ийг одоогоор том охин Х.Сонинцэцэг авч явж байгаа хэдий ч тэрээр компанийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсээр байгаа; хоёрдугаарт, Хайрхан ХХК-ийг нөхөр бид хоёр олон жилийн хүч хөдөлмөрөөрөө бий болгосон учраас надад болон манай хүүхдүүдэд өв залгамжлагдах ёстой; Гуравдугаарт, Хайрхан ХХК-ийн эд хөрөнгийг зөвхөн нэг хүн захиран зарцуулаад өөрөө орлого, ашиг олж, бусаддаа хувь хүртээхгүй байгаа нь шударга бус гэж үзэж байна. Уг гэрээ байгуулах үед нөхөр маань байнга миний асаргаа сувилгаанд байсан төдийгүй нас барахаасаа 18 хоногийн өмнө ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн боловч элэгний хатуурал нь хорт хавдарт шилжин үсэрхийлж сүүлийн шатандаа орсон, уушигандаа хавдар нь нөлөөлсөн байсан. Ингээд эмнэлэгт биеийн байдал нь дээрдэхгүй, нэгэнт сүүлийн шатандаа орсон хорт хавдар тул эмчилгээгүй болон бидний хүсэлтээр 2008 оын 07 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгээс гарсан. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад өвчтөний карт дээр бичигдсэн эмчийн өдөр тутмын үзлэгээр ...ухаан бүдгэрсэн, орчиндоо харьцаагүй байсан, ...өвчтөний биеийн байдал хунд болон маш хунд, ухаантай боловч орчны харилцаа муу, асуултад удаан. ганц нэг угээр хариулна, ...өвдөлт өгөх бүрт морфий тарьсан, ...эмчилгээг үргэлжлүүлэх.., өвчтөний биеийн байдал хүнд хэвээр .. эмнэлгээс гаргав гэснээр миний ханийн биеийн байдал ямар байдалтай байсан нь нотлогдоно. Гэвч ханийг минь нас барахаас 7 хоногийн өмнө буюу 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүүхдүүд болох Х.Номинцэцэг, Х.Бум-Эрдэнэ нар 2 танихгүй залуу дагуулан ирж бичиг цаас дэлгэн юм бичиж эхэлсэн ба юу болоод байгааг асуухад Хайрхан компанийг Х.Сонинцэцэгийн нэр дээр шилжүүлж байгаа юм, танд хамаагүй гэж Х.Номинцэцэг хэлсэн. Ингээд миний бие тайвширах гэж гадаа гарсан хойгуур тэднийг юу хийснийг тухайн үед мэдээгүй ба сүүлд нь эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн байсныг мэдсэн. Тиймээс Ж.Ж.С болон зарим хүүхдүүдийн зүгээс Хайрхан компанийн эрх шилжүүлэх гэрээ нь дараахь үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээ болсон гэж үзэж байна.

2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Хайрхан ХХК-ийн хуралдааны тэмдэглэлд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн нутаг дэвсгэрт орших Н.Хүрэлбаатарын гэрт хуралдав гэж бичсэн байх бөгөөд үүгээр 2008 оны 07 дугаар сарын 14, 15-ны өдөр гэрээ байгуулах болон Хайрхан ХХК-ийг хурлыг хийх үед талууд Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байсан гэдэг нь тодорхой байна.

Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г 236 тоот тамганы дугаартай, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Б.Э нь 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэрээний бүртгэлийн 919 дугаарт бүртгэн гэрчилсэн байгаа ба энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны Нотариатын тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Нотариатч нь үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг тойрогтоо ажлын байртай байна. Тойрог нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжээс бүрдэж байвал нэгж болгонд ажлын байртай байж болно. Нотариатын үйлдлийг ажлын байрандаа хийнэ, 12 дугаар зүйлийн 12.2-т Үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн байдлын улмаас, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар нотариатчийн ажлын байранд үйлчлүүлэх боломжгүй бол түүний хүсэлтээр байгаа газарт нь нотариатч очиж үйлчилж болно. Мөн уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна, 4 дүгээр зүйлийн 4.3-т Нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хавсран эрхэлж байгаа сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрыг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж заасан байна. Хэрвээ үнэхээр Н.Хүрэлбаатар нь өөрийн Хайрхан ХХК-ийг эзэмших эрхийг охин Х.Сонинцэцэгт шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн, биеийн байдлын улмаас нотариатчийн ажлын байранд очиж үйлчүүлэх боломжгүй байдалд байсан бол хүсэлтээ гаргаж Төв аймгийн тойргийн нотариатчийг байсан газартаа /Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр, эсвэл Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ/ авчирч гэрээгээ гэрчлүүлэх, үйлчлүүлэх боломжтой байсан. Бүр Төв аймгийн тойргийн нотариатчаар үйлчлүүлэх боломжгүй байсан бол хамгийн ойр байгаа нотариатчийн үүрэг гүйцэтгэгч болох тухайн сумын засаг даргын тамгын газрын даргаар гэрээгээ гэрчлүүлэх боломжтой байсан. Гэтэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчлүүлсэн нь эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд Х.Сонинцэцэг, Х.Номинцэцэг нар Б.Б.Э нотариатчийг таньдаг учир Төв аймагт авчирч гэрээгээ гэрчлүүлсэн, эсвэл Н.Хүрэлбаатарыг эзгүйд өөрөө Сүхбаатар дүүрэгт нотариатчийн ажлын байранд очиж гэрээг гэрчлүүлсэн гэж ойлгож болохоор байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нотариатын тухай хууль болон Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 11-р сарын 24-ны өдрийн 217 тоот тушаалаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэх хийх заавар-т зааснаар нотариатч нь нотариатын үйлдэл хийхийн тулд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож үйлчлүүлэгч нь тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийж байгаа эсэхэд хяналт тавих ёстой бөгөөд хэрвээ үйлчүүлэгч тухайн үед өөрийн үйл ажиллагаанд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилтал нотариатын үйлдэл хийхийг хойшлуулахаар заасан байдаг. Нотариатын үйлдэл эрхлэх хийх заавар-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь гэрээг гэрчлэхийн өмнө уг гэрээ хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаар дараахь асуудлыг анхаарч үзнэ гэж заасан байна. Үүнд: үйлчлүүлэгчид тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан эсэхбусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлийн нөлөөлөл дор хийгдсэн эсэхгэрээ нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэхгэрээг баталснаас үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхЭнэ зааврын 4.1.3-д заасан байдал илэрвэл нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэрээг гэрчлэхээс татгалзах эрхтэй гэжээ.

Тиймээс тухайн үед миний хань Н.Хүрэлбаатар нь хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэж, ухаантай боловч орчны харьцаа муу, өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлэх, гэрээ хэлцэл хийх боломжгүй нөхцөл байдалд байхад /нас барахаас 7 хоногийн өмнө/ нотариатч Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ- г гэрчилсэн нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар-ыг зөрсөн гэж бид үзэж байна.

Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох асуудлыг нотариатчийн буюу сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ, Нотариатын үйлдэл эрхлэх хийх заавар-ын 3 дугаар зүйлийн 3.7-д Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ыг зөрчиж хийсэн нотариатын үйлдэл хүчингүйд тооцогдоно гэж тус тус заасан учир 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Н.Хүрэлбаатар, Х.Сонинцэцэг нарын хооронд байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-г тухайн өдөр гэрээний бүртгэлийн 919 дугаарт бүртгэж гэрчилсэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Б.Эын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 236 тоот нотариатч Б.Б.Э миний бие 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Н.Хүрэлбаатар, Х.Сонинцэцэг нарын хооронд байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээг Монгол улсын хууль тогтоомж, нотариатын үйлдэл хийх заавар журмын дагуу гэрчилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж.С, Х.Х.Золжаргал, Х.Х.И, Х.Х.Б нар нь хариуцагч Б.Б.Эт холбогдуулан 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Хайрхан ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Н.Хүрэлбаатар, Х.Сонинцэцэг нарын хооронд байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, нотариатын үйлдэл хийх заавар журмын дагуу гэрчилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн 236 дугаар тоот нотариатч Б.Б.Э нь 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Х.Сонинцэцэг, Н.Хүрэлбаатар нарын хооронд байгуулсан Хайрхан ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг Төв аймгийн Зуунмод хот, Зүүндэлгэр багийн нутагт гэрчилж, түүний дагуу 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хайрхан ХХК-ийн эрхийг Х.Сонинцэцэг шилжүүлэн авсан болох нь баримтаар тогтоогдов. /хх-ийн 107-126 дахь тал/.

 

Нотариатын тухай хууль /1997 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан/-ийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Нотариатч нь тогтоосон тойрогт үйл ажиллагаагаа эрхлэн явуулна., 14.2-д Зайлшгүй шаардлагаар өөр тойрогт нотариатын үйлдэл хийх бол Нотариатчдын танхимын салбарт мэдэгдэж зөвшөөрөл авна. гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбараа нотариатын үйлдэл хийсэн газрын талаар маргаагүй ба өөр тойрогт нотариатын үйлдэл хийх талаар Нотариатчдын танхимд мэдэгдэж зөвшөөрөл авсан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Б.Эыг тойрог зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын 1.10-д ...үйлчлүүлэгчийн хүсэлтээр байгаа газар нь очиж үйлчилгээ үзүүлсэн бол уул үйдлийг бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэж, үйлдэл хийсэн газрын байршил, хаяг, цаг хугацааг тодорхой бичнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь өөр газар нотариатын үйлдэл хийхдээ бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэл хийгээгүй болох нь бүртгэлийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Үйлчлүүлэгч нь ... өөрийн үйл ажиллагаанд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна. гэж заажээ.

 

Хэлцлийн нэг тал болох Н.Хүрэлбаатар нь Монгол Улсын хүний гавъяат эмч П.Бумбагарын нэрэмжит Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2008 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн ба 2008 оны 07 дугаар сарын 12, 13-ны өдрүүдийн үзлэгийн тэмдэглэлд Өвчтөний биеийн байдал хүнд, зовиур амьсгаадна, дотор муухайрна, үзлэгт: Ухаантай боловч орчны харьцаа сул, асуултанд ганц нэг үгээр сул хариулна... гэх ба Н.Хүрэлбаатар нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь Монгол Улсын хүний гавъяат эмч П.Бумбагарын нэрэмжит Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх гэрээний нэг тал Н.Хүрэлбаатар нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, хяналт тавих чадвартай байсан эсэх, мөн хүсэл зоригоо илэрхийлэх боломжтой байсан эсэхийг тодруулах, эсхүл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах үндэслэл байгаа эсэхийг тодруулах, энэ тухай тэмдэглэл үйлдэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Хайрхан ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Б.Эын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

77 77.1- 2016 09 угаа 02-ий өдрийн 14.30 цагт зарлагдсан ийн төлөөлөгч С.Галбадрахад мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд .

 

100 100.3- .

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ

 

1. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Хайрхан ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Б.Эын үйлдлийг хүчингүй болгосугай.

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.Эаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж.С, Х.Х.Золжаргал, Х.Х.И, Х.Х.Б нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.Б.Э