Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2025/00025

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00105 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******

Хариуцагч Д.*******

Нэхэмжлэлийн шаардлага: 3,581,482 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч Д.******* нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Өвлүүлэгчийн хөрөнгөөс талийгаач нөхөр Ц.*******т өвлөгдөх хэсэг болох Сэлэнгэ аймгийн сумын 1-р багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсэг болох 799,875 төгрөг, ******* ******* улсын дугаартай КIА маркийн автомашины үнээс 333,333 төгрөг, Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг хаягт байрлах хувийн орон сууц, хашааны үнээс 2.448.274 төгрөг нийт 3,581,482 төгрөг гаргуулах тухай

Миний бие Б.******* нь Сэлэнгэ аймгийн суманд гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамтаар ногоо тарьж, зөгий үржүүлж амьдарч ирсэн. Хүү маань эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар нөхөр бид хоёртой нэг хашаанд хамт амьдарч бид гэр бүлийн хамтаар дээрх аж ахуйгаа эрхэлж байсан. Гэтэл хүү маань 2016 оны 03-р сарын 11-ний өдөр нас барсан бөгөөд гэр бүлийн хамтын аж ахуй болон үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүд маань хүүгийн минь нэр дээр бүртгэлтэй учир нөхөр бид хоёр хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргасан. Ингээд өв хөрөнгийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэж 2024 оны 09-р сарын 13-ны өдрийн 436 дугаартай шийдвэр гарч надад хүүгийнхээ хөрөнгөөс өвлөгдөх хэсгийг маань тодорхойлж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл шүүхэд уг маргаан хянагдаж байх хугацаанд буюу 2024 оны 01-р сарын 18-ны өдөр нөхөр болох Ц.******* маань нас барсан. Нөхөр маань ч мөн адил хүүгийнхээ хууль ёсны өвлөгч нь мөн тул хөрөнгөөс тодорхой хэсгийг өвлөх эрхтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед миний бие эрх залгамжлах ямар нэгэн бичиг баримт бүрдүүлээгүйн улмаас нөхөрт маань өвлөгдөх хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан юм.

Миний бие нөхрийнхөө хууль ёсны өвлөгч нь бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан тул түүний өмнөөс шүүхэд шаардлага гаргах эрх үүсэж байгаа болно. Иймд талийгаач хүүгийн маань өв хөрөнгөнөөс түүний хууль ёсны өвлөгч болох аав Ц.*******т нь өвлөгдөх хэсэг болох Сэлэнгэ аймгийн сумын 1-р багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээний /2005.11.22-ны 190 дугаартай сумын Засаг даргын захирамжийн 1-р хавсралтаар 3.199.500 төгрөгөөр үнэлэгдсэн/ дөрөвний нэг хэсэг болох 799,875 тfгрөг, ******* ******* улсын дугаартай КIА маркийн автомашины үнээс 333,333 төгрөг, Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг хаягт байрлах хувийн орон сууц, хашааны үнээс 2.448.274 төгрөг, нийт 3,581,482 төгрөгийг тус тус гаргуулж Ц.*******ын хууль ёсны өвлөгч надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дoгээр сарын 13-ны өдрийн 148/ШШ2024/0436 дугаартай шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үн;эслэл бүхий байна гэсэн заалтыг хангаж байгаа. Энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн зүгээс давж заалдсан гомдол гаргаагүй.

Энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9.Шүүхэд нэхэмжлэл гаргасан өвлүүлэгчийн эцэг Ц.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.*******ийг түүний эрх залгамжлагч биш гэж үзсэн. Иймд энэхүү шийдвэрээр Б.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй тул хуульд заасны дагуу Б.*******ын өвлөгч гэж тогтоогдсон этгээд нь дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно /хэргийн 155 дахь/ гэж байгаа.

Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Миний бие нөхрийнхөө хууль ёсны өвлөгч бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан тул түүний өмнөөс шүүхэд шаардлага гаргах эрх үүсэж байгаа болно гэж бичсэн байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу Б.*******ийг эрх залгамжлагчаар тогтоосон баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэлт болгож байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00105 дугаартай шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь 3 толгой үхэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.5, 520.6, 529 дүгээр зүйлийн 529.1-д тус тус зааснаар хариуцагч Д.*******оос Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999,5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын дөрөвний нэг хэсгийг, мөн сумын 1 дүгээр багт байрлах хувийн орон сууц, хашааны үнэлгээний дөрөвний нэг хэсэг болох 2,448,274 төгрөг, 4295-******* улсын дугаартай Киа маркийн автомашины үнэлгээний дөрөвний нэг болох 333,333 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар 4999.5 м.кв талбай бүхий газрын дөрөвний нэг хэсгийг талууд биет байдлаар хуваахаар тохиролцоогүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үнэлгээг тогтоож, уг үнэлгээний дөрөвний нэг хэсгийг Б.*******т олгож,

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00105 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хуулийн хүчин төгөлдөр болсон Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 148/ШШ2024/00436 дугаартай шийдвэрийн 2 дугаар заалтанд ... Сэлэнгэ аймгийн сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дуuаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсгийг... Б.*******т олгох-оор болсон. Энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон хариуцагч миний бие аль аль давж заалдах гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр юм.

...Уг маргаантай холбоотой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгчийн шаардлагаас өөрөөр буюу ...Сэлэнгэ аймгийн сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын дөрөвний нэг хэсгийг...олгох гэж газрыг биет байдлаар өгөхөөр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүсэл шаардлагаас өөрөөр нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах байдлаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай нийцэхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00105 дугаартай шийдвэрийн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Би газраа тухайн үеийн ханшаар нь тооцож нэхэмжилсэн бөгөөд одоо газраар нь авах хүсэлт гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Энэ газрын үнэлгээг 2006 оны үеийн ханшаар тооцон нэхэмжилсэн. Өнөөдөр газрын зах зээлийн үнэлгээ өөрчлөгдөж байгаатай холбоотой шүүх энэхүү шийдвэрийг гаргасан гэж бодож байна. иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан үйлчлүүлэгчийнхээ тайлбарыг дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д.*******т холбогдуулан өвлүүлэгчийн хөрөнгөөс талийгаач нөхөр Ц.*******т ногдох хэсэг болох Сэлэнгэ аймгийн сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсэг болох 799,875 төгрөг, ******* ******* улсын дугаартай маркийн автомашины үнээс 333,333 төгрөг, Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг, хаягт байгаа хувийн орон сууц, хашааны үнээс 2,448,274 төгрөг нийт 3,581,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

4.Хэргийн үйл баримтын талаар нэхэмжлэгч Б.******* нь нөхөр Ц.******* нар нь хариуцагч Д.*******т холбогдуулан өөрийн хүү талийгаач Г.ийн өв хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Ц.******* нь нас барснаар шүүхээс нэхэмжлэгч Б.*******т холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.******* эрх шилжээгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэсгийг шийдвэрлээгүй үлдээжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийг талийгаач Ц.*******ын эрх залгамжлагч гэж шүүхээс тооцсан үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1-т зааснаар хууль ёсны өвлөгч нь өв нээгдсэний дараа өвийг хүлээн авч чадаагүй нас барсан бол өвлөгдөх өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд ногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд талийгаач Ц.******* нь өвөө авч чадалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан байх тул түүний өвийг авахаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

5.Хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд өвлүүлэгчийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр шийдвэрлэсэн гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

6.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах болох нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох эрх зөвхөн нэхэмжлэгчид хадгалагдах бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг өөрчилсөн түүний эрхэд халдсан зөрчилд тооцно.

Тухайлбал: Нэхэмжлэгчээс өвлүүлэгчийн хөрөнгөөс өв хүлээн авагч /талийгаач Ц.*******т/ ногдох хэсгийг мөнгөн дүнгээр гаргуулахаар буюу Сэлэнгэ аймгийн сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсэг болох 799,875 төгрөг, ******* ******* улсын дугаартай маркийн автомашины үнээс 333,333 төгрөг, Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг, хаягт байгаа хувийн орон сууц, хашааны үнээс 2,448,274 төгрөг нийт 3,581,482 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байхад нэхэмжлэгчийн шаардлагаас өөрөөр буюу хөрөнгийг биет байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсгийг гаргуулах гэж шийдвэрлэсэн нь алдаа гаргажээ.

Нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгө буюу газраас ногдох хэсгээ үнэлүүлэн мөнгөөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлсоор байхад шүүх шийдвэр гаргахдаа газрын үнэлгээг дахин хийлгэх агуулгаар шийдвэрлэсэн нь заасан шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т заасан шаардлагыг хангаагүй байна.

6.Иймд давж заалдах шатны шүүхээс дээрхи алдааг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШШ2025/00105 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.5, 520.6, 529 дүгээр зүйлийн 529.1-т тус тус зааснаар хариуцагч *******ийн *******оос /РД:*******/ Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсэг болох 799,875 төгрөг, ******* ******* улсын дугаартай маркийн авто машины үнээс 333,333 төгрөг, Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг, хаягт байрлах хувийн орон сууц, хашааны үнээс 2,448,274 төгрөг нийт 3,581,482 төгрөгийг гаргуулж, өвлөгч талийгаач Ц.*******ын эрх залгамжлагч Б.*******т олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 71.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Г.ДАВААРЕНЧИН