Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар  223/МА2025/00020    

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

 

 

 

 

2025          5                 29                                                223/МА2025/00020                                       

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Төв аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 317/ШШ2025/00566 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Төв аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээд: Төв аймгийн Архуст сум, 2 дугаар баг, Задгайд оршин суух, Т овгийн А-ы С-д /РД:......../ холбогдох

 

Албадан эмчилгээнд хамруулах тухай хэргийг

 

Гуравдагч этгээд А.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч     Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Төв аймгийн Цагдаагийн газрын гаргасан нэхэмжлэлийн агуулга: “  ...... аймгийн .........сум ......... дугаар багт оршин суух хаягтай А овогтой С нь архи согтууруулах ундаа удаа дараа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг мөн олон нийтийн газар биеэ зүй бус авч архины хамааралтай болсон. Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шүүн үзэхэд Зөрчлийн тухай хуулиар 2 удаа арга хэмжээ авхуулж байсан байна. Иймд А.С-г албадан эмчилгээнд хамруулж өгнө үү ” гэжээ.

 

2. Гуравдагч этгээд А.Стайлбарын агуулга:  “... Би Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1985 оны 6 дугаар сарын 24-ны өдөр төрсөн. Одоо ганцаараа Төв аймгийн Архуст сумын Нарст 2-р баг Задгайд оршин суудаг. Манай хоёр хүүхдийг Улаанбаатар хотод миний төрсөн ээж Ш.Энхээ гэх хүн хардаг. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуульд 1993-2002 оны хооронд суралцаж бүрэн бус дунд /суурь/ боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд хөдөө мал маллахаар мал дээр гарсан юм. Тэгээд 2013 онд Төв аймгийн Архуст суманд ирж суурьшсан. Тэгээд 2013-2015 оны хооронд Улаанбаатар хотын Багануур дүүргийн Дорномандал нэртэй цайны газарт үйлчлэгч, 2016-2025 оны хооронд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хашаанд манаач ажлыг одоог хүртэл хийж байна. Би 2006 оноос хойш архи эрчимтэй уудаг болсон. Би архийг өдөр болгон байнга уудаг. Ер нь нэг уухаараа завсаргүй 7-10 хоног архи уучихдаг ба архинд донтдог болсон. Би архи ууж ээж, хоёр хүүхдээ зовоож байгаа учир өөрийн хүсэлтээр архины албадан эмчилгээнд явах хүсэлттэй байгаа” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “Согтууpax, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар Тавичуул овгийн Аюурзаны Сайнзаяаг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар А.Сг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 cap хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг тайлбарлаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар А.Сг албадан эмчилгээнд хамруулжбайгаатай холбогдуулан түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандахад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3:т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн А.С давж заалдах гомдолдоо:Миний бие Төв аймгийн Архуст сумын 2 дугаар баг Бумбатын 2-15 тоотод амьдардаг. Хүү Сүх-Очир 16 настай 10 дугаар ангид сурдаг, охин Нямлхагва нь 9 дүгээр ангид сурдаг, нөхөр болох хүн маань нас бараад 10 жил болсон. Хоёр хүүхдээ асран хамгаалж өрх толгойлсон эмэгтэй, мал маллаж амьдагдаг. Энд ирээд миний бие өвдөж, зүрх өвдөж, бие салгалаад бас толгой өвдөнө. Бас банкны зээл, утасны зээл хоёрыг сар бүр төлдөг. Одоогоор мал маллах хүнгүй, хоёр хүүхдийг маань харж хандах хүнгүй байгаа тул миний хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

4.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.С 2 хүүхэд түүний ээж дээр нь байдаг. А.С Төв аймгийн Архуст суманд ганцаараа амьдардаг. Гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг, архины хамааралтай тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд А.С гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

1.Нэхэмжлэгч Төв аймгийн Цагдаагийн газар нь А.Стөрсөн дүү А.Ёхүсэлтийг үндэслэн түүнийг архи согтууруулах ундаа удаа дараа хэтрүүлэн хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг, мөн олон нийтийн газар биеэ зүй бус авч архины хамааралтай болсон, архидан согтуурах донтой этгээд гэж үзэн албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Гуравдагч этгээд А.С нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архинд донтох өвчтэй гэсэн эмчийн дүгнэлтийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

2.Гуравдагч этгээд А.С нь согтуурах, мансуурах донтой, эрүүл мэндийн хувьд албадан эмчилгээнд хамрагдах боломжтой, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь А.Сзөрчлийн бүртгэл /хх-н 19/, Төв аймгийн Архуст сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05/26 дугаартай албан бичиг /хх-н 2/, А.С, А.Ё нараас тайлбар авсан тэмдэглэлүүд /хх-н 9, 10/, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт” /хх-н 13/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журам болон Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

4.Гуравдагч этгээд А.С “...Одоогоор мал маллах хүнгүй, хоёр хүүхдийг маань харж хандах хүнгүй байгаа тул миний хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсэгт “жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 насанд хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албан эмчлэхийг хориглоно” гэж зохицуулсан.

Хэрэгт цугларсан баримтуудаар гуравдагч этгээд А.Сд дээрх хуульд заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдагдсан “зээл төлдөг, мал маллаж амьдардаг” гэсэн нь албадан эмчилгээнд хамруулахгүй байх үндэслэл  болохгүй, мөн түүний хоёр хүүхэд нь эмээ Ш.Энхээгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг талаар А.С болон түүний төрсөн дүү А.Ё нар мэдүүлсэн /хх-н 9, 10/ байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8, 17 дугаар зүйлийн 17.1-д тус тус зааснаар албадан эмчлэх эмнэлэг нь албадан эмчлэх хугацааг тогтоох, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай саналыг шүүхэд хүргүүлэх эрхтэй тул гуравдагч этгээд А.Сгаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.Сгаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

6. Гуравдагч этгээд А.Сгаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 317/ШШ2025/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.Сгаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гуравдагч этгээд А.Сдавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээгч тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЦЭРЭНХАНД

 

                   ШҮҮГЧИД                                   З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ