| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 143/2024/00418/И |
| Дугаар | 203/МА2025/00030 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 203/МА2025/00030
“******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй т шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 313/ШШ2025/00124 дугаартай шийдвэртэй,
“******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
С.*******, С.******* нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 42.613.707 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******-*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******-******* /цахим/, хариуцагч Ц.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.*******, С.******* нар нь т *******тай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3044-2022/17 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3044-2022/17-1 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр доорх эд хөрөнгүүдийг т *******инд барьцаалсан болно. Үүнд:
1. Хариуцагч С.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн ******* сум, 1-14 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 м.кв газар,
2. Хариуцагч С.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн ******* сум, 1-14 тоот хаягт байршилтай, зоогийн газрын зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
Т ******* хуульд заасны дагуу дээрх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Түүнчлэн хариуцагч С.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3044-2022/17-1 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн б хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр т ******* дахь өөрийн тоот дансанд орох орлогоо барьцаалсан болно. “Зээлийн гэрээ”-ний дагуу т ******* 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С.*******ийн тоот төгрөгийн данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлснээр үүргээ бүрэн биелүүлсэн болно. Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд т *******инд үндсэн зээлийн төлбөрт 10,614,890.74 төгрөг, зээлийн хүүд 7,813,372.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 152,157.65 төгрөг төлсөн байна.
Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоололд тгав. Хариуцагч нар нь “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхгүй байгаа бөгөөд удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарьт үүсгэсэн зөрчлөө арилгахыг т ******* албан бичгээр шаардсан байсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Хариуцагч нарын т *******тай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 3044-2022/17 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах. 2. Хариуцагч нараас т *******тай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 3044-2022/17 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний өрийн үлдэгдэлд 39,385,109.00 төгрөг, хуримтлуулсан үндсэн хүүд 2,985,611.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 242,986.00 төгрөг буюу нийт 42,613,707.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч т бүрээс 21,306,853.5 төгрөгийг т ******* нэхэмжилж байгаа болно. 3. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Г-*******, Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.******* миний бие ******* *******наас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3044-2022/17 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээл авсан болно. Нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл болон хүү алданги нийт 42 613 707 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба би энэхүү төлбөрийг өөрөө 100 хувь хариуцан төлж дугах болно.
1. С.******* миний бие уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Уг цалингийн зээлийн гэрээний хугацаа дуах хүртэл буюу 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэрээ цуцлахгүй байх хүсэлтэй байна. С.******* миний бие капитрон *******наас цалингаа барьцаалан, цалингийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээл авсан. Би капитрон *******ны Тавантолгой салбарын анхны харилцагчдын нэг бөгөөд цалингийн болон бизнесийн бад бүх орлого, хүүхдүүдийн болон өөрийн хадгаламж бүхий л деспозит дансаа капитрон *******ны дансанд байршуулж, бүх төлбөр тооцоог хийж, зээл авч цаг хугацаанд төлж нь барагдуулж байсан. Товчдоо бол сайн харилцагчийн нэг байсан бөгөөд үүнийг миний бад бүх дансуудын 14 жилийн хугацааны хэдэн зуун сая төгрөгийн гүйлгээ хийсэн хуулгаас харж болно. Би өмнө нь цалингийн зээл 7 удаа авч, төлж дугаж байсан ба энэ нэхэмжлэл үүсээд байгаа зээл болон бад зээлийг хугацаа хэтрэлт гаргалгүй цаг хугацаанд нь төлж байсан юм. Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа халагдаж цалингийн орлогогүй болсон ч энэ нэхэмжлэл үүсээд байгаа цалингийн зээлээ, хугацаа хэтрүүлэлгүй 1 жил 4 сарын хугацаанд эргэн төлөх графикийн дагуу, цалингийн б хувийн бизнесийн орлогоороо 2024 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан. 2024 оны 7 дугаар сараас хойш төлж чадаагүй учир нь би өрх толгойлсон эмэгтэй, ганцаараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд эрүүл мэндийн асуудал үүссэн тул бизнесийн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй түр зогсоосон ба одоо эхлүүлж байгаа. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн олон жил сайн харилцагч явсан түүхийг харж гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.
2. С.******* миний бие уг шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Энэхүү зээл нь *******ны бүтээгдэхүүний төрөл нь цалингийн орлого барьцаалсан нэмэлт үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тгай нөхцөлт “Цалингийн зээл” юм. Энэ цалингийн зээлийг овогтой ******* миний бие зөвхөн өөрийн цалингийн орлогыг барьцаалж, хувийн хэрэглээнд зориулан, зөвхөн би өөрөө авч хэрэглэсэн. Банкнаас “Цалингийн орлого” барьцаалан, нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалах хэрэгтэй гээд, төрсөн эгч болох овогтой *******ийн үл хөдлөх хөрөнгийг нэмэлтээр барьцаалж, гэрээнд хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зуруулсан. Зээлийн төлбөрөөс овогтой ******* төлөхгүй бөгөөд овогтой ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хариуцан, 42,613,707 төгрөгийг бүрэн төлж дугана.
3. С.******* миний бие уг шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилсэн 42,613,707 төгрөгийг би зөвшөөрч байна, төлнө. Харин нэмэлтээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, албадан хангуулах гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү цалингийн зээлийн гэрээний үндсэн барьцаа нь С.******* миний “Цалингийн орлого” ба батлан даагч С.*******ийн үл хөдлөх хөрөнгө нь нэмэлтээр барьцаалсан хөрөнгө юм. Жич: Монгол *******ны болон арилжааны *******ны зээлийн бодлого журамд: Цалингийн зээл нь ирээдүйд авах “Цалин, хөдөлмөрийн хөлсийг” барьцаалан олгох зээл юм гэж заасанчлан миний “цалин” энэхүү зээлийн үндсэн барьцаа юм. “Цалингийн зээлийн гэрээ” гэсэн гэрээний нэрээсээ ч тодорхой харагдаж байна. Нэгдүгээрт: Цалингийн зээлийн гэрээний үндсэн барьцаа буюу уг зээлийг төлөх ёстой “Цалин” шүүхээр хянан хэлэлцэгдэх шатанд байхад, зөвхөн барьцаагаараа хамтран үүрэг хүлээж, батлан даасан хүний хөрөнгөөр урьдчилан гүйцэтгэлийг хангуулах гэдэг зохисгүй байна. Үндсэн зээлдэгч зээлээ төлөх боломжгүй /нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан г.м/ болсон эсвэл зээлийн үндсэн барьцаа болох “Цалин” үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон нөхцөлд батлан даагч, хамтран үүрэг хүлээсэн этгээдийн нэмэлт барьцаагаар хангуулах ёстой гэж ойлгож байна. Хоёрдугаарт: Цалингийн зээлийн гэрээний дугавар болох хугацаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бөгөөд гэрээний хугацаа дугавар болоогүй байхад энэхүү шаардлага зохисгүй байна гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.******* миний бие өөрийн төрсөн дүү С.*******ийн 50 сая төгрөгийн цалингийн зээлд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, барьцаа хөрөнгөө нэмэлтээр барьцаалуулж хамтран үүрэг хүлээсэн болно.
1. Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө шүүхээр цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлдэгчид тохиолдсон тодорхой шалтгаануудын улмаас зээлийн график төлөлт хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.
2. Би тухайн зээлийг аваагүй, зээл авах хүсэлт ******* *******инд гаргаагүй. Батлан даагчийн анкет бөглөж, үл хөдлөх хөрөнгө болон газраа С.*******ийн цалингийн зээлийн барьцаанд барьцаалуулж, барьцааны гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан. Иймд С.******* надаас нэхэмжилсэн 21,306,853.6 төгрөгийн төлбөрийг би зөвшөөрөхгүй байна.
3. Зээлийн гэрээний хугацаа дугавар болоогүй, С.******* авсан зээлээ цаашид төлөх ямар ч боломжгүй болсон нь тодорхой болоогүй байхад үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах гэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 42,613,707 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.*******т холбогдох 21,306,853.5 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.******* нь 42,613,707 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох С.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* сумын төв, 1-14 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбайтай газар; С.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* сумын төв, 1-14 тоот хаягт байршилтай, зоогийн газар зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1,2-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,219 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 441,219 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******-*******ын давж заалдах гомдлын агуулга: ...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч т бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 3044-2022/17 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний 6.3.1 “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгч, хамтран зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна”, 6.3.4 “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл “Цалингийн зээлийн гэрээ”-ний дагуу төлбөр төлөх үүргийг хамтран зээлдэгч С.******* хүлээсэн.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг. Хамтран үүрэг гүйцэтгэгч буюу С.******* нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар “Цалингийн зээлийн гэрээ”-гээр тохиролцсон, энэхүү тохиролцоог шүүх өөрөөр тогтоосон.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд ...” гэж заасныг буюу нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан хамтран үүрэг гүйцэтгэгч буюу С.*******ийг үүргээс чөлөөлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 313/ШШ2025/00124 дүгээр шийдвэрт хариуцагч С.*******, С.******* нараас т бүр 21,306,853.5 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.*******, С.******* нар нь цалингийн зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байдаг. С.******* нь юу гэдэг вэ гэхээр би батлан даагчаар оролцсон гэж удаа дараа шүүхэд тайлбар гаргадаг боловч үнэн хэрэгтээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд оролцсон байдаг. Батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэдэг нь хоёр өөр ойлголт. Анхан шатны шүүхээс зөвхөн С.*******ээс гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан. Шийдвэрийн бад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа учраас давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХК-ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч С.*******, С.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 42,613,707 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.******* нь “...миний бие уг шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Энэхүү зээл нь *******ны бүтээгдэхүүний төрөл нь цалингийн орлого барьцаалсан нэмэлт үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тгай нөхцөлт цалингийн зээл юм. Энэ цалингийн зээлийг овогтой ******* миний бие зөвхөн өөрийн цалингийн орлогыг барьцаалж, хувийн хэрэглээнд зориулан, би өөрөө авч хэрэглэсэн. Банкнаас цалингийн орлого нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалах хэрэгтэй гээд, төрсөн эгч болох С.*******ийн үл хөдлөх хөрөнгийг нэмэлтээр барьцаалж, гэрээнд хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зуруулсан. Зээлийн төлбөрөөс овогтой ******* төлөхгүй бөгөөд С.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хариуцан, 42,613,707 төгрөгийг бүрэн төлж дугана” гэх,
Хариуцагч С.******* нь “Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө шүүхээр цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлдэгчид тохиолдсон тодорхой шалтгаануудын улмаас зээлийн график төлөлт хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Би тухайн зээлийг аваагүй, зээл авах хүсэлт ******* *******инд гаргаагүй. Батлан даагчийн анкет бөглөж, үл хөдлөх хөрөнгө болон газраа С.*******ийн цалингийн зээлийн барьцаанд барьцаалуулж, барьцааны гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан. Иймд С.******* надаас нэхэмжилсэн 21,306,853.6 төгрөгийн төлбөрийг би зөвшөөрөхгүй байна.” гэх үндэслэлүүдээр маргажээ.
Талууд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дараах барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Үүнд:
а/ Барьцаалагч “******* *******” ХК, барьцаалуулагч С.******* нар №3044-2022/17- 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр:
- С.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* сум, 1-14 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбайтай газар;
- С.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* сум, 1-14 тоот хаягт байршилтай, зоогийн газар зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;
б/ Барьцаалагч “******* *******” ХК, барьцаалуулагч С.******* нар №3044- 2022/17-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн б хөрөнгийн барьцааны гэрээгээр т ******* дахь тоот дансанд орох цалингийн орлого зэргийг т т барьцаалсан.
Зээл олгосноос хойш зээлдэгч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 10,614,890.74 төгрөг, зээлийн хүүд 7,813,372.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 152,157.65 төгрөг т т төлсөн байна.
Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуах ба эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийг сар бүр төлөх нөхцөлтэй ч хариуцагч тал нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхгүй хугацаа хэтрүүлжээ.
Зээлдэгч С.*******, С.******* нарт зээл төлөх мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 01, 2024 оны 05 дугаар сарын 03, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Зохигчийн хоорондох маргааны зүйл нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнөх цуцлах үндэслэлтэй эсэх, хариуцагч С.******* хамтран үүрэг хүлээх эсэх асуудал байна.
Анхан шатны шүүх хариуцагч С.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 42,613,707 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.*******т холбогдох 21,306,853.5 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.******* нь 42,613,707 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох С.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* сумын төв, 1-14 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбайтай газар; С.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* сумын төв, 1-14 тоот хаягт байршилтай, зоогийн газар зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******-******* нь “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно...” гэж заасныг буюу нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан хамтран үүрэг гүйцэтгэгч буюу С.*******ийг үүргээс чөлөөлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дах хэсэгт заасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 313/ШШ2025/00124 дугаартай шийдвэрт хариуцагч С.*******, С.******* нараас т бүр 21,306,853.5 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгуулж шийдвэрлүүлэх”-ээр өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Нэг талаас зээлдүүлэгч “******* *******” ХК, нөгөө талаас зээлдэгч С.*******, С.******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3044-2022/17 тоот цалингийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, т гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 50,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгохоор тохиролцжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч *******наас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгч С.*******ийн дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлж олгосон нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг т т хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар дараах байдлаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлсон боловч гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид үүрэг үүссэн эсэх талаар анхаараагүй нь алдаатай болсон байх ба давж заалдах шатны шүүх залруулах шаардлагатай гэж үзэв.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 7.1.4, 7.1.9-д “...эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй бол нийт зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах, ******* зээлийн гэрээг цуцлах эрхтэй” байхаар тохиролцжээ.
Хариуцагч талаас цалингийн зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс зөрчиж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан тул зээлдүүлэгч *******наас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэл, мөн оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24/04, мөн оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 13/912 тоот шаардлага зэргээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээл төлөх мэдэгдэл зэргээр нотлогдож байна.
Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байх ба зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, уг нэмэлт хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээл төлөх мэдэгдэл, зээл, зээлийн тооцоолол зэргээр тогтоогдож байна.
Иймд нэмэлт хугацаанд үр дүн гараагүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
С.******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “******* *******” ХК-д хандаж цалингийн зээл авах хүсэлтээ илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан өргөдлөөр тогтоогдож байх ба зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг зээлдэгч С.*******ийн дансанд шилжүүлсэн болох нь мөн дансны хуулгаар нотлогддог.
Анхан шатны шүүхийн “С.*******ийн зээл хүссэн болон зээлийн зориулалттай уялдан түүний эрхэлдэг ажил, орлогын талаарх мэдээлэл, мөн зээлийн мөнгийг С.*******ийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр “******* *******” ХК нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байх тул С.*******ээс 42,613,707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, С.*******ээс 21,306,853.5 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэг нь гэрээ байгуулагдсан хийгээд гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд үүснэ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үздэг. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3044-2022/17 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан байна.
Банкны иргэнтэй байгуулсан зээлийн гэрээ нь хэрэглэгчийн гэрээ учраас зээлдэгчийн хүлээх үүрэг, гэрээний нөхцөл, эрсдэлийг тодорхой илэрхийлээгүй нөхцөлд хэрэглэгчийн ашиг сонирхлын үүднээс гэрээг тайлбарлах бөгөөд хамтран зээлдэгч ямар хариуцлага хүлээх, үүргийг хамтран хүлээх хүсэл зориг байгаа эсэх, үүнийгээ ухамсарлан ойлгосон эсэх, үр дагаврыг тайлбарлан өгсөн эсэх асуудал ач холбогдолтой ба хариуцагч С.******* нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулах санаа зорилго, хүсэл зориг байгаагүй талаарх баримт зохигчдын тайлбар болон бад баримтаар тогтоогдохгүй байхаас гадна Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч т бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 3044-2022/17 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний 6.3.1 “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгч, хамтран зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна”, 6.3.4 “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан тул “Цалингийн зээлийн гэрээ”-ний дагуу төлбөр төлөх үүргийг хамтран зээлдэгч С.******* хүлээсэн байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан хамтран үүрэг гүйцэтгэгч буюу С.*******ийг үүргээс чөлөөлсөн тул шийдвэрт хариуцагч С.*******, С.******* нараас т бүр 21,306,853.5 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 313/ШШ2025/00124 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч С.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 42,613,707 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.*******т холбогдох 21,306,853.5 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч С.*******, С.******* нараас т бүр 21,306,853.5 төгрөгийг гаргуулан “******* *******” ХК-д олгосугай” гэж,
3 дахь заалтад “...хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 441,219 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай” гэснийг “...хариуцагч С.*******, С.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 441,219 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай...” гэж т т өөрчилж, шийдвэрийн бад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******-*******ын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг т т дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА