Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2025/00033

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00149 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.*******

Хариуцагч Д. *******

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* баг, ******* *******чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг Д.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* миний бие 2024 онд ипотекийн зээлд хамрагдан ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг ******* овогтой *******гаас худалдан авч 124,000,000 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл байраа чөлөөлж өгөөгүй байгаа тул албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Миний бие өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ******* баг *******, *******чид 1-р гудамж *******-р байрны ******* тоотод байрлах 46.36 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 05-р сарын 16- ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан Г.*******т худалдсан. Ингэхдээ бид уг орон сууцыг 135.000.000 төгрөгөөр тохирч худалдсан ба түүний Төрийн банкнаас хүссэн ипотекийн зээл нь 124.000.000 төгрөг л гарна илүү гарахгүй гэсэн тул гэрээгээ уг мөнгөндөө тохируулж хийсэн. Зөрүү 11.000.000 төгрөгийг хэрхэн төлөлцөх талаар бид хоорондоо ярилцаад дараах шийдэлд хүрсэн. Үүнд:

1.Би худалдсан байраа 01 жилийн хугацаагаар түрээслэн сууж байгаа 2025 оны 05-р сарын 27-нд суллаж өгөхөөр,

2.Г.******* нь уг байрыг надад сарын 500.000 төгрөгөөр тооцон түрээслүүлж, жилийн түрээсийн төлбөр 6.000.000 төгрөгийг зөрүү мөнгө болох 11.000.000 төгрөгөөс хасахаар,

3.Г.******* нь 2025 оны 05-р сарын 27-нд байраа суллаж авахдаа үлдэгдэл мөнгө болох 5.000.000 төгрөгийг өгөхөөр тус тус тохирч би уг байрандаа амьдарч байсан юм.

Гэтэл 2024 оны 09-р 22-нд ...байрны түрээс нэмэгдсэн, та 9 сарын сүүлээр байраа суллаад өгөөч, үлдэгдэл мөнгийг нь байраа суллахаар данс руу чинь шилжүүлнэ... гэж мессеж бичсэн. Би тухайн үед өмнө нь амаар тохирсон зүйл байгаа тул гарахгүй гэдгээ тайлбарласан. Бидний хувьд хоорондоо тохиролцсон зүйл нь энэ бөгөөд түүний бичсэнээр би байраа зарчхаад суллаж өгөхгүй суугаад байгаа асуудал огт биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Д.******* нь өөрийн төрсөн дүү Д.Оюунгэрэлийн хамтаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум ******* баг ******* *******чид 1-р гудамж *******-р байр ******* тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаар бүхий 46.36 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид байсан юм. Бид тухайн орон сууцаа нэхэмжлэгч Г.*******т 135 сая төгрөгт тохиролцон худалдахаар болсон. Г.******* нь уг орон сууцыг банкны зээлээр худалдан авахаар хөөцөлдөж байсан. Гэтэл нэг өдөр Г.******* бидэнд ...Төрийн банкны зээлээр авах гэж байгаа, банкнаас надад 124 сая төгрөгийн зээл л гарах юм байна, 135 сая төгрөгийн зээл олгохгүй гэж байна. Бүгдээрээ өөр байдлаар тохиролцъё... гэж утсаар ярьж, ирж уулзах зэргээр маш удаан гуйсан. Ингээд бид ярилцаж байгаад орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ банкнаас олгох зээлийн хэмжээнд тааруулан 124 сая төгрөг хэмнэн хийж, зөрүү 11 сая төгрөгийг өгч авалцах асуудлаа дараах байдлаар тохиролцон шийдсэн. Үүнд:

1.Худалдсан байраа миний бие 1 жилийн хугацаатай түрээслэн суухаар болж түрээсийн төлбөрийг сард 500.000 төгрөг байхаар тохиролцсон. Ингэж 6.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт дүйцүүлсэн.

2. 1 жилийн дараа буюу 2025 оны 06-р сарын 01-ний өдөр миний бие байраа хүлээлгэн өгөөд гарахдаа үлдэгдэл зөрүү мөнгө болох 5,000,000 төгрөгөө Г.*******ээс авахаар тус тус ярилцан тохиролцсон.

Ингээд 2024 оны 06-р сараас 09-р сарыг хүртэл бидний хооронд ямар ч маргаангүй тохиролцсон ёсоороо би байрандаа амьдарч байтал Г.*******ээс ...байрнуудын түрээсийн төлбөр нэмэгдээд байна. Тийм болохоор та байраа суллаад өг, зөрүү мөнгийг чинь өгье... гэж мессеж бичсэн. Миний хувьд бидний хооронд тохиролцсон зүйл байгаа гэдэг үүднээс хугацаандаа гарна гэдгээ л хэлсэн.

Миний бие түүнд итгэж дээрх тохиролцсон талаараа бичгээр гэрээ хийж баталгаажуулж аваагүй боловч түүний надтай харьцсан мессеж, бидний байр зарах зарын дагуу сонирхож асуусан хүмүүст байрныхаа үнийн мэдээллийг өгч байсан чат зэргээс миний хэлсэн зүйл бүхэн үнэн болох нь нотлогдох байх.

******* нэгэнт шүүхэд хандсан байгаа тул миний хувьд 2024 оны 06-р сараас 2025 оны 01-р сарыг хүртэлх 8 сарын хугацааны түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөгийг тооцуулан, үлдэгдэл зөрүү мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд *******ээс орон сууц худалдсан үнийн зөрүү болох 7,000,000 төгрөгийг гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариу тайлбартаа:

Миний бие Д.*******тай хавтаст хэрэгт авагдсан хуульд нийцсэн худалдах худалдан авах гэрээг хийж, худалдаж авахаар тохиролцсон мөнгөө өгч улсын бүртгэлийн газар бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Харин энэ хүн яаралтай мөнгөний хэрэг гарч надаас мөнгийг маань авч өөрийнхөө хэрэгцээг хангачхаад худалдсан байрнаасаа гарахгүй байх санаа зорилготой байсныг шүүхийн шатанд олж мэдлээ.

Энэ хүн элэг солиулах хагалгааныхаа зардлыг надаас авсан байна. Ингээд байраа зарсан атлаа байраа суллаж өгөхгүй өнөөдрийг хүрч арга буюу би өөрийн өмчийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийн тулд уг байрандаа өөрөө амьдрахын тулд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан болно. Би өнөөдрийн байдлаар өөрөө түрээсийн байранд амьдарч байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00149 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* баг, ******* *******чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг хариуцагч *******гийн ******* /РД:/-гийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******ийн ******* /РД:/-т шилжүүлэн,

Иргэний хуулийн 213 дүгээр зүйлийн 213.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ******* /РД:/-ээс 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч *******гийн ******* /РД:/-нд олгож, шийдвэрийн 1 дэх заалтад заасан орон сууцанд хариуцагч Д.******* нь оршин суусаар байвал 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хоногийн 16,394 төгрөг буюу сарын 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлөх 6,500,000 төгрөгөөс хасаж хариуцагчид олгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 56,750 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч нь хууль ёсны дагуу 124,000,000 төгрөгөөр худалдаж авсан өөрийн өмчийн байраа эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүй байгаа учраас тус байрыг худалдсан хүнээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан.

Гэтэл хариуцагч уг байрыг 135,000,000 төгрөгөөр зарсан, 11,000,000 төгрөгт нь байранд суух түрээсийн гэрээ хийсэн гэж ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч болон сөрөг нэхэмжлэгч тал аль аль нь худалдах худалдан авах гэрээг дүгнүүлэх гэрээний зүйл заалт, үндсэн тохиролцсон асуудлаар огт маргаан үүсгээгүй. Гэтэл шүүх уг байрыг 135,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон байна гэж хавтаст байхгүй үнийн дүнг гаргаж хэргийг шийдсэн нь хуульд нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчтай маргаан бүхий байрыг 135,000,000 төгрөгөөр худалдаж авах, 11,000,000 төгрөгийн төлбөрт нь байрандаа суух талаар огт хэлцэл хийгээгүй гэдэг тайлбараа хэлдэг бөгөөд ийм хэлцэл хийсэн талаархи нотлох баримтыг хариуцагч тал огт гаргаж өгөөгүй.

Тэгсэн атал шүүх нэхэмжлэлийн шаардлага маргаанаас хальж сөрөг нэхэмжлэлийг хангаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа учраас давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нотлох баримтыг үнэлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, тухайн баримтуудаа анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаархи гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хамтаар оролцож тайлбарлах болно.

Ийм анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гээд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс зөв үнэлж дүгнэн шийдвэр гаргасан. Ямар ч хүн бүхэл бүтэн байр худалдаж авчхаад бүхэл бүтэн 4 сарын хугацаанд эзэмших эрхээ зөрчүүлээд байна гэж огт байхгүй учраас талуудын хооронд тохиролцоо байсан. Нэхэмжлэгчийн зүгээс байрны үнэ өсөөд байгаа тул зөрүү мөнгийг чинь өгье, байраа суллаж өг гэсэн мессеж бол хамгийн гол нотлох баримт мөн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн мессежээ бичээгүй, хэн бичсэн гэдгийг няцааж чаддаггүй. Байр хөлслөх гэрээ нь түрээсийн гэрээнээс зарим зохицуулалтаараа өөр бөгөөд 1 жилийн хугацаанд сарын 500,000 төгрөгөөр тооцон амаар хэлцэл байгуулсан байна. Мөн хариуцагчийн зүгээс байраа худалдахаар зар тавьсан үедээ байрны үнийг хүмүүст хэлж байсан үнийг нотлох баримтаар хэрэгт гарган өгсөн. Мөн хариуцагч нь ямар ч хамаатан садан биш танихгүй хүнд 11,000,000 төгрөгөөр байрны үнийг буруулаад өгөх боломж байхгүй. Тухайн үед метр квадратаар нь банкнаас тухайн байрны үнэлгээг гаргаад нэхэмжлэгчид 124,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой байсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайн үед нэхэмжлэгчид 11,000,000 төгрөг байгаагүй учраас тэр мөнгөнийхөө 6,000,000 төгрөгийн оронд хариуцагчийг 1 жилийн хугацаанд тухайн байранд суулгаж, үлдэх 5,000,000 төгрөгийг байраа суллаж өгөхөөр нь гарган өгөхөөр тохиролцсон. Хэрэв байрны үнэ 124,000,000 төгрөг байсан бол тухайн банкны зээлээр байрыг шууд авах байсан. Гол нь талуудын хооронд байгуулсан аман хэлцэл нь нотлогдож байна. Нэхэмжлэгч тал нь шүүхэд хандсанаараа хэлцлээсээ татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас манай зүгээс тохиролцсон хугацаандаа байраа суллаж өгнө мөн зөрүү мөнгөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдгээ хэнд ч хэлээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдчихээд ийм тайлбар өгсөн. Мөн анхнаасаа байраа 135,000,000 төгрөгөөр худалдана гэдгийг банкны эдийн засагчтай ирэхэд нь ч хэлж байсан. Анх найзтайгаа ирж үзэхэд нь ч хэлж байсан. Мөн анх гэрээ байгуулахдаа тохиролцсон хугацаандаа хүртэл төлбөрөө өгөөгүй гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Г.*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул зохигчдоос ирүүлсэн нотлох баримтад дүгнэлт хийх замаар давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоон эрх зүйн дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан Улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* баг, ******* *******чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг Д.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн шаардлага гаргасан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, байрыг хөлсөлж суусан байрны үнийн зөрүү 7,000,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* баг, ******* *******чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг хариуцагч *******гийн ******* /РД:/-гийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******ийн ******* /РД:/-т шилжүүлэн,

Иргэний хуулийн 213 дүгээр зүйлийн 213.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ******* /РД:/-ээс 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч *******гийн ******* /РД:/-нд олгож, шийдвэрийн 1 дэх заалтад заасан орон сууцанд хариуцагч Д.******* нь оршин суусаар байвал 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хоногийн 16,394 төгрөг буюу сарын 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлөх 6,500,000 төгрөгөөс хасаж хариуцагчид олгож хэргийг анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдлын үндэслэлээ ....нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчтай маргаан бүхий байрыг 135,000,000 төгрөгөөр худалдаж авах, 11,000,000 төгрөгийн төлбөрт нь байрандаа суух талаар огт хэлцэл хийгээгүй гэдэг тайлбараа хэлдэг бөгөөд ийм хэлцэл хийсэн талаархи нотлох баримтыг хариуцагч тал огт гаргаж өгөөгүй. Тэгсэн атал шүүх нэхэмжлэлийн шаардлага маргаанаас хальж сөрөг нэхэмжлэлийг хангаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нотлох баримтыг үнэлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, тухайн баримтуудаа анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******тай 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан Улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* баг, ******* *******чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг худалдан авч, 001211837 тоот гэрчилгээ авч гэрээний үнийн дүнг 124,000,000 төгрөгөөр тохиролцон 2024 оны 06 дугаар сарын *******-ний өдөр 17,000,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 107,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн байна.

Ийнхүү маргаан бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг төлсөн боловч хариуцагч Д.******* уг байрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгөөгүй байх ба нэхэмжлэгч уг байраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хариуцагч уг байрыг 124,000,000 төгрөгөөр бус 135,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон ба уг байрны үнийн дүнгийн зөрүүнд сарын 500,000 төгрөгөөр уг байрыг хөлсөлж сууж байгаад 2025 оны 05 дугаар сарын 27-нд суллаж өгөх үедээ байрны үнийн дүнгийн зөрүүг авахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байсан, хугацаа болоогүй байгаа гэж маргасан байна.

5.Эрх зүйн дүгнэлт

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх гэж тодорхойлсон боловч давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардана гэж өөрчилснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдан авагч худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг төлж үүргээ биелүүлсэн ба харин худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгөө худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч Д.******* өөрийн байрыг 135,000,000 төгрөгөөр зарсан нь түүний цахим сүлжээнд байр зарах зар байршуулж байсан зарын дагуу байрны үнэ асууж түүнд хариулт өгч байсан цахим захидлуудаар болон нэхэмжлэгчээс түүнд байрны түрээс нэмэгдсэн байраа султгаж өгвөл үлдэгдэл мөнгийг нь данс руу нь шилжүүлнэ гэсэн агуулга бүхий түүний гар утсанд ирсэн захидлын агуулгаар нотлогдоно, хөлслөх гэрээний харилцаа дуусаагүй учраас байрыг чөлөөлж өгөх хугацаа болоогүй гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүхээс дээрх цахим захидлыг хуулбар, чат захидлын хуулбарын гэрэл зургийн үзүүлэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-д заасан шаардлагыг хангаагүй, худалдах худалдан авах гэрээний үнийн дүнг буюу хэлцлийг, түүнчлэн зохигчид байраа хүлээн авахгүйгээр худалдагчид буцаан хөлслүүлсэн байдлуудыг шууд нотолсон баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ гэж,

44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж тус тус заасан.

6.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Д.*******д гэрээний үүргийг биелүүлж байрыг чөлөөлж өгөхийг даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00149 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******гийн *******г /РД:/ улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* баг, ******* *******чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч *******ийн ******* /РД:/-т хүлээлгэн өгөхийг даалгасугай гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Д.*******гийн нэхэмжлэгч *******ийн *******ээс 7,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Б.ЭРДЭНЭХИШИГ