Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 41

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 1-48 айлын 20 тоотод оршин суух, иргэн Ахимаа овогт Лхамсүрэнгийн Дариймаа,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р баг,2-30 айлын 2 тоотод оршин суух, иргэн Хүдээ овогт Басангийн Баттогтох нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирт холбогдох,

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуйн үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Болормаа, гуравдагч этгээд О.Маралмаа, Я.Очир , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .." ү " 2016 07 21- ө ү ижиг дунд үйлдвэрлэл, бодлогын хэрэгжилтийн г ү үнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд сэн.

ү ө 2016 07 22- ө 184 ү , үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам 2016 09 13- ө 01/378 ү үү Хүнс, хөдөө аж ахуйн газарт үү. үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам 2016 09 13- ө 01/378 Засаг даргын Тамгын г 2016 09 16- өрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн .-өөөөс Хүнс, хөдөө аж ахуйн газрын .ү 2016 09 20- .

2016 09 27- Хүнс, хөдөө аж ахуйн газрын .ү ө 2016 10 21- .өө-О ар . өө ү , ү . ө ү. - .-Еөө 2- , үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам 2- т үү. . 㚚 . .- . . 2 .

үүү өө . 2 , . үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам , . ү өөө 2016 8-12 ү 5 ү . 2017 01 05- өө - /01 2016 81 ү 7- , ү өөө өө ү 2016 12 14- ө 01/1497 , 3.1 ү 2017 - ү Ү, , ү -2 . 2017 02 08- ү, ү, өөө Д.өө-О .ү өө ү . ө 2013-2015 Ү- өүү үү , өө үүү . . 2017 02 17-ы өдрөөс 02 19- өүү үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам Ү-ийг хөгжүүлэх с .ө, .ө .өө-О я үү . 2013-2015 56 ө 2017 02 19- өө Ү-ийг хөгжүүлэх с 2 - .өө-О . Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийн хяналт сайн явагдаж байгаа гэсэн үнэлэлт тавьсан. Түүнээс хойш Баттогтох бид 2 ажилдаа явж чадаагүй 01 дүгээр сараас хойш цалингаа авч чадаагүй тул ажилд эргүүлэн томилуулах шаардлагатай байна.

- .өө-О өөү ө өө . : ө өө . " 2- ү, - , 2- ү ү, 2 ө , ү , ө " л өө . ө өө . ү ү үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам . 2017 02 14- өөө 2017 03 14- ө 01/727 03 21- ү . - үү ү ү .өө-О ө өөөө өө үү өө үү. ... гэв.

Нэхэмжлэгч Б.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ... ү " 2016 07 21- ө ү ижиг дунд үйлдвэрлэл, бодлогын хэрэгжилтийн г ү үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яаманд сэн.

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 182 дугаар тогтоолд аж үйлдвэрийн яам татан буугдсанаар жижиг дунд үйлдвэрлэл Хүнс хөдөө аж ахуйн яамд шилжсэнтэй холбоотойгоор 51 мэргэжилтэнг шилжүүлсэн тогтоолын дагуу Л.Дариймаагийн хамт Хүнс хөдөө аж ахуйн газарт шилжихэд Даваасүрэн дарга хүлээн авсны дараагаар Төмөр-очир дарга томилогдоно ирснээр бидний тушаалыг гаргаагүй байгаа. Төрийн албаны дарга Батжаргал даргатай уулзахад сонгуульт ажилд оролцсон гэх зүйл хэлсэн. Тэр үед миний бие сонгуулийн хар машины сургалтанд сууж байсан,Сонгуулийн ямар нэг сурталчилгаанд оролцоогүй. Л.Дариймаа бид 2 салбарын сайдад ажилд томилохгүй байгаа талаар өргөдөл бичихэд өргөдлийн хариу Хүнс хөдөө аж ахуйн газарт ажиллуулах хариу ирсэн боловч ажилд томилоогүйд гомдолтлй тул ажилд эргүүлэн томилох шаардлага тавьж байна.

үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам 2016 09 13- ө 01/378 Засаг даргын Тамгын г 2016 09 16- өрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн .-өөөөс Хүнс, хөдөө аж ахуйн газрын .ү 2016 09 20- .

2016 09 27- Хүнс, хөдөө аж ахуйн газрын .ү ө 2016 10 21- .өө-О ар . өө ү , ү . ө ү.

ү өөө 2016 8-12 ү 5 ү . 2017 01 05- өө - /01 2016 81 ү 7- , ү өөө өө ү 2016 12 14- ө 01/1497 , 3.1 ү 2017 - ү Ү, , ү -2 . 2017 02 08- ү, ү, өөө Д.өө-О .ү өө ү . 2017 02 17-ы өдрөөс 02 19- өүү үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам Ү-ийг хөгжүүлэх с .ө, .ө .өө-О я үү . 2013-2015 56 ө 2017 02 19- өө Ү-ийг хөгжүүлэх с хоёр - .өө-О . - .өө-О өөү ө өө . : ө өө . " 2- ү, - , 2- ү ү, 2 ө , ү , ө " л өө . ө өө . ү ү үнс, хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яам . 2017 02 14- өөө 2017 03 14- ө 01/727 03 21- ү . Н Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуйн үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд үү өө үү... гэв.

Хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 184 дүгээр тушаалаар аймгуудын жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн байдаг.Үүний дагуу тус мэргэжилтнүүдийг шилжүүлэн ажиллуулах тухай ХХААХҮ-ийн сайдын 2016 оны 01/378 дугаартай албан бичгийг аймгийн Засаг дарга Д.Батсайханд ирүүлсэн байна. Энэ үеэр тус байгууллагын дарга солигдсон боловч тухайн мэргэжилтнийг авч ажиллуулах ямар нэг шийдвэр тус байгууллагад албан ёсоор ирээгүй, мөн манай байгууллагын 2016 оны бүтэц, орон тоонд тус ажлын байр байгаагүй учраас Л.Дариймаа, Б.Баттогтох нарыг шууд тушаал гарган томилох үндэслэл байхгүй байсан. Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны шинэчлэгдсэн бүтэц, орон тоонд зөвхөн Жижиг дунд үйлдвэр биш Жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуйн үйлчилгээ,экстейшнийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн ажлын байрны чиг үүрэг бүхий орон тоо батлагдсан.Энэ орон тоонд хуучин жижиг,дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөн нэмэгдсэн тул тус ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулан гаргаж, мэргэжилтэн сонгон шалгаруулах шаардлагатай болсон.

Энэ үеэр 2017 оны 02 сарын 17-19-ний өдрүүдэд ХХААХҮ-ийн яамны мэргэжилтнүүд ирж ажилласан ба 2013-2015 онд олгосон зээлүүдэд хяналт мониторинг хийх байсан тул тус зээлүүдийг олгон ажиллаж байсан мэргэжилтнүүдийг дуудан зээлийн хэрэгжилтийг хамт шалгуулсан болно... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Баттогтох, Дариймаа нар Хөдөлмөрийн хэлтсээс чиг үүргийнхээ дагуу Аж үйлвэрийн яаманд шилжсэн гэх боловч Аймгийн Засаг даргын хөгжлийн бодлогын хэлтэст томилуулж ажиллуулсан байдаг, цалингийн цэс нь Аж үйлдвэрийн яамнаас цалинждаг байсан. Ийм цалингийн цэсний системтэйгээр Хүнс хөдөө аж ахуйн газарт ирснийг сайд Аймгийн Засаг даргад албан тоот ирүүлсэн байдаг. Манай байгууллагын 2016 оны бүтэц орон тоонд энэхүү 2 мэргэжилтны орон тоо байгаагүй учираас Даваасүрэн дарга тушаал гаргаагүй.Гэхдээ орон тоо гартал ажиллуулж байсан. Төмөр-Очир дарга томилогдож ирээд аймгийн Засаг даргын зүгээс манай байгууллагад мэргэжилтнүүдийг шилжүүлэх ямар нэгэн шийдвэр гараагүй тохиолдолд ажилд томилох шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн. 2016 жилийн эцэс болоход Баттогтох, Дариймаа нар нь бидний цалинг өгөөч гэсэн хүсэлт гаргасан.Хүсэлтийн дагуу ажиллуулахгүйгээр цалинг нь олгох шийдвэр гаргасан. 2017 онд бүтэц орон тоо батлагдаж ирэхэд экстэйншн, биржийн асуудал нэмэгдэж орж ирсэн. Ажлын байрны нэршил, тодорхойлолт өөрчлөгдсөний дагуу чиг үүргүүд өөрчлөгдсөн. Үүний үндсэн дээр 2 мэргэжилтэнг томилохдоо 1 инжинер, 1 санхүүгийн мэргэжилтэн томилох шаардлагатай гэж үзсэн.Ажлын байрны талаар Засаг даргын тамгын газарт мэдэгдсэн боловч хариу шийдвэр гаргаагүй тул 2 хүн шинээр ажилд томилсон гэв.

Гуравдагч этгээд О.Маралмаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 20-нд Увс аймгын Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирийн тушаалаар энэхүү ажилд түр томилогдон ажиллаж байгаа.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...гэв.

Гуравдагч этгээд Я.Очир шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ...Миний бие Я.Очир 2004 оны 02 дугаар 04-нд Аймгийн Засаг даргийн тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст хүнс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. 2016 онд мэргэжлийн дагуу аль нэг агентлагт томилж өгөх хүсэлт тавьсны дагуу 03 дугаар сарын 01-нээс Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллаж байгаа... гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний 2 үйлчлүүлэгч нь төрийн албаны шалгалтаа өгч тангаргаа өргөж ажилд орсон төрийн жинхэнэ албан хаагч юм. Монгол улсын Засгын газар солигдсоноор шилжилт хөдөлгөөн үүсдэгтэй холбоотойгоор Баттогтох, Дариймаа нар нь Аж үйлдвэрийн яам татан буугдсанаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөрийн 1/78 дугаартай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамын сайд Сэргэлэнгийн Засаг дарга Б.Батсайхан танаа гэсэн албан бичгээр Хүнс хөдөө аж ахуйн газарт шилжсэн. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 36 минутад Хүнс хөдөө аж ахуйн газарт шилжүүлэв З.Ганболд гэсэн гарын үсэгтэй албан бичиг цохолт хийсэн баримт байгаа. Ажилд томилохгүй байгаа талаар төрийн албаны салбар зөвлөлийн дарга Батжаргал гэх хүнтэй уулзахад Б.Баттогтохыг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ардчилсан намаас нэр дэвшигч Отгонболдын сонгуулийн сурталчилгаанд ажилласан гэх зүйл ярьсан. Гэтэл Б.Баттогтох нь 4 дүгээр баг дээр хар машины оператороор ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолтын өөрчлөлтийн хувьд нэхэмжлэгч нарын эзэмшсэн мэргэжлээс гадуур, хийж чадахгүй зүйл нэмэгдээгүй гэж үзэж байна. Б.Баттогтох, Л.Дариймаа нар нь олон жил ажилласан ажлын туршлагатай мэргэшсэн мэргэжилтнүүд байхад ажилд томилохгүй ажлын туршлагагүй мэргэшээгүй хүмүүсийг ажилд авсан үйлдэл нь миний үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Төмөр-Очир нь зөрчөөгүй.Харин Аж үйлдвэрийн яам татан буугдсанаар нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Увс аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын 2017 оны батлагдсан бүтэц орон тоонд жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй гэж Төмөр-Очир дарга тайлбарлаж байгаа. Маргаан бүхий ажлын байрны нэр чиг үүрэг нь өөрчлөгдсөн ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөнөөр энэхүү ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж О.Маралмаа, Я.Очир нар түр ажиллаж байгаа. Энэхүү ажлын байр нь нэхэмжлэгч нарын ажлын байр биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Баттогтох нь Засаг даргийн тамгын газрын өмнөх дарга Болор-Эрдэнэтэй үр дүнгийн гэрээ байгуулсан байдаг. Иймд хариуцагч нь Увс аймгийн Засаг даргийн тамгын газар гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ажлын орон тоо нь байсан бол яамнаас шууд тус байгууллагад хандах байсан. Гэтэл Засаг даргад хандсан, Засаг дарга шийдвэр гаргаагүй байхад шууд ажилд томилох эрх зүйн нөхцөл байхгүй гэсэн тайлбарыг дэмжиж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох нар нь Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуйн үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд тус тусдаа бие даан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 07 сарын 03-ны өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэгтгэсэн болно.

Нэхэмжлэгч нар нь Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн даргад хандаж биечлэн уулзсан, мөн дээд шатны төрийн захиргааны төв байгууллага болох Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хандаж 2017 оны 03 сарын 4-ний өдрийн 01/727 дугаартай албан бичгээр[1] хариу авсан байх тул маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж шүүхээс дүгнэв.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох болон тэдний өмгөөлөгчөөс Аж үйлдвэрийн яам татан буугдсанаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүдийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт шилжүүлсэн байтал ажилд авахгүй байгаа нь хууль бус гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Л.Дариймаа, Б.Баттогтох нарын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орж, чиг үүрэг нэмэгдсэн, аймгийн Засаг даргын тамгын газраас манай байгууллагад шилжүүлсэн шийдвэр ирээгүй, хариуцагч байгууллага нь Увс аймгийн Засаг даргын тамгын газар болох тухай тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээд нарын хувьд буюу Я.Очир маргаан бүхий албан тушаалд шилжиж ирсэн, О.Маралмаагийн хувьд шинээр албан тушаалд томилогдсон талаар байр суурь илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Маргаан бүхий албан тушаал буюу Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуйн үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтэн , Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга бөгөөд Жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ, экстейшний асуудал хариуцсан мэргэжилтний тус тус нэг орон тоог Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн А/01 дугаартай Ажил албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж,ажлын байрны тодорхойлолт боловсруулах тухай тушаалаар[2] баталж, одоо тус ажлын байранд гуравдагч этгээд О.Маралмаа, Я.Очир нар томилогдон ажиллаж байна.

Нэхэмжлэгч Л.Дариймаагийн хувьд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэж[3], Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 08 сарын 08-ны өдрийн Б/90 дугаартай тушаалаар Жижиг дунд үйлдвэрийн төсөл, хөтөлбөр, сургалт хариуцсан мэргэжилтнээр 6 сарын туршилтын хугацааагаар, 2014 оны 01 сарын 24-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар[4] Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2014 оны 02 сарын 10-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг[5] өргөн ажилласан байна.

Нэхэмжлэгч Б.Баттогтохын хувьд мөн адил төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэж[6], Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар[7] Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2016 оны 02 сарын 18-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг[8]өргөн ажилласан байна.

Нэхэмжлэгч нарыг ажиллаж байх хугацаанд Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтцэд байсан жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийн орон тоо, цалингийн сан Аж үйлдвэрийн яаманд шилжсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Баттогтох, Л.Дариймаа нарыг 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн яамны орон нутаг дахь мэргэжилтнээр томилж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст ажиллуулж байсан нь Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 488 дугаартай Б.Баттогтох, Л.Дариймаа нарыг Аж үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлэх тухай албан бичиг, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 28-ны өдрийн Б/19 дугаартай Б.Баттогтохыг шилжүүлэн ажиллуулж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Л.Дариймаа, Б.Баттогтох нарын нийгмийн даатгалын дэвтэр дэх ажилд томилох тухай тушаалын бичилт зэргээр[9] тогтоогджээ.

2016 оны 07 сарын 21-ний өдөр батлагдсан Засгийн газрын бүтцийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Аж үйлдвэрийн яамгүй байхаар тусгагдаж, аж үйлдвэрийн яам татан буугдсантай холбоотойгоор Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 сарын 22-ны өдрийн 184 дугаартай Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын 1-р хавсралтаар[10] Аймаг, дүүрэг дэх Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 01/378 дугаартай албан бичгээр[11] аймгуудын Засаг дарга нарт орон нутаг дахь Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллуулах тухай албан бичгийг хүргүүлжээ.

Дээрх шийдвэрүүдийг үндэслэн нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох нар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Даваасүрэнтэй уулзаж эд хогшлийн хамт Хүнс, хөдөө аж ахуйн газарт байрласан байх бөгөөд тухайн үед аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг авч ирэх шаардлагатай талаар танилцуулаад ажилд томилох шийдвэр гаргаагүй талаар Д.Даваасүрэн гэрчийн мэдүүлэг[12] өгчээ.

Л.Дариймаа, Б.Баттогтох нар шүүхэд гаргасан тайлбартаа 2017 оны 02 сараас Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очир ажлын байраар хангахгүй, албан өрөөнд суулгахгүй болсон талаар дурдсан ба энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч маргаагүй бөгөөд 2017 оны 02 сарын 17-19-ний өдрүүдэд яамны мэргэжилтнүүд зээлийн хяналт хийх үеэр нэхэмжлэгч нарыг дуудаж зээлийн хэрэгжилтийг хамт шалгуулсан талаар тайлбартаа дурджээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх,нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал/ажлын байрны/ -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах...-аар заажээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны Сонгуулийн үр дүнгээр өөрчлөн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Аж үйлдвэрийн яамыг ажиллуулахгүйгээр хуульчлан заасан ба тус яамны эрхлэх асуудлын хүрээнд байсан Жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн асуудал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжин нэгтгэгдэж Засгийн газрын 2016 оны 81 дугаартай Зарим яамдын үйл ажиллагааны стратеги,бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай тогтоолын 7-р хавсралтаар батлагдсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр-т яамны стратегийн зорилтын нэг байхаар тусгагдаж тус яамны сайдын 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 01/1497 дугаартай удирдамж хүргүүлэх тухай албан бичгээр[13] аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллах хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ,экстейншний асуудал хариуцсан албан тушаалтан ажиллуулахаар чиг үүргийг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох нар төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд харьяалагдах төрийн байгууллага өөрчлөгдсөн ч албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн, Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 сарын 22-ны өдрийн 184 дугаартай Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын 1-р хавсралтаар Л.Дариймаа, Б.Баттогтох нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан баталгаагаар хангагдан Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нар нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст харьяалагдан Аж үйлдвэрийн яамны орон нутаг дахь мэргэжилтнээр ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байсныг үндэслэн аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч нарыг албан тушаалаас чөлөөлөх, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт шилжүүлэн ажиллуулах тухай бие даасан шийдвэр гаргахгүй бөгөөд харин Хүнс, хөдөө аж ахуйн газарт дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хуулийн дагуу хэрэгжүүлэх талаарх шаардлагыг тавьж ажиллах ёстой.

Иймд хариуцагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын Аймгийн Засаг даргаас Л.Дариймаа, Б.Баттогтох нарыг манай байгууллагад шилжүүлсэн шийдвэр ирээгүй, хариуцагчаар Увс аймгийн Засаг даргын тамгын газар оролцох ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаал аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцэд батлагдахдаа нэршлийн хувьд өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэн баталагдсан[14] байх боловч шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох нарын Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд агуулгын хувьд эрс өөрчлөгдсөн зүйлгүй, салбарын эрхлэх асуудлын хүрээний ХАА-н бирж, экстейншин гэх нэршил, чиг үүрэг нэмэгдсэн нь тухайн ажлын байрыг сул орон тоонд тооцож, шинээр сонгон шалгаруулалт явуулах үндэслэл болохгүй, Л.Дариймаа, Б.Баттогтох нар нь ажиллаж байх хугацаандаа мэргэшүүлэх болон холбогдох салбарын сургалтуудад хамрагдаж мэргэшсэн байх өөрчлөгдсөн ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ажиллах боломжтой байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Аж үйлдвэрийн яамны мэдэлд жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүд шилжин ажиллахад Аж үйлдвэрийн яамнаас ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан байх боловч гарын үсэг зурж баталгаажаагүй хувь хэрэгт авагдсан, агуулга нь урьдны ажлын байрны тодорхойлолттой адил, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уг тодорхойлолтыг шаардахад ирүүлээгүй тул нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн хэлтсээс баталсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн албан үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэв.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг албан тушаалд томилох тухай шийдвэрийг гаргаагүй боловч Л.Дариймаа, Б.Баттогтох нарыг албан үүргээ гүйцэтгэснээр тооцож, 2016 оны 8,9,10,11,12 сарын ажлын цалинг олгоод[15] 2017 оны 01 сараас хойш цалинг олгоогүй, ажилд томилох болон чөлөөлөх талаар ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байна.

Иймд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын батлагдсан орон тооны хүрээнд нэхэмжлэгч нарыг холбогдох албан тушаалд нь томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байх тул Л.Дариймаа, Б.Баттогтох нарыг Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуйн үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуйн үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал 2 байхаар Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцэд батлагдахдаа 1 орон тоо нь албаны даргын үүргийг хавсран хэрэгжүүлэхээр батлагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нарын хэнийг нь албаны дарга бөгөөд мэргэжилтний албан тушаалд томилох нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарт тус бүр 70200 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын Л.Дариймаа, Б.Баттогтох нарыг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох нарыг Увс аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, ахуйн үйлчилгээ, экстейншний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох нараас улсын тэмдэгтийн хураамжинд тус тус урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас тус тус 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дариймаа, Б.Баттогтох нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

РГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ