| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/0553/И |
| Дугаар | 181/ШШ2016/00633 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2016/00633
| 2016 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2016/00633 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Г.У
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.050.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
ؿ : Нэхэмжлэгч Б.Б.Э, хариуцагч Г.Г.У, Г.Наранхүү н .
:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б.Э би хариуцагч Г.Г.Уд нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 10.000.000 төгрөг зээлдүүлсэн. Хариуцагч Г.У нь авсан зээлээ төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй одоог хүрсэн. Тэрээр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангид нийт 16.050.000 төгрөг төлөх юм. Өөрөөл хэлбэл, үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 1.050.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг болж байгаа юм. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-д зааснаар хариуцагч Г.Г.Угаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.050.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б.Этай 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээний үндсэн дээр зээлж авсан. Г.Г.У миний бие зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2014 оны 12 дугаар сарын 30-нд Б.Б.Эын Голомт банкны 2204076845 тоот дансанд 14.772.000 төгрөг зээл төлөв гэж шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч Б.Б.Э хариуцагч Г.Г.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.
Хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргаж байна.
Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмлжэгч нь үндсэн зээлд 10.000.000 төгрөг, хүү 1.050.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг шаардаж байгаа бөгөөд уг зээлийн гэрээний хүүнд нэг сарын 350.000 төгрөгөөр тооцож 3 сарын зээлийн хүү 1.050.000 төгрөг, үндсэн зээл болон хүүгийн үүрэгт 11.050.000 төгрөг болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4-д Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 1.18 хувиар бодож алдангийг зээл олгогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан ба 12 хоногийн хугацаа хэтрүүлэн зээлийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хуульд заасан хэмжээгээр буюу хоногийн 0,5 хувиар тооцож алдангид 600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г.Г.Угаас 14.772.000 төгрөгийг зээл төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар нэхэмжлэгч Б.Б.Эын Голомж банкны 2201076845 тоот дансанд төлсөн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгийн хуудсаар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүүнд 1.050.000 төгрөг, алданги 600.000 төгрөг нийт 11.650.000 төгрөгийг бүрэн төлсөн, мөн 3.122.000 төгрөг илүү төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
115 115.2.3, 116, 118-
:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Г.Уд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
.
С.ЭНХБАЯР