Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
Хэргийн индекс | 184/2016/00092/И |
Дугаар | 184/ШШ2016/00484 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2016/00484
2016 оны 8 сарын 03 өдөр Дугаар101/ШШ2016/00484 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*****-ийн нэхэмжлэлтэй,
“******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч *******, ******* нар нь 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хас *******наас 1570003022 дугаартай бичил зээлийн гэрээгээр жилийн 32.04 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 8,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******, ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч ******* нь Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 1-7 тоотод оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байх тул хариуцагч Ц.******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /*******/ нь Улаанбаатар хот, ***** оршин суудаггүй болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд “******* *******” ХХК-ийн ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* овогт ******* /*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* овогт ******* /*******/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1, 2, 3, 4 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 164,164 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* овогт ******* /*******/-ыг хаана байгааг тодруулсаны эцэст нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:89039896/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1, 2, 3, 4 дүгээр хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР