Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                        Улсын яллагч                                  Э.Гантулга

                        Шүүгдэгч                                             Я.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Я.Эд холбогдох 1932000660087 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1959 оны 11 дүгээр сары 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч ажилтай, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын” одон, “Алтан гадас” одон, “Алдарт эх”-ийн 2 дугаар одон зэрэг гавьяа шагналтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Тайж овогт Ядамын Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Я.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Есөн Эрдэнэ” ХХК цахилгаан барааны дэлгүүрт эм худалдаалах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сард би ээлжийн амралтаа авчихаад дэлгүүрээс гадна хажууд нь 6x6 хэмжээтэй байшин байсныг эмийн сангийн зориулалтаар тохижуулаад Улаанбаатар хотын Монос, Цомбо, Нью Римиди, Азын нахиа зарим байхгүй эмнүүдийг Хүрмэн эмийн сангаас хүртэл аваад өөрөө борлуулж байсан. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажилдаа ороод 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл байхаа би өөрөө ажилдаа орсон тул худалдагч хийх хүнгүй болчихоод хажуу талын дэлгүүрийн арын өрөөндөө эмнүүдээ оруулаад өдрийн цагаар жорын дагуу манай хүү А.Ер, А.Бс нар худалдагч хийх үедээ зарж борлуулж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Гэрч С.Гч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны намраас энэ дэлгүүрт эм тариа зардаг болсон талаар мэдсэн. Би өөрөө тухайн дэлгүүрээс эм тариа авч байсан. Одоо бол эм тарианы шаардлага гарвал энэ дэлгүүрээс л авдаг болсон. Эмнэлэг дээр очиж эм тариа авах болохоор энд байхгүй их эмчийн дэлгүүрт зарж байгаа гээд явуулдаг. Эмнэлгийн их эмч Я.Э нь уг дэлгүүрийн эзэн нь байгаа юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/

Гэрч Ч.Ан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Өнгөрсөн өвөл л ямар ч байсан эм зарж байсан. Манай нөхөр ханиад хүрээд тус дэлгүүрийг эм зарж байгаа гэхээр нь очиж 50 орчим мянган төгрөгөөр эм худалдаж авч байсан. Тухайн дэлгүүрийн эзэн Ерийн ээж манай тосгоны эмнэлгийн их эмч Я.Э байгаа юм. Нутгийн иргэд ер нь ихэнхдээ эм тариа авдаг гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/

Гэрч А.Ер мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би “Эв Эе Эрдэнэ” ХХК-ийг 2016 оны 10 дугаар сард байгуулсан. Ахуйн болон бичиг хэргийн бараа, үүрэн телефоны 4 Операторын нэгж дугаар зарах чиглэлээр “Есөн Эрдэнэ” дэлгүүрийг ажиллуулдаг. 2018 оны 10 дугаар сараас эхэлж тус дэлгүүр дээрээ эхлээд ханиадны 10 орчим эм зарж эхэлсэн түүнээс хойш үйл ажиллагаа өргөжиж эм, эм бэлдмэлийн нэр төрөл олширч худалдаа үйлчилгээ явагдсаар өдийг хүрсэн. Одоо ч тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөл авахаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт манай ээж Я.Э хандаж байсан. Манай ээж Я.Э нь одоо Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгч ажилтай ээж маань 2018 онд эм зүйчийн шалгалтандаа тэнцэж лицензээ авсан. Тухайн үед аймгийн эрүүл мэндийн газар хандахад одоо эмнэлэгийн салбарт ажиллаж байгаа учраас болохгүй гэсэн хариу өгсөн. Өөр мэргэжлийн хүн олж ирээд зөвшөөрлөө ав гэсэн хариу өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/

Гэрч А.Бс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж эм тариа авч худалдан борлуулж эхэлсэн. Гэхдээ Есөн-Эрдэнэ дэлгүүрийн хажуу талд барьсан эмийн сангийн зориулалтаар тохижуулсан 6x6 метрийн харьцаатай палкан байшинд анх манай ээж Я.Э худалдан борлуулж эхэлсэн. Би Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангийн зөвшөөрлөөр авсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 33-46-р хуудас/

Эм, эм бэлдмэл худалдан авч байсан зарлагын баримтууд /ХХ-ийн 47-76-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-10-р хуудас/

Я.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 1995 онд эм зүйч болсон юм. Тэгээд 2010 онд тэтгэвэрдээ гарсан. Миний оронд ажиллах эмч байхгүй гээд 2016 оны 03 дугаар сард эргээд их эмчээр ажилдаа орж ажиллах болсон. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгонд эмийн сан байдаггүй юм тэгээд 2018 оны 09 сарын сүүлээр байхаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд сургалтанд хамрагдсан тэр үед би ажлаасаа гаръя тэгээд эмийн сан ажиллуулмаар байна гэж хэлсэн чинь миний оронд ажиллах хүн байвал хамаагүй даанч эмчээр ажиллах хүн олдохгүй байна тэрнээс биш дээд боловсролтой эм зүйч хүнийг эмийн сан ажиллуулъя гэж байхад татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Тэгээд миний оронд ажиллах хүн олдохгүй байсаар Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газраас та одоо байгаа албан тушаал дээрээ давхар эмийн сан ажиллуулж болохгүй эсвэл та эм зүйч байвал шалгалтанд оруулаад тэнцээд зөвшөөрлөө авбал би эмийн сан ажиллуулах зөвшөөрөл өгч болно Түнхэл тосгонд эмийн сан байхгүй хэцүү байгааг ойлгож байна гэсэн. 2018 оны 10 дугаар сард би ээлжийн амралтаа авчихаад дэлгүүрээс гадна хажууд нь 6x6 хэмжээтэй байшин байсныг эмийн сангийн зориулалтаар тохижуулаад Улаанбаатар хотын Монос, Цомбо, Нью Римиди, Азын нахиа зарим байхгүй эмнүүдийг Хүрмэн эмийн сангаас хүртэл аваад эмийн байрлуулж өөрөө борлуулж байсан. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажилдаа ороод 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл байхаа би өөрөө ажилдаа орсон тул худалдагч хийх хүнгүй болчихоод хажуу талын дэлгүүрийн арын өрөөндөө эмнүүдээ оруулаад өдрийн цагаар жорын дагуу манай хүү А.Ер, А.Бс нар худалдагч хийх үедээ зарж борлуулж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85-86-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 94 дүгээр хуудас/, Я.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 97 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Я.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Есөн Эрдэнэ” ХХК цахилгаан барааны дэлгүүрт эм худалдаалах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэм буруутай болох нь:

Гэрч С.Гчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны намраас энэ дэлгүүрт эм тариа зардаг болсон талаар мэдсэн. Би өөрөө тухайн дэлгүүрээс эм тариа авч байсан. Одоо бол эм тарианы шаардлага гарвал энэ дэлгүүрээс л авдаг болсон. Эмнэлэг дээр очиж эм тариа авах болохоор энд байхгүй их эмчийн дэлгүүрт зарж байгаа гээд явуулдаг. Эмнэлгийн их эмч Я.Э нь уг дэлгүүрийн эзэн нь байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/, Гэрч Ч.Анн мөрдөн байцаалтанд өгсөн “...Өнгөрсөн өвөл л ямар ч байсан эм зарж байсан. Манай нөхөр ханиад хүрээд тус дэлгүүрийг эм зарж байгаа гэхээр нь очиж 50 орчим мянган төгрөгөөр эм худалдаж авч байсан. Тухайн дэлгүүрийн эзэн Ерийн ээж манай тосгоны эмнэлгийн их эмч Я.Э байгаа юм. Нутгийн иргэд ер нь ихэнхдээ эм тариа авдаг гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/, Гэрч А.Ерийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би “Эв Эе Эрдэнэ” ХХК-ийг 2016 оны 10 дугаар сард байгуулсан. Ахуйн болон бичиг хэргийн бараа, үүрэн телефоны 4 Операторын нэгж дугаар зарах чиглэлээр “Есөн Эрдэнэ” дэлгүүрийг ажиллуулдаг. 2018 оны 10 дугаар сараас эхэлж тус дэлгүүр дээрээ эхлээд ханиадны 10 орчим эм зарж эхэлсэн түүнээс хойш үйл ажиллагаа өргөжиж эм, эм бэлдмэлийн нэр төрөл олширч худалдаа үйлчилгээ явагдсаар өдийг хүрсэн. Одоо ч тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөл авахаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт манай ээж Я.Э хандаж байсан. Манай ээж Я.Э нь одоо Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгч ажилтай ээж маань 2018 онд эм зүйчийн шалгалтандаа тэнцэж лицензээ авсан. Тухайн үед аймгийн эрүүл мэндийн газар хандахад одоо эмнэлэгийн салбарт ажиллаж байгаа учраас болохгүй гэсэн хариу өгсөн. Өөр мэргэжлийн хүн олж ирээд зөвшөөрлөө ав гэсэн хариу өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/, Гэрч А.Бсы мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж эм тариа авч худалдан борлуулж эхэлсэн. Гэхдээ Есөн-Эрдэнэ дэлгүүрийн хажуу талд барьсан эмийн сангийн зориулалтаар тохижуулсан 6x6 метрийн харьцаатай палкан байшинд анх манай ээж Я.Э худалдан борлуулж эхэлсэн. Би Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангийн зөвшөөрлөөр авсан гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 33-46-р хуудас/, Эм, эм бэлдмэл худалдан авч байсан зарлагын баримтууд /ХХ-ийн 47-76-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-10-р хуудас/, Я.Эын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 85-86-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Я.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Я.Эыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Есөн Эрдэнэ” ХХК цахилгаан барааны дэлгүүрт эм худалдаалах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Я.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт   зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох Metronidazole 40 ширхэг 72000 төгрөг, Totema 26 ширхэг 39000 төгрөг, Cefotaxime 21 ширхэг 42000 төгрөг, Pencillin 50 ширхэг 25000 төгрөг, цефазолин 58 ширхэг 87000 төгрөг, цефтриаксон 14 ширхэг 25200 төгрөг, Нейроруби 20 ширхэг 40000 төгрөг, новая кослота 7 ширхэг 31500 төгрөг, diciodenk 75 11 ширхэг 27500 төгрөг, Dekcametazom 75 ширхэг 60000 төгрөг, Никотишл хүчил 47 ширхэг 9400 төгрөг, Витамин В12 71 ширхэг 21300 төгрөг, Витамин В1 58 ширхэг 20300 төгрөг, Алоэ 16 ширхэг 11200 төгрөг, Деклофенак 46 ширхэг 32200 ширхэг, Викасол 50 ширхэг 40000 төгрөг, Витамин В6 71 ширхэг 21300 төгрөг, Фуросемид 78 ширхэг 35100 төгрөг, Дугакайн 50 ширхэг 30000 төгрөг, Лидокалин 52 ширхэг 18200 төгрөг, Аскорбины хүчил 91 ширхэг 39600 төгрөг, Демодрол 122 ширхэг 36600 төгрөг, Витамин комплекс 61 ширхэг 18300 төгрөг, Анальгин 154 ширхэг 154000 төгрөг, Кальци кулконайт 48 ширхэг 38400 төгрөг, Кетанол 11 ширхэг 33000 төгрөг, Specinolmycin 3 ширхэг 66000 төгрөг, Дацином 44 ширхэг 88000 төгрөг, Актовегим 32 ширхэг 112000 төгрөг, церугиан 12 ширхэг 18000 төгрөг, Окситоцимэц 9 ширхэг 9000 төгрөг, Ношбра 70 ширхэг 105000 төгрөг, Цераксон 4 ширхэг 72000 төгрөг, феррумлек 11 ширхэг 66000 төгрөг, Магнизм 11 ширхэг 8800 төгрөг, Дебазол 85 ширхэг 42500 төгрөг, Магнийн сульфат 50 ширхэг 40000 төгрөг, Глокоз 67 ширхэг 26950 төгрөг, Кальцийн хролид 13 ширхэг 5200 төгрөг, Працетомаль 10 ширхэг 4000 төгрөг, Натрийн сульфат 35 ширхэг 26250 төгрөг, Панангин 41 ширхэг 102500 төгрөг, Кокар 10 ширхэг 25000 төгрөг, Церебролизат 30 ширхэг 45000 төгрөг, Кортаксим 10 ширхэг 90000 төгрөг, Натрийн хлорид 122 ширхэг 24400 төгрөг, Бралангин 14 ширхэг 28000 төгрөг, Виннацамин 20 ширхэг 10000 төгрөг, Новокайн 206 ширхэг 41200 төгрөг, 3 грамм шприз 140 ширхэг 28000 төгрөг, 5 грамм шприз 100 ширхэг 25000 төгрөг, 10 грамм шприз 67 ширхэг 20100 төгрөг, 20 грамм шприз 52 ширхэг 20800 төгрөг, Филлин 62 ширхэг 31000 төгрөг, Рибокилм 96 ширхэг 48000 төгрөг, Амpicilin 50 ширхэг 32500 төгрөг, Пирацетам 30 ширхэг 12000 төгрөг, Аспирин кардио 10 ширхэг 6500 төгрөг, Нормодинин 6 ширхэг 5100 төгрөг, Нормодинин 6 ширхэг 29900 төгрөг, Зилт 25 ширхэг 37500 төгрөг, Аторис 50 ширхэг 45000 төгрөг, Аторис 96 ширхэг 57600 төгрөг, Предезим 12 ширхэг 7200 төгрөг, Рибоксим 100 ширхэг 9000 төгрөг, Курамтил 240 ширхэг 72000 төгрөг, ЭУФиллим 80 ширхэг 12000 төгрөг, Кавинтол 304 ширхэг 152000 төгрөг, Кавинтон 54 ширхэг 45900 төгрөг, Циннаризин 210 ширхэг 10500 төгрөг, Экватор 280 ширхэг 420000 төгрөг, Вирашпирон 28 ширхэг 14000 төгрөг, Ваталинк 20 ширхэг 6000 төгрөг, Дексаметазом 220 ширхэг 33000 төгрөг, Капто нахиа 200 ширхэг 16000 төгрөг, Энан нахиа 80 ширхэг 12000 төгрөг,  Энан нахиа 80 ширхэг 7500 төгрөг, Атепололденк 60 ширхэг 21000 төгрөг, Лансбид 165 ширхэг 24750 төгрөг, Долоогоны ханд 3 ширхэг 7500 төгрөг, Бамбайнханд 4 ширхэг 8800 төгрөг, Лориста 68 ширхэг 54400 төгрөг, Лориста 120 ширхэг 78000 төгрөг, Лориста 80 ширхэг 48000 төгрөг, Лориста 100 ширхэг 38700 төгрөг, Диротон 112 ширхэг 95200 төгрөг, Диротон 90 ширхэг 126000 төгрөг, Экватор 50 ширхэг 85000 төгрөг, Экан 40 ширхэг 26000 төгрөг, Экан 85 ширхэг 25500 төгрөг, Экан 42 ширхэг 16800 төгрөг, Экан 67 ширхэг 33500 төгрөг, Пантоком 80 ширхэг 40000 төгрөг, Пантоком 3 ширхэг 1200 төгрөг, Панзинорм 77 ширхэг 46200 төгрөг, Панзинорм 190 ширхэг 152000 төгрөг, Амломон 78 ширхэг 50700 төгрөг, Амломон 107 ширхэг 37450 төгрөг, Тебантин 48 ширхэг 31200 төгрөг, Глицин 90 ширхэг 63000 төгрөг, Амоденк 91 ширхэг 72800 төгрөг, Амоденк 92 ширхэг 55200 төгрөг, Нифединк 120 ширхэг 42000 төгрөг, Нифединк 247 ширхэг 49900 төгрөг, Циприкол 24 ширхэг 24000 төгрөг, Сетринов 43 ширхэг 5160 төгрөг, кетотифен 130 ширхэг 20000 төгрөг, Аллед 90 ширхэг 18000 төгрөг, Омеразол 100 ширхэг 35000 төгрөг, Фесцетам 90 ширхэг 27000 төгрөг, Пирацезим 70 ширхэг 28000 төгрөг, Омарон 130 ширхэг 39000 төгрөг, Пирацитом 90 ширхэг 18000 төгрөг, Нольпаза 59 ширхэг 38350 төгрөг, Нольпаза 48 ширхэг 40800 төгрөг, Мидокалм 30 ширхэг 19500 төгрөг, Эзамом 30 ширхэг 7500 төгрөг, Пирацетам 20 ширхэг 5000 төгрөг, Карбамазепин 60 ширхэг 18000 төгрөг, Ноофен 30 ширхэг 75000 төгрөг, Ноофен 19 ширхэг 26600 төгрөг, Магни В6 108 ширхэг 32400 төгрөг, Феровит 30 ширхэг 210000 төгрөг, Феровит 105 ширхэг 52500 төгрөг, Анекс форте 60 ширхэг 66000 төгрөг, Анекс форте 58 ширхэг 75400 төгрөг, Анекс 40 ширхэг 36000 төгрөг, Cholamphenicol 191 ширхэг 66850 төгрөг, Мезимфорте 105 ширхэг 26250 төгрөг, Piciofenac 10 ширхэг 8000 төгрөг, Магнимом 40 ширхэг 26000 төгрөг, Витамин D3 88 ширхэг 35200 төгрөг, Фоливит 30 ширхэг 2400 төгрөг, Промез 82 ширхэг 20500 төгрөг, Имопек 257 ширхэг 51400 төгрөг, Витамин АЕ 50 ширхэг 15000 төгрөг, Витамин А 9 ширхэг 13500 төгрөг, Piciofenac 207 ширхэг 41400 төгрөг, Piciofenac natrium 90 ширхэг 13500 төгрөг, Омепразол 150 ширхэг 37500 төгрөг, Кетанол 2 ширхэг 25000 төгрөг, Сенафлам 4 ширхэг 12000 төгрөг, Combidern 3 ширхэг 18000 төгрөг, Silverdern 1 ширхэг 10000 төгрөг, Өмхий тос 4 ширхэг 16000 төгрөг, Ситомицимы 5 ширхэг 20000 төгрөг, Тетрацими 6 ширхэг 36000 төгрөг, Тетрацими 1 ширхэг 4000 төгрөг, Тетрацими 2 ширхэг 8000 төгрөг, Гидрокортизол 3 ширхэг 18000 төгрөг, Aciciover 6 ширхэг 24000 төгрөг, Ийдомол 6 ширхэг 15000 төгрөг, Панкипсимтэй 6 ширхэг 15,000 төгрөг, Мупсим 3 ширхэг 6000 төгрөг, Бутапсим 2 ширхэг 4000 төгрөг, Procipro 5 ширхэг 12500 төгрөг, Паламим 250 ширхэг 75000 төгрөг, Ксезоми 8 ширхэг 48000 төгрөг, Кепо 6 ширхэг 30000 төгрөг, Vitaplex 5 ширхэг 80000 төгрөг, Терефлю 17 ширхэг 42500 төгрөг, Байлол хөж 23 ширхэг 34500 төгрөг, Байлол хөж 28  ширхэг 28000 төгрөг, Сенафрон 85 ширхэг 45500 төгрөг, Сенафрон 69 ширхэг 48300 төгрөг, Ervthpomvein 18ширхэг 14400 төгрөг, Ervthpomvein 12 ширхэг 48000 төгрөг,  Siivor-Ax 105 ширхэг 68250 төгрөг, Combva22A 47 ширхэг 25850 төгрөг, Налгазин 28 ширхэг 42000 төгрөг, Налгазин 30 ширхэг 30000 төгрөг, Ометацин Софарма 228 ширхэг 91200 төгрөг, Кларитромицин протекх 150 ширхэг 150000 төгрөг, Антигриппин 26 ширхэг 26000 төгрөг, Colelacmin 48 ширхэг 72000 төгрөг, Цефазолин 20 ширхэг 50000 төгрөг, Вроттекеин 18 ширхэг 108000 төгрөг, Snip farcklc 90 ширхэг 27000 төгрөг, НЦРОФЕН 123 ширхэг 16100 төгрөг, Metronidazol 39 ширхэг 31200 төгрөг, Ибумон 21 ширхэг 31500 төгрөг, Iboprofen 35 ширхэг 35000 төгрөг, Грапртносин 36 ширхэг 360000 төгрөг, Diclo-denk 217 ширхэг 75950 төгрөг,  Diclo-denk 234 ширхэг 93600 төгрөг, Iboprofen denk 93 ширхэг 37200 төгрөг, Но-wпа 164 ширхэг 131200 төгрөг, Но-wпа форте 136 ширхэг 136000 төгрөг, Цитромарс 2 ширхэг 3200 төгрөг, Ципрон 10 ширхэг 20000 төгрөг, Кагоцел 122 ширхэг 219600 төгрөг, Флетокеин 57 ширхэг 85500 төгрөг, Флетокеин 161 ширхэг 117600 төгрөг, Флетокеин 103 ширхэг 92700 төгрөг, Флетокеин 152 ширхэг 106400 төгрөг, Сефекон лаа 10 ширхэг 5000 төгрөг, , Сефекон лаа 33 ширхэг 16500 төгрөг, Para denk 61 ширхэг 48800 ширхэг, Para denk 82 ширхэг 53300 төгрөг,Анзибел 8 ширхэг 28000 төгрөг, Линкус 16 ширхэг 8000 төгрөг, Farilicozent 44 ширхэг 22000 төгрөг, Пиковит плас 45 ширхэг 22500 төгрөг, Септолете 25 ширхэг 16250 төгрөг, Лизок 68 ширхэг 34000 төгрөг, Калвцинова 90 ширхэг 36000 төгрөг, Procold 82 ширхэг 82000 төгрөг, Витагрипп 35 ширхэг 22750 төгрөг, Септрин 12 ширхэг 18000 төгрөг, Метронидазол 23 ширхэг 46000 төгрөг, Ксезолин 2 ширхэг 16000 төгрөг, Назол ааванс 2 ширхэг 20000 төгрөг, Флюлесс 53 ширхэг 11800 төгрөг, Флюлесс 58 ширхэг 29000 төгрөг, АЦЦ 23 ширхэг 39100 төгрөг, АЦЦ 55 ширхэг 44000 төгрөг, АЦЦ 145 ширхэг 130500 төгрөг, Instv 10 ширхэг 10000 төгрөг, Instv kids 35 ширхэг 35000 төгрөг, Caxing 20 ширхэг 20000 төгрөг, IL-magate 20 ширхэг 24000 төгрөг, Calrol D3 3 ширхэг 24000 төгрөг, Эмокеипин 13 ширхэг 52000 төгрөг, Декеаметазон 11 ширхэг 44000 төгрөг, WitaС 11 ширхэг 88000 төгрөг, Ундевит 5 ширхэг 15000 төгрөг, Амнеповдин 26 ширхэг 3900 төгрөг, Тамедин шарх 17 ширхэг 42500 төгрөг, Шувуутай тос 30 ширхэг 90000 төгрөг, Stopcold 15 ширхэг 18000 төгрөг, Poldanmig 75 ширхэг 60000 төгрөг, Wixagrip 45 ширхэг 36000 төгрөг, Cefam 250 10 ширхэг 40000 төгрөг, Paratusin 61 ширхэг 24400 төгрөг, Mixafiu 32 ширхэг 12800 төгрөг, Minigrif 70  ширхэг 35000 төгрөг, Salbron 172 ширхэг 17200 төгрөг, Caldovr 8 ширхэг 32000 төгрөг, Тербион 4 ширхэг 54000 төгрөг, Тайлол 5 ширхэг 37500 төгрөг, Crarithromycin 3 ширхэг 54000 төгрөг, Paratusin 4 ширхэг 20000 төгрөг, Тайлол колд 3 ширхэг 25500 төгрөг, Нурофен 10 ширхэг 5000 төгрөг, Для детей 1 ширхэг 10000 төгрөг, Витагрипп 4 ширхэг 20000 төгрөг, Амохи 3 ширхэг 19500 төгрөг, Erolide-p 8 ширхэг 60000 төгрөг, Linkus 3 ширхэг, Linkus 3 ширхэг 22500 төгрөг, Проспан 3 ширхэг 40500 төгрөг, Erysanbe 3 ширхэг 9000 төгрөг, Sanprima 7 ширхэг 21000 төгрөг, Кофлет 4 ширхэг 30000 төгрөг, Септилин 1 ширхэг 80000 төгрөг, Септилин 3 ширхэг 30000 төгрөг, Daryazine 2 ширхэг 20000 төгрөг, Daryazine 3 ширхэг 30000 төгрөг, Натурвит 14 ширхэг 91000 төгрөг, Curcuma plus 5 ширхэг 35000 төгрөг, Curcuma plus, Emulsion 1 ширхэг 8500 төгрөг, Пиковит 3 ширхэг 45000 төгрөг, Fitkom 2 ширхэг 20000 төгрөг, Calcium 12 ширхэг 42000 төгрөг, Cerebrofort cold 2 ширхэг 32000 төгрөг, Wellgjebin b12 2 ширхэг 16000 төгрөг, Duovit 2 ширхэг 43000 төгрөг, Салимон 5 ширхэг 17500 төгрөг, Педилин 2 ширхэг 10000 төгрөг, Himalava 2 ширхэг 13000 төгрөг, Himalava эм 292 ширхэг 29200 төгрөг, Pebit 400 ширхэг 12000 төгрөг, Himalava цистон 287 ширхэг 37500 төгрөг, Paracetamol 60 ширхэг 30000 төгрөг, , Paracetamol 43 ширхэг 25800 төгрөг,  Almirax 32 ширхэг 48000 төгрөг, Piclo denk 37 ширхэг 55500 төгрөг, Кетонал ДУО 32 ширхэг 32000 төгрөг, Кетонал 47 ширхэг 35250 төгрөг, Кетонал 96 ширхэг 48000 төгрөг, Amoxicilin capsuifs 23 ширхэг 23000 төгрөг, Amoxcilin 23 ширхэг 34500 төгрөг, Аспирин С 24 ширхэг 24000 төгрөг, Индомон 21 ширхэг 31500 төгрөг, Аспирин ВС 9 ширхэг 5400 төгрөг, Clanzh 5 ширхэг 3000 төгрөг, Валидол 13 ширхэг 15600 төгрөг, Фураронин 23 ширхэг 69000 төгрөг, Нитрофуратойн 10 ширхэг 2000 төгрөг, Уголь Активир 57 ширхэг 28500 төгрөг, Дибозол 79 ширхэг 39500 төгрөг, Цитромон 143 ширхэг 71500 төгрөг, Кольцийн 2 ширхэг 2000 төгрөг, Анальгин 13 ширхэг 10400 төгрөг, Тлотамин 43 ширхэг 21500 төгрөг, Фталазол 28 ширхэг 28000 төгрөг, Парацетамол 97 ширхэг 48500 төгрөг, Тарваган шийр 8 ширхэг 4000 төгрөг, Декорутип 34 ширхэг 17000 төгрөг, Хлорфенамин 19 ширхэг 22800 төгрөг, Ситамон 39 ширхэг 34000 төгрөг, Аскорбин 14 ширхэг 4200 төгрөг, Витицилицм 20 ширхэг 40000 төгрөг, Витицилицм 10 ширхэг 9000 төгрөг, Clotri-denk 24 ширхэг 480000 төгрөг, Ревалгин 92 ширхэг 46000 төгрөг, Амузол 59 ширхэг 29500 төгрөг, Папазерин 29 ширхэг 14500 төгрөг, Pirlen 335 ширхэг 134000 төгрөг, Де-нол 147 ширхэг 102900 төгрөг, Урсосан 30 ширхэг 39000 төгрөг, Лопатин 100 ширхэг 30000 төгрөг, Лопатин 100 ширхэг 250000 төгрөг, Доксон 40 ширхэг 24000 төгрөг, Азитрон 50 ширхэг 42500 төгрөг, Азитрон 30 ширхэг 54000 төгрөг, Кларитрон 30 ширхэг 84000 төгрөг, Акрихин 58 ширхэг 29000 төгрөг, ацикловир акри 58 ширхэг 29000 төгрөг, Ацикловир акри 142 ширхэг 28000 төгрөг, Тельмин толе 8 ширхэг 25600 төгрөг, Тельмин 30 ширхэг 75000 төгрөг, Урсомон 41 ширхэг 26650 төгрөг, Урсомон 49 ширхэг 49000 төгрөг, Урсомон 14 ширхэг 16800 төгрөг, Nystatin 45 ширхэг 15750 төгрөг, Флузол 19 ширхэг 17100 төгрөг, Флузол 78 ширхэг 93600 төгрөг, Флузол 9 ширхэг 40500 төгрөг, Funginob-s 92 ширхэг 92000 төгрөг, Funginob-s 6 ширхэг 31800 төгрөг, Нитроксолин 12 ширхэг 12000 төгрөг, Nephris 30 ширхэг 15000 төгрөг, Clopi-denk 10 ширхэг 12500 төгрөг, Feminyl 3 ширхэг 13500 төгрөг, Ципринол 3 ширхэг 7500 төгрөг, Натрийн хлорид 34 ширхэг 68000 төгрөг, Рингер 22 ширхэг 77000 төгрөг, Гипкоз 13 ширхэг 32500 төгрөг, маннитал 14 ширхэг 63000 төгрөг, Натрийн хлорид 10 ширхэг 30000 төгрөг, Калийн холимог 19 ширхэг 47500 төгрөг зэрэг нийт 340 нэр төрлийн 14463010 төгрөгний үнэ бүхий эм, эм бэлдмэлийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэж уг битүүмжилсэн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Ядамын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эм худалдаалах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэргийн улмаас Я.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай. 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө 340 нэр төрлийн 14463010 төгрөгний үнэ бүхий эм, эм бэлдмэлийг хураан улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Эд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.