| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2024/00062/И |
| Дугаар | 208/МА2025/00037 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 208/МА2025/00037
С.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14*******/ШШ2025/00083 дугаар шийдвэртэй
Хариуцагч Х.*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг Энхтайваны ******* тоотод байх хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, ******* дугаарын гэрчилгээтэй, газрын өмчлөх эрхийг С.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай
Хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Ц.Цогзолмаа нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин хөтлөв.
1. ******* дугаарын гэрчилгээтэй амьдрах зориулалттай Сэлэнгэ аймаг Мандал сум *******-р баг Энхтайвны гудамж 13 тоотод байрлах газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн газрын өмчлөх эрхийг С.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай
2. Сэлэнгэ аймаг Мандал сум *******-р баг Энхтайвны гудамж 13 тоотод байх хашаа байшин нь анх миний эцэг Ж.*******гийн нэр дээр 1*******8******* оны 11 сарын 16-нд Мандал сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, газар зохион байгуулагч амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгосон. Тэр цагаас хойш миний эцэг Ж.******* тэрхүү газарт амьдарч аж төрсөөр 1**************4 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Бид эцэг эхээс *******-үүлээ бөгөөд би айлын хамгийн бага хүүхэд юм. Ээж болон ах, эгч нар маань уг хашаа байшинг надад өвлүүлэхээр шийдэж, 1**************7 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С.******* миний нэр дээр №6 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээ нь гарсан. Ингээд миний бие 1**************8 оны ******* сард Гадаад улс руу ажиллаж, амьдрахаар явсан.
Аавыг нас барснаас хойш уг хашаа байшинд манай ах болох С. нь гэр бүлийн хамт амьдарч байсан. Ингээд ах маань 2020 онд нас барж, эхнэр хүүхэд нь тус хашаа байшинд үлдэж, амьдарч байсан болохоор би шууд яв гээд хөөж чадалгүй үргэлжлүүлэн амьдруулж байсан юм. Гэтэл одоо хүү ******* нь энэ хашаа байшинг надад буцааж өгөхгүй, би өөрийнхөө өмч болгож авсан гэж хэлсэн. Ингээд судалж үзтэл ах маань 2006 онд уг газрыг эхнэр н.*******, хүүхэд Х.******* нарын хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2013 онд хүү Х.******* нь нэр дээрээ шилжүүлэн авсан байж. Аавын маань хашаа байшин миний нэр дээр шилжсэн гэж буруу бодон явсаар өнөөдрийг хүрсэн.
Миний нэр дээр шилжин ирэх ёстой энэхүү газрыг ах маань хэзээ яаж эзэмшигчийг сольсон талаар би огт мэдээгүй байхад ийм асуудал болсон байна. Аавын минь өвлүүлж өгсөн энэхүү газрыг өөр хэн нэгэн хууль бусаар авч байгаад миний бие гомдолтой байна. Энэ нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум *******-р баг Энхтайвны гудамж 13 тоотод байх хашаа байшингийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлж, тухайн газрын өмчлөх эрхийг С.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14*******/ШШ2025/00083 дугаартай шийдвэрээр:
Хариуцагч овогт гийн *******аас Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******-р баг, Баян-Арцат аварга 3 гудамж 30******* тоот хаягт байршилтай 43030041*******5 нэгж талбарын дугаартай 1844 мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.*******д шилжүүлж өгөхийг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д буцаан олгож, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна. Учир нь *******ын аав нь эхнэр М. хүү X.******* нарын хамт аймаг Мандал сум *******-р баг Энхтайваны гудамж 13 тоотод 1**************4 оноос хойш амьдарч байсан бөгөөд уг хаяг нь 2016 онд Баян-Арцат Аваргын 3-30******* тоот болон өөрчлөгдсөн. С. нь 1**************6.07.10-ны өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргатай 210 тоот газар эзэмших гэрээ байгуулж 2005.03.21-ний өдөр 210 тоот газар ашиглах гэрчилгээг авсан. Харин нэхэмжлэгч С.******* нь 1**************7.03.26-ны өдөр 102 тоот өв залгамжлалын итгэмжлэл гэгчийг авсан байдаг. Харин итгэмжлэл дээр нь гэдэг хүний талаар юу ч байдаггүй. гэдэг нь нэхэмжлэгч *******гийн төрсөн ах нь мөн л юм зөвшөөрлийг нь авах л ёстой. Тухайн үед ахыгаа амьд сэрүүн байхад нь учрыг нь олоогүй байж хуулийн дагуу бүх баримт бичгээ бүрдүүлээд тухайн газрыг өмчлөөд авчихсан иргэнээс өв залгамжлалын итгэмжлэл гэх хуулийн шаардлага хангаагүй баримтаар авах гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Үүнийг шүүх анхаараагүй Нөгөө талаар анхан шатны шүүх 2002 оны Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-г үндэслэл болгосон юм бол өв залгамжлалын итгэмжлэл гэгч дээр гийн зөвшөөрөл байх л ёстой. Гэтэл байхгүй хууль бус нотлох баримтыг үндэслэж, шийдвэр гаргасан гзж үзэж байна. Нөгөө талаар анхан шатны шүүх *******т олгогдсон тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчингүй болоогүй байхад нэхэмжлэгч *******г шууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******-р баг Баян-Арцат аварга 3 гудамж тоотод байршилтай хашаа байшингийн өмчлөгч болохыг тогтоосугай хариуцагч Х.******* нэхэмжлэгч С.*******д өмчлөх эрхийн шилжүүлж өгөхийг даалгасугай гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж хуулийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна Иймээс дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шүүхээр хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...У.******* Х.*******ын эх нэгтэй төрсөн эгч нь юм байна. У.******* нь Аав маань амьд сэрүүн байхдаа газраа өмчлөх эрхтэй болгоод хүү Х.*******ын нэр дээр шилжүүлсэн байгаа. Энэ газар Х.*******ын газар юм шүү гэж ярьж байсан гэдэг. Тухайлбал: 1. 1**************6 оны ******* овогтой гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2. 2005 оны С. 15 жилийн хугацаатай газар ашиглах гэрчилгээ 3. Мандал сумын засаг даргын 2011.12,05-ны өдрийн 711 дугаартай захирамжаар С. амьд сэрүүн байхдаа хүү Х.*******т газар шилжүүлсэн тухай захирамж үүнийг үндэслэн Х.*******т олгогдсон дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй хэвээр байна. Гэтэл С.*******гээс шүүхэд гаргаж өгсөн өв залгамжлалын итгэмжлэл нь хуулийн шаардлагыг хангаагүй, учир дутагдалтай асуудлууд байхад шүүх хуралдаанд оролцогч Х.*******ын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.
Нэхэмжлэгч хариу тайлбартаа:
Хариуцагч ******* нь 241-р почикийн 3130мкв эзэмших эрхийн гэрчилгээн дээр ах гийн гэрийн хаяг бичсэнийг уг зарга хийж байгаа., 1844мкв хашаатай хольж шүүх болон бидний толгойг эрүүлж байгаа юм шиг яриад байгаа тул үнэнийг олж өгнө үү. Ах маань ухаангүй байж байгаад сайн эмч нарын хүчээр хүн болсон билээ. Хожим нь духныхаа цоорсон хэсэгт яс хийлгүүлсэн байдаг. Ийм болохоор аливаа юмыг бодитоор бодохдоо муу байсан. Гэхдээ тэнэг мангар хүн байгаагүй. Улсад олон жил ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан. Энэ байдлыг ашиглаж ******* гэгч хашаа байшинг өөрийн нэг дэрээ болгосон гэж бодож байна. *******ын эгч болох ******* хэлэхдээ ******* байр авах болоод байрны урьдчилгаа 30 хувьд нэмэр болгох гэж өөрийн нэр дээрээ болгосон гэж хэлсэн. ******* надад хэлэхдээ Аавыг амьд байхад дуугай байж байгаад одоо зарга хийлээ гэсэн. Ах ярихдаа ******* Зүүнхараад ирж гэрчилгээний нэрийг сольж, өгнө гэсэн би захиргаа дээр хүлээгээд 2 удаа очсон байдаг. Ах нь нас бардаг өмнөх намар манайд *******аар хүргүүлж ирээд өглөө нь явахдаа ******* руу явлаа, очоод *******т газрын гэрчилгээг сольж өг гэж хэлнэ гээд явсан. Мэдээж хэлсэн. ******* их хурдан хүн. Яг эх ******* шигээ. Бас эгч С.д удаа дараа хашааны гэрчилгээг сольж өгнө гэж худлаа хэлсэн. Эцэст нь дүгнэлт хийхэд ах гийн хүнд итгэдэг зан чанарыг нь ашиглах, эх *******, эгч *******, түүний нөхөр , ******* нар дээрэлхсэн байсан. Хэдэн жилийн өмнө ах нь нүүрээ маажуулсан эгч С.гийнд очиж байсан. Эхнэр болох *******д дүүгийн минь нүүрийг хумсаараа урсан байна дахин дүүг минь битгий дээрэлхээрэй гэж эгч хэлсэн байдаг. Иймд үнэн зөвийг олж эцэг эхийнхээ гал голомтыг буцааж авахад минь тусална уу. Төрийн минь сүлд өршөөг. Аав Ж.******* 2 дайнд оролцсон ахмад дайчин юм. Ээж маань алдарт эхийн 1,2 дугаар одонтой, алдарт эх хүн билээ. ******* гэгч ургийн овог нь , ах гийн ургийг овгийг аваагүй байж бидний эцэг эхийн гал голомтыг авах гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Х.*******ын өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:
1 .Давж заалдах гомдолд ... нь 1**************6.07.10-ны өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргатай 210 тоот газар эзэмших гэрээ байгуулж 2005.03.21-ны өдөр 210 тоот газар ашиглах гэрчилгээг авсан. Харин нэхэмжлэгч С.******* нь 1**************7.03.26-ны өдөр 102 тоот өв залгамжлалын итгэмжлэл авсан байдаг. гэдэг нь *******гийн төрсөн зх нь мөн л зөвшөөрлийг нь авах ёстой гэж гомдож байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч С., С. нар нь маргаан бүхий хашаа байшинг 1*******84 онд аав Ж.*******, ээж нарт 2700 төгрөгөөр гэдэг хүнээс худалдан авч өгсөн талаараа мэдүүлсэн. Ингээд хашаа байшинг нэхэмжлэгчийн аав Ж.******* нь хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байсан болох нь амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн 162 дугаартай гэрчилгээгээр нотлогддог.
Ингээд 1**************5 оны 02 сарын 26-ны өдөр аав Ж.******* нас барсан тул үлдсэн хөрөнгө болох хашаа, байшинг бага охин С.*******д өвлүүлэхээр болж 1**************7 оны 03 сарын 26-ны өдөр 6 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г улсын нотариатаар батлуулж хуулийн дагуу өвлөх эрх нээгдсэн байна.
Дээрх үйл баримтууд нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн 7 хуудсанд авагдсан 1*******8******* оны 11 сарын 15-ний өдрийн Зүүнхараа хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн 162 дугаартай гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянарцат ******* дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
2.Мөн гомдолд ...Анхан шатны шүүх *******т олгогдсон тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчингүй болоогүй байхад нэхэмжлэгч *******г шууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******-р баг Баян-Арцат аварга 3 гудамж 30******* тоотод байршилтай хашаа байшингийн өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.. гэж үзэж гомдол гаргасан нь мөн үндэслэлгүй байна. Учир нь энэ талаар шүүх дүгнэлт хийж Иргэний хуулийн 10******* дүгээр зүйлийн 10*******.3 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 183 дугаар зүйлийн 183.2-т заасныг баримтлан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14*******/ШШ2025/00083 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй С.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг Энхтайваны ******* тоотод байх хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, ******* дугаарын гэрчилгээтэй, газрын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч тухайн үл хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгийг бусдын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулах гэж тодорхойлсон байхад зохигчдын хооронд өвлөх эрхийн маргаан үүссэн гэж дүгнэлт хийж нэхэмжлэгчийг талийгаач гийн өвлөгч гэж тодорхойлон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшинг газрын хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагч түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэжээ.
4.Иргэний шүүхээр эрхээ хамгаалуулахаар мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон боловч мэдүүлэх эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгждэг.
Нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх болон хэнд холбогдуулан ямар шаардлага гаргахыг өөрөө шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ойлгомжтой тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ, хөөн хэлэлцэх хугацаа тоолох, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангах нөхцөл болно.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө гаргуулах шаардлага гаргасан уу эсхүл өөрийн төрсөн эцэг талийгаач Х.гийн өвлөгч тул өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгийг гаргуулах шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй хоёрдмол утгыг агуулсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийдэг.
Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийх, маргаад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14*******/ШШ2025/00083 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Г.ДАВААРЕНЧИН