| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/01165/и |
| Дугаар | 209/МА2025/00036 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2025/00036
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 307/ШШ2025/00433 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага “55,743,200 төгрөг гаргуулах " тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага “2,771,950 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд *******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* миний бие өөрийн эхнэр *******аар дамжуулан “*******” ХХК-ийн Хүслийн хотхон орон сууцны 2023 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй ******* тоотод 2 өрөө 48.25 м.кв байранд болон 16 м.кв авто машины зогсоолын хамт захиалга өгч №8-1-69 болон №8-1-9г гэрээ байгуулан төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээний 5.4 дэх заалтыг үндэслэн гүйцэтгэгч нь байр хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн ба энэхүү хугацаа хэтэрсэн тохиолдолд энэ өдрөөс эхлэн алданги тооцож эхлэх талаар дурдсан.
Гүйцэтгэгч нь дээр дурдсан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулж өгч чадаагүй ба байрыг ашиглалтад оруулж өгөхгүй байгаатай холбогдуулан захиалагч миний бие 2023 оны дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шинэ хорооллын 11 дүгээр баг, *******, тоотыг сарын 850,000 төгрөгөөр тооцон түрээслэн суух гэрээ байгуулж нүүж орон одоог хүртэл амьдарч байна.
2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар захиалагч миний биед учирсан бодит хохирол болох түрээсийн төлбөрийн хэмжээ 5,950,000 төгрөг болоод байна. Энэ тухайгаа гүйцэтгэгчтэй уулзах бүрдээ илэрхийлж байрыг хурдан ашиглалтад оруулж өгөх хүсэлтээ илэрхийлж байсан. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар барилгын ажлыг дуусгаж Улсын коммист хүлээлгэж өгөх талаар албан бичиг өгсөн хэдий ч барилгын ажлыг өнөөдрийн байдлаар буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дуусгаагүй, Улсын комисст хүлээлгэн өгөх ажил эхлээгүй байна. Иймд захиалагч миний бие гэрээнд тусгагдсаны дагуу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алданги болон бодит хохирлыг дараах шаардлагын дагуу гүйцэтгэгч “*******” ХХК-аас нэхэмжилж байна.
№8-1-69 тоот гэрээний 6.2 “*******” ХХК-ийн №23098 тоот албан бичгийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алданги төлбөр болох 48,809,700 төгрөг,
№8-1-9г тоот гэрээний 6.2 “*******” ХХК-ийн №23098 тоот албан бичгийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийн хүртэл буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх алданги төлбөр болох 983,500 төгрөг,
2023 оны дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Шинэ хорооллын 11 дүгээр баг, *******, тоотыг сарын 850,000 төгрөгөөр тооцон түрээслэн суусан төлбөр буюу бодит хохирлын хэмжээ 5,950,000 төгрөг, нийт 55,743,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / 1 х.х 1-2 /
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
..Манай байгууллага *******тай захиалгаар орон сууц, гараашны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Байгуулсан гэрээний дагуу төлбөр мөнгийг авсан, барилгын ажлаа гүйцэтгэсэн. Гэрээний 5.4 дэх заалтын дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтоосон. Тус хугацаанд барилгыг бүрэн дуусгаж чадаагүй. Барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байсан.
Жич: Барилгын халаалтаа авсан, барилгын бүх хана, өрөг бүтээцийн тэгшилгээ, хийгдсэн, айлуудын хаалга суугдаж, ариун цэврийн өрөөний плита наах ажил, дотор заслын ажил хийгдэж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш заслын ажлаа үргэлжлүүлэн хийж дуусгаж, захиалсан лифт ирж суурилуулснаар барилгын ажил дуусаж, ашиглалтад өгч байна. ын гаргасан гомдлын тухайнд анх гэрээ байгуулах үед д үнийн хөнгөлөлт үзүүлсэн. 1 м.кв орон сууцны үнийг 100,000 төгрөгөөр буюу 4,825,000 төгрөг, граашид 500,000 төрөг, нийт 5,325,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн үнийн дүнгээр гэрээ байгуулсан.
Байгуулсан гэрээний үнийн дүн 1 м.кв нь нэмэгдсэн өртгийн албан татвар ороод 1,800,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татваргүй цэвэр дүнгээр 1,636,363 төгрөг. Энэ нь барилгын өртгөөсөө ч хямд үнэ юм. Бид анх байгуулсан гэрээний үнийн дүнгээ баримтлан үнийн өсөлт бусад нэмэгдэл зардлыг гүйцэтгэгч тал дангаар хариуцан барилгаа дуусгаж байгаа билээ.
Гэрээний 6.2-т заасны дагуу гүйцэтгэгч тал захиалагч талд орон сууцанд 2,879,946 төгрөг, граашид 580,300 төгрөг, нийт 3,460,246 төгрөг төлөхөөр байна.
Гэрээний 6.1-т заасны дагуу захиалагч тал гүйцэтгэгч талд орон сууцанд 1,840,950 төгрөг, граашид 931,000 төгрөг, нийт 2,771,950 төгрөг төлөхөөр байна.
Барилгын ажиллах хүч, хүний нөөцийн дутагдлаас шалтгаалж барилгын заслын ажил удааширч, хугацаа хоцорч, захиалагч талд ч гүйцэтгэгч бидэнд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж өгөхийг хүсье гэжээ. / 1 х.х 45-46 /
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №8-1-69 тоот орон сууц захиалгын гэрээгээр захиалагч *******д 48.25 м.кв 2 өрөө байрыг тухай үеийн үнээс м.кв тутамд 100,000 төгрөг буюу орон сууцан дээр 4,835,000 төгрөг, граашд 500,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөгт авсан. Бид анх байгуулсан гэрээний үнийн дүнгээ баримтлан үнийн өсөлт бусад нэмэгдэл зардлыг гүйцэтгэгч тал дангаар хариуцан барилгаа дуусгаж ашиглалтад оруулсан. Байр ашиглалтад орох үеийн зах зээлийн үнэ орон сууц нь м.кв 3,000,000 төгрөг, грааш 30,000,000 төгрөг байсан.
Захиалагч тал маань байраа хүлээж авсан, гэрчилгээгээ мөн авсан, байр худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа хүлээн авсны дараа захиалагч *******ын нөхөр ******* нь манай байгууллагаар 55,743,200 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан.
Иймд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №8-1-69 тоот гэрээний 6.1 дахь хэсэгт заасан дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д орон сууц болон граашны төлбөр төлөх хугацааг хоцроосон тул дараах тооцооллоор орон сууцны алданги 1,840,950 төгрөг, гараашны алданги 931,000 төгрөг, нийт 2,771,950 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /1 х.х 223 /
4. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Тус шүүхэд “*******” ХХК нь миний бие *******ад холбогдуулан 2,771,950 төгрөгий гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдсан тооцоолол алдаатай байх тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 х.х 235 /
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын сөрөг нэхэмжлэлийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Тус шүүхэд “*******” ХХК нь миний бие *******ад холбогдуулан 2,771,950 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдсан тооцоолол алдаатай байх тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 11,017,920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 44,725,280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас 1,926,650 төгрөгийг гаргуулан хариуцагч “*******” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 845,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,666 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,302 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 191,236 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 45,776 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д 2023 оны дугаар сарын 27-ны өдөр иргэн тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, шинэ хорооллын 4- тоот орон сууц түрээсийн гэрээ байгуулж, 2023 оны дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 04 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нэг сарын 850,000 төгрөгөөр 7 сарын хугацаанд орон сууцыг түрээслэн, нийт 5,950,000 төгрөгийг т төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд үүнийг хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул үндсэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй юм” гэж дүгнээд шийдвэрийн тогтоох хэсэгт үүнийг орхигдуулж бичсэн нь ойлгомжгүй байна.
Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 8-д “.. Мөн алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байсан учир хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нийт гүйцэтгэлийг 30 хувь гэж үзэж үүнээс алдангийг тооцох нь хуульд нийцнэ.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Талуудын байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8-1-69 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний хувьд 331 хоногийн хугацаа хэтрүүлсэн, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 08-1-9 г дүгээртэй Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний хувьд 515 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хариуцагч маргаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д “..Тооцоолоход: - Орон сууцны хувьд гүйцэтгээгүй үүрэг 86,850,000*30%=26,055,000 төгрөг, үүнээс 0.2 хувийн алданги тооцоход нэг өдрийн алданги 52,110 төгрөг байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн 211 хоног бодоход 10,796,370 төгрөг байна.
-Авто зогсоолын хувьд гүйцэтгээгүй үүрэг 17,500,000*30%=5,250,000 төгрөг, үүнээс 0.02 хувийн алдангийг тооцоход нэг өдрийн алданги 1050 төгрөг байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн 2011 хоногоор бодоход 221,550 төгрөг байна” гэж илт хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэргийн оролцогчийн эрх, үүрэг хэсгийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж тодорхой заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй тул хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд гомдолд дурдсан асуудлуудыг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргаж байна.
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн боловч хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
8. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 55,743,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан 2,771,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргээс судалбал:
9. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 8-1-69 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч “*******” ХХК-тай байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын -р баг, 14-р хороолол, Хүслийн хотхоны 216 айлын 8-р байрны 1-р орцны тоот 48.25 м.кв 2 өрөө орон сууцыг барих ажлыг “*******” ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, орон сууцны нийт үнийг 86,850,000 төгрөг байхаар, мөн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08-1-9г дугаартай захиалгаар автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын -р баг, 14-р хороолол, Хүслийн хотхоны 8-р байр, тоот зоорийн давхрын 16 мкв авто зогсоолыг ******* ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, авто зогсоолын нийт үнийг 17,500,000 төгрөгөөр байхаар тус тус тохиролцож, гэрээний 5.3-т зааснаар орон сууц болон автомашины зогсоолыг барьж гүйцэтгэн 2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар заажээ.
10.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.
Харин талууд орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйгээс учирсан алданги, хохирлын талаар маргасан байна.
11. Анхан шатны шүүх талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцаа болон үйл баримтыг зөв тогтоож, маргаж буй асуудлыг зөв тодорхойлжээ.
. Хариуцагч “*******” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй болох нь тэдний захиалагч нарт хүргүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 23098 дугаартай албан бичиг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 102/
13. Нэхэмжлэгч *******, ******* нар нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйгээс үүдэн тай орон сууц хөлслөх гэрээг байгуулж, 2023 оны дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нэг сарын 850,000 төгрөгөөр 7 сарын хугацаанд орон сууц хөлсөлж нийт 5,950,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Энэ нь хариуцагч /гүйцэтгэгч/ нар үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч /захиалагч/ нарт учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоож, дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас орхигдуулан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
14. Зохигчийн хооронд байгуулагдсан 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн №8-1-69 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д “...захиалагч энэхүү гэрээний 2.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө”, 6.2-т “гэрээний 5.4-т заасны дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшлогдсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж”,
2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №08-1-9г дугаартай захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д “... захиалагч энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө”, 6.2-т “ гэрээний 5:4-т заасны дагуу авто зогсоол хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0,02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж тус тус заасан.
Хариуцагч “*******” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйгээс алданги төлөх талаар тохиролцож гэрээнд заасан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар алдангийг төлөх үүрэгтэй байна.
15. Анхан шатны шүүх алдангийг 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс, гүйцэтгээгүй үүргийг 30 хувь, хугацаа хэтэрсэн хоногийг 211 хоног гэж тооцжээ.
Хариуцагч тал 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш барилгын ажил зогсолтгүй явж байсан, 90 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж маргаж байх боловч энэ талаар захиалагч нарт мэдэгдээгүй, нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийг 30 хувь гэж тооцсоныг буруутгах боломжгүй байна.
Хэргийн 161 дүгээр талд авагдсан “*******” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 24090 дугаар албан бичигт “улсын комисс ажиллах өдрийг тогтоож өгөх тухай” хүсэлтийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлж байсан хэдий ч нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон тул орон сууц ашиглалтад орох хугацаа хэтэрсэн хоногийг хойшлуулсан хугацаа болох 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу 291 хоног гэж тооцон хугацаа хэтэрсэн хоногийг зөвтгөх нь зүйтэй.
Дээрх хугацаагаар алдангийг тооцвол орон сууцны хувьд гүйцэтгээгүй үүрэг 86,850,000х30%=26,055,000 төгрөг, үүнээс 0,2 хувь алдангийг тооцоход нэг өдрийн алданги 52,110 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног болох 291 хоногоор /52,110х291хоног/ бодоход 15,164,010 төгрөг гэж тооцлоо.
16.Иймд хариуцагч “*******” ХХК-иас 21,335,560 /15,164,010+5,950,000+221,550/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 34,407,640 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
17.Талууд авто зогсоолын гүйцэтгээгүй үүрэгт тооцсон алданги болон сөрөг нэхэмжлэлийн талаар маргаагүй, гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 307/ШШ2025/00433 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 21,335,560 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 34,407,640 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтыг
“...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 264,628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 45,776 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 381,576 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.МЯГМАРСҮРЭН