Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 949

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр           Дугаар 181/ШШ2016/00949         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу 87/1 Еvergood байр, 402 тоотод байрлах, “Киайгрупп” ХХК /РД:5475309/-ийн гаргасан

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Дашзэвэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Э.Дашзэвэг нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг 6 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээ хийж, зээл авснаасаа хойш одоог хүртэл юу ч төлөөгүй манай компанийг хохироосоор байгаа ба оршин суугаа хаягтаа байхгүй, урьд нь шүүхэд хандсан боловч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байгаа.

Иймд энэ хүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Киайгрупп” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Дашзэвэгийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан           шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Э.Дашзэвэг нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр “Киайгрупп” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан “Киайгрупп” ХХК-ийн нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.    

 

Э.Дашзэвэг нь “Киайгрупп” ХХК-ийн тодорхойлсон хаяг болох Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2-40 мянгат 36 байрны 23 тоотод оршин суудаггүй болох нь хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 03511 тоот захирамжаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Эрдэнэбатын Дашзэвэг /РД:ВД87121014/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Эрдэнэбатын Дашзэвэг /РД:ВД87121014/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Эрдэнэбатын Дашзэвэгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ө.УЯНГА