Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01059

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/04493 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******арт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******арт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн байх тул үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн бол,

 

Хариуцагч нь хариу тайлбартаа ...нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд тухайн хугацаанд гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн явагдсан... гэсэн байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00194 дугаар шийдвэрээр ******* ХХК, ******* нараас 1,288,426,630.9 төгрөг гаргуулан ******* ТБАГ-т олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, /1.х.х-ийн 107-117/

 

3.2. *******ар нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2023/08441 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2023/00560 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,

 

А/ эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, хороо, , *******гийн гудамж 37 дугаар байр, 304 тоот хаягт байрлах 96.92 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23420741/09-226 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23420741/18-226 дугаар тогтоолоор хураан авч, /1.х.х-ийн 136-137, 168-167/

 

Б/ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, хороо, , *******гийн гудамж 37 дугаар байр, 302 тоот хаягт байрлах 83.23 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23420741/08-226 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23410741/19-226 дугаар тогтоолоор хураан авч, /1.х.х-ийн 132-133, 171-172/

 

В/ эрхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, хороо, 64 дүгээр гудамж, 871 тоот хаягт байрлах 188.4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23420741/04-226 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23420741/226-20 дугаар тогтоолоор хураан авч /1.х.х-ийн 123-124, 174-175/

 

Г/ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, хороолол, гудамж, 62 дугаар барилга А блок, 805 тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 23420741/07-226 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23420741/226-1 тогтоолоор хураан авч, /1.х.х-ийн 129-130, 165-166/

 

Д/ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 2 дугаар хороо, байрны 44 тоот хаягт байрлах 56.25 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23420741/03-226 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23420741/226-16 дугаар тогтоолоор хураан авч, /1.х.х-ийн 120-121, 150-151/

 

Е/ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 2 дугаар хороо, байрны 43 тоот хаягт байрлах 38.61 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23420741/10-226 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23420741/226- тогтоолоор хураан авч, /1.х.х-ийн 139-140, 127-128/

 

3.3. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч тал төлбөр төлөгч, төлбөр авагч, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт дуудлага худалдааны үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн ба төлбөр төлөгч ******* нь ******* дүүрэг, хороо, , *******гийн гудамж 37 дугаар байр, 302, 304 тоот хаягт байрлах оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2,650,000,000 төгрөг, ******* дүүрэг, хороолол, гудамж, 62 дугаар барилга А блок, 805 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 550,000,000 төгрөг, дүүрэг, 2 дугаар хороо, байрны 43, 44 тоот хаягт байрлах орон сууцуудыг 810,000,000 төгрөг, ******* дүүрэг, хороо, 64 дүгээр гудамж, 871 тоот хаягт байрлах хувийн сууцыг 650,000,000 төгрөг, нийт 4,660,000,000 төгрөгийн үнийн санал гаргасан.

 

Гэвч талууд барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй учир төлбөр авагч авагч ******* ТБАГ, барьцаа хөрөнгийн өмчлөгч , , нараас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хариуцагч *******ар хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/28 тоот тогтоолоор ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин , 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/29 дүгээр тогтоолоор ын шинжээч , 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/30 дугаар тогтоолоор ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин , 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/31 дүгээр тогтоолоор ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин нарыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. /1.х.х-ийн 187, 230, 2.х.х-ийн 7, 41/

 

3.4. Шинжээчээр томилогдсон шинжээч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 17,003,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газрыг 18,550,000 төгрөгөөр,

 

ын шинжээч эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 526,305,258 төгрөгөөр, улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 451,964,369 төгрөгөөр,

 

ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг 179,260,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг 123,044,000 төгрөгөөр,

 

ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 235,340,623 төгрөгөөр тус тус үнэлжээ. /1.х.х-ийн 192-227, 235-250, 2.х.х-ийн 1-6, 2.х.х-ийн 12-40, 2.х.х-ийн 46-83/

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Тодруулбал, төлбөр авагч болон төлбөр төлөгч нар мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эсрэг-тэсрэг ашиг сонирхолтой оролцож буй этгээд болохын хувьд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж байгаа эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны хүрээнд томилогдсон хөрөнгийн үнэлгээний компанийн хийсэн үнэлгээний тайланг үндэслэлгүй гэж маргаж буй тохиолдолд анхнаасаа үүнийг нотлох үүргийг тухайн маргасан нэхэмжлэгч нь хүлээх учиртай.

 

Гэтэл нэхэмжлэгч нь уг үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт бага гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

5. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/1696 захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ. /2.х.х-ийн 101-102/

 

Үүний дараагаар нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эд хөрөнгө үнэлгээ хүчингүй болгуулах тухай энэхүү нэхэмжлэлийг эд хөрөнгө хураах тогтоол хүчингүй болгох шаардлагын хамт гаргасан боловч түүний шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2024/1915 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /1.х.х-ийн 89/

 

Улмаар нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь дээрх хуульд заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулахгүй тул энэхүү нэхэмжлэлийг дээрх 181/ШЗ2024/1915 захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргах ёстой байтал 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно. Энэ хугацаанд энэ хуулийн 78.1.3, 78.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэх үзэх шалтгаантай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх талаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус хуульд нэмэлт, өөрчлөлт орж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Дээрх хуулийн 751 дугаар зүйлийн 751.2 дугаарт Дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гээд 751.2.1-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол гэж, 751 дугаар зүйлийн 752.3-т Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарах ба хэргийг 45 хоногийн дотор шийдвэрлэх журамтай.

 

Анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...шүүх хуралдаанаас өмнө шүүхэд ирж хэргийн материалтай танилцаж байсан, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэлээ өгсөн... гэх зэрэг тайлбараас үзвэл тэрээр хэргийн материалтай танилцсан, тийнхүү танилцсанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай дахин танилцах, хууль зүйн туслалцаа авах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс түүний эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар гагцхүү хүндэтгэн үзэх шалтгаантай бол зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж болох ч нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

7. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот тогтоолын дагуу шүүгчийг зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйн төлөө татгалзах нь үндэслэлгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/04493 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...122 дугаар зүйлийн 122.1 гэснийг 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР