Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2016/00484

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 03 өдөр           Дугаар101/ШШ2016/00484             Улаанбаатар хот

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Хас банк” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

 “Баянтүшлэг овогт Цэдэнсодномын Лхамыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг  оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Лхам, Ц.Мөнхбаяр нар нь 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хас банкнаас 1570003022 дугаартай бичил зээлийн гэрээгээр жилийн 32.04 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 8,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.  2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Лхам, Ц.Мөнхбаяр нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ц.Лхам нь Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 1-7 тоотод оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байх тул хариуцагч Ц.Лхамыг  эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК  нь “Баянтүшлэг овогт Цэдэнсодномын Лхамыг эрэн сурвалжлуулах тухай”  хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Лхам /РД:НЬ81100663/ нь  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 1-7 тоотод  оршин суудаггүй  болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.    

 

            Иймд “Хас банк” ХХК-ийн  Баянтүшлэг овогт Цэдэнсодномын Лхамыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  

                                                                                                                               ТОГТООХ  нь :

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Баянтүшлэг овогт Цэдэнсодномын Лхам /РД:НЬ81100663/-ыг эрэн сурвалжилсугай.    

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Баянтүшлэг овогт Цэдэнсодномын Лхам /РД:НЬ81100663/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн 1, 2, 3, 4 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3.   Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 164,164 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж  нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Баянтүшлэг овогт Цэдэнсодномын Лхам /РД:НЬ81100663/-ыг хаана байгааг тодруулсаны эцэст нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнавч /утас:89039896/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн 1, 2, 3, 4 дүгээр хэлтэст даалгасугай.

 

            5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ЦОЛМОНБААТАР