Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 372

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Хашбаатар,

Хохирогчийн төлөөлөгч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Н,

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б.П-д холбогдох 1803009120010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01  дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 34 настай, эрэгтэй дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ий Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Техник үйлчилгээний хэсгийн монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн.... дугаар хороо, ........., 13 тоот албан ёсны хаягтай боловч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, 704-24 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Б.П, РД:ДИ..............

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ 2018  оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3  дугаар хороо Арвайн үндэс ХХК-ий арын замд 4337 УНИ улсын дугаартай Мазда демио маркийн тэврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3  жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно 1. Согтууруулах ундаа ...хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ. А. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-ныг мөргөж, амь насыг нь хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ 2018  оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3  дугаар хороо Арвайн үндэс ХХК-ий арын замд 4337 УНИ улсын дугаартай Мазда демио маркийн тэврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3  жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно 1. Согтууруулах ундаа ...хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ. А. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь : 

- мөрдөгчөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зурагтээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-3-22/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн  өгсөн: ...23  цагийн үед утасруу нь залгах үед утасаа авааад юу ч дуугарахгүй байсан гэсэн. Тэгээд утсаа тасалсан гэсэн. 01 цагийн үед манай ээж рүү цагдаа нар залгаж ослын талаар мэдэгдсэн. ...буяны ажилд зарцуулсан 7782100 төгрөгийг нэхэмжилж байна. ...Хуулийн дагуу арга хэмжээ авна байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-36-37/,

- гэрч А.Г-ын  өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 23 цаг болж байхад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооноос Их наранд байдаг гэрлүүгээ явж байтал Шунхлай шатахуун түгээгүүрийн харалдаа замын зүүнээс баруун чиглэлд явж байтал хойноос урагшаа чиглэлтэй нэг согтуу, эрэгтэй, 40 гаран насны хүн зам хөндлөн гарч байсан. Тэгтэл зүүнээс баруун чиглэлд явж байсан 4337 УНИ улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын жижиг тэрэг тэр хүнийг мөргөөд газар унагаад зогссон. Тэр даруйдаа нэгдүгээр эгнээрүү шилжиж ороод зогсолгүй шууд яваад өгсөн. Би тэр үед номерийг нь харж үлдчихээд гэртээ ороод өөрийн гар утасаа цэнэглэж байгаад 102-т дуудлага өгсөн. Явган зорчигч машинд мөргүүлээд газарт унаад хөдлөөгүй. ...ерөөсөө хөдлөхгүй байсан..., гэх мэдүүлэг /хх-53-56/,

 

Гэрч Н.С-ын өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 29-ни өдөр 23 цаг 10 минутын орчимд гэртээ харихаар явж байтал, СХД  3  дугаар хороо толгойтын замд Арвайн үндэс ХХК-ий хойд замд 2  эгнээнд зам дээр хүн хэвтэж байсан. Холоос харах үед зам дээр нэг уут даавуу маягийн юм байсан. Дөхөөд иртэл хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би 1-р эгнээнд өнгөрч зогсоод зам дээр хэвтэж байгаа хүнийг замаас гаргах гээд машинаасаа буух үед хажуугаар явсан, миний араас явсан Прүс маркийн 8390 УБИ улсын дугаартай машин дээгүүр нь дайрч гарсан. Тэр прүс машин зам дээр байсан хүнийг багцаагаар 25  орчим метр чирээд явсан. Тэгээд тэр чигтээ цаашаа баруун тийш яваад өгсөн. ...би дугаарыг нь дутуу хараад (эхний 83 дугаарыг харсан) цагдаад дуудлага өгсөн. Дуудлага 23 цаг 15 минутад өгсөн. Тэгээд би зам хаагаад дахиад дээгүүр нь машин гарчих байх гээд зогсож байтал нөгөө дээгүүр нь гарсан Прүс маркийн 8390 УБИ улсын дугаартай машин хэргийн газар эргэж ирээд жолооч нь би сая зам дээр хүний дээгүүр гараад явчихлаа, сандраад цаашаа явчихлаа, Тэгээд жаахан зогсож байгаад тайвшраад ирлээ гэж хэлээд ирсэн. Энэ жолооч ганцаараа ирсэн. ...Намайг хөдөлгөөндоролцоод явж байх үед зам дээр хүн явж байгаа харагдсан. Энэ үед би 1-р эгнээнд машинаа шахаж зогсоогоод машинаас буусан. Энэ үед хажууд хүн харагдаагүй. Харин сүүлд хүний дээгүүр гарсан Прүс машиныг ирсэний дараа нэг залуу гарч ирээд би анх энэ хүнийг зам дээр мөргүүлээд шидэгдэж байхыг харсан. Тэр мөргөсөн машин нь мөргөөд шууд зугтаад явсан. Тэгээд би утасгүй явсан болохоор гэрлүүгээ явж утсаар цагдаад дуудлага өгөөд ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зам дээр хэвтэж байсан хүн өмнө нь машинд мөргүүлээд зам дээр хэвтэж байсан байна гэж ойлгосон. Осол гарах үед зам орчин сийрэг, хөдөлгөөн багатай, хальтиргаа гулгаа байхгүй байсан. Гудамж замын гэрэлтүүлэг хэвийн хэмжээнд зам дээрх зүйлс харагдаж байсан. ...Намайг анх зам дээр хүн хэвтэж байгааг харах үед 2-р эгнээнд хүн хэвтэж байсан. Тэгэхдээ хөдлөхгүй, ямар нэг хөдөлгөөнгүй, ертөнцийн зүгээр баруун урагш харсан байдалтай, баруун хөл нь зүүн хөл дээгүүрээ сольбосон байдалтай хэвтэж байсан. ...гэх мэдүүлэг .../хх-:57-58/,

...тухайн үед 2-р эгнээнд хүн байна гэдгийг мэдэх боломжгүй байсан бөгөөд зам дээр хар бараан өнгийн зүйл л харагдаж байсан. ...10-д метр газарт тулж ирээд хүн байна гэдгийг мэдсэн. ....зам дээр хэвтэж байсан хүн ерөөсөө хөдлөөгүй, ...Прүс машин дайрч гарснаас хойш 8-10 минутын дараа эргэж ирсэн. ...зам дээр хэвтэж байгаа хүнийг дайрсан гэр Прүс машин миний ард явж байсан нь магадгүй л юм. Учир нь намайг 2 дугаар эгнээгээр явж байгаад урд хүн хэвтэж байхыг хараад баруун гар тийш дараад, 1 дүгээр эгнээнд ослын гэрлээ асаагаад зогсох үед хажуугаар гарч хэвтэж байсан хүнийг дайраад гарсан... гэх мэдүүлэг .../хх-59-60/,

  • Гэрч Н.Х-гийн  өгсөн: ...намайг гэртээ ирэх үед П

халамцуу, согтуу байсан. ...би хэзээ машин авч гарсан талаар нь мэдэхгүй байна. ....энэ Мазда Демио маркийн 4337 УНИ улсын дугаартай машин П-ийн  өөрийн машин, П өөрөө жолооддог юм. ... гэх мэдүүлэг .../хх-61-62/,

  • Гэрч М.М-ийн  өгсөн: ....2018.10.29-ний өдөр 23 цаг өнгөрч байх

үед өөрийн Прүс маркийн 8390 УБИ улсын дугаартай машиныг жолоодон толгойтын Арвайн үндэс ХХК-ий хойд замд явах үед би 1-р эгнээгээр явж байтал урд 1-р эгнээнд нэг машин аваараа татаад зогсож байсан. Тэгэхээр нь би машин зүгээр зогсож байна гэж бодоод 2-р эгнээрүү шилжээд гартал миний машин ямар нэг зүйл дайраад гарсан. Түс тас гээд донслоод явсан. Би тэгэхээр нь нохой дайрчихлаа гэж бодсон. Тэгээд би сандраад цааш нь жаахан яваад зогссон. ...жаахан зогсож байгаад тайвшраад ер нь юу дайрчихав очоод үзье гээд иртэл зам дээр хүн хэвтэж байсан. 1-р эгнээнд зогсож байсан машин байсан газартаа зогсож байсан. ..би очоод харалгүй дээгүүр нь гарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгтэл зам дээр хэвтэж байсан хүний хажууд зогсож байсан машины жолооч би энэ хүнийг зам дээр хэвтэж байна гэж бодоод замаас гаргая гэж зогсож байтал чи дээгүүр нь гараад явчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг .../хх-63-64/,

- 4337 УНИ улсын дугаартай Маздо демио маркийн тээврийн хэрэгслийн баруун талын холын гэрэл асахгүй, ойрын гэрэл баруун зүүн асахгүй, хойд тормос зогсохгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-84-87/,

  • Шинжээчийн дүгнэлт:... 4337 УНИ улсын дугаартай Маздо демио маркийн

тээврийн хэрэгслийн жолооч П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А. Согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,  Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооын механизм ажиллахгүй болсон, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй боллсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 2.5 Зам тээврийн осол холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаадлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй.../хх-112-113/,

  • Шинжээчийн дүгнэлт: ...Талийгаач нь хавсарсан олон тооны гэмтлийн

улмаас шууд нас баржээ ... .../хх-118-119/,

  • Шинжээч Г.Ханхүүгийн: ...Талийгаач нь эхний машинд мөргөгдөх үедээ

амьдрах боломжгүй хүнд гэмтлүүдийг авч шууд нас баржээ. Дараагийн машин мөргөхөд талийгаачийг нас барсан, цогцос дайрагдсан, чирэгдсэн гэж үзэхээр байна. .... .../хх-127/,

  •  Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг .../хх-27-31/,
  • Ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Цагдаагийн ерөнхий

газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Ханбогд кашмер ХХК тодорхойлолт .../хх-66-73/,.../хх-127/,

  • Гэрч С.Б-гийн өгсөн: ... 2018.10.29-ний өдөр 23 цаг өнгөрч

байхад М надруу залгаад би ажил тараад гэртээ харьж явна гэж ярьсан. Тэгээд 00  цагийн үед манай дүү залгаад М  толгойтын тэнд гэрлүүгээ ирж яваад осолд холбогдсон байна гэж хэлсэн....би өөрийн ээжид хэлээд хамт замын цагдааруу очсон. ...сүүлд М би гэрлүүгээ явж байтал Арай үндэс ХХК-ий хойд замд миний урд явсан машин 1-р эгнээрүү шахаж зогсоод аваарын гэрлээ татсан. Тэгэхээр нь би 2 дугаар эгнээрүү шилжээд гараад иртэл 2-р эгнээ дээр нэг хар юм байсан. Тулж ирсэн учир дээгүүр нь гараад явсан. Гэтэл түс тас гээд сонин юм харагдсан. Тэгээд би айгаад цааш нь явж байгаад зогссон. Зогсоод юу дайрчихваа гээд буцаад очсон. Гэтэл зам дээр дайрагдсан зүйл нь хүн байсан. Би очоод тэнд байсан хүмүүст би дээгүүр нь гарчихлаа гэж хэлсэн...гэж ярьсан...гэх мэдүүлэг... .../хх-75-76/,

  • Автотээврийн хэрэгслийн үндэсний төвийн ТӨҮГ Сонгинохайрхан

техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт: ...1. 4337  УНИ улсын дугаартай Мазда маркийн Демио загварын тээврийн хэрэгслийн баруун холын гэрэл асахгүй. Ойрын гэрэл баруун зүүн асахгүй, зөв талын хажуу дохио асахгүй, урд талын шил хагарсан, урд копуд хонхойсон, мотор хропноос тос гоожилттой. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэсэн. EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хөдөлгүүрийн утаа стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 1,3 мм, урд дугуйн тормосны хүч зүүн талдаа 2,0 Кн, баруун талдаа 1,8Кн, зөрүү нь 10 хувь, стандарт (<20%>), хойд дугуйн тормосны хүч зүүн талдаа 1,0Кн, баруун талдаа 0,2Кн, зөрүү нь (80%) (стандарт <30%) буюу хойд дугуйн тормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэхгүй, зогсохгүй байна. Зогсоолын тормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 14600сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0cd, (cтандарт 10000-225000 cd)  байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна..., 2. Баруун холын гэрэл асахгүй, ойрын гэрэл баруун зүүн асахгүй, зөв талын хажуу дохио асахгүй, урд талын шил хагарсан, урд копуд хонхойсон. Мотор хропноос тос гоожилттой, хөдөлгүүрийн утаа стандартын шаардлага хангахгүй, хойд тоормос зогсохгүй, дуут дохио ажиллахгүй, 3. ...баруун талын холын гэрээл асахгүй, ойрын гэрэл баруун зүүн асахгүй, хойд тоормос ажиллахгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. 4. ...баруун талын холын грэл асахгүй байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдаж хойд тоормос зогсохгүй байгаа нь тоормосны мөр уртсах байдлаар нөлөөлнө. Тухайн зам тээврийн осол хэрэг гарахад хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй…. /хх-84-87/,

  1. Шинжээчийн дүгнэлт: ...1. шинжилгээнд П гэж хаягласан хуруу

шилтэй 4 мл орчим цусыг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “П”  гэж хаягласан хуруу шилтэй цусанд 3,4

промилли спиртийн агууламж илэрч байна.

  1. Цусан дахь 3,4 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ... /хх-97/,

 

Шинжээчийн дүгнэлт: ... 4337  УНИ улсын дугаартай Мазда маркийн Демио загварын тээврийн хэрэгслийн жолооч П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А. Согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,  Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооын механизм ажиллахгүй болсон, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй боллсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 2.5 Зам тээврийн осол холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаадлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”- гэсэн заалтуудыг зөрчсөн байх магадлалтай,

- 8390 УБИ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,  Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооын механизм ажиллахгүй болсон, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй боллсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 2.5 Зам тээврийн осол холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаадлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байхе  гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

    - Явган зорчигч П.Бнь замын хөдөлгөөний дүрмийн 3.9 явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. А. Явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г. Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах- гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй... /хх-113/,

Шинжээчийн дүгнэлт: ...1.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун зүүн чулуулаг яс, турк эмээл дайрсан хөндлөн хугарал, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсны доорх тархмал цусан харвалт, хатуу хальсны урагдал, баруун зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, эрүү ясны зөрүүтэй далд хугарал, хоёр талын цээжний хэлбэр алдагдуулсан олон хавирганы хугарал, уушгины хатгагдсан шарх, зүүн уушгины бүрэн авчилт, үнхэлцэг хальсны урагдал, зүүн ховдлын урд ханын хатгагдсан шарх, гол судасны уруудах хэсгийн бүрэн бус тасрал, цээжний хөндийн цус хуралт 200мл, өрцний урагдал, элэг, дэлүү бөөрний урагдал, задрал, баруун эгэмний хөндлөн зөрүүтэй, далд хугарал, сээрний 3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун зүүн умдаг ясны үйрч бяцарсан далд хугарал, зүүн дунд чөмөг, шаант ясны хөндлөн ил хугарал, баруун далд чөмөгний далд хугарал, өгзөг салтааны эдийн хугарал бүхий шарх, баруун хуухнагт шарх, зулгаралт, эрүү хамрын нуруу, баруун зүүн хацар шанаа, дух, зүүн чихний омог, зүүн тохой, сарвуу, дал, мөр, шилбэ, өвдөг, хэвлий, нуруу бүсэлхий, баруун гуя, тахиманд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдоогүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас шууд нас баржээ.

5. Талийгаач нь 2018.10.30-ны өдрийн 03 цаг 20 минутанд хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ.

6. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... /хх-118-121/,

 

Шинжээч Г.Х-гийн өгсөн: ....цогцост хийсэн гэмтлүүд нь хэрэг болсон

цаг хугацаанд буюу ойролцоо нэг цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтлүүд байсан. Харин баруун чамархайн суурийн хэсгийн уйланхай буюу тархины эдийн хуучин цус хуралт, няцрал нь хуучин гэмтэл бөгөөд үүссэн цаг хугацааг нь нарийвчлан тогтоох боломжгүй.  ....Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүд хүчтэй мөргөлт, доргилтын улмаас амьддаа үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх бөгөөд эхний машины хүчээр амь нас аврах боломжгүй хүнд гэмтлийг авч шууд нас барсан байна. ....талийгаачийн цогцост учирсан хэвлий, бүсэлхий, нуруу, баруун тахимны зулгаралт, өгзөг, салтааны эдийн дутагдал бүхий шарх, баруун хуухны шарх, төмсөгний иврэлт, баруун дунд чөмөг ясны далд хугарал гэмтлүүд дайрагдаж чирэгдэх үед буюу нас барсны дараа учирсан гэмтлүүд байна. ....талийгаач нь эхний машинд мөргөгдөх үедээ амьдрах боломжгүй хүнд гэмтлийг авч шууд нас баржээ. Дараагийн машин мөргөхөд талийгаачийг нас барсан цогцос дайрагдсан, чирэгдсэн гэж үзэхээр байна. ...гэх мэдүүлэг /хх-127/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын: ....

  1. Б.П нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Б.П нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.П нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
  3. Б.Пш нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. Б.П нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Б.П нь хэрэг хариуцах чадвартай байна. ....гэх дүгнэлт /хх-131-

132/,

            - шүүгдэгч Б.П-ийн  мөрдөн байцаалтад өгсөн:... Сонсгож байгаа зүйл ангийг ойлгож байна. санал хүсэлт алга. 2018.10.29-ний өдөр 18 цагийн үед ажил тараад машинаа ахаараа засуулж дуусгаад хамт архи уусан. ...ахтайгаа нийлж 0.75-ийн 1 шил архи хувааж уусан. ....архиа ууж дуусаад би 21-р хороололруу архинд явсан. ....баарнаас 1 шил архи аваад 21-р хорооллоос Толгойтруу ахынхдаа очих гээд явж байтал 1-р эгнээгээр явж байтал урд 1-р эгнээнд тохижилт үйлчилгээний машин буюу хогны машин зогсож байсан. Тэгэхээр нь би 2-р эгнээрүү дараад ортол баруун гар талаас буюу хогны машины урдуур нэг хүн гарч ирээд миний машины баруун урд хэсэгрүү орж ирсэн. Тэгээд би мөргөсөн. Намайг мөргөх үед явган зорчигч миний баруун гар талруу буюу машины жолооч талруу шидэгдэж газарт унасан. ....би баруун гар талын толиндоо хартал явган зорчигч миний баруун хойно зам дээр хөдлөж байх шиг болохоор нь би сандраад хөдлөөд явсан. ...толгойтод байдаг ахынхаа хашаанд машинаа оруулж баруун хойш чиглэлд харуулаад машинаа тавиад, ахын хашаанаас гараад зүүн хойд талын гүүрэн доор орж авч явсан архиа ганцаараа уусан. Энэ архи 0.5 литрийн архи байсан. Архиа ууж суутал цагдаа ирээд намайг барьсан....Би явган зорчигчийг мөргөөд тоормоз гишгэсэн дороо зогссон. Тэгээд би толиндоо харах үед явган зорчигч хөдлөж байх шиг харагдахаар нь яваад өгсөн...гэх мэдүүлэг хх-141-143/, ял шалгах хуудас, цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, автотээврийн үндэсний төвийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт хх-145-153/,шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.П-н автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Б амь насыг хохироосон,  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7.782.100 төгрөг нэхэмжилсэн баримт гаргасан хх-166-206, 210-222/, боловч 3.000.000 төгрөг авсан болохоо бичгээр илэрхийлсэн /х-220/ байна. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч иргэнд учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав. 

Бусад асуудал: Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Б.П автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Батсайханы амь насыг хохироосон,

хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ....жилийн хугацаагаар хасч, ...... жил......сарын хорих ялаар, мөн хуулийн  тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .............................торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.П-д  оногдуулсан .................торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар хорих ялын нэг хоногоор тооцож Б.П-ийн  эдлэх ялыг ................................. хорих ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

 

            5. Шүүгдэгч Б.П-ийн  ................ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.П-г  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн тооцсугай.     

 

            7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР