Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 00109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч                                         Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Үад холбогдох 1932000850118 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1976 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суудаг, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хотгойд овогт Бавуудайн Ү.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Ү нь 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Спиртийн 8 дугаар байрны гаднаас иргэн Н.Олын эзэмшлийн “14-86” СЭЗ улсын дугаартай “Супер венни” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Н.Ол мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 00 цагийн орчим ажлаасаа гэртээ ирэхдээ өөрийн эзэмшлийн “14-86” СЭЗ улсын дугаартай мотоциклио Спиртийн 8 дугаар байрны 3 дугаар орцны ар талд байрлуулж орхиод 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 06 цагийн үед уг мотоциклио хулгайд алдсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний мотоциклийн хоёр дугуйны хээ ондоо, суудлын бүрээс нь хар болон шар өнгийн оруулгатай, бүрээс нь урагдсан суудалтай байгаа. Мөн 2 ширхэг хар өнгийн гадаргуутай толь, никель ачаатай байгаа. Уг мотоцикль маань ногоон өнгийн “Супер венни” гэсэн нэртэй мотоцикль байсан. Би 2014 оны 05 дугаар сард Мандал сумын төвд байдаг Гялбаа дэлгүүрээс шинээр нь 1200000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо уг мотоциклио 800000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/

Гэрч Г.Нж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тухайн өдрөөс хэд хоногийн өмнө цагдаагийн газрын өглөөний яриагаар “Супер венни” маркийн мотоцикль алдагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа мэдээлэл гарсан учраас би цагдаагийн газрын жижүүрээс асууж тодруулахад Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бат-Эрдэнийн дугаарыг өгөхөөр нь түүн рүү утасдаж тодруулахад “тиймээ эндээс Супер венни маркийн ногоон өнгийн мотоцикль алдагдсан юм. Тухайн мотоциклийн урд болон ард талын дугуйны хээ нь өөр байгаа” гэхээр нь үзэж шалгахад дэслэгч Бат-Эрдэнийн хэлсэнтэй яг таг таарч байхаар нь мотоциклийн жолоочоос дахин тодруулан асуухад өөрийгөө Б.Ү гэж хэлээд регистрийн дугаараа хэлэхээр шүүж үзэхэд таарч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/

Б.Ү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сансар хүнсний зах орчмоор явж хүмүүстэй нийлж архи уусан. Тэгээд шөнө харих гэж яваад байрны дугаарыг нь санахгүй байна. Спиртийн байрнуудын дунд байрны гадаа байсан “Супер вени” маркийн мотоцикль байхаар нь очоод үзтэл руль нь түгжээгүй байхаар нь түрээд Спиртийн байрнууд дундуур явж “Билиг ДБ” сургуулийн зүүн талаар гарч Партизаны гудамжаар орж мотоциклио түрж явсаар гэртээ ирсэн. Тэгээд 2 хоногийн дараа Сэлэнгэ аймаг руу хулгайлсан мотоцикльтойгоо яваад замдаа нэг хоноод 27-ны орой Сэлэнгэ аймаг руу орсон. Тэгэхдээ замдаа дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Боргио пиво, 1 шил 0.33 литрийн Хараа архи аваад пивоо газар дээр нь уугаад цаашаа явсан. Тэгээд Сэлэнгэ аймаг руу орохдоо замын цагдаагийн постны орчим цагдаад саатуулагдаж улмаар шүүхээр 7 хоногийн хугацаатай баривчлагдсан /ХХ-ийн 46 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 6 хуудас/

Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 29-33 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №542 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Б.Үын талаар ял шийтгэл шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /ХХ-ийн 57 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Спиртийн 8 дугаар байрны гаднаас иргэн Н.Олын эзэмшлийн “14-86” СЭЗ улсын дугаартай “Super Benyi” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Олын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 00 цагийн орчим ажлаасаа гэртээ ирэхдээ өөрийн эзэмшлийн “14-86” СЭЗ улсын дугаартай мотоциклио Спиртийн 8 дугаар байрны 3 дугаар орцны ар талд байрлуулж орхиод 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 06 цагийн үед уг мотоциклио хулгайд алдсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний мотоциклийн хоёр дугуйны хээ ондоо, суудлын бүрээс нь хар болон шар өнгийн оруулгатай, бүрээс нь урагдсан суудалтай байгаа. Мөн 2 ширхэг хар өнгийн гадаргуутай толь, никель ачаатай байгаа. Уг мотоцикль маань ногоон өнгийн “Супер венни” гэсэн нэртэй мотоцикль байсан. Би 2014 оны 05 дугаар сард Мандал сумын төвд байдаг Гялбаа дэлгүүрээс шинээр нь 1200000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо уг мотоциклио 800000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, Гэрч Г.Нжын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тухайн өдрөөс хэд хоногийн өмнө цагдаагийн газрын өглөөний яриагаар “Супер венни” маркийн мотоцикль алдагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа мэдээлэл гарсан учраас би цагдаагийн газрын жижүүрээс асууж тодруулахад Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бат-Эрдэнийн дугаарыг өгөхөөр нь түүн рүү утасдаж тодруулахад “тиймээ эндээс Супер венни маркийн ногоон өнгийн мотоцикль алдагдсан юм. Тухайн мотоциклийн урд болон ард талын дугуйны хээ нь өөр байгаа” гэхээр нь үзэж шалгахад дэслэгч Бат-Эрдэнийн хэлсэнтэй яг таг таарч байхаар нь мотоциклийн жолоочоос дахин тодруулан асуухад өөрийгөө Б.Ү гэж хэлээд регистрийн дугаараа хэлэхээр шүүж үзэхэд таарч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/, Б.Үын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сансар хүнсний зах орчмоор явж хүмүүстэй нийлж архи уусан. Тэгээд шөнө харих гэж яваад байрны дугаарыг нь санахгүй байна. Спиртийн байрнуудын дунд байрны гадаа байсан “Супер вени” маркийн мотоцикль байхаар нь очоод үзтэл руль нь түгжээгүй байхаар нь түрээд Спиртийн байрнууд дундуур явж “Билиг ДБ” сургуулийн зүүн талаар гарч Партизаны гудамжаар орж мотоциклио түрж явсаар гэртээ ирсэн. Тэгээд 2 хоногийн дараа Сэлэнгэ аймаг руу хулгайлсан мотоцикльтойгоо яваад замдаа нэг хоноод 27-ны орой Сэлэнгэ аймаг руу орсон. Тэгэхдээ замдаа дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Боргио пиво, 1 шил 0.33 литрийн Хараа архи аваад пивоо газар дээр нь уугаад цаашаа явсан. Тэгээд Сэлэнгэ аймаг руу орохдоо замын цагдаагийн постны орчим цагдаад саатуулагдаж улмаар шүүхээр 7 хоногийн хугацаатай баривчлагдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 46 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 6 хуудас/, Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 29-33 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №542 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Спиртийн 8 дугаар байрны гаднаас иргэн Н.Олын эзэмшлийн “14-86” СЭЗ улсын дугаартай “Super Benyi” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хотгойд овогт Бавуудайн Үыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.