Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2025/00049

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул*******лж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00601 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******,

 

Хамтран хариуцагчид: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн *******,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн *******,*******,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн*******,******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02-ны 9-1/3577 тоот албан бичиг, 2024 оны 5 сарын 10-ны өдрийн 9-1/1449 тоот албан бичиг, 2024 оны 9 сарын 23-ны өдрийн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 01/2560 тоот хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгуулах " тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд   нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн*******ар Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

а. ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ. 27.2.3-т Тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл; 27.2.5-д Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл; 27.2.7-д Төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл. гэж хуульчилсан. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18070012/06 буюу цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолтой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

б. 2021.4.9-2024.12.28 хүртэл Зжил 8 сар 17 хоногийн турш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.5, 27.2.7-д заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлүүд арилаагүй байхад ******* надад санхүүгийн асар их дарамт учруулж, улмаар эрх зүйн байдлыг дордуулж , 2024 оны 5 сард 650000 төгрөг, 2024 оны 6,7 сард 1300000 төгрөг, 2024 оны 9, 10,11,12 сард тус тус 500000 төгрөг, нийт 2000000 төгрөгийн суутгал хийсний улмаас асар их санхүүгийн дарамт үүсгэж, 2025 оны 1 сарын 2-ны өдрийн цалингийн зээд, бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлээ төлөх, амьд явах амьжиргаатай байх эрх зөрчигдөж байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02-ны 9- 1/3577 тоот албан бичиг, 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 9-1/1449 тоот албан бичиг, 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 24/03 тоот тогтоол, 2024 оны 09 сарын 23- ны өдрийн “Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”, 2024 оны 10 сарын 22-ны 01/2560 тоот хууль бус албан бичгүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. / х.х 1-2 /

2. Хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарын татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч *******ийн талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авахад “” сургуульд ажилладаг бөгөөд түүний өмчлөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6-р хороолол, тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байх тул хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”-ыг ажил олгогчид хүргүүлсэн.

Төлбөр төлөгч ******* нь ажлын газраа өөрчлөн “Ерөнхий боловсролын сургууль”-д ажилладаг болсон байх тул 18070012/06 дугаартай тогтоолыг цалин орлогын 50 хувиар суутгал хийлгэхээр ажил олгогчид хүргүүлсэн. Төлбөр төлөгч ******* нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч тус газарт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын*******д тус тус гомдол гаргасныг хянаад ...хариуг *******т тус тус өгсөн. Төлбөр төлөгч ******* нь дахин ажпын газраа өөрчлөн 2024 оны 08-р сараас “Ерөнхий боловсролын 1”-д ажилладаг болсон байх тул 18070012/07 дугаартай тогтоолыг цалин орлогын 50 хувиар суутгал хийлгэхээр ажил олгогчид хүргүүлсэн. Ажил олгогч тогтоолд заагдсаны дагуу цалин орлогын 50 хувиар суутгал хийхгүй байсан тул төлбөр төлөгч *******ийн цалингийн мэдээлэл болон цаашид тогтоосон хувиар суутгал хийгээгүй буруутай албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцох талаар албан бичгийг хүргүүлсэн. Төлбөр төлөгч ******* нь дахин

гомдол гаргаснаар Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 12-р сарын 02-ны өдрийн 9-1/3577 дугаартай албан бичгээр “гомдлыг хангахаас татгалзан хариуг өгсөн байна.

Төлбөрийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх хүртэл суутгана.” гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Тус хуулийн 27 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.2.5, 27.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд төлбөр төлөгч ******* нь ажил эрхэлдэг, түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тогтоогдож байх тул ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 тус тус заасан байх тул Шийдвэр гүйцэтгэх албаны Дотоод хяналтын хэлтсийн*******, хурандаа нарыг хариуцагчаар оролцуулах хүсэлт нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчөөс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч хариуг өгсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 1 х.х 93-95, 103-105, 107- 109, 116-118/

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дотоод хяналтын хэлтсийн******* овогтой , хамтран хариуцагчид: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангийн *******, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн *******,*******, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн*******,******* нарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02- ны 9-1/3577 тоот албан бичиг, 2024 оны 5 сарын 10-ны өдрийн 9-1/1449 тоот албан бичиг, 2024 оны 9 сарын 23-ны өдрийн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 01/2560 тоот хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын а гуул га:

Гомдлын үндэслэл:

Нэгдүгээрт: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шуух хэргийн болон шуух хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухай гомдол:

Хариуцагч Хурандаа хууль сахиулагч нь 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 01/116 тоот албан бичгээр тус газрыг төлөөлж, *******, нарыг шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль сахиулагч , ******* нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2, 25.2.2, 25.2.3, 25.2.4-д заасан үүргээ эс биелүүлж, 2025 оны 4 сарын 21-ний өдөр шүүх чинь намайг дуудаагүй, төлбөр төлөгчөө гэж тохуурхан доромжилж, хуулиар айлган сүрдүүлж, нуусан баримтаа гарган өгсөн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль сахиулагч ******* нь Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2, 25.2.1, 25.2.2, 25.2.4 дэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль сахиулагч , ******* нар нь бүлэглэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 8-ны өдрийн 307/ш32025/02576 тоот шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 307/ш32025/020023 тоот шүүгчийн захирамжийг зөрчиж, хэргийн бодит үнэнийг нуун дарагдуулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 2022/ шцт/300 шийтгэх тогтоолтой Эрүүгийн тоот хэрэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/1111112025/00601 тоот шийдвэртэй иргэний хэргийг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд 2025 оны 4 сарын 21-ний өдөр хүртэл зориуд нуусан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч, яллагдагч нь 2021.2.26-наас 2021.12.28 хүртэл 10 сар 2 хоногийн турш цар тахлын хүнд хэцүү үед хууль зөрчиж, айлган сүрдүүлж байгаад 2021.12.28-ы өдөр хүчээр төлбөр гаргуулж болохгүй хөрөнгөөс суутган авсан 600000 төгрөг,

Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч *******, 231-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар бүлэглэж, сургуулиас 2024.05.31-ний өдөр 650000 төгрөг 2024.06.25-ны өдөр 1300000 төгрөг, 1д ажиллаж байхад 2024.10.9-ний өдөр 500000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 500000 төгрөг, Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч *******, 231-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар бүлэглэж2025.01.20-ны өдөр 1000000 төгрөгнийт 3,950,000 төгрөгийн хууль зөрчиж суутгаж аваад гэгч этгээд рүү шилжүүлж, хууль бус шийдвэр үйл ажиллагаа явуулж хэргийн бодит үнэнийг шүүхээс нууж, шүүхийг хууран мэхэлсэн байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00601 тоот шийдвэр гарсан шүүгч нь нэхэмжлэгч ******* би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ыг заавал оролцуулж өгнө үү, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаадаг, нуудаг, үзүүлдэггүй, худал мэдүүлэг өгдөг гэж тайлбарласаар байхад ...хуулийн заалтыг ноцтой зөрчиж, хариуцагч нарт давуу байдал бий болгож, “илт хууль бус” шийдвэр гаргасанд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн 307/ШШ2025/00601 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийн болон шуух хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухай гомдол

...нэхэмжлэгч ******* би хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2 удаагийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан нь ...хуулиар олгосон эрхүүдийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул анхан шатны шүүхийн 307/ШШ2025/00601 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Гуравдугаарт: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шуух хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухай гомдол

...2005.4.1-ний өдрөөс өмнө болон 2005.04.01-ний өдөр нийтийн албан тушаалтан, албан хаагч, өөртөө бусдад давуу байдал бий болгох зорилгоор ... бүлэглэж, Монгол Улсын гадаад паспортыг бусдад ашиглуулах зорилгоор бүлэглэн байнга үйлдсэн гэм буруутай бөгөөд *******ийн хуулиар хамгаалагдсан нууцад халдаж, миний овог нэр, регистрийн дугаартай ДА тоот иргэний үнэмлэх олгосон этгээд, Е серийн хуурамч гадаад паспорт олгосон , ахлах байцаагч, , ******* нарын гэр бүлийн нууцад халдаж хуурамч гэрлэлтийн гэрчилгээ үйлдэн олгосон этгээд, 2005.04.01-ний өдөр хуурамч мэдүүлэг бөглөсөн этгээдүүд бүлэглэж, 2005.4.1-2025.4.26 хүртэл 20 жил 25 хоногийн турш Монгол Улсын иргэн ******* миний овог, нэр, регистрийн дугаартай хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт гэрлэлтийн гэрчилгээг устгаж, Улсын бүртгэлийн цахим санд ******* намайг хуурамч иргэний үнэмлэх гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг улсын бүртгэлийн цахим санд оруулжээ.

2005.оны 4 сарын 16-наас - 2012 оны 6 сарын 29 хүртэл 7 жил 2 сар 13 хоногийн турш ашиглаж, хадам эгч Монгол Улсын хилийг 11 удаагийн давтан үйлдлээр хууль бусаар нэвтэрч, гийн эзгүйд түүний хүчингүй болсон иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглаж, манай гэр бүлийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 4-р баг, , тоот 3 өрөө орон сууцыг шилжүүлэх эрхийг хязгаарласан хуурамч худалдах- худалдан авах гэрээг нотариатч гэрчлэн баталж, улсын бүртгэгч бүртгэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, нотариатч “илт хууль бус” хэлцлийг гэрчлэн батлах Эрүүгийн хуулийн 148.4, Эрүүгийн хуулийн 155.2-д заасан гэмт хэргийг үйлджээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор 2012 оны 9 сарын 20-ны өдөр 835 тоот “илт хууль бус" шийдвэр гаргажээ. ...нэхэмжлэгч *******ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хянуулахаар хүргүүлсэн атлаа хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн 307/ШШ2025/00601 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Дөрөвдүгээрт: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлээр гомдол гаргах тухай

Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.2, 27.2.3-т хуульчилжээ. 2005.оны 4 сарын 16-наас - 2012 оны 6 сарын 29 хүртэл 7 жил 2 сар 13 хоногийн турш ашиглаж, хадам эгч Монгол Улсын хилийг 11 удаагийн давтан үйлдлээр хууль бусаар нэвтэрч, ... гэмт хэргийг үйлджээ.

Дээрх гэмт хэргийг нуун далдлах халхавчлах зорилгоор ..., ******* нар гэмт үйлдлийн улмаас үр хүүхдээ тэжээн тэтгэх, эд хөрөнгөө шударгаар эзэмших, хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхийг хангахын тулд аас өндөр хүүтэй мөнгө, “Оюуны хөгжлийн “төвийн мөнгөөр гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн нь аргагүй хамгаалалт байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.2, 27.2.5-д зааснаар ... гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар дээрх төлбөрийг түдгэлзүүлэх ёстой байсан ч хууль бусаар нийт 1200110 төгрөг тус тус цалингаас суутган авч байсан. 2021 оны 2 сарын 17,18,19- ний өдөр намайг сургуулийн ажпын байранд ажлаа хийж байхад шийдвэр гүйцэтгэгч , шийдвэр гүйцэтгэгч ахлах прокурор , Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар бүлэглэж, хуурамч зөрчлийн хэрэг зохион ...хохирогч ыг 10 хоног баривчилсан...

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00601 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Тавдугаарт: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй. хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн үндэслэлээр гомдол гаргах тухай

2021 оны 2 сарын 17,18,19-ний өдөр намайг сургуулийн ажлын байранд ажлаа хийж байхад шийдвэр гүйцэтгэгч , ахлах прокурор , Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар бүлэглэж, хуурамч зөрчлийн хэрэг зохион Эрүүгийн шүүхэд хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгч шүүгч хуурамч нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж, хохирогч ыг 10 хоног баривчилж, 10 хоногийн сургалтад суулгах “шийтгэх тогтоол”-ыг 2021 оны 3 сарын 1 өдөр гаргасан...

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1, 168.1.6 дахь хуулийн заалтыг тус тус үндэслэн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00601 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Зургаадугаарт : Шуух хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шуух дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тухай гомдол

...******* миний овог, нэр, регистрийн дугаартай хуурамч иргэний үнэмлэх гадаад паспорт гэрлэлтийн гэрчилгээг ашиглаж, хадам эгч 2 жил 9 сар 15 хоногийн турш ...гэмт хэрэг үйлдсэн, ... миний гадаадад зорчих эрхийг 2010.9.9-2017.12.27 хүртэл 7 жил 3 сар 18 хоног, 2011.2.11-2019.4.19 хүртэл 8 жил 2 сар 8 хоног хязгаарлаж байгаад, 2013 оны 1 сарын 7-ны өдөр 14 тоот прокурорын тогтоолоор “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох “илт хууль бус прокурорын тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн 249.1, Эрүүгийн хуулийн 250.2, Эрүүгийн хуулийн 13.9-д Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан гэмт хэргийг байнга бүлэглэж үйлджээ. Эдгээр гэмт бүлэглэлд Эрүүгийн хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа: 2013.1.7 +5+10= 2023.1.7 , 2017.12.28+12= 2029.12.28 дуусахаар байжээ.

Дээрх гэмт хэргийг нуун далдлах халхавчлах зорилгоор Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 20-ны өдрийн 835 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн 94 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2013 оны 02 сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоолоор гэм буруугүй , гэм буруугүй нараас төлбөр гаргуулсан “илт хууль бус” шүүхийн шийдвэр гарч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын албан тушаалтнууд дээрх хууль бус шийдвэр гаргасан шүүгч нарт давуу байдал бий болгож, оос гаргуулсан 5 сая төгрөг, гаас гаргуулсан 3.888.000 төгрөг нийт 8.888.000 төгрөгийг Төрийн банкинд шилжүүлж, гэм буруугүй гийн 9 сая төгрөгийг Төрийн банкинд өгсөн гэмт үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор 2017.3.14-2025.5.9 хүртэл 8 жил 1 сар 25 хоногийн турш хууль бусаар манай гэр бүлийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, намайг өртэй этгээд болгож, харагдуулах зорилгоор хуурамч тогтоол гаргаж, айлган сүрдүүлж, эцэст нь 2021 оны 2 сарын 17,18,19-ний өдөр намайг сургуулийн ажлын байранд ажлаа хийж байхад шийдвэр гүйцэтгэгч , ахлах прокурор , Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар бүлэглэж, хуурамч зөрчлийн хэрэг зохион Эрүүгийн шүүхэд хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгч шүүгч хуурамч нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж, хохирогч ыг 10 хоног баривчилж, 10 хоногийн сургалтад суулгах “шийтгэх тогтоол”-ыг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гаргаж, Эрүүгийн хуулийн 21.1.2, Эрүүгийн хуулийн 21.14, Эрүүгийн хуулийн 14.2, Эрүүгийн хуулийн 21.12 , Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 -д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдэж, хохирогч ын амь насыг хохироосон байх бөгөөд хууль ёсны эрх залгамжлагч би болон түүний төрсөн 3 хүүхэд хохирогчийн амь насаа алдсан шалтгааныг олж мэдэх боломжгүй байхад Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.17-ны өдрийн 307/ТМ2025 /00524 дугаартай тэмдэглэлийн 11-12 дахь талд хариуцагч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “

... Нөгөө талаасаа 2023 оны 01-р сард төлбөр төлөгч байсан нас барсан бүртгэлтэй . Нас барсан бүртгэл дээрээ спиртэд хордсон гэсэн дүгнэлттэй байсан. “ гэсэн тайлбар гаргасан нь хариуцагч нар түүнд спирт өгч хордуулсан байх магадлалтай байх мөн хариуцагч нар яаж тэр дүгнэлттэй танилцсан зэргийг тодруулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь ноцтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1,168.1.1, 168.1.6, 168.1.7, 38.6дахьзаалтыгбаримтлан Дархан-Уул аймагдахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00601 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /2 х.х 18-27 /

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

7. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

9. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дотоод хяналтын хэлтсийн******* овогтой , хамтран хариуцагчид Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн *******, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн *******,*******, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн*******,******* нарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02-ны 9-1/3577 тоот албан бичиг, 2024 оны 5 сарын 10-ны өдрийн 9-1/1449 тоот албан бичиг, 2024 оны 9 сарын 23-ны өдрийн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 01/2560 тоот хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

10. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх, хүрээ, харьяаллыг зохицуулсан 122.1-122.5-д заасан заалтад хамаарахгүй байна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргээс судлан үзвэл:

12.1. Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын салбар Дархан-Уул аймгийн арбитрын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 0116 дугаартай шийдвэр,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2212 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж гарсан, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэрүүдийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч арбитрын шийдвэрийг баталгаажуулах болон албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан.

Шүүх хүсэлтийг хангаж, гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байна. /хх-ийн 175-181, 218-222/

12.1.   Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын салбар Дархан-Уул аймгийн арбитрын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 0116 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11- р баг, 6-р хороолол, тоотод байрлах орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 01 сарын 28-ны өдрийн 03/215 дугаартай албан бичгээр даалгажээ.

Улмаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гаргуулах албадлагын арга хэмжээ авахыг төлбөр төлөгч *******т шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн байна.

Гэвч төлбөр төлөгч нь үүргээ биелүүлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн

2018   оны 03 сарын 19-ний өдрийн 18070012/04 дугаартай Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолоор Дархан-Уул аймгийн сургуулийн*******, нягтлан бодогч нарт тус байгууллагад ажилтай *******ийн ... үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50 хувиар суутгал хийхийг,

мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 18070012/05 дугаартай тогтоолоор Дархан-Уул аймгийн сургуулийн*******, нягтлан бодогч нарт тус байгууллагад ажилтай *******ийн үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50,000 төгрөгөөр суутгал хийхийг,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18070012/06 дугаартай тогтоолоор Шинэ алхам сургуулийн*******, ерөнхий нябо нарт *******ийн үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50,000 төгрөгөөр суутгал хийхийг тус тус даалгажээ.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 01/215 дугаартай албан бичгээр 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 295 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/1215 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн Ү- улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 11 дүгээр баг 06 дугаар хороолол тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 289 дугаартай албан бичгээр дахин түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 193- 195/

12.2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2212 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шийдвэр гүйцэтгэгчийн

2019   оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 19070421 дугаартай тогтоолоор үүсгэсэн байна.

13. Дээрх хоёр шийдвэрийн дагуу үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэн гүйцэтгүүлэх тогтоол гарсантай холбогдуулан төлбөр төлөгч *******т холбогдох бүртгэлийн 19070421 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлжээ.

14. Төлбөр төлөгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар удаа дараа гомдол гаргаж байсан байх ба гомдлыг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн байна. Тухайлбал:

14.1. Төлбөр төлөгч ******* нь 2024 оны 5 сарын 10-ны өдрийн “цалингаас суутгал хүргүүлж, цалингаас суутган зээлээ төлөх боломжгүй болгон  санхүүгийн дарамт шахалт үзүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэх гомдол гаргасныг Дархан-Уул аймагдахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 24/03 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2024 оны 5 сарын 10-ны өдрийн 9- 1/1449 дугаартай албан бичгээр тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. /1хх- ийн 14-15/

14.2. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2024оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18070012/07 дугаартай “цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”-ыг *******ийн ажил олгогч болох Ерөнхий боловсролын 1-д хүргүүлж, ажил олгогч суутгал хийхгүй байсан тул Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/2560 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд ******* нь уг тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 9-1/3577 дугаартай албан бичгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн хариуг хүргүүлсэн байна. /1х-ийн 10-13/

15. Хариуцагч нь төлбөр төлөгч *******ийн хөрөнгийн эрхийг 2021 оны 03-р сарын 05-ны өдөр түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т “Төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

16. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Энэ хуулийн 27.1,27.2-т зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно, 27.4-т Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэж заасныг зөрчөөгүй байна.

17. Нэхэмжлэгч ******* нь ...өмнөх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоолгох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж амжаагүй байхад үндсэн цалин хөлс орлогоос 50 хувиар суутгал хийгээд байгаа нь санхүүгийн дарамт үүсгэж, эрх зүйн байдлыг дордуулж, цалингийн зээл, бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлээ төлөх, амьд явах амьжиргаатай байх эрх зөрчигдөж байна гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно, 89.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа, тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ, 89.12-т Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн цалин, хөлс, бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй. Төлбөрийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх хүртэл суутгана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

18. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-т “Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй" гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төлбөр төлөгчийн гаргаж байгаа гомдол нь шүүхэд харьяалагдахгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах,
гомдлыг хянан хэлэлцэх, хүрээ, харьяаллыг зохицуулсан 122.1-122.5-д заасан заалтад хамаарахгүй байна гэж шийдвэрлэжээ.

гомдлыг хянан хэлэлцэх, хүрээ, харьяаллыг зохицуулсан 122.1-122.5-д заасан заалтад хамаарахгүй байна гэж шийдвэрлэжээ.

19. Нэхэмжлэгч       *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага агуулгаас дүгнэвэл шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийхтэй холбоотой гарсан ажиллагаа, албан тушаалтнуудын ажил үүрэгтэй холбоотой гаргасан шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжпэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байх тул түүний гомдлыг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

20. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар:

21.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн оролцогчийн эрхийг шүүх хязгаарласан гэх гомдлын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн*******,******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн байгууллагыг төлөөлж оролцуулахаар хошууч *******, ахлах дэслэгч нарыг оролцуулахаар 2025-01 -16-ны өдрийн 01/116 дугаар албан бичгээр төлөөлөгчөөр томилжээ. /хх-ийн 23/

нь 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байх бөгөөд нь тухайн хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоогүй боловч ******* хариуцагчийг төлөөлөн оролцож, төлөөлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлсэн байна. Хариуцагч төлөөлүүлэгч оролцуулж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байна.

21.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх талаар гаргасан гомдлын тухайд:

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх эрхийг эдэлдэг. Гэхдээ энэ эрхээ хэрэгжүүлэхдээ тухайлбал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бол нэхэмжлэлийн нэмэгдүүлж байгаа шаардлага, үндэслэл тодорхой байх, тухайн хэргийн хариуцагчид холбогдсон байх, улмаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх учиртай. Энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

21.3. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гомдлын тухайд:

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад шүүхээр урьд

шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоолуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах агуулга бүхий хүсэлт гаргаж байжээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хуульд заасан тусгайлсан зохицуулалтын дагуу хянадаг бөгөөд энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй юм.

21.4.   Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх гомдлын тухайд:

******* нь бусдын буруутай үйл ажиллагааны улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотойгоор иргэн аас өндөр хүүтэй мөнгө зээлсэн мөн Оюуны хөгжлийн төвийн мөнгөөр хүүхдийн төлбөр төлсөн гэдгээ аргагүй хамгаалалт гэж тайлбарлажээ.

Үүнээс үүдэн нэхэмжлэгч хохирсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзээгүй, дүгнэлт хийгээгүй гэдэг нь шүүхийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүх хүчин шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхгүй тул анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

21.5. Хуурамч нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх гомдлын тухайд:

Тэрээр гомдолдоо “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, анхан шатны шүүхийн шүүгч нар нь хэрэгт авагдсан баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хууль бус шийдвэр гаргасан, тус шийдвэрийг үндэслээд *******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эдийн засгийн хувьд хохироосон, эрх бүхий этгээдүүд хэргийн бодит үнэнийг нууж шүүхийг хуурч мэхэлсэн” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргаж байгаа бөгөөд шүүх тухайн гомдолтой холбоотой маргааныг шийдвэрлэнэ.

Харин хариуцагч нарыг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, илт хууль бус баримт гэдгийг мэдсээр байж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэх гомдлыг шүүх шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал: шүүх нь зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргах үүрэгтэй.

21.6. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гомдлын тухайд:

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хадам эгч түүний бичиг баримтыг ашиглаж гадаад паспорт гаргуулсан, гэр бүлийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласнаас бусдад төлбөртэй болгосон үйл баримт, түүний нөхөр нас барсан шалтгаан нөхцөл зэрэг нь хариуцагч нарт холбоотой эсэхийг тодруулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба шүүх үүнийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй. Дээрх нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой хамааралгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар дээрх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй тул анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

22. Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ба түүний “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн эрхийг хязгаарласан, нэмэгдүүлсэн шаардлагыг хууль бусаар хүлээн авахаас татгалзсан, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн .... гэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

23. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргаж, цахим оролцогчийн баталгаатай танилцаж гарын үсгээ зуржээ.

Тэрээр шүүх хуралдаанд цахимаар оролцож байгаад хувийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх “шүүхээр хэргийг хэлэлцэх явцад хуралдааныг хойшлуулах боломжгүй” гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН                         

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН