| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2025/00011/И |
| Дугаар | 213/МА2025/00009 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 213/МА2025/00009
“******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй
“******* *******” хоршоо, *******, *******
нарт холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй ,
Хариуцагч “******* *******” хоршоо, *******, ******* нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үндсэн төлбөр 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөг гаргуулах, барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийн хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уртнасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
******* ******* хоршоо нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* *******тай ЗГ6105107092 тоот бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4% хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ6105107092 дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн овогтой нарын өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор .............. тоот 45мкв талбайтай, ******* улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ЗБ6105107092 дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн овогтой өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоот хаягт байршилтай 599 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, ЗГ6105107092-1 дугаарт Ипотекийн гэрээгээр овогтой нарын өмчлөлийн Баянхонгор аймгийн ......... тоот 125,63 мкв талбайтай улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө, ЗБ6105107092-2 дугаарт Ипотекийн гэрээгээр овогтой нарын өмчлөлийн Баянхонгор аймгийн ....... тоот хаяг байршилтай 250 мкв мкв талбайтай улсын бүртгэлийн дугаартай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, ЗБ6105107092-3 дугаарт Ипотекийн гэрээгээр овогтой нарын өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоот хаяг байршилтай 31,84 мкв талбайтай улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц, ЗБ6105107092-3 дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн овогтой эзэмшлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Хийдийн гэзгийн хойд талд байршилтай 5 га талбайтай, улсын бүртгэлийн нэгж талбарын дугаартай Чацаргана тарих газар зориулалттай эзэмших газар үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.
******* ******* хоршоо нь ЗГ6105107092 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 950 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд Монгол *******ны Актив ангилах журам зөрчин муу зээлийн ангилалд орж *******ны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Иймд *******, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийт 149,665,812.42 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.. гэжээ.
2. Хариуцагч *******гийн анхан шатны шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
овогтой миний бие Өлзийт суманд дулаан үйлдвэрлэл түгээх үйл ажиллагаа эрхэлж байсан. ************** хоршооны даргаар 2020 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. ************** хоршоо нь 2018 онд ******* *******наас хөрөнгө оруулалтын зориулалттай 200,000,000 төгрөгийн зээл авч зориулалтын дагуу Өлзийт сумын орон нутгийн өмчлөлтэй уурын зуух, шугам сүлжээний завсар үйлчилгээ, хөрөнгө оруулалтад засаг даргын тамгын газартай хийсэн гэрээний үндсэн дээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрсний үндсэн дээр нийт 448,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн болно. Өлзийт сумаас ************** хоршооны оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг шийдвэрлэж өгөөгүй улмаас ******* *******анд төлөх 92,000,000 төгрөгийн зээлийг хугацаанд төлөх боломжгүй болсон юм.
******* миний бие ******* *******наас ирүүлсэн 149,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагчаар оролцохдоо өөрийн хувиар бус ************** хоршооны төлөөлж оролцох болно. Иймд ************** хоршооны тайлбарыг тооцоололтой тодорхой гаргаж өгнө гэжээ.
Хариуцагч “**************” хоршооны анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
“**************” хоршоо нь ******* *******наас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, уг зээлийг зориулалтын дагуу зарцуулахдаа 2019 онд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 69 тоот дүгнэлтийн дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хийсэн гэрээний үндсэн дээр төрийн өмч болох уурын зуухыг шинэчлэн барих, шугам сүлжээ засварлах тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулалтын дагуу зарцуулж, зээлийн эргэн төлөлтийг хугацаанд төлж байсан.
Гэвч Өлзийт сумын Засаг дарга, ЗДТГ-аас дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааны гэрээг хууль бусаар цуцлахын зэрэгцээ ******* ******* хоршооны оруулсан 448,0 сая төгрөгийг шийдэж өгөөгүй тул 2022 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Иргэнийн хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч одоог болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Тайлбарлах нь: ******* нь 2020 оны 8 дугаар сард “**************” хоршооны гишүүнээс албан ёсоор гарч Улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажсан тул “**************” хоршооны төлөх зээлийн барьцаанд ийн хувийн өмч бүртгэлтэй 125,63 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай өмчлөх газар, улсын бүртгэлийн дугаартай, 31,84 мкв талбайтай 1 өрөө орон сууц зэрэг хөрөнгөөр барьцааг хангуулах боломжгүй юм.
*******гийн өмч ******* улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц , улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар , Улсын бүртгэлийн нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгө нь ******* *******ны барьцаанаас 2021 онд суллагдсан болно. Иймд дээрх өмчлөгч бүхий иргэдийн эд хөрөнгөөр зээлийн барьцааг хангах боломжгүй болохыг тайлбарлан хүргүүлж байна. ******* ******* нь ************** хоршоотой зээлийн үлдэгдэл, зээлийн хүүний тооцоо,нэмэгдүүлсэн хүүний тооцоог хоёр талаасаа тооцоо нийлж баталгаажуулаагүй байгаа учир тооцоо нийлэх хэрэгтэй байна. ******* *******ны барьцааг Өлзийт сумын уурын зууханд оруулсан хөрөнгө оруулалт 448,000,000 төгрөгөөс барьцааг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч *******ийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
******* миний бие ******* *******наас иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* Цагаан хоршоотой холбогдуулан гаргасан 149,665,512.42 төгрөгийн нэхэмжлэлд миний өөрийн хувийн өмч болох дараах эд хөрөнгө:
1. овогтой ийн өмч. Баянхонгор аймгийн ............ тоот 125,6 мкв талбайтай Ү-031000102 бүртгэлийн дугаартай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
2. овогтой ийн өмч Баянхонгор аймгийн Өлзийт сумын ............ тоот хаяг байршилтай 250 мкв талбайтай улсын бүртгэлийн дугаартай өмчлөх газар,
3. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... хаяг байршилтай 31,84 мкв талбайтай улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц зэрэг нь миний өөрийн хувийн өмч мөн.
******* би ************** хоршооны гишүүн мөн бөгөөд даргаар ажиллаж байх хугацаандаа дээрх эд хөрөнгийг барьцааны гэрээ хийж байсан боловч 2020 оны 8 дугаар сард ******* Цагаан хоршооны гишүүнээс албан ёсоор гарч Хоршооны даргын ажлаа өгч Улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажсан байгаа.
Иймд Өлзийт сумын орон нутгийн өмч болох уурын зуухыг барихад авсан ******* ******* хоршооны хөрөнгө оруулалтын зээлийн дутуу төлөлтөд Миний хувийн хөрөнгийг барьцаалах нь миний хууль ёсны эрх хэмжээг зөрчиж байгаа тул ******* *******наас надтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо тайлбарлан хүргүүлж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* *******” хоршоо, *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, 1а дугаар гудамж, 3 тоот байрлах, 45мкв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ........... тоот хаягт байршилтай, 599 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор аймаг, Өлзийт сум, .................. тоотод байрлах, 125,63 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор аймаг, Өлзийт сум, ................. тоот хаяг байршилтай, 250 мкв мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, 44 дүгээр байр, 7 тоотод байрлах, 31,84 мкв талбайтай, 1 өрөө орон сууц, нэгж талбарын дугаартай, Баянхонгор аймаг, Өлзийт сум, ............ байршилтай, 5 га талбайтай, чацаргана тарих газар зориулалттай эзэмших газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Баянхонгор аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 906,279 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 906,279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож, шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга:
... 1. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Анхан шатны шүүх зээлийн гэрээний талуудыг буруу тодорхойлж бодит байдалд огт нийцэхгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал шийдвэрийн Үндэслэх хэсэгт “.... Зээлдэгч ******* ******* хоршоо, *******, ******* нар нь ******* ******* ХК-тай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗГ6105107092 тоот -Зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлж авсан байна.” гэж дүгнэсэн. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “******* *******” хоршоо нь ******* *******тай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болон батлан даагчаар *******, ******* нар нь огт оролцоогүй. Харин зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцааны болон ипотекийн гэрээнд тухайн барьцаалсан эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн хувиар барьцааны болон ипотекийн гэрээ байгуулсан.
Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний талуудыг буруу тодорхойлж “******* *******” хоршоо. *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “451.1 .Банк. зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ ”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт ‘Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй." гэж заасантай нийцэхгүй байх ба зээлдэгч биш этгээдээс мөнгөн төлбөр гаргуулах үндэслэлгүй юм. ******* нь тухайн зээлийн гэрээ байгуулах цаг хугацаанд “******* *******” хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ******* нь 2021 оноос “******* *******” хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон бөгөөд тухайн зээлийн гэрээнд хувь иргэнийнхээ хувиар бус “******* *******” хоршооны гүйцэтгэх захирлын хувиар гарын үсэг зурсан байдаг.
Гэвч анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүх шаардлагын хариуцагч мэтээр үндэслэлгүй дүгнэсэн нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1. дэх хэсэгт “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ. ”, тус зүйлийн 241.2 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ.’’ гэсэнтэй огт нийцээгүй ба энэхүү хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй.
Зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох шаардлагын тухайд “******* *******” хоршоо нь хариуцагч, барьцааны болон ипотекийн гэрээний үүрэгтэй холбогдох шаардлагын тухайд *******, ******* нар нь хариуцагч болох юм. Хэрэв ******* ******* хоршоо, *******, ******* нарыг тухайн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзсэн бол ямар үндэслэлээр хамтран хариуцах гэж үзэх, хамтран хариуцах бол үнийн дүнг яагаад тэнцүү хэмжээгээр хариуцах ёстойг шийдвэртээ огт дурдаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн талаар:
Хариуцагч ******* надад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн бөгөөд өмнө нь миний бие өөрийн охин Ж.Буман-Аюуш нь хүнд өвчний улмаас миний асаргаанд байгаа талаар мэдэгдэж байсан. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтээ 02 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 02 цагийн үед, шүүхийн [email protected] и-мэйл хаяг руу , Баянхонгор аймгийн шүүх гэх фейсбүүк хуудасны мессенжер чат руу хүсэлт болон нотлох баримтын хамт илгээж тухайн үед боломжит аргаар шүүхэд мэдэгдсэн. Гэтэл миний тухайн хүсэлтийг илгээсэн тухай бүр 02 сарын 21-ний өглөө 10:20 цагт хүлээн авсан боловч огт хайхралгүй шийдвэрлэсэн ба хавтаст хэрэгт миний уг хүсэлтийг хавсаргаагүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* хоршоо, *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 149,665,812.42 төгрөгийг гаргуулах, барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэвээр болон өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:
3.1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Цагаан залаа хоршоо, Ц., ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШЗ2025/00031 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагч ....Ж.Нацагдорж нарт холбогдуулан хэрэг үүсгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
3.2.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “хариуцагчаар тодорхойлоогүй этгээд” болох Ж.Нацагдорж нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд тус *******ны гүйцэтгэх захирлаар 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдсэн байна. Гэтэл анхан шатны шүүх ******* *******ны гүйцэтгэх захирал гийн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дүгээр Эрх олгох тухай албан бичиг /хх14-15/ , ******* ******* ХК ийн тусгай активын хэлтсийн захирал гийн 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 18/10/0191 дугаар итгэмжлэл зэрэг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, төлөөлөх эрхгүй этгээдээс олгогдсон болон хугацаа дуусгавар болсон итгэмжлэлүүдийг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.
5.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа, шүүхийн шатанд төлөөлөх эрхийн зөрчлийг арилгах боломжтой, алдаатай бичигдсэн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эрх нь тухайн шүүхэд хадгалагдах тул дээр дурдсан зөрчлүүдийг арилган хэргийг дахин шийдвэрлэх нь оролцогчийн эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах ач холбогдолтой болохыг давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,279 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ШШ2025/00164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,279 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ